Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01409

2022 оны 04 сарын 18 өдөр                     Дугаар 102/ШШ2022/01409                            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ...ын ... /РД:.../, ... овогтой ...ын ... /РД:.../, ... овогтой ...ын ... /РД:.../ нарын хууль ёсны асран хамгаалагч болон ... овогтой ...ийн ... /.../ нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ...дүүрэг, ... хороо,... хотхон, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ... ... /РД:.../,

            Хариуцагч: ...дүүрэг, ... хороо, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ... .../РД:.../,

            Хариуцагч: ..., ... муж, ... хот 1411, ... тоотод оршин суух, ... овогтой ...ын ... /РД:.../ нарт холбогдох,

            Гуравдагч этгээд: ... дүүрэг, 8 хороо, ... гудамж, өөрийн байр, ...ХХК /РД:.../,

            Үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э...., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С...., хариуцагч Д...., Г....нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., хариуцагч Д....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., хариуцагч М....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., гэрч Ц...., нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.... нь Э.... нар нь ...-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарч, ...-ны өдөр гэрлэлтээ батлуулж, М.... ...-ны өдөр, М.... ...-ний өдөр, М.... ...-ны өдөр төрсөн, бидний эх Э. ...ын хамтаар гэр бүлийн бизнес, аж ахуй эрхэлж ирсэн. Манай гэр бүл 2005 оноос эхлэн ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ... байрны ... тоот байранд амьдарч байна. Гэтэл бидний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч Э.... биднийг төлөөлж, өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцлийг байгуулах үед бусад өв хүлээн авагч нар нь тооцооллын болон бусад алдааг гаргаж, бидний өмчлөх болон өвлөх эрхийг ноцтой өрчсөн байна. Өөрөөр хэлбэл энэ тухай мэдээллийг Ц....ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээгээ ...-ны өдөр авах үедээ мэдсэн. Үүнд: ..., 1 хороо, ... гудамж, ... байр, ... тоот орон сууц /.../, М...., М. ... ороогүй. ..., ... хороо, ... хороолол ...., ... гудамж ... байр, ... тоот 5 өрөө 170 м/кв талбайтай байр /.../. ... ороогүй. Ц....ын нэр дээр доорхи хөрөнгүүд байсан, үүнд ..., 19 хороо, ..., 1 хэсэг гудамж, ... тоот 193,7 м/кв талбайтай 2 ш хувийн сууц /.../. ..., 1 хороо, ... гудамж, ... байр, үйлчилгээний зориулалттай 121 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /.../. ..., ... хороо, ... гудамж, ... байр, ... тоот 18,85 м/кв бүхий гараж /.../. ..., ... хороо, ..., ... гудамж ... байр, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 86 м/кв талбай /.../ ..., ... хороо, .... , ... гудамж, ... байр, 1 давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг /.../. ..., ... хороо, ..., 1 хэсэг гудамж ... тоот газар, /.../. ... УНД улсын дугаартай ... маркийн автокран. ... УНЕ улсын дугаартай ... маркийн ачааны автомашин. ... УБР улсын дугаартай, ачааны ... автомашин. ...УНР, ... маркийн суудлын автомашин болно. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээг авах үед өвлөгч нар дээрх эд хөрөнгөнүүд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэлгүйгээр зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр дээр байгааг үндэслэн эд хөрөнгийг хувааж өвлөсөн байна. Өөрөөр хэлбэл бусад өв хүлээн авагч нар нь ИХ-ийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж анхаарч үзээгүй байна. Улмаар Хасбанкны зээлийн 240 сая төгрөгийн өр төлбөрт тооцон /өвлүүлэгчийн гэрээний үүргийг өвлөгч нар өвлөн авсан эд хөрөнгийн хувиар хувь тэнцүүлэн хүлээх ёстой/ ..., ..., ... хороолол /.../, ... гудамж ... байр, 1 давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг /.../ байрыг шилжүүлэн өгч, улмаар зөвхөн өвлөгч бид нар зээлийн өр төлбөрийг төлөх эрсдэл үүсэж байна. Одоогийн байдлаар ...-д нийт 852,902,706 төгрөгийн зээлийн өртэй байгааг мэдлээ. Бид Иргэний болон Гэр бүлийн тухай хуульд заасан ундэслэл журмын дагуу дээрх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хууль ёсны эрхтэй тул дээрх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөгчөөр тооцуулна.

            ...-ны өдрийн ...тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд

            ..., ... хороо, ... гудамж, ... байр, ... тоот орон сууц 122,654,400 төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 14.530,880 төгрөг, өвлөгч нарт 3,504,411 төгрөг,

            ..., ... хороо ./.../, 1 хэсэг гудамж ... тоот 2 ш хувийн сууц 92 сая төгрөгөөр үнэлсэн тул өвлүүлэгчид 18,400,000 төгрөг, өвлөгч нарт 2,628,571 төгрөг,

            ..., ... хороо, ... гудамж, ... байр, үйлчилгээний зориулалттай 121 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 176 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 35,200,000 төгрөг, өвлөгч нарт 5,028,571 төгрөг,

            ...-ийн ... хороо, ... гудамж, ..., ... тоот 18,85 м/кв бүхий гараж 12 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 2,400,000 төгрөг, өвлөгч нарт 342,857 төгрөг,

            ..., ..., ... /.../, ... гудамж ... байр, 1 давхар, үйлчилгээний зориулалттай 86 м/кв талбайтай хэсэг 70 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 14,000,000 төгрөг, өвлөгч нарт 2,000,000 төгрөг,

            ..., ..., ... /.../, ... гудамж, ... байр, 1 давхар, үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг 192,0 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 38,400,000 төгрөг, өвлөгч нарт 5,485,714 төгрөг,

            ..., ..., ... /.../, ... гудамж, ... байр, ..., 170 м/кв талбайтай байр, 216 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 43,200,000 төгрөг, өвлөгч нарт 6,171,428 төгрөг,

            ..., 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж, ... тоот газар, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг,

            ... УНД улсын дугаартай ... маркийн автокран, 80 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 16,000,000 төгрөг, өвлөгч нарт 2,285,714 төгрөг,

            ... УНЕ улсын дугаартай ... маркийн ачааны автомашин, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг,

            ... УБР улсын дугаартай, ... маркийн ачааны автомашин, 6 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 1,200,000 төгрөг, өвлөгч нарт 171,425 төгрөг,

            ... УНР ... маркийн суудлын автомашин, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулан бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, өгнө үү. Ингэснээр бидний зөрчигдсөн эрх ашиг 226,685,451 төгрөгөөр нэмэгдэж, хууль ёсны өмчлөх эрх сэргэх юм. Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэр бүлж, хамтран амьдрах хугацаанд бий болсон 12 нэр төрөл эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүд Иргэний хуулийн 126.4-т Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн хүүхэд гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нар нь өвлөгч нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй юм. ...-ны өдөр өв нээгдсэн байх тул Иргэний хуулийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгүүдээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулж, улмаар өвлөгч нарын хооронд ...-ний өдөр хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1, 58-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцэлд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргасан. Би шүүх дээрх хэргүүд шийдвэрлэгдсэний дараа ... миний хүүхдүүдийн адил учир ногдох хэсгийг тэнцүү хуваах саналтай байна гэв.

            Хариуцагч Д...., Г....нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү Ц.... нь ...-ний өдөр өвчний улмаас нас барж, гэрчилгээ олгогдон өв нээгдсэний дараа өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийн талаар хууль ёсны өвлөгч нар маргаантай байсан тул хууль ёсны өвлөгч Г...., Д...., М...., Ц.... нар нь Э....т холбогдуулан өвлөх эрхээ хэрэгжүүлж, өв нээлгэхийг хугацаа зааж даалгах, өвлөгдөх эд хөрөнгийн өв залгамжлагчдад хуваарилан тогтоолгох нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасныг ...-ны өдрийн хэргийг болгох тухай шүүгчийн захирамжаар ИХШХШтХ-ийн 65.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрлэсэн, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хууль ёсны өвлөгч нар тохиролцож, өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу өвлөн авсан. Хууль ёсны өвлөгч нар нь Өв залгамжлагчдын хоорондох өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцлийг ...-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн, дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хийж нотариатаар батлуулсан. Тус хэлцэлд өв залгамжлагчид нь өвлөгдөх эд хөрөнгүүдийг тус бүрд нь хувь тэнцүү авахаар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулсан. Ийнхүү хууль ёсны өвлөгч нар нь харилцан зөрүүгүй, өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаангүй байсан тул ...-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Өв залгамжлалын маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль ёсны өвлөгч нар маш урт хугацаанд хэлэлцэн тохиролцож, энэхүү өвлөх эрхийг гэрчилгээг хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн асуудлаар дахин маргаангүй байхаар гаргуулан авсан. Өвлөгч нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байгаа төдийгүй ИХШХШтХ-ийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол мөн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй гэж заасан тул нэгэнт талуудыг урьдчилан шийдвэрлэх журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг харилцан тохиролцож, өвлөгдөх хөрөнгийг адил тэнцүү өвлөн авсан.

            Ц.... нь Э....той ...онд гэр бүл болсон гэдэг бол ташаа мэдээлэл. Улсын дээд шүүхийн 20-р тогтоолд 126.1-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарна гэж тайлбарласан байдаг тул 2005 оноос эхлэн 2013 он хүртэл хамтран амьдарсан гэж үзнэ. Ц.... нь 2013 оноос нас барах хүртлээ эцэг, эх, дүү нарынхаа халамж, асаргаанд байсан нь баримтаар нотлогдоно. 2013 онд Э.... гэр бүлээс гадуур харьцаатай болж талийгаачаас тусдаа байсан. Ц....ын явуулж байсан үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь хүч, хөдөлмөр, хөрөнгө оруулж байгаагүй. М.... нар нь нийт 14 ширхэг эд хөрөнгийг дангаар болон хамтран өмчилдөг ба өвлүүлэгчийн бүх хуваарьт эд хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөж авсан, бодитоор эрхлэн удирдаж, түүнээс үр ашгийг нь хүртэж байгаа тул тэдний эрх ашиг хохироогүй. Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхийн дагуу бүртгүүлсэн, Улсын дээд шүүхийн тогтоолын 5.1 дэх хэсэг нь ИХ-ийн 126.2.4-т зааснаар нэхэмжлэлд шаардсан үндэслэл нь хэлцэл хийх үед хамааралгүй гэсэн ба нэхэмжлэлд шаардсан үндэслэлийг нь өмчлөгч нас барсан тул хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 129.1.4-т зааснаар дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж шаардсан өвийн хөрөнгүүд талийгаач Ц....ын хуваарьт хөрөнгөөс үүссэн ба Гэр бүлийн тухай хуулийн 10.2-т зааснаар гэрлэгчид хуваарьт эд хөрөнгөтэй байх тэгш эрхтэйг, 183.1-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв болохыг, Э....ын хамтын хүч хөдөлмөр, хөрөнгө байгаагүйг, гэрлэгчдийн эрх үүргээ ноцтойгоор зөрчсөн зэргийг баримтаар болон хуулийн үндэслэлтэйгээр нотлох тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэн татгалзаж байна. Тухайн хэлцлийг талууд бүгд сайн дурын үндсэн дээр, элдэв шахатт хуульд заасан журмын дагуу байгуулсныг баримтаар нотлох тул 56.1.1-д заасныг зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Өвийн хувийг эмайл захиандаа тооцоолон бодсон Э....ын тооцооллын болон бусад алдааг хэлцэл байгуулах үед гаргаагүй, Ц....ын хуваарьт хөрөнгийг өөрөө хүлээн зөвшөөрч байсныг нотлох тул ИХ-ийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С....гаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...-ний өдөр Ц.... нас барсан. Тухайн үед талийгаачийн нэр дээр 8 үл хөдлөх хөрөнгө, 4 авто машиныг 7 хууль ёсны өмчлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ нээлгээд талууд өвлөгдөх эд хөрөнгөө бодитоор хүлээн авсан. ...дүүргийн 5 өрөө орон сууцыг хууль ёсны 7 өвлөгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр орсон. ...тай ...алдах, ...алдан авах гэрээ хийж 240,0 сая төгрөгөөр ...алдсан гүйлгээ байгаа. Талууд ...-ний өдөр өв хуваарилах хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзээд өвлөх эрхийн гэрчилгээний өвлөгдөх хэсгээ бодитой хүлээж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас тодруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.1, 58.1-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлийг хоёр зэрэг аваад явсан. Хуучин үндэслэлээ Иргэний хуулийн 126.2.1 гэж тайлбарласан. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохицуулалтыг Иргэний хуулийн 126-133 дугаар зүйлээр зохицуулдаг. Гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг салгаж авч үзэх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн гэдэгт Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдүүд, төрөл садангийн хүмүүсийг ойлгоно. Төрөл садан гэдэг нь гэрлэгчидтэй байнгын хамт амьдарч, тухайн хөрөнгийн бий болоход оролцож хүч хөдөлмөрөө гаргаж байгаа хүнийг хэлнэ. ..., ..., ... нарыг хариуцагчаар татах үндэслэл байхгүй. Тухайн эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй этгээдүүдийг гэр бүлийн гишүүн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын өмч хуваахдаа гэрлэлт хүчин төгөлдөр байж гэр бүлийн дундыг өмчийг хуваана. Ц.... нар барснаар Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт хүчин төгөлдөр бус болж байна. Гэрлэгчид хэн нэг нь нас барсан бол гэрлэлт дуусгавар болно. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлагыг Ц.... амьд байх хугацаанд, гэрлэлтээ цуцлуулж байгаа тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлагыг тухайн Ц....т холбогдуулан гаргах байсан. Иргэний хуулийн 183.1, 183.3 дугаар зүйлд тухайн улсын бүртгэлд тэмдэглэгдсэн тэмдэглэлийг буруу ташаа тэмдэглэгдсэнийг мэдэж байгаа этгээд холбогдох байгууллагад мэдэгдэх байсан. Нэхэмжлэгчээс нэг ч удаа гэрлэлт хүчин төгөлдөр байх, тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоолгох шаардлага шүүхэд гаргаж байгаагүй. Талууд 2013 оноос тусдаа амьдарсан. Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэснээс хойш бий болсон нь үнэн боловч хариуцагч талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нотлох баримтуудыг гаргаж авсан. Тухайн 3 өрөө орон сууцыг Үүрүү гэдэг компанитай ...-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэрлэхээс өмнө болсон хөрөнгө. ...дүүргийн 4 өрөө орон сууц хариуцагч өөрийнхөө эд хөрөнгөөр бий болгосон талаар хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагчаар татагдсан этгээдүүд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох гэж байгаа нэхэмжлэлийг хариуцах этгээд биш. Гэр бүлийн гишүүн биш гуравдагч этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих үндэслэлгүй. Талууд хууль ёсны өвлөгчийнхөө хувьд эд хөрөнгөө хүлээж авсан. ...аар шилжүүлээд өгсөн. Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тооцооллын алдаа гаргасан гэж байна. Тооцооллын алдаа гаргах боломжгүй. 7 хууль ёсны өвлөгчийн 3 өвлөгчийн төлөөлөгч Э....ын зүгээс тодорхой график хийсэн. Нотариат гэр бүлийн гишүүд гэдгийг харгалзаж үзээгүй гэдэг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гуравдагч этгээд тухайн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлээс өөрөөр хүсэлт илгээх, өмчлөх эрхтэй гэсэн. Нотариат дээр тухайн гэрээ хэлцлийг Иргэний хуулийн 184 дугаар зүйлд зааснаар баталсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр юм. Тооцооллын алдаа гаргах ямар ч боломжгүй юм гэв.

            Хариуцагч М....ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ногдох хэсгийг тэнцүү хуваах саналд татгалзах зүйл байхгүй гэв.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ асуудлаас болоод 2021 онд зээлийн барьцаа өв хөрөнгө аваагүй асуудал гарсан. Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлсэн гэдэг асуудал талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулаад, улсын бүртгэл дээр шилжээд, манайх цааш ...алдсан. Хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцлоо гэв.

            Шүүхэд нэхэмжлэгч талаас 3 хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, ...ны тодорхойлолт, Өвлөх эрхийн гэрчилгээ, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Өв залгамжлагчдын хоорондын өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцэл, иргэдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө ...алдах, ...алдан авах гэрээ, НИХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, ... ... ХХК-ийн гэрчилгээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээнүүд, Итгэмжлэгдсэн бичиг зэрэг баримтуудыг, хариуцагч талаас ... дүүргийн ... хорооны Засаг даргын тодорхойлолт, ...-ийн ЭМТ-ийн тодорхойлолт, Эмчийн тодорхойлолт, Иргэдийн тодорхойлолт, ...-ийн ТХ-ийн улсын байцаагчийн акт, татварын тооцоо, тэмдэглэл, Захиалгаар орон сууц бариулах гэрээнүүд, орон сууцны жагсаалт, Барьцаат зээлийн гэрээ, ...ны төлбөрийн баримтууд, Зээл болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, ... ... ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Төлбөрийн акт, Үл хөдлөх эд хөрөнгө ...алдах, ...алдан авах гэрээ, Тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгсэл зээлээр ...алдах, ...алдан авах гэрээ, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, орон сууц хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн, шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан, ... дэх улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             М...., М...., М...., Э.... нь Д...., Г....нарт холбогдуулан 12 нэр бүхий үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан М....ийг хариуцах этгээд гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Ц...., Э.... нарын хамтын амьдралын дунд бий болсон эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгө тул хамтран өмчлөгчөөр тогтоолгосноор зөрчигдсөн эрх ашиг 226.685.451 төгрөгөөр нэмэгдэнэ, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулна гэж тайлбарлав.

            Хариуцагч нар нь нэхэмжлэлд шаардсан үндэслэл нь хэлцэл хийх үед хамааралгүй, хэлцэл хүчин төгөлдөр байгаа учраас гэрээ хэрэгжсэн, гэр бүлийн гишүүдэд тавих шаардлагыг өөр бусад этгээдийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, нас барснаар гэрлэлт дуусгавар болсон, эд хөрөнгийн үндсэн хариуцагч байхгүй болохоор энэ шаардлага хэрэгжих боломжгүй гэж маргалаа.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

            Ц...., Э.... нар ...-ны өдөр гэр бүл болсноо ...-ны өдөр гэрлэсний ... дүгээр бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас ...-ны өдөр охин М...., ...-ний өдөр охин М...., ...-ны өдөр охин М.... нар төржээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байна.

            Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ямар хөрөнгийг хуваарьт хөрөнгөд хамаарахыг заасан ба 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуваарьт хөрөнгө гэж тодорхойлжээ.

            Тухайн тохиолдолд хариуцагч тал 3 үл хөрөнгийг гэрлэхээс өмнө бий болсон хуваарьт эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч гэрлэгчид ...-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн байх тул маргаан бүхий ... үл хөдлөх болох ... хөдлөх эд хөрөнгүүд нь 2004 оноос хойш Ц...., Э.... нарын хамтын амьдралын дунд бий болсон эд хөрөнгүүд гэж үзнэ.

            Хариуцагч тал гэрлэгч нас барснаар гэрлэлт дуусгавар болсон, Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэрлэлт хүчин төгөлдөр байхад гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг хуваахаар маргаж байгаа боловч Ц.... нь нас барснаар маргаан бүхий эд хөрөнгүүд нь өвлөгч нарт хуваарилагдахад эрх зөрчигдсөн талаар тайлбарлсан буюу нэхэмжлэгч талын өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шаардлагын үндэслэл нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхийн зөрчил юм.

            ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ... байр, 8 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц...., Э...., охин М.... нар нь ...-ны өдөр бүртгэгдсэн, үүнээс хойш гэр бүлд охин М...., охин М.... нар төрсөн тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөр, ...дүүрэг, ..., ... /.../, ... гудамж ... байр, ... орон сууцны өмчлөгчөөр Ц...., Э...., охин М...., охин М.... нар бүртгэгдсэн байх тул охин М.Дарийг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар, 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэхээр заасан байна.

            Маргаан бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгөөс үлдэх 6 болон 4 тээврийн хэрэгсэл нь Ц....ын өмчлөлд байсан ба дээрх хуулийн зохицуулалтаар эдгээр нэр бүхий 10 үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах тул гэр бүлийн бусад гишүүн болох Э...., М...., М...., М.... нар нь шаардах эрхтэй байна.

            Өвлүүлэгч Ц.... нь ...-ний өдөр нас барж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэж, 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр зохицуулсан ба өвлүүлэгч нь 2 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүний хамт хамтран өмчилж байсан, бусад нэр бүхий 6 үл хөдлөх хөрөнгө болон 4 тээврийн хэрэгслийг дангаар өмчилж байсан, энэ талаар талууд маргахгүй байна.

            Нэхэмжлэгч Э...., М...., М...., М...., хариуцагч М...., Д...., Г....нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид байх бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

            Хууль ёсны өвлөгч нар ...-ний өдөр Өв залгамжлагчдын хоорондын өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцэл хийсэн ба маргаан бүхий 12 нэр төрлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийг 7 хувааж, нэг хүнд оногдох хэсгийг тодорхойлжээ.

            Дээрх эд хөрөнгүүдийг гэр бүлийн бусад гишүүн болох Э...., М...., М...., М.... нартай хамтран өмчлөх эрхтэй байхад талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан эд хөрөнгүүдийг өвлөх эрх гэж тодорхойлон хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

            Маргаан бүхий 12 нэр төрлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоосноор өвлөгч нарт оногдох дүн өөрчлөгдөж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой юм.

            Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэжээ.

            Тухайн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг өвлөгчийн өв хөрөнгө гэж хуваасан байх бөгөөд гэр бүлийн 5 гишүүн дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж үзсэнээр 12 нэр төрлийн эд хөрөнгийг 5 гишүүнд хуваан, талийгаач Ц....т оногдох хэсгийг 7 өвлөгчид хуваан хуваарилах нь хуульд нийцнэ.

            Иймд өвлөх эрхийн гэрчилгээнд нийт 12 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг ... төгрөгөөр үнэлсэн байгааг 5 гэр бүлийн гишүүнд хувааж, нэг гишүүнд оногдох /...:5/ хувийг ... төгрөг гэж тодорхойлон, Ц....т оногдох хэсэг болох ... төгрөгийг 7 өвлөгчид хуваан, 1 өвлөгчид ... төгрөгөөр хуваарилах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид /70,200+500,000+791,377/ төлсөн 1,...,577 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 1,...,577 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.4, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ... байр, 8 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр М.... М.... нарыг,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ...дүүрэг, ..., ... /.../, ... гудамж, ... байр, ... 5 өрөө орон сууцны М.Дарийг,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг, 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж, ... тоот 2 ш хувийн сууц,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ... байр, үйлчилгээний зориулалттай 121 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ..., ... тоот гараж,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ...дүүрэг, ..., ... /.../, ... гудамж ... байр, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 86 м/кв талбай,

үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ...дүүрэг, ..., ... /.../, ... гудамж, ... байр, 1 давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбай,

            үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг, 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж ... тоот газар,

            ... УНД улсын дугаартай, ... маркийн автокран, ... УНЕ улсын дугаартай, ... маркийн ачааны автомашин, ... УБР улсын дугаартай, ачааны ... маркийн автомашин, ...УНР улсын дугаартай, ... маркийн суудлын автомашин зэрэг эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр М...., М...., М...., Э.... нарыг тогтоож, нийт 7 өвлөгч тус бүрт оногдох хэсгийг ... төгрөг гэж ...-ны өдрийн ...тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,...,577 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 1,...,577 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, 39А байр, 8 тоотод оршин суух, ... овогтой ...ын ... /РД:.../, ... овогтой ...ын ... /РД:.../, ... овогтой ...ын ... /РД:.../ нарын хууль ёсны асран хамгаалагч болон ... овогтой ...ийн ... /.../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...дүүрэг, ..., Алтай хотхон, 25 байр, 5 тоотод оршин суух, ... овогтой ... ... /РД:.../,

Хариуцагч: ...дүүрэг, ..., Алтай хотхон, 25 байр, 5 тоотод оршин суух, ... овогтой ... .../РД:.../,

Хариуцагч: ..., ... муж, Хьюстон хот 1411, Вүүд холлоу драйв, 35 байр, 204 тоотод оршин суух, ... овогтой ...ын ... /РД:.../ нарт холбогдох,

Гуравдагч этгээд: ... дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, ...ХХК /РД:.../,

Үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э...., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С...., хариуцагч Д...., Г....нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., хариуцагч Д....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., хариуцагч М....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., гэрч Ц...., нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.... нь Э.... нар нь ...-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарч, ...-ны өдөр гэрлэлтээ батлуулж, М.... ...-ны өдөр, М.... ...-ний өдөр, М.... ...-ны өдөр төрсөн, бидний эх Э. ...ын хамтаар гэр бүлийн бизнес, аж ахуй эрхэлж ирсэн. Манай гэр бүл 2005 оноос эхлэн ... дүүрэг, 1 хороо, ... гудамж, ... байрны 8 тоот байранд амьдарч байна. Гэтэл бидний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч Э.... биднийг төлөөлж, өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцлийг байгуулах үед бусад өв хүлээн авагч нар нь тооцооллын болон бусад алдааг гаргаж, бидний өмчлөх болон өвлөх эрхийг ноцтой өрчсөн байна. Өөрөөр хэлбэл энэ тухай мэдээллийг Ц....ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээгээ ...-ны өдөр авах үедээ мэдсэн. Үүнд: ..., 1 хороо, ... гудамж, ... байр, 8 тоот орон сууц /.../, М...., М. ... ороогүй. ..., ..., ... /.../, ... гудамж ... байр, ... 5 өрөө 170 м/кв талбайтай байр /.../. ... ороогүй. Ц....ын нэр дээр доорхи хөрөнгүүд байсан, үүнд ..., 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж, ... тоот 193,7 м/кв талбайтай 2 ш хувийн сууц /.../. ..., 1 хороо, ... гудамж, ... байр, үйлчилгээний зориулалттай 121 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /.../. ..., 1 хороо, ... гудамж, ..., ... тоот 18,85 м/кв бүхий гараж /.../. ..., ..., ... /.../, ... гудамж ... байр, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 86 м/кв талбай /.../ ..., ..., ... /.../, ... гудамж, ... байр, 1 давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг /.../. ..., 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж ... тоот газар, /.../. ... УНД улсын дугаартай ... маркийн автокран. ... УНЕ улсын дугаартай ... маркийн ачааны автомашин. ... УБР улсын дугаартай, ачааны ... автомашин. ...УНР, ... маркийн суудлын автомашин болно. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээг авах үед өвлөгч нар дээрх эд хөрөнгөнүүд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэлгүйгээр зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр дээр байгааг үндэслэн эд хөрөнгийг хувааж өвлөсөн байна. Өөрөөр хэлбэл бусад өв хүлээн авагч нар нь ИХ-ийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж анхаарч үзээгүй байна. Улмаар Хасбанкны зээлийн 240 сая төгрөгийн өр төлбөрт тооцон /өвлүүлэгчийн гэрээний үүргийг өвлөгч нар өвлөн авсан эд хөрөнгийн хувиар хувь тэнцүүлэн хүлээх ёстой/ ..., ..., ... /.../, ... гудамж ... байр, 1 давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг /.../ байрыг шилжүүлэн өгч, улмаар зөвхөн өвлөгч бид нар зээлийн өр төлбөрийг төлөх эрсдэл үүсэж байна. Одоогийн байдлаар Хасбанкинд нийт 852,902,706 төгрөгийн зээлийн өртэй байгааг мэдлээ. Бид Иргэний болон Гэр бүлийн тухай хуульд заасан ундэслэл журмын дагуу дээрх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хууль ёсны эрхтэй тул дээрх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөгчөөр тооцуулна.

...-ны өдрийн ...тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд

..., 1 хороо, ... гудамж, ... байр, 8 тоот орон сууц 122,654,400 төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 14.530,880 төгрөг, өвлөгч нарт 3,504,411 төгрөг,

..., 19 хороо ... /.../, 1 хэсэг гудамж ... тоот 2 ш хувийн сууц 92 сая төгрөгөөр үнэлсэн тул өвлүүлэгчид 18,400,000 төгрөг, өвлөгч нарт 2,628,571 төгрөг,

..., 1 хороо, ... гудамж, ... байр, үйлчилгээний зориулалттай 121 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 176 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 35,200,000 төгрөг, өвлөгч нарт 5,028,571 төгрөг,

...-ийн 1 хороо, ... гудамж, ..., ... тоот 18,85 м/кв бүхий гараж 12 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 2,400,000 төгрөг, өвлөгч нарт 342,857 төгрөг,

..., ..., ... /.../, ... гудамж ... байр, 1 давхар, үйлчилгээний зориулалттай 86 м/кв талбайтай хэсэг 70 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 14,000,000 төгрөг, өвлөгч нарт 2,000,000 төгрөг,

..., ..., ... /.../, ... гудамж, ... байр, 1 давхар, үйлчилгээний зориулалттай 120 м/кв талбайтай хэсэг 192,0 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 38,400,000 төгрөг, өвлөгч нарт 5,485,714 төгрөг,

..., ..., ... /.../, ... гудамж, ... байр, ..., 170 м/кв талбайтай байр, 216 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 43,200,000 төгрөг, өвлөгч нарт 6,171,428 төгрөг,

..., 19 хороо, ... /.../, 1 хэсэг гудамж, ... тоот газар, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг,

... УНД улсын дугаартай ... маркийн автокран, 80 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 16,000,000 төгрөг, өвлөгч нарт 2,285,714 төгрөг,

... УНЕ улсын дугаартай ... маркийн ачааны автомашин, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг,

... УБР улсын дугаартай, ... маркийн ачааны автомашин, 6 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 1,200,000 төгрөг, өвлөгч нарт 171,425 төгрөг,

... УНР ... маркийн суудлын автомашин, 4 сая төгрөгөөр үнэлсэн, өвлүүлэгчид 800,000 төгрөг, өвлөгч нарт 114,286 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулан бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, өгнө үү. Ингэснээр бидний зөрчигдсөн эрх ашиг 226,685,451 төгрөгөөр нэмэгдэж, хууль ёсны өмчлөх эрх сэргэх юм. Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэр бүлж, хамтран амьдрах хугацаанд бий болсон 12 нэр төрөл эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүд Иргэний хуулийн 126.4-т Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн хүүхэд гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нар нь өвлөгч нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй юм. ...-ны өдөр өв нээгдсэн байх тул Иргэний хуулийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгүүдээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулж, улмаар өвлөгч нарын хооронд ...-ний өдөр хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1, 58-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцэлд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргасан. Би шүүх дээрх хэргүүд шийдвэрлэгдсэний дараа ... миний хүүхдүүдийн адил учир ногдох хэсгийг тэнцүү хуваах саналтай байна гэв.

Хариуцагч Д...., Г....нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү Ц.... нь ...-ний өдөр өвчний улмаас нас барж, гэрчилгээ олгогдон өв нээгдсэний дараа өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийн талаар хууль ёсны өвлөгч нар маргаантай байсан тул хууль ёсны өвлөгч Г...., Д...., М...., Ц.... нар нь Э....т холбогдуулан өвлөх эрхээ хэрэгжүүлж, өв нээлгэхийг хугацаа зааж даалгах, өвлөгдөх эд хөрөнгийн өв залгамжлагчдад хуваарилан тогтоолгох нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасныг ...-ны өдрийн хэргийг болгох тухай шүүгчийн захирамжаар ИХШХШтХ-ийн 65.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрлэсэн, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хууль ёсны өвлөгч нар тохиролцож, өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу өвлөн авсан. Хууль ёсны өвлөгч нар нь Өв залгамжлагчдын хоорондох өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцлийг ...-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн, дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хийж нотариатаар батлуулсан. Тус хэлцэлд өв залгамжлагчид нь өвлөгдөх эд хөрөнгүүдийг тус бүрд нь хувь тэнцүү авахаар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулсан. Ийнхүү хууль ёсны өвлөгч нар нь харилцан зөрүүгүй, өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаангүй байсан тул ...-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Өв залгамжлалын маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль ёсны өвлөгч нар маш урт хугацаанд хэлэлцэн тохиролцож, энэхүү өвлөх эрхийг гэрчилгээг хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн асуудлаар дахин маргаангүй байхаар гаргуулан авсан. Өвлөгч нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байгаа төдийгүй ИХШХШтХ-ийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол мөн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй гэж заасан тул нэгэнт талуудыг урьдчилан шийдвэрлэх журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг харилцан тохиролцож, өвлөгдөх хөрөнгийг адил тэнцүү өвлөн авсан.

Ц.... нь Э....той ...онд гэр бүл болсон гэдэг бол ташаа мэдээлэл. Улсын дээд шүүхийн 20-р тогтоолд 126.1-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарна гэж тайлбарласан байдаг тул 2005 оноос эхлэн 2013 он хүртэл хамтран амьдарсан гэж үзнэ. Ц.... нь 2013 оноос нас барах хүртлээ эцэг, эх, дүү нарынхаа халамж, асаргаанд байсан нь баримтаар нотлогдоно. 2013 онд Э.... гэр бүлээс гадуур харьцаатай болж талийгаачаас тусдаа байсан. Ц....ын явуулж байсан үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь хүч, хөдөлмөр, хөрөнгө оруулж байгаагүй. М.... нар нь нийт 14 ширхэг эд хөрөнгийг дангаар болон хамтран өмчилдөг ба өвлүүлэгчийн бүх хуваарьт эд хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөж авсан, бодитоор эрхлэн удирдаж, түүнээс үр ашгийг нь хүртэж байгаа тул тэдний эрх ашиг хохироогүй. Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхийн дагуу бүртгүүлсэн, Улсын дээд шүүхийн тогтоолын 5.1 дэх хэсэг нь ИХ-ийн 126.2.4-т зааснаар нэхэмжлэлд шаардсан үндэслэл нь хэлцэл хийх үед хамааралгүй гэсэн ба нэхэмжлэлд шаардсан үндэслэлийг нь өмчлөгч нас барсан тул хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 129.1.4-т зааснаар дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж шаардсан өвийн хөрөнгүүд талийгаач Ц....ын хуваарьт хөрөнгөөс үүссэн ба Гэр бүлийн тухай хуулийн 10.2-т зааснаар гэрлэгчид хуваарьт эд хөрөнгөтэй байх тэгш эрхтэйг, 183.1-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв болохыг, Э....ын хамтын хүч хөдөлмөр, хөрөнгө байгаагүйг, гэрлэгчдийн эрх үүргээ ноцтойгоор зөрчсөн зэргийг баримтаар болон хуулийн үндэслэлтэйгээр нотлох тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэн татгалзаж байна. Тухайн хэлцлийг талууд бүгд сайн дурын үндсэн дээр, элдэв шахатт хуульд заасан журмын дагуу байгуулсныг баримтаар нотлох тул 56.1.1-д заасныг зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Өвийн хувийг эмайл захиандаа тооцоолон бодсон Э....ын тооцооллын болон бусад алдааг хэлцэл байгуулах үед гаргаагүй, Ц....ын хуваарьт хөрөнгийг өөрөө хүлээн зөвшөөрч байсныг нотлох тул ИХ-ийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С....гаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...-ний өдөр Ц.... нас барсан. Тухайн үед талийгаачийн нэр дээр 8 үл хөдлөх хөрөнгө, 4 авто машиныг 7 хууль ёсны өмчлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ нээлгээд талууд өвлөгдөх эд хөрөнгөө бодитоор хүлээн авсан. ...дүүргийн 5 өрөө орон сууцыг хууль ёсны 7 өвлөгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр орсон. ...тай ...алдах, ...алдан авах гэрээ хийж 240,0 сая төгрөгөөр ...алдсан гүйлгээ байгаа. Талууд ...-ний өдөр өв хуваарилах хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзээд өвлөх эрхийн гэрчилгээний өвлөгдөх хэсгээ бодитой хүлээж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас тодруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.1, 58.1-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлийг хоёр зэрэг аваад явсан. Хуучин үндэслэлээ Иргэний хуулийн 126.2.1 гэж тайлбарласан. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохицуулалтыг Иргэний хуулийн 126-133 дугаар зүйлээр зохицуулдаг. Гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг салгаж авч үзэх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн гэдэгт Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдүүд, төрөл садангийн хүмүүсийг ойлгоно. Төрөл садан гэдэг нь гэрлэгчидтэй байнгын хамт амьдарч, тухайн хөрөнгийн бий болоход оролцож хүч хөдөлмөрөө гаргаж байгаа хүнийг хэлнэ. ..., ..., ... нарыг хариуцагчаар татах үндэслэл байхгүй. Тухайн эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй этгээдүүдийг гэр бүлийн гишүүн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын өмч хуваахдаа гэрлэлт хүчин төгөлдөр байж гэр бүлийн дундыг өмчийг хуваана. Ц.... нар барснаар Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт хүчин төгөлдөр бус болж байна. Гэрлэгчид хэн нэг нь нас барсан бол гэрлэлт дуусгавар болно. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлагыг Ц.... амьд байх хугацаанд, гэрлэлтээ цуцлуулж байгаа тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлагыг тухайн Ц....т холбогдуулан гаргах байсан. Иргэний хуулийн 183.1, 183.3 дугаар зүйлд тухайн улсын бүртгэлд тэмдэглэгдсэн тэмдэглэлийг буруу ташаа тэмдэглэгдсэнийг мэдэж байгаа этгээд холбогдох байгууллагад мэдэгдэх байсан. Нэхэмжлэгчээс нэг ч удаа гэрлэлт хүчин төгөлдөр байх, тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоолгох шаардлага шүүхэд гаргаж байгаагүй. Талууд 2013 оноос тусдаа амьдарсан. Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэснээс хойш бий болсон нь үнэн боловч хариуцагч талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нотлох баримтуудыг гаргаж авсан. Тухайн 3 өрөө орон сууцыг Үүрүү гэдэг компанитай ...-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэрлэхээс өмнө болсон хөрөнгө. ...дүүргийн 4 өрөө орон сууц хариуцагч өөрийнхөө эд хөрөнгөөр бий болгосон талаар хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагчаар татагдсан этгээдүүд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох гэж байгаа нэхэмжлэлийг хариуцах этгээд биш. Гэр бүлийн гишүүн биш гуравдагч этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих үндэслэлгүй. Талууд хууль ёсны өвлөгчийнхөө хувьд эд хөрөнгөө хүлээж авсан. ...аар шилжүүлээд өгсөн. Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тооцооллын алдаа гаргасан гэж байна. Тооцооллын алдаа гаргах боломжгүй. 7 хууль ёсны өвлөгчийн 3 өвлөгчийн төлөөлөгч Э....ын зүгээс тодорхой график хийсэн. Нотариат гэр бүлийн гишүүд гэдгийг харгалзаж үзээгүй гэдэг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гуравдагч этгээд тухайн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлээс өөрөөр хүсэлт илгээх, өмчлөх эрхтэй гэсэн. Нотариат дээр тухайн гэрээ хэлцлийг Иргэний хуулийн 184 дугаар зүйлд зааснаар баталсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр юм. Тооцооллын алдаа гаргах ямар ч боломжгүй юм гэв.

Хариуцагч М....ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ногдох хэсгийг тэнцүү хуваах саналд татгалзах зүйл байхгүй гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ асуудлаас болоод 2021 онд зээлийн барьцаа өв хөрөнгө аваагүй асуудал гарсан. Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлсэн гэдэг асуудал талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулаад, улсын бүртгэл дээр шилжээд, манайх цааш ...алдсан. Хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцлоо гэв.

Шүүхэд нэхэмжлэгч талаас 3 хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, ...ны тодорхойлолт, Өвлөх эрхийн гэрчилгээ, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Өв залгамжлагчдын хоорондын өвийн хөрөнгийг хуваарилан хуваах хэлцэл, иргэдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө ...алдах, ...алдан авах гэрээ, НИХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, ... ... ХХК-ийн гэрчилгээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээнүүд, Итгэмжлэгдсэн бичиг зэрэг баримтуудыг, хариуцагч талаас ... дүүргийн 26 хорооны Засаг даргын тодорхойлолт, ...-ийн ЭМТ-ийн тодорхойлолт, Эмчийн тодорхойлолт, Иргэдийн тодорхойлолт, ...-ийн ТХ-ийн улсын байцаагчийн акт, татварын тооцоо, тэмдэглэл, Захиалгаар орон сууц бариулах гэрээнүүд, орон сууцны жагсаалт, Барьцаат зээлийн гэрээ, ...ны төлбөрийн баримтууд, Зээл болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, ... ... ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Төлбөрийн акт, Үл хөдлөх эд хөрөнгө ...алдах, ...алдан авах гэрээ, Тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгсэл зээлээр ...алдах, ...алдан авах гэрээ, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, орон сууц хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн, шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан, ... дэх улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М...., М...., М...., Э.... нь Д...., Г....нарт холбогдуулан 12 нэр бүхий үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан М....ийг хариуцах этгээд гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Ц...., Э.... нарын хамтын амьдралын дунд бий болсон эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгө тул хамтран өмчлөгчөөр тогтоолгосноор зөрчигдсөн эрх ашиг 226.685.451 төгрөгөөр нэмэгдэнэ, өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулна гэж тайлбарлав.

Хариуцагч нар нь нэхэмжлэлд шаардсан үндэслэл нь хэлцэл хийх үед хамааралгүй, хэлцэл хүчин төгөлдөр байгаа учраас гэрээ хэрэгжсэн, гэр бүлийн гишүүдэд тавих шаардлагыг өөр бусад этгээдийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, нас барснаар гэрлэлт дуусгавар болсон, эд хөрөнгийн үндсэн хариуцагч байхгүй болохоор энэ шаардлага хэрэгжих боломжгүй гэж маргалаа.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Ц...., Э.... нар ...-ны өдөр гэр бүл болсноо ...-ны өдөр гэрлэсний ... дүгээр бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас ...-ны өдөр охин М...., ...-ний өдөр охин М...., ...-ны өдөр охин М.... нар төржээ.

Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байна.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ямар хөрөнгийг хуваарьт хөрөнгөд хамаарахыг заасан ба 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуваарьт хөрөнгө гэж тодорхойлжээ.

Тухайн тохиолдолд хариуцагч тал 3 үл хөрөнгийг гэрлэхээс өмнө бий болсон хуваарьт эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч гэрлэгчид ...-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн байх тул маргаан бүхий 8 үл хөдлөх болох 4 хөдлөх эд хөрөнгүүд нь 2004 оноос хойш Ц...., Э.... нарын хамтын амьдралын дунд бий болсон эд хөрөнгүүд гэж үзнэ.