Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 100

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч С.Оролмаа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

            -иргэдийн төлөөлөгч Б.Ууганбаатар,

           -насанд хүрээгүй хохирогч А.Гансувд,

           -насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэцгээ,  

            -насанд хүрээгүй хохирогч А.Гансувд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэцгээ нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-сурган хүмүүжүүлэгч Б.Бүжин,

            -шүүгдэгч М.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

             Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Маржаагийн Азжаргалд холбогдох эрүүгийн 201619000727 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 6-8 насны хоёр хүүхдийн хамтаар Төв аймаг Батсүмбэр сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл,  112 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Шүүх сэтгэц гэм судлалын №23 тоот дүгнэлтэнд “хэрэг хариуцах чадвартай” гэх /хх-32 тал/, Боржигон овогт Маржаагийн Азжаргал /РД:ШГ62112273/ гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Азжаргал нь ялтай байхдаа 2014 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод дагавар охин А.Гансувдыг 11 нас 04 сартай байхад нь, мөн 2016 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Улаан худгын 1-1в тоотод хохирогчийг 13 настайд нь өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 Үүнд:

Шүүгдэгч М.Азжаргал нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2014 оны 10 дугаар сарын Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод дагавар охин Гансувдыг 11 нас 4 сартай байхад хүчиндээгүй, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр Мандал 1 дүгээр баг, Улаанхудаг, 1в-1 тоотод Э.Гансувдтай тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Гансувд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 09-нд аав бид хоёр ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон” гэв

 

Насанд хүрээгүй хохирогч А.Гансувдын хууль ёсны төлөөлөгч О.Цэцгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М.Азжаргал бид хоёр 2005 оноос эхлэн хамтарч амьдарч эхэлсэн. Би М.Азжаргалтай суугаад 2 сайхан хүү гаргаж өгсөн. Би М.Азжаргал охин хоёрыг бэлгийн харьцаанд орохыг харж байаагүй, миний охиныг байнга бэлгийн хүчирхийлэлд оруулж байсан гэдэгт итгэхгүй байна гэв.

 

Мөн эрүүгийн 201619000727 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох :

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Золзаяагийн: “..Би Азжаргалыг манай төрсөн эх Цэцгээтэй хамтран амьдарч байсан нөхөр гэдгээр нь мэднэ, одоо бол ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, ээж түүнээс салаад тусдаа амьдраад хэдэн жил болж байна. Миний хувьд хэргийн талаар юу ч мэдэхгүй би Улаанбаатар хотод 8 сар ажиллаж байгаад 2016 оны 09 сард ирсэн юм. Нямхүү гэх хүн манай ээж Цэцгээг Азжаргалаас салсаны дараахан түүнтэй хамтран амьдарч байсан юм. Миний хувьд Нямхүүг өөрийн гэрт оруулах дургүй байдаг юм. Яагаад гэвэл Нямхүү бол гудамжны архичин нөхөр байгаа юм. Мөн би эмэгтэй хүнийг нэгнээс салаад нөгөөтэй суухыг хүлээн зөвшөөрдөггүй тул ээжтэй хамтран амьдардаг байсан Нямхүү, Азжаргал нарыг хүлээн зөвшөөрдөггүй, тэд нартай харилцаад байдаггүй юм. Нямхүү 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод манай гэрт согтуу орж ирээд агсам согтуу тавиад байхаар нь би гар гэж хөөхөд миний нүүрэн тус газар цохиж маргалдсан тэр явдалаас хойш түүнтэй огт харьцаагүй, уг явдлаас болоод манай ээж Нямхүүгээс тусдаа амьдрах болсон. Нямхүү бол тухайн үед намайг хүчиндэхийг завдсан асуудал огт болоогүй, би өөрийн гэсэн нөхөр, хүүхэдтэйгээ амьдардаг. Харин нөхөр Тулгатай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, өрхийн бүртгэлээр 3 хүүхдийн хамт явдаг. Харин хүчиндэхийг завдсан гэдэг зүйлийг сонсоод гайхаж байна. Тухайн үед огт тийм асуудал болоогүй. Гомдол санал байхгүй. Ер нь бол манай ээж Цэцгээ Азжаргалтай 2005-2012 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Уйлантын 3-37 тоотод амьдардаг байсан. Тэгээд тусдаа амьдрах болоод Азжаргал Батсүмбэр сумын төвийн Мандал 1 дүгээр баг Хогийн гууны гэр хорооллын гудамжинд нэг хашаа байшинд амьдардаг байсан. Азжаргалтай амьдрах хугацаанд ээж Цэцгээгээс 2009-2010 онд Цэцбаатар, Азбаатар нар мэндэлсэн. Азбаатар ахыг ажилтай үед түүний 2 хүү болон манай дүү Гансувд нар ээжийн гэрт байдаг бусад үед Азжаргалын гэрт  нь байдаг байсан. Би өөрөө ийш тийшээ ажилтай яваад байдаг тул тэд нарын амьдралд оролцдоггүй юм. Ямар ч байсан сүүлийн 2-3 жил Гансувд Азжаргалын гэрт байж 2  дүүгээ хардаг байсан. Гансувд бол манай талийгаач аавын сүүлчийн хүүхэд байгаа юм. Бид нарын хувьд эцэг эхээсээ зургуулаа Азжаргалын 2 хүүг нэмэх юм бол наймуулаа байгаа юм. Энд тэнд ажил төрөл хийгээд амьдралд явдаг байсан би амьдралд нь оролцдоггүй тул мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

