Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/2022/00865

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт ... /нэг зуун хорин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...,

Хариуцагч ...,

Хариуцагчийн өмгөөлөгч ....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

...тай ...-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж ... төгрөгийг дансаар, 10,000,000 төгрөгийг бэлнээр, нийт .... төгрөг ...ад хүлээлгэн өгч зээлдүүлсэн. ...-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ...-ны өдрөөс ...-ны өдөр .... төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байснаа ...-ны өдөр 20,000,000 төгрөгийг дансаар буцаан төлсөн, ... төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний 2.6-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохирсон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг ...ад шаардахад удахгүй төлнө гэдэг бөгөөд хамгийн сүүлд ...-ны өдөр уулзахад зээлийн төлөлтийг барагдуулна гэсэн. Үлдэгдэл ... төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар .. төгрөгийн алданги нэмж төлөх үүрэг үүссэн. ...-ний өдөр ...-ийн зээлийн төлбөр гэж 17,800,000 төгрөг орж ирсэн. ...аас ... оны 9 дүгээр сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий ... маркийн ачааны автомашин авсан. Бусад мөнгийг өгөөгүй. Дансаар орж ирсэн бусад мөнгө нь ...т мөнгө зээлээд, буцаж орж ирсэн тусдаа зээлийн гэрээний харилцааны асуудал юм. Энэ гүйлгээнүүд ... төгрөгт хамаагүй. ... охинтойгоо ирээд надаас мөнгө зээлж байсан. Тэр мөнгөө буцааж өгсөн. ...ын данс руу мөнгө ороод, буцаагаад ... руу, эсвэл ...ын данснаас ... руу мөнгө ороод, буцаагаад төлдөг. ...ын охин нь хүртэл 5,000,000 төгрөг зээлж аваад, тэрэнтэй холбоотой төлбөр төлж байсан нөхцөл байдал байдаг. Мөн бэлнээр ... зээлдэг. Тэрийг энэ гэрээтэй холбож, энэ зээлийг төлсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал төлбөр төлөгдөхгүй байсан нөхцөл байдлыг тайлбарлахдаа зээлийн зориулалтын дагуу авсан мөнгөөрөө юм худалдаж аваад, түүнийгээ үнэ хүргэж зарж чадаагүй учраас мөнгөө шилжүүлж чадаагүй. Мөн цар тахал нөлөөлсөн гэж ярьдаг. Бид тэр нөхцөл байдлыг харж үзээд 60,000,000 төгрөг дээр эвлэрэх санал тавьсан. ... ...аар дамжуулж .. төгрөг төлье гэснийг бид хүлээж аваагүй. ... төгрөгөөс 17,800,000 төгрөгийг төлсөн гэж үзвэл 102,200,000 төгрөг. Үүнээс 15,000,000 төгрөгийн машин хүлээж авсан. Гэхдээ машины нэрийг шилжүүлж өгөөгүй учраас бүрэн эзэмшилдээ авсан гэж үзэхэд эргэлзээтэй боловч нэхэмжлэгчийн зүгээс үүнийг хасаад тооцъё гэж байгаа. Ингээд хасвал 87,200,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг 87,200,000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаагүй, ... төгрөг гаргуулахаар шаардаж байгаа...гэв.

2.Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би ...той ...-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ... төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед миний танил ... нь ...-иас актлагдсан 5 ширхэг трансформаторыг өөрийн ...-иар гэрээ байгуулан худалдаж авахаар мөнгө хайж байсан юм. ...-ны өдөр дээрх яриа болж байхад ...ын найз ... бид хамт байсан ба хаанаас мөнгө олж трансформатор худалдаж авах талаар ярилцаж өөрийн таних хүмүүсээс мөнгө асууж эхэлсэн. ...өд таньдаг хүн байгаа, уулзуулъя гэсний дагуу ... ирж уулзаад, түүнээс ... төгрөг зээлэхээр болсон. Зээлийн гэрээг миний нэрээр хийхээр болж ... төгрөгийг ...оос зээлсэн. Тэрээр биднийг танихгүй тул зээлийн гэрээг заавал бичгээр үйлдэн нотариатаар батлуулна, мөнгөө бэлнээр өгөхгүй, дансаар шилжүүлнэ гэсэн шаардлага тавьсны дагуу Зээлийн гэрээг бичгээр үйлдэж ... төгрөгийг ...-ны өдрийн 15 цаг 36 минутанд ... данснаасаа миний данс руу ...оос зээл гэсэн утгаар шилжүүлсэн. Харин гэрээнд заасан бэлнээр өгөв гэж бичсэн 10,000,000 төгрөгийг надад бэлнээр өгөөгүй. Гэрээ байгуулах үед 10,000,000 төгрөгийг өгсөн мэт бичсэн байсан ба учрыг нь асуухад ...тай гэрээнд тэгэж бичихээр тохирсон гэж хэлсэн. Миний ойлгосноор ... төгрөгийг зээлдүүлээд, буцаагаад .... төгрөг болгож авахаар 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн мэтээр бичиж байгаа юм байна гэж ойлгосон. Тийм учраас 10 хоногийн хугацаатай гэрээ байгуулж, хүүгүй байхаар хийсэн. Энэ 10,000,000 төгрөгийн асуудлыг ..., ... нар л ярилцсан байсан. Түүнээс надад бодитойгоор 10,000,000 төгрөгийг өгөөгүй. Хэрэв .... төгрөг зээлдүүлсэн бол танихгүй хүмүүст мөнгө зээлдүүлж байгаа хүн ... төгрөгтэйгөө хамт л дансаар шилжүүлэх нь ойлгомжтой. Би авсан ... төгрөгөө ...т шилжүүлсэн, худалдаж авсан тоног төхөөрөмжөөс ашиг олж чадаагүй ба буцааж зараад 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өөрийн данснаас шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь ... төлнө гэсэн ба 76,500,000 төгрөгийг тэрээр ...од шилжүүлж, миний төлсөн 20,000,000 төгрөг, мөн 15,000,000 төгрөгт тооцож ... маркийн машин өгснийг тооцвол нийт 121,500,000 төгрөг төлсөн байна. Дансны хуулгад байгаа гүйлгээнүүдийг нэхэмжлэгч өөрөө ялгачихсан бол хэн алинд нь амар байх байсан. Зээлийн гэрээ байгуулсан эсэх дээр маргахгүй ч бодитоор хүлээж авсан зээлийн мөнгөн дүн маргаантай байгаа. 2018 оны 12 дугаар сараас эхлэн эргэн төлөлтүүд орж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 58,000,000 төгрөгийг ...ынх, үлдэх 60,350,000 төгрөгийг ...тай холбоотой тусдаа гэрээний төлбөр гэж тайлбарлах боловч үүнийгээ нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, өөрийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх-57, 69-78/, ...-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын эх хувь /хх-56/, гэрч ...ын Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх 79-89/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа нотлохоор: ..., ... нарын байгуулсан Иргэд хоорондын харилцан итгэлцлийн гэрээ /хх-25-26/, ...ын Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх 27-28/, ...-ийн Хас банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх-29/, гэрч ...ын Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх 30-52/, ...-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-55/ зэрэг баримтуудыг гаргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ...аас ... төгрөг гаргуулахаар шаардсан ...ын нэхэмжлэлээс 4,050,000 төгрөгийг хангаж, үлдэх ... төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулан ... төгрөгийг дансаар, .. төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагчаас гэрээний дагуу .. төгрөгийг буцаан төлж, үлдэх ... төгрөг төлөөгүй учир уг зээлийн төлбөрийг алданги .. төгрөгийн хамт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...нэхэмжлэгчээс бодитоор ... төгрөг зээлж авсан ба бэлнээр олгосон гэж гэрээнд бичигдсэн ..төгрөгийг бодитоор хүлээж аваагүй учир бодитоор авсан зээлийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Зээлийн гэрээний дагуу ...аас .. төгрөг, ...аас. төгрөгийг .тус тус дансаар, .. төгрөгт тооцон ... маркийн автомашиныг ...аас ...од хүлээлгэн өгч, гэрээний дагуу нийт ... төгрөг төлсөн учир гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн ба дахин төлөх төлбөр байхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, уг гэрээ байгуулагдсан ...-ны өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын болон гэрч ..., ... нарын Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулгууд, гэрч ..., ... нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигчдын хооронд ...-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлийн хэмжээг .... төгрөг гэж заан, зээлдүүлэгч ... нь зээлдэгч ...ад ... төгрөгийг Хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл .. төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн хэмээн бичиж, зээлдэгч ...-ний өдөр 10 сая төгрөг бэлнээр авлаа гэж бичин гарын үсэг зурсан байна.

4.2.Талууд зээлийн гэрээний хугацааг ...-ны өдрийг хүртэл 10 хоног, гэрээний хугацаанд хүү тооцохгүй байх, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээл эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх, гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болгохоор тусган гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

4.3.Зээлдүүлэгч ... нь зээлдэгч ...ад ... төгрөгийг түүний Хаан банк дахь ... тоот данс руу өөрийн эхнэр ...ын Хаан банк дахь ... тоот данснаас гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн байна. Харин ... нь гэрээний хугацаа дууссанаас хойш ...-ны өдөр ... төгрөгийг өөрийн Хаан банк дахь ... тоот данснаас ...ын Хаан банк дахь ... данс руу шилжүүлсэн байна.

4.4.... өөрийн дансаар болон бэлнээр ...од өөр төлбөр төлөөгүй бөгөөд гэрч ...ын ... тоот данснаас ...ын ... тоот данс руу хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлэг хийснээс ...-ний өдөр ...-с зээлийн төлбөр гэх гүйлгээний утгатайгаар .. төгрөг шилжүүлснийг, мөн ...аас ..өгрөгт тооцож ... маркийн автомашин шилжүүлэн авсныг тус тус нэхэмжлэгч тал ...тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан.

4.5....аас ...ын данс руу ...-ны өдрөөс ...-ний өдрийн хооронд нийт .. төгрөг шилжүүлсэн байна.

5.Талуудын маргааны зүйл нь Зээлийн гэрээний дагуу ...оос ...ад ... бодитоор зээлдүүлсэн эсэх, гэрч ...аас ... болон ... нарт дансаар шилжүүлсэн нийт төлбөр ...тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцогдох эсэх, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан бол гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний дагуу ... төгрөгийг хариуцагч хүлээн авсан, мөн хариуцагчаас зээлдүүлэгчид буцаан .. төгрөг төлсөн, ...-иас гэх утга бүхий гүйлгээгээр нэхэмжлэгчийн дансанд орсон төлөлт болон ... автомашиныг зээлийн төлбөрийн ... төгрөгт тооцсон талаар зохигчид маргаагүй.

6.Зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт Зээл олгосон хугацаа: ... өдөр зээлдэгч ...-д зээлсэн .... төгрөгийн ... төгрөгийг ХААН банкны ... тоот данснаас ХААН банкны ... тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан: ..өдөр 10 сая төгрөг бэлнээр авлаа гэж бичиж, зээлдэгч ... гарын үсэг зурсан байна.

7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр хуульчилсан.

8.Нэхэмжлэгчээс хариуцагчид 1... төгрөгийг зээлийн гэрээнд дурдсаны дагуу бэлнээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан гэж тайлбарлах бөгөөд хариуцагч тал гэрээнд тийнхүү бичиж гарын үсэг зурсан эсэх талаар маргахгүй боловч бодитоор уг мөнгийг хүлээж аваагүй гэж маргаж байна. Энэ тохиолдолд зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлийн мөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн болохоо нотлох үүрэг хүлээнэ.

9.Хариуцагчийн ...оос зээлийн гэрээний дагуу ... төгрөг хүлээн авсан, ..төгрөг бэлнээр аваагүй гэх татгалзал нь гэрч ...ын ...бид хоёр хамт зээлийг авч гэрээг ... хийсэн. ...... төгрөгийг аваад би компанийнхаа дансаар 8... төгрөгийг дамжуулсан. .. төгрөгийг ... өгөөгүй. .... төгрөг гэж хийснийг шүүхэд өгөхөд нь л мэдлээ. Надаас нийт .. төгрөг дансаар төлөгдсөн. Эндээс миний ...оос тусдаа зээлж авсан .. төгрөг хасагдана. ... төмрөө тушаагаад 2...00 төгрөгийг ...од өгсөн. Би .. оны ...-3 гэж машинаа ..0 төгрөгт тооцож ...од өгсөн. Би нэхэмжлэгчээс 1, 2 сая төгрөгөөр дансаар зээлж аваад, буцаагаад төлж байсан. Тэр нь. 2.. төгрөг байгаа... гэх мэдүүлэг, ...ын дансны хуулга, ...-ийн Хас банк дахь харилцах дансны хуулга, ...ын дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

10.Нэхэмжлэгч ... зээлийн гэрээний дагуу хариуцагч ...ад 1.. төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй, хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд болон гэрч ...ын мэдүүлэг зэргийг баримтаар няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, түүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид бодитоор ... төгрөг шилжүүлсэн гэж дүгнэв.

11.Хариуцагч зээлийн гэрээний дагуу ...-ны өдрийн дотор нэхэмжлэгчид ... төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаа хэтрүүлэн ...-ны өдөр .. төгрөгийг дансаар буцаан төлсөн нь зохигчдын тайлбар болон дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

12.Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн .. төгрөг болон ...аас авсан ...-3 маркийн автомашин, ...-иас гэх утга бүхий .. төгрөгийн төлөлт зэргийг маргаан бүхий зээлийн гэрээний төлбөрт тооцох бөгөөд ...аас түүнд төлсөн бусад төлбөр нь энэ зээлийн гэрээтэй хамааралгүй, харин ...тай байгуулсан тусдаа зээлийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөрүүд гэж тайлбарлан маргаж байна.

13.Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчдын болон гэрч нарын дансны хуулгуудыг харьцуулан дүгнэхэд ...аас ... болон түүний эхнэр ...ын данс руу ...-ны өдрөөс ...-ний өдрийн дотор нийт .. төгрөг /... руу .. төгрөг, ... руу .. төгрөг/ шилжүүлж, ... тоот данснаас ... руу ...-с гэх утга бүхий гүйлгээгээр шилжүүлснээр нийт .. төгрөг тэдний дансанд орсон байна.

14.Харин ...т ...ын ... тоот данснаас ...-ны өдрөөс ... хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт ... төгрөг, ...ын ... тоот данснаас ...-ны өдрөөс ....0-ны хооронд 4 удаагийн гүйлгээгээр нийт .. төгрөг буюу дээрх хоёр данснаас нийтдээ 2.....0 төгрөгийг шилжүүлжээ.

15...., ... нараас ...т дансаар шилжүүлсэн .. төгрөгийг аман хэлбэрээр байгуулсан хэлцлийн дагуу харилцан тохиролцож зээлдүүлэн, буцаан төлж байсан болох нь тэдний тайлбараар тогтоогдох бөгөөд ... нь тэднээс зээлж авсан .. төгрөгийг буцаан төлж, үүнээс илүү ...төгрөг төлснийг ...тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт тооцогдоно гэж шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн.

16.Илүү төлөгдсөн .. төгрөгийг нэхэмжлэгч ...т бэлнээр болон бусад хэлбэрээр зээлдүүлсний төлбөр гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, мөн уг төлбөрөөс нэхэмжлэгч ...-с зээл төлөв гэх утга бүхий ... төгрөгийг сонгож ...тай байгуулсан зээлийн төлбөрөөс хасах талаар тайлбарлаж, бусад төлөлт тооцогдохгүй гэж буй нь ойлгомжгүй байна.

17.Иймд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ..., ..., ... нарын дансны хуулгууд болон гэрч ...ын мэдүүлэг зэргийг үндэслэн маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ...ын өмнөөс гэрч ... нь зээлийн төлбөрийг төлж байсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 210 дугаар зүйлинй 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу ... зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ ...аар гүйцэтгүүлсэн гэж үзлээ.

18.Хариуцагч зээлийн гэрээний дагуу төлвөл зохих ... төгрөгөөс өөрийн дансаар .. төгрөг, бусдаар буюу ...аар .. төгрөгийг дансаар, .. төгрөгийг ...-3 маркийн автомашинаар, нийт .. төгрөгийг төлж, ..төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчид энэ хэмжээгээр төлөх үүрэгтэй.

19.Талууд зээлийн гэрээний 2.6-д анзын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн бөгөөд хариуцагч ..төгрөгийн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги .. төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

20.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 79,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас .../.../ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ... /нэг зуун арван таван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .. төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .. төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА