Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00906

 

 

 

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, “Г банк” ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод оршин суух, Б овогт Бгийн А /РД:ФЖ00000000/,

 

00,000,000 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

хариуцагч Б.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бэрхээ овогтой А нь 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г банктай ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан карт, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г банктай ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт, 0000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 000000000 А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж картын зээлийн эрхээ 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй болгож өөрчилсөн. Дээрх зээлийн эрхтэй картуудыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй тус тус авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.Зээлдэгч Б.А нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй тус тус 32, 31 сарын хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 0000оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд:

 ЗГ/000000000дугаартай алтан картын тухайд: үндсэн зээл0,000,000 төгрөг 92 мөнгө, зээлийн хүү 3,228,813 төгрөг 81 мөнгө, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,094,040 төгрөг 89 мөнгө, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,576,575 төгрөг 87 мөнгө, нийт 10,893,319 төгрөг, 49 мөнгийг,

ЗГ/000000000, 000000000А дугаартай зээлийн гэрээтэй зэс картын тухайд: Үндсэн зээлийн төлбөр 5,028,326 төгрөг, 78 мөнгө, зээлийн хүү 3,433,121 төгрөг 10 мөнгийг, зээлийн эрх хэтрүүлсний хүү ,1,094,720 төгрөг 92 мөнгө, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү буюу нэмэгдүүлсэн хүү 1,434,963 төгрөг 99 мөнгө, нийт 10,991,132, төгрөг 79 мөнгө төлөгдөөгүй байна. 

Иймд дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт  00,000,000.28 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.Аоос 00,000,000.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

“Г банк” ХХК-ийн зүгээс намайг холбогдохгүй алга болсон учраас зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж ярьдаг. Би алга болоогүй. Бусад банкууд Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн хүүг зогсоож байгаа. Хүүг яагаад зогсоогоогүй гэхэд алга болсон гэх тайлбар хэлдэг, дугаар сольсон зүйл байгаа. Салбарын захирал нь намайг мэднэ. Тиймээс зээлийн хугацаа хэтрүүлсний хүү болон зээлийн эрх хэтрүүлсний хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүүг төлөхөд татгалзахгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4,/ улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/,”Г банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаал /хх-6/, 0000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээ /хх-7-9/, зээлийн картны тооцооллын хүснэгт /хх-10-11/, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт /хх-12-18/, ЗГ/000000000 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-27, Б дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан бичиг /хх-19/ зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

            4. Хариуцагч талаас нотлох баримт өгөөгүй байна. 

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь хариуцагч Б.Аод холбогдуулан 00,000,000 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.А нь нэхэмжлэгч талтай 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан карт, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс картыг тус тус авсан бөгөөд 0000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 000000000А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зэс картын зээлийн эрхээ 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй болгож өөрчилсөн. Хариуцагч нь дээр  гэрээнүүдийн үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байх ба ЗГ/000000000дугаартай алтан картын тухайд: үндсэн зээл0,000,000 төгрөг 92 мөнгө, зээлийн хүү 3,228,813 төгрөг 81 мөнгө, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,094,040 төгрөг 89 мөнгө, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү /нэмэгдүүлсэн хүү/ 1,576,575 төгрөг 87 мөнгө,  нийт 10,893,319 төгрөг, 49 мөнгийг төлөх үүрэгтэй, 

ЗГ/000000000, 000000000А дугаартай зээлийн гэрээтэй зэс картын тухайд: Үндсэн зээлийн төлбөр 5,028,326 төгрөг, 78 мөнгө, зээлийн хүү 3,433,121 төгрөг 10 мөнгийг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,094,720 төгрөг 92 мөнгө, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү /нэмэгдүүлсэн хүү/ 1,434,963 төгрөг 99 мөнгө, нийт 10,991,132, төгрөг 79 мөнгийг төлөх үүрэгтэй байна.  Иймд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт  00,000,000.28 төгрөгийг нэхэмжилж байна тайлбарлаж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн хугацаа хэтрүүлсний хүү гэснийг зээлийн нэмэгдүүлсэн хүү юм гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн үндсэн төлбөр болон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн эрх хэтрүүлсний хүү болон зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг тус тус төлөхийг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ ...би алга болоогүй байхад алга болсон мэтээр эрэн сурвалжлуулж, хугацаа алдан хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн, мөн Ковид 19 цар тахлын үед бүх банкууд зээлийн хүүг зогсоосон байхад нэхэмжлэгч нь зээлийн хүүг зогсоогоогүй байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 0000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт, ЗГ/000000000А дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч нь хариуцагчтай 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан картыг, мөн 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээ байгуулан, 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс картыг хариуцагчид тус тус олгосон байх бөгөөд, зэс картын зээлийн эрхийг 0000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, ЗГ/000000000А дугаартай гэрээг тус тус байгуулжээ.

 

3.2. Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээнд гарын үсэг зурсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

3.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсний хүү болон зээлийн хугацаа хэтрүүлсний хүү буюу нэмэгдүүлсэн хүүг төлөхийг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгчид нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

5.Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдэд бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг 24 сараар байгуулжээ.

 

6.Хариуцагч дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлийн эрхтэй кредит картын эрхийг дуустал нь ашигласан, уг зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгт маргахгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2,  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр буцаан төлөх үүрэгтэй байна.

 

  Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүүгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн үндсэн төлбөрийн болон зээлийн хүүгийн тооцоололд маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/000000000дугаартай кредит картын  гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,576,575 төгрөг 87 мөнгийг, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/000000000 /ЗГ/000000000А/ дугаартай кредит картын гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,434,963 төгрөг 99 мөнгийг тус тус нэхэмжилсэн боловч үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

8.Хариуцагч нь Ковид 19 цар тахлын үед зээлийг хүүг зогсоох ёстой гэж тайлбарлаж байх боловч тус хугацаанд зээлийн хүүг зогсоолгох тухай хүсэлтийг зээлдэгчид гаргаж байгаагүй байх тул энэ хугацааны зээлийн хүүг хасах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагчаас 0000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/000000000дугаартай кредит картын гэрээний үүрэгт: үндсэн зээл 4,993,888 төгрөг 92 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 3,228,813 төгрөг 81 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 645,762 төгрөг 76 мөнгө /3,228,813 төгрөг 81 мөнгө*20 хувь/, нийт  8,868,465 төгрөг, 49 мөнгийг,

0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/000000000 дугаартай кредит картын гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөрт 5,028,326 төгрөг, 78 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 3,433,121 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 686,624 төгрөг 22 мөнгө /3,433,121 төгрөг 10 мөнгө*20 хувь/, нийт 9,148,072 төгрөг 1 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 0000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/000000000дугаартай зээлийн гэрээний эрх хэтрүүлсний хүүнд 1094,040 төгрөг, 89 мөнгийг, 0000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/000000000 дугаартай зээлийн гэрээний эрх хэтрүүлсний хүүнд 1,094,720 төгрөг, 92 мөнгийг тус тус нэхэмжилсэн боловч хариуцагч нь хэзээ, хэдэн төгрөгийн зээлийг зээлийн эрх хэтрүүлэн авсан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.  

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Аоос 18,016,537 төгрөг 59 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,867,912 төгрөг 69 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

 

                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Аоос 18,016,537 төгрөг 59 мөнгийг төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,867,912 төгрөг 69 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 248,033 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ЭНХЗАЯА