 

мөрдөн байцаалтанд шинжээч Ц.Ганболдын: Би Төв аймгийн Цагдаагийн газрын дэслэгч С.Эрдэнэбилэгийн тогтоолоор 13 натсай Гансувдын биед үзлэг хийж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15494 дугаартай дүгнэлт гаргасан. Онгон хальс урагдаад 10 хоногийн дотор эдгэрдэг учраас яг хэзээ хөндөгдсөн эсэхийг одоо болон тухайн үед тогтоох боломжгүй.  Хохирогч абортонд орсон байсан тул охин хальс нь бэлгийн хавьталд орсноос болж хөндөгдсөн байх бүрэн боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-166 тал/,

 

мөрдөн байцаалтанд гэрч Б.Төмөрбаатарын: Миний төрсөн ах Маржаагийн Азжаргал нь 1962 оны 11 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд бидний хувьд эцэг өөр, эх нэгтэй юм. Азжаргал айлын хамгийн том хүүхэд бөгөөд өргүүлсэн айлдаа 3 хүүхдийнх нь хамгийн бага нь байгаа юм. Бид нарын хувьд эхээс долуулаа Азжаргалын доор 4 эрэгтэй, 2 эмэгтэй дүү байдаг бөгөөд бүгд тусдаа амьдралтай, надаас бусад нь Азжаргалтай харилцаа холбоо муутай байдаг. Азжаргал бид хоёрын эх Д.Баясгалан нь одоо тэтгэвэрт Төв аймгийн Батсүмбэр суманд тусдаа амьдарч байна. Азжаргалыг өргөж авсан Маржаа гэх  хүн нь ардын хувьсгалын партизан гэж их нэр хүндтэй хүн байдаг байсан, анх Азжаргалыг 1963 оны 04 сард өргүүлсэн гэдэг бөгөөд 1984 оны 08 сард 21 жилийн дараа төрсөн эх, дүү нартай нь уулзуулж тэгж бие, биенийгээ мэдэж авч байсан юм. Өмнөговийн 0131-р ангид цэргийн алба хааж байсан. Гэр бүлийн амьдарлын хувьд тогтвор суурьшил муутай хамгийн анх Должинсүрэн гэх Төв аймгийн Баянжаргалангийн харъяат хүнтэй 1987 онд гэр бүл зохиож 3 хүүхэдтэй болоод хоорондын таарамжгүй харьцаанаасаа салсан. Одоо хаана юу хийдэг талаар нь мэдэхгүй, багаасаа айлын ганц эрэгтэй хүүхэд өссөн тул нэлээд эрх танхил дур зоргоороо өсөж хүмүүжсэн юм шиг байгаа юм. Мөн Мөнхтуяа гэх хотын хүнтэй 1994-1995 оны үед гэр бүл цохиож Улаанбаатар хотын Хан-Уулын нэхмэлийн шар, дэнжийн мянгад амьдардаг байсан бөгөөд би тухайн үед гэр орноор нь 2 удаа очиход тухайн эмэгтэй нь  дагавар хүүхэдтэй хүн байсан бөгөөд тэр хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй, 2 жил хамтран амьдараад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудалаар шоронд явсан. 2005 оны 03 сард шоронгоос суллагдаж ээж бид хоёр дээр ирсэн. Түүнээс хойш яг эрхэлсэн тодорхой ажилгүй энд тэнд хар бор ажил таарвал хийдэг, мужааны модны ажилд сайн хүн байгаа юм. Цэцгээ гэх хүнтэй сүүлд 2005 оны 07-08 сард танилцаж суугаад 2008  хүү Азбаатар, 2010 онд хүү Цэцбаатар гэх 2 хүүтэй болсон. Цэцгээ, Азжаргал нарын хувьд хоёр дахь хүүхдээ гарах хүртэл хоёулаа их архи уудаг, гэр бүлийн их маргаантай, Цэцгээ өөрөө олон дагавар хүүхэдтэй, түүний хүүхэдүүд нь Азжаргалыг хамт амьдрахад дургүй байдаг. 2 том хүү нь Азжаргалыг зодож дарамталдаг, Азжаргал өөрөө мужааны ажил хийж олсон мөнгийг нь тусдаа гарсан хүүхэдүүд нь ирж хоол унднаас нь авдагаас болж олсон мөнгө нь юм болохгүй зарцуулагдаж байгаагаас Цэцгээтэй маргадаг байсан, түүнээс эхнэр хүүхдээ зодож дарамталдаггүй байсан. Харин 2 дахь хүүхэдээ гарсанаас хойш 5-6 жил саяханыг хүртэл архи дарс уухаа больсон. Тэгээд сүүлд эхнэр Цэцгээ нь өөр хүнтэй болж явдал суудалтай болох нь ихэссэн. Тэр үед Азжаргал надтай уулзахдаа "ах нь архиа  ууна амьдарлаа ч бодно" гэж хэлж байсан. Тэгээд Цэцгээ авгай 2015 онд билүү өөр хүн дагаад хэдэн сар алга болсон байсан. Азжаргал 2016 оны 08 сараас нэлээд архи уугаад харагдаж байсан. Цэцгээ хүүхэдүүдээ хаяж орхисон хугацаанд өөрийн 2 хүү Цэцгээгийн бага охин Гансувд дөрөв хамт амьдардаг байсан. Цэцэгээтэй суусанаас хойш 3-4 сарын дараагаас 3-4 жил хоёр дахь гартал мундаг архи уудаг байсан, харин 2 дахь хүүхэдээ гарсанаас хойш 5-6 жил уугаагүй, сүүлд Цэцгээ авгайгийн явдал суудалаас нь болж бага зэрэг уух болсон. Цэцгээ авгай нь өөр хүн дагуулж гэрт нь очоод "чи хоёр хүүхэдээ аваад зайл" гэж гэр орноосоо хөөж байсан, 7 хоногийн дараа нөгөө хүнээ дагуулан очиж "гурвуулаа нэг гэрт зохицоод амьдарий" гэж хэлсэн байсан.  Ийм зүйлийг сонсоод эрэгтэй хүн яаж тэсэж тэвчиж дарс уухгүй байх билээ дээ. Эрүүлдээ бол дажгүй зөв харьцаата, архи уусан үедээ бол авах юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-154-155 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Б.Баттуяагийн: Миний мэдэх А.Гансувд нь хойд эцэг Азжаргал болон 2 эрэгтэй дүүгийн хамт намайг анги дааж авахад л амьдардаг байсан. Харин 2016 оны намар 09-11 сард өвчтэй гээд хичээлдээ ирээгүй. 11 сараас хичээлдээ сууж байгаа бөгөөд хойд эцэгтэйгээ амьдрахгүй одоогоор эх Цэцгээгийн хамт амьдарч байна. Хойд эцэгтэйгээ амьдардаг байхад Гансувд хичээлдээ явахын хувьд явдаг байсан. 2016 оны 03 сараас хойш мэр сэр шалтгаангүй хичээл таслах, чөлөө авах, өвчлөлт ихтэй тасалдаг болсон. Зан байдлын хувьд ерөнхийдөө зожиг, ангийнхантайгаа нийлэмж муутай, нээлттэй биш, хичээлд сул талтай байдаг. Үнээс болоод сурлага нь маш их муудсан. Ар гэрээс нь эцэг эхийн хуралд хойд эцэг Азжаргал идэвхитэй ирж оролцдог хүүхдээ их өмөөрдөг байсан.  Гэхдээ идэвхитэй хэрнээ хүүхдийнхээ сурлага хүмүүжил үр дүн  муутай багатай байдаг. 2016 оны хавар 3-4 дүгээр сард таслалт нь ихэссэн тул өөрөөс нь шалтгааныг нь асуухад “манай аав архи уугаад агсам тавиад би айж зугатаагаад айл хоноод цүнх байхгүй тул хичээлдээ ирж чадаагүй гэж надад 2-3 удаа хэлж байсан. Тэгээд би түүний хойд эцэг Азжаргалыг дуудаж 1 удаа, гэрээр нь 3 удаа санаандгүй байж байгаад яваад очих үед Азжаргал гэртээ хоёр удаа согтуу, нэг удаа эрүүл байж байсан. Азжаргал өөрөө хэлэхдээ “би хичээл номыг нь таслуулаагүй, худлаа ярьж байна, би хичээлдээ яв гэж хэлдэг, өөрөө явна гээд гардаг очоогүй юм уу” гэж хэлдэг байсан. Ерөнхийдөө 2016 оны хавар 3-4 сараас ааш зан нь их өөрчлөгдөж, орой үдэш гадуур их явж харагддаг болсон. Учир шалтгааныг нь асуухаар хэлэхгүй, аль эсвэл худал хэлээд байдаг юм. Охидуудыг 8 дугаар ангиас нь эмнэлэгт охидын үзлэгт оруулдаг бөгөөд 2016 оны 09 сард оруулах гэхэд Гансувд нв өвчтэй шалтгаанаар байгаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-151 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ч.Наранчимэгт: Азжаргалтай манай нөхөр Наадамбат бид хоёр 2016 оны 07 сар гараад ярилцаж тохироод Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Улаанхудагийн 1-1-в тоотод малын өвөлжөө, фермер бариулахаар ярилцаж тохиролцсон юм. Тэгээд фермерээ  бариулсан боловч дутуу хагас барьж орхиод 2016 оны 8 сарын сүүлээр яваад өгсөн байсан. Азжаргал ах манай манай фермерийн 2016 оны 07 сар дөнгөж гаргаад барьж эхэлсэн. Түүнд ажлын хөлсөнд 1500000 төгрөгөөр тохирсон байсан боловч 900000 төгрөгийг өгсөн. Ажлыг гүйцэтгэхээр  удаа дараа очсон боловч самарт яваад олдохгүй байсан тул өөр хүнээр гүйцэтгэсэн. Манай фермерийн бариулж байхдаа манай хашаан дотор жижиг шавар  байшин дотор өөрийн хоёр хүүгийн хамт байдаг байсан. Нөхөр бид хоёр хадланд хөдөө байдаг байсан тул хааяа завандаа очиж хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг байсан. Би түүний төрсөн эцэг, охин гэж бодож байсан, ямар ч байсан 2016 оны 07 сарын сүүлээр билүү 8 сарын эхээр яг өдрийг нь тодорхой санахгүй байна Гансувд , 2 эрэгтэй бага насны дүүгийнхээ хамт байж байсан. Тухайн үедээ Азжаргал 3 хүүхэддээ их халамжтай юм шиг л байдаг байсан. Гансувдыг яг хонож байсан талаар нь мэдэхгүй. Намайг нэг удаа 2016 оны 08 сард ирэхэд фермерээ барилгүй хаяад алга болсон болохоор нь гэрт нь яваад очих үед гэртээ ганцаараа шал согтуу байж байсан. Ер нь архи уухаараа ажлаа орхиод хаяад явсан байх ямар ч байсан ажил хийх хугацаандаа сүүлдээ архи уугаад дэлгүүрийн гадуур согтуу хоёр хүүхдээ дагуулаад явж байдаг, согтуу хүнтэй юу ярихав дээ гээд орхисон. Яг хажуу талд нь байж байхгүй бол ажил хийдэггүй юм. Хийсэн зүйлд нь үнэ хөлсийг нь өгсөн юм чинь гомдол санал алга даа” гэсэн мэдүүлэг /хх-153 тал/,

 мөрдөн байцаалтанд гэрч Д.Эрдэнэ-Очирын: Би Азжаргал гэдэг хүнээр 2014 оны 10 сарын 03-ны өдрөөс 2014 оны 11 сарын эхний 7 хоног хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд сууцны байшин бариулж байсан юм. Өөрөөр бол танихгүй түүнээс хойш холбоо бариагүй. Азжаргал тухайн үед манай байшинг 2500000  төгрөгийн хөлсөөр ганцаараа барьсан би өөрийн хамаатны дүү Бямбасүрэнг туслуулан ажиллуулж байсан юм. Азжаргал ч ажлаа дуусгаад хөлсөө бүрэн аваад явсан. Азжаргал нь их яриан, хүнтэй амархан танилцдаг, өөрийнхөөрөө, зөрүүд зантай шоронд 10 гаруй жил явж байсан гэж ярьж байсан. Гэхдээ манай байшинг барьж байх үедээ бол ямар нэг хэл ам гаргаж байгаагүй. Хоёр хүүхэдтэй гээд жаахан хүүхдүүдийн зураг үзүүлдэг байсан бас тэд нартайгаа утсаар ярьдаг байсан. Азжаргалыг 2014 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш 2014 оны 11 дүгээр сарын эхний 7 хоног хүртэл Цогтцэций сумын төвд манай байшинг барьж байсныг манай үеэл дүү Бямбасүрэн мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-170 тал/, 

 

-Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-А.Гансувдаас гарсан гэх урагийг хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15494 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд

1.А.Гансувдад гэмтэл тогтоогдсонгүй.

2.Охин хальс нь хуучин хөндөгдсөн байна.

3.А.Гансувд нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ /хх-22 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №9806 тоот бактериологийн шинжилгээнд

1.А.Гансувд гэсэн цус АВО системээр Оaв/I/ бүлгийн харъяалалтай байна.

2.А.Гансувд ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй байна гэжээ /хх-23 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №9813 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Хүний геномын микросателлит D21S11, D18D51, D7S820, D13S317 Рenta D, vWA, FGA локусын аллериар М.Азжаргал нь А.Гансувдын гэх урагийн эдийн биологийн эцэг байх боломжгүй байна.

2.Тогтоолын 2 дугаар асуултанд бактерлогийн шинжээч хариулт өгсөн.

3.А.Гансувдын өөрийнх нь ДНХ-ийн тогтоцыг тогтоож ургийн ДНХ-ийн тогтоцтой харицуулан шинжилгээ хийх шаардлагатай гэжээ /хх-28 тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №581 тоот шинжээчийн дүгнэлтэнд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1. Хүзүү, цээж, баруун, зүүн бугалганд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнг тогтоох боломжгүй.

2.Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна.

5 Дээрхи гэмтлүүд учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

6.М.Азжаргал нь бэлгийн харицаанд орох чадвартай болно гэжээ /хх-30 тал/,

 

            -Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэд №23 /хх-32 тал/,

            1.М.Азжаргал нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байсныг тодорхойлох боломжгүй.

            2.М.Азжаргал нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй гэж үзэж байна. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

            3.М.Азжаргал нь хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна гэжээ /хх-32 тал/,

           

-Арчдас, цус авсан тухай тэмдэглэл /хх-35 тал/,

            -Цус авсан тухай тэмдэглэл /хх-36 тал/,

            -сэжигтнийг баривчлах тогтоол /хх-40 тал/,

           

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 114-а дугаартай “Сэжигтнээр баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-41 тал/, 

            - Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 114-б дугаартай “Сэжигтнээр цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-44 тал/, 

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 114-в дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-47 тал/, 

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114-Г-1 дугаартай “Хорьж мөрдөх 1 дүгээр хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-51-52 тал/, 

-Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-202 дугаар тодорхойлолт /хх-68 тал/,

-насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-91 тал/,

-А.Гансувдын төрөлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-94 тал/,

-бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-98, тал/,

-бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах баримтууд /хх-105-120 тал/,

-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-Г-2 дугