| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00696/и |
| Дугаар | 102/2022/01011 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/2022/01011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт ... /есөн сая таван зуун дөрвөн мянга таван зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... нь ...тэй ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ хийсэн. Уг гэрээгээр ... нь ..., ... баруун эргээд улаан худгийн хажууд хэрэглэхээр хэв ...00*1200 хэмжээтэй ...8 ширхэг, хэв ... хэмжээтэй 200 ширхэг, хэв ... хэмжээтэй 20 ширхэг, хэв ... хэмжээтэй 2 ширхэг, булан 2,4 хэмжээтэй 7 ширхэг, түгжээ 1,500 ширхэгтэй 40, 1000 ширхэгийг ... оны ... дугаар сарын ...-ны өдөр түрээслэхээр авч явсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа ... дугаар сарын 10-ны өдөр дууссан. Гэрээ хийснээс хойш ... нь түрээсийн гэрээний төлбөрийн 8,075,575 төгрөгийг төлөөгүй, мөн түрээслэсэн бараа материалыг буцаан өгөхдөө гэрээний үүргээ биелүүлэхгүй эвдрэл гэмтэл учруулан, зарим бараа материалыг ашиглах боломжгүй хүлээлгэн өгсөн нь гэрээнд зааснаар төлбөр төлөх үндэслэл болсон тул гэрээний хавсралт актыг үйлдсэн байна. Актад ашиглах боломжгүй болон гагнуур, нөхөөс, паньер нөхөх засварын ажлыг хийж, бараа материал дутсан дүн төлбөрт 1,447,000 төгрөг болсон байна. Иймд ...гээс түрээсийн гэрээний төлбөрт ... төгрөг, актаар 1,447,000 төгрөг, нийт ... төгрөгийг гаргуулж өгнө үү. ...тэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318.1-т заасан түрээсийн гэрээ юм. Анх 2,534,...00 төгрөгийн эд материал ашиглахаар гэрээг хийсэн боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Зарлагын баримтаар нэмж дахин түрээсийн материалыг ... нь авсан. Гэвч тэр анх авсан болон нэмж авсан зүйлсийнхээ төлбөрийг төлөөгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэж, хугацаа хэтрэлтийн талаар тусгаж өгсөн. Нийт түрээсийн төлбөр ... төгрөгийг төлөөгүй, бараа материалуудыг эзгүйд хүлээлгэж өгсөн. Мөн гэрээнд заасан гэмтэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хавсралтад тусгасан байгаа. Гагнуур болон нөхөөс хийх шаардлагатай, дутсан зүйлийн үнийг тооцоо нийлсэн актаар 1,447,000 төгрөг болсон нь тогтоогдсон. Ингээд нийт ... төгрөгийн хохирол учирсан байна. Бид гэрээний үндсэн төлбөртэй холбоотой зүйлээ л нэхэмжилж байгаа. Гэрээний 3.3-т зааснаар хугацаа хэтрүүлвэл 0,3 хувийн торгуулах ногдуулах эрхтэй ч үүнийг шаардаагүй. Бид гэрээг ...тэй байгуулсан. ... гэдэг хүнийг бид мэдэхгүй. Гэрээний ар талд энэ хүний иргэний үнэмлэхийг канондсон байсан. Ер нь тухайн түрээсийг хамт ачиж явж байгаа жолооч юмуу, хамт яваа хүмүүсийн бичиг баримтыг ингэж хавсаргадаг. Энэ нь хөдлөх хөрөнгө учраас алга болох тохиолдолд гардаг. Тэр үүднээс ... гэдэг хүний бичиг баримтыг хавсаргасан юм билээ. Гэрээний дагуу түрээслэгч ... учир тэрээр төлбөрийг хариуцах ёстой...гэв.
2.Хариуцагч ... нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...-тай бараа материал ашиглах гэрээг хийхдээ ... овогтой ...ыг төлөөлж гэрээлсэн ба төлбөр тооцоо болон тухайн бараа материалуудыг ашиглах үйл ажиллагаанд оролцоогүй болно. Б.... нь ... ... баруун эргээд улаан худгийн хажууд тус компанийн түрээслүүлсэн хэв хашмалуудыг амины орон сууцны суурийг цутгах ажилд хэрэглэсэн. Тухайн үед ... миний бие ...ын эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг ...-д инженерийн ажил хийж байсан. Тус нэхэмжлэлийг хариуцах хүн нь Б.... билээ. Иймд хариуцах хүн нь би биш Б.... тул ...-ийн надад ирүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... болон ... нарын байгуулсан Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ, гэрээний хавсралтын тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-10/, Иргэн ...гийн хэв хашмал түрээсийн тооцоо /хх-11-12/, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн Зарлагын баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13-1.../ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.Харин хариуцагч ... тайлбар татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд баримт гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэгтгэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх ...-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...тэй хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулсан учир түрээслэгч тал болох хариуцагч ... гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг хүлээнэ. Түрээсийн гэрээг Б.... гэх хүнтэй байгуулаагүй бөгөөд гэрээний түрээслэгч тал ... тул өөр хүн хариуцахгүй. Хариуцагч түрээсийн гэрээний дагуу авч ашигласан эд материалын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй ба авч ашигласан түрээсийн зүйлсийг бүрэн хүлээлгэж өгөөгүй тул учирсан хохирлыг гэрээний хавсралтад заасны дагуу тооцсон гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ Нэхэмжлэгчтэй гэрээг бичгээр байгуулахдаа иргэн Б....ын өмнөөс түрээслэгчээр оролцсон учир уг гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээх жинхэнэ хариуцагч биш гэж тайлбарлаж маргасан байна.
4.Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ, гэрээний хавсралт, түрээсийн тооцоо болон зарлагын баримтуудаар зохигч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсэж, түрээслүүлэгч ... нь өөрийн эзэмшлийн 21 нэр төрлийн 2,531,...00 төгрөгийн үнэ бүхий эд материалыг түрээслэгч ...д хүлээлгэн өгч, улмаар ... оны ... дугаар сарын 03-ны өдрөөс ... дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,525,975 төгрөгийн хэв хашмал, эд материалыг нэмж олгон, түрээсийн зүйлийг ... оны ... дугаар сарын 1...-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд буцаан өгч, улмаар гэрээний хавсралтад заасны дагуу нийт 1,447,000 төгрөгийн бараа материалыг ашиглах боломжгүй болгож, мөн дутаасан бөгөөд түрээслэг ... түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч талд төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
5.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг ..., эсвэл иргэн Б.... хүлээх эсэх талаар маргасан бол уг түрээсийн гэрээг ... болон ... нар бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр талаар хэн аль нь маргаагүй байх тул гэрээний оролцогч биш Б.... гэх иргэнээс түрээсийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах үндэслэлгүй ба хариуцагч ... гэрээний үүргийг хариуцна.
....Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба ... болон ... нар хэн аль нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн түрээслүүлэгч ... нь гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслэгч ...д хүлээлгэн өгч ашиглуулах үүргээ биелүүлсэн бол хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.1, 289.1.2, 289.1.4, 289.1.5 дахь хэсгүүдэд зааснаар түрээслэгч нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, тохирсон хугацаанд төлбөр төлөх, ердийн элэгдлээс илүү муутгахгүй байх, бүрэн бүтэн түрээслүүлэгчид буцааж өгөх үүрэг хүлээх бөгөөд тийнхүү хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй.
8.Иймд түрээсийн зүйлийг хүлээн авч, эвдрэл гэмтэл болон дутаасан эд зүйлийг акт үйлдэн тогтоосон байх тул нэхэмжлэгч ... нь түрээсийн гэрээний үүрэгт ... төгрөг, хариуцагч гэрээний үүрэг зөрчиж эд хөрөнгө дутааж гэмтээсний улмаас учирсан хохирол 1,447,000 төгрөг, нийт ... төгрөгийг хариуцагч ...гээс шаардах эрхтэй байна.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... дугаар зүйлийн 5....1, ...0 дугаар зүйлийн ...0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1...7,...3 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гээс 1...7,...3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11..., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гээс ... /есөн сая таван зуун дөрвөн мянга таван зуун далан таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... дугаар зүйлийн 5....1, ...0 дугаар зүйлийн ...0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1...7,...3 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гээс 1...7,...3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА