Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ын ***-эд холбогдох эрүүгийн 2416000000207 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ***, ам бүл ***, ***-ийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** багт байрлах ***-т ***-д ял эдэлж байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр оргон зайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** багт байрлах ***-т ***-д ял эдэлж байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр оргон зайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч *** урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг *** аймгийн *** сумын *** багт байрлах ***-т ***-д ял эдэлж байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр оргон зайлж буй үйлдлийн шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

2.Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

3.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 20-24-р хуудас/,

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02-01/1963 дугаартай “Хоригдол ажиллуулах тухай” албан бичиг /хх-ийн 25-27-р хуудас/,

5.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний 09 цагаас 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл ***-д үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 09 дүгээр сарын 01-ний 10 цаг 20 минутад аж ахуйн хоригдол ***-ээр цагдан хорих байр руу гал тогооноос цай хүргүүлсэн юм. тэгээд би 10 цаг 45 минутад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гал тогоо руу очоод аж ахуйн хоригдол ***-эд биечлэн хяналт тавих гээд гал тогоо руу ороход байхгүй байсан. Би аж ахуйн хоригдол ***-ийг гал тогооны хэсэг, 1-р давхрын бие засах газар, аж ахуйн хорих өрөө, халуун ус зэрэг газраар хайсан боловч байхгүй болохоор ээлжийн дэслэгч ***-т аж ахуйн хоригдол *** газрын хашаанд байх газраа байхгүй байгаа талаар мэдэгдсэн. Тэгээд газрын дүрс бичлэг хяналтын ажилтан ахлах ахлагч *** руу станцаар аж ахуйн хоригдол *** хаана байна камераар хараадах гэхэд ахлах ахлагч *** аж ахуйн хоригдол *** хяналтын камерт харагдахгүй байна гэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** гал тогоонд ганцаараа ажиллаж байсан. Би хоригдол ***ийг *** сумын *** гэж газраас ганцаараа явж байхад олж тогтоон баривчилсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

6.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Өдрийн 10 цаг 45 минутад шалган нэвтрүүлэх байрны харуул дэд ахлагч *** аж ахуйн хоригдол ***ийг шалгахаар газрын гал тогоо руу яваад 5-10 минутын дараа эргэж ирээд аж ахуйн хоригдол *** байхгүй байгаа талаар мэдэгдсэн. Дэд ахлагч ***-гийн хамт газрын хашаан дотор ***-ийг хайсан боловч байхгүй байхаар нь станцаар дүрс хяналтын ажилтан ахлах ахлагч *** руу *** хаана байна камераар хараатах гэхэд *** *** хяналтын камерт харагдахгүй байна гэсэн. Би дүрс бичлэгийн хяналтын өрөөр рүү орж камер шүүхэд гадна талын D6 камерт аж ахуйн хоригдол *** газрын хашаа даваад ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйсэн байсан ба би нэн даруй удирдах албан тушаалтнуудад аж ахуйн хоригдол *** цагдан хорих байрнаас оргосон талаар мэдэгдсэн. Хамгаалалтын ажилтан *** олж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

7.Гэрч ***-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Ээлжийн дарга *** газрын дүрс бичлэгийн хяналтын өрөөнд орж камер шүүж байхад хоригдол *** хяналтын гадна талын камерын бичлэгт хорих байрны хашаа даваад зугтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба оргон зайлах үйлдэл хийснээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** багт байрлах ***-рын ***-д ял эдэлж байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр оргон зайлсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “хоригдол ажиллуулах тухай” албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч ***-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 2 (хоёр) сар 4 (дөрөв) хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 10 (арав) сар 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) сар 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй.

          4.Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** 21 (хорин нэг) хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд 8 (найм) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 2 (хоёр) сар 4 (дөрөв) хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 10 (арав) сар 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) сар 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч ***эд урьд авсан хувийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** 21 (хорин нэг) хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР