| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Ө.Манзушир,
Хохирогч ,
Хохирогчийн өмгөөлөгч С.Гангантөгс,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***, шүүгдэгч *** овгийн *** нарт холбогдох эрүүгийн 2416000000196 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, *** эрхэлдэг, ам бүл ***, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** дугаар баг, ***, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, ***овгийн ***,
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ***-д *** ажилтан ажилтай , ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сум, *** баг, ***тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас ***тай маргалдан зодолдож, тухайн зодооныг салгахаар очсон хохирогч ын зүүн гуянд хутгалж, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь ***аймгийн *** сумын ***гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч ***тай эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, зодолдож түүний толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас ***тай маргалдан зодолдож, тухайн зодооныг салгахаар очсон хохирогч ын зүүн гуянд хутгалж, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч ***тай эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан зодолдож түүний толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч *** нь ын биед зүүн гуянд шарх гэмтэл учруулсан, *** нь ***ын биед толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн б*** гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар гэм буруутай болох нь:
1.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр *** сумын төвд *** гэх хүний складанд хонины ноос аваачиж өгөөд тэнд нэг шил 0.75-тай Алтантүрүү гэх нэртэй тал шил архи би гаргаж ирээд надтай хамт явж байсан ***, *** бид гурав хувааж уусан. Тэгээд ноосны мөнгө болон паданаа авах гээд ***ын гэрт очсон чинь 0,75-тай X нэртэй архи *** задлаад бид гурав хувааж уусан. Тухайн үед *** маргааш ноосны мөнгийг чинь шилжүүлээд падан бичээд өгье гэж хэлсэн тэгээд ***ыг гэрээсээ гарч явсныг мэдээгүй нөгөө архиа уугаад байж байсан чинь гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ноос авдаг ах эхнэрээ зодоод б*** гэж хэлсэн чинь *** гэрээс гараад явсан. Удалгүй гаднаас ***ын эхнэр ороод ирсэн тэрний араас *** орж ирээд *** намайг цохисон гэж хэлж байсан чинь араас нь *** орж ирээд ***, *** нар хоорондоо барилцаж аваад тэр хоёр дээр доороо ороод газарт унахаар нь ***ыг босгоод байшингийн хаалгаар аваад коридорт гарсан чинь араас *** гарч ирээд ***ыг гараараа хамар луу нь цохиод авахаар нь би дундуур нь ороод ***ыг хойш нь татаад холдуулсан. Тэгээд ***ыг урдаа оруулаад гараад явж байсан чинь *** миний араас зүүн гуяны ар талаас хутгалчхаад буцаад гэр лүүгээ орсон. Би тухайн үед ***т *** намайг хутгалчихлаа гэж хэлээд буцаад гэр лүү нь орох гэсэн чинь ***ын эхнэр оруулаагүй. Тэгээд *** намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед ***ын эхнэр, ***, *** бид нар байсан. *** *** бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ***ын эхнэр уугаагүй байсан. Миний биед гэмтэл учирсан. Зүүн гуяны ар талд гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг *** хутгаар учруулсан. Би тухайн үед ***тай хэрүүл маргаан хийгээгүй. ***ын биед гэмтэл учруулаагүй. *** бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. ***ын гэрт байж байхад гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ноос авдаг ах эхнэрээ зодоод б*** гэж хэлээд *** гараад удалгүй тэр хоёр гаднаас орж ирээд хоорондоо маргалдаад гэрт дээр доороо ороод унахаар нь би ***ын босгож аваад байшингаас гарсан. Араас *** гарч ирээд ***ыг цохиж аваад би салгасан. Тухайн үед ***ын хамарнаас цус гарч байсан. Би тэр хоёрыг салгаад ***ыг авч гарсан болохоор ***ын биед гэмтэл учирсан үгүйг нь анзаарч хараагүй. Маргааш нь эмнэлэг дээр надтай ирж уулзахад ***ын толгой хагарсан байсан.Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
2.Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***аймгийн *** сумд ноос авч байсан чинь 2024 оны 08 дугаар сарын 04-нд *** ***ын хамт ирж хонины ноос өгсөн. Тухайн үед *** 0.75-тай тал шил архи гаргаж ирээд ***, *** бид гурав хувааж уусан. Тэгээд ноосны мөнгө болон паданаа авах гээд ***, *** нар манай гэрт ирсэн. Би тухайн үед 0,75- тай X нэртэй архи задлаад бид гурав хувааж ууж байгаад би эхнэртээ хүмүүсийн ноосны мөнгийг нь өг гэж хэлсэн чинь манай эхнэр согтуу байж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би араас нь гараад бид хоёр маргалдсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор сайн санахгүй б***. *** надтай ирээд маргалдаад татаж аваад юм хэлээд байх шиг байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй б***.Тэр шөнө нь Жаргалан сумын эмнэлэг дээр толгойгоо боолгох гээд очсон чинь *** ах эмнэлэг дээр байсан. Намайг хутгалсан гэж хэлээд байж байсан. Тэгээд намайг сумын цагдаа аваад явсан. Тухайн үед манай эхнэр, ***, *** бид нар байсан. ***, *** бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр уугаагүй байсан. Миний биед гэмтэл учирсан толгой хагараад, гар хөл хөхөрсөн байсан. Тухайн үед ***ыг би цохиж аваад бид хоёр хоорондоо маргалдаад цохилцсон гэж манай эхнэр хэлсэн. Тийм болохоор *** намайг цохисон байх. Би тухайн үед тэр хоёртой хэрүүл маргаан хийгээгүй байх. Сайн мэдэхгүй б***. Би тухайн үед их согтсон байсан. ***, *** бид нарын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
3.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагаа сайн мэдэхгүй б***. Харанхуй болсон байсан. Би нөхөр дээрээ ноос авахаар очсон. Тэгээд намайг очиход газар 0.75- тай ногоон X архи, том кока кола ундааг дөрвүүлээ хувааж ууж байсан. Тэгээд *** гэдэг хүн бас 1 хүнтэй хамт ирсэн байсан. Тэгээд өгөх гэж байгаа ноосыг нь хартал тэр чигтээ нойтон ноос байсан. Тэгээд манай нөхөр ноосоо буулга гэхээр нь би ийм ноос авахгүй энэ ноосоо аваад яв гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр энэ манай ахын ноос б*** гэсэн. Тэгэхээр нь би наад хүнийг чинь танихгүй хүн б*** гэсэн. Тэгээд манай нөхөр ноосоо буулга гээд нөгөө ноос авчирсан хоёр хүн ноосоо буулгаж эхэлсэн. Би нөхөртэйгөө маргалдаж байгаад нөхрөө 2-3 удаа цохиод байж байсан чинь ***, *** эгч, ачтайгаа ноос өгөх гээд ирсэн. Тэгээд ирсэн хүмүүсийн бүх ноосыг авч складаа түгжээд бүгдээрээ манайд ноосны мөнгөө авах гээд очсон. Тэгээд би ирсэн хүмүүстээ хоол хийж өгсөн. Хоол идэж байх хооронд ноос өгсөн хүмүүсийн дансыг авсан. Тэгээд *** утсаар ярьж байгаад энэ дансыг тэмдэглээд ав гэхээр би тэр дансны дугаарыг тэмдэглэж авсан. Тэгээд буцаагаад надаас нөгөө тэмдэглүүлсэн дансаа аваад мөнгө шилжүүлээд дэлгүүр хаачихсан байхад гарсан. Тэгээд орж ирэхдээ 0.75 литрийн архи аваад ороод ирсэн. Тэгээд манайд ирсэн хүмүүс хоорондоо ярьж хөөрч сууж байсан. Би салхилах гээд гарч яваад хоёр машины дунд ороод зогсож байсан. Миний араас манай нөхөр гарч ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө ноосноосоо болоод маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад манай нөхөр намайг түлхээд сэгсэрсэн. Хажууд байсан хүүхэд гэр лүү гүйж ороод *** гэх залуу гарч ирээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрын асуудал чамд хамаагүй гээд түлхээд холдуулсан. Тэгээд бид хоёр дээр дахиад ирэхээр нь манай нөхөр, чи ямар ядаргаатай юм гэж хэлээд нэг цохисон. Тэгээд би нөхрөө дагуулаад 00 орчхоод гэртээ нөхрөөсөө түрүүлж ороход Мийгаа эгч надаас юу болсон юм гээд асуухад нь би нөхөртэйгөө маргалдлаа гэсэн тэгээд *** ачтайгаа гэр лүүгээ явсан. Тэгээд манайд ***, *** би нөхөртэйгөө бид 4 үлдсэн. *** чи намайг цохичихлоо гээд манай нөхрийн хоолойг нь боогоод *** гэх залуу нь манай нөхрийн 2 гарыг нь хөдөлгөхгүй бариад авсан. Тэгээд бөөн зодоон болоод 3-4 минут орчим хоорондоо зодолдож байгаад салгасан. *** нь манай нөхөрт хандан хоёулаа эр хүн шиг ярилцъя гээд *** түрүүлж гараад манай нөхөр араас нь гараад араас нь *** гараад хаалга дөнгөж хаагдаад манай нөхөр чи яагаад намайг бариад байгаа юм бэ? гээд орилоод зодолдоод байх шиг болохоор нь гарсан чинь ***ын хамраас нь цус гоожсон, манай нөхрийн толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд *** коридорт байсан төмөр хувинтай устай хувингаар 2 удаа цохисон. Манай нөхөр усан дээр нь халтираад унасан байхад нь *** дээрээс нь дэвсэх гээд байхад нь би болиоч гээд урдуур нь орж нөхрөө босгоод гэртээ оруулаад хаалгаа татаад явтал нь хүлээсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би нөхөртэйгөө ***гийн өгсөн ноосоос болж маргалдсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,
4.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай: “... ***ын биед толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл б***. ***ын биед учирсан толгойн оройд шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.3.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/,
5.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай “... ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл б***. ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/,
6.2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3-10 дугаар тал/,
7.Хохирогч , *** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт, жишиг аргачлал /хх-ийн 19-21 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож б*** гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй б***.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай б***.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй б***.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128, 129 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Эдгээр гэмт хэргүүдийн улмаас хохирогч ***, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан.
Шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,044,070 (нэг сая дөчин дөрвөн мянга дал) төгрөг төлсөн бөгөөд хохирогч т 500,000 (таван зуун мянга) төгрөгийг төлснийг талууд маргадаггүй.
Хохирогч болон түүний өмгөөлөгч *** нараас гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардалд 1,099,570 (нэг сая ерэн есөн мянга таван зуун дал) төгрөгийн баримт гаргаж өгснөөс 31,250 (гучин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийн баримт нь эрүүл мэндийг сэргээхэд холбогдох зардалд хамаарахааргүй байх тул хэрэгсэхгүй болгож, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тооцсон 1,068,320 (нэг сая жаран найман мянга гурван зуун хорь) төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогч т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч ***, нар нь эдгээр гэмт хэргүүдийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.
Хохирогч ***, хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тус бүрд 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулж олгуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***ын бусдад төлөх төлбөрийн тухайд хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөг болон эмчилгээний зардалд 1,068,320 (нэг сая жаран найман мянга гурван зуун хорь) төгрөгийн нийлбэр дүнгээс урьд хохирогч т төлсөн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хасч тооцон 5,848,320 (таван сая найман зуун дөчин найман мянга гурван зуун хорь) төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч т олгуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч ***аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***ад, мөн түүнээс 353,212 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч , түүний өмгөөлөгч *** нараас шүүх хуралдаанд 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр малчин хөлсөөр ажиллуулсан хэмээн “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ”, холбогдох баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэхүү гэрээ нь огноо засвартай, эргэлзээ бүхий баримт байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас малчин хөлсөөр ажиллуулсан талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй б***.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 (нэг) ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, 2 (хоёр) ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, хохирогч ын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 17 (арван долоо) хуудас баримт болон амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***-ийн гаргаж өгсөн 1 (нэг) хуудас баримт зэргийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй б***.
1.Шүүгдэгч ***овгийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч *** овгийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч ***т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,044,070 (нэг сая дөчин дөрвөн мянга дал) төгрөг, хохирогч т 500,000 (таван зуун мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч ***аас 5,848,320 (таван сая найман зуун дөчин найман мянга гурван зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч т, шүүгдэгч ***аас 353,212 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч ***аас 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***ад тус тус олгосугай.
7.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас малчин хөлсөөр ажиллуулсан талаарх зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 (нэг) ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, 2 (хоёр) ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, хохирогч ын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 17 (арван долоо) хуудас баримт болон амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргаж өгсөн 1 (нэг) хуудас баримт зэргийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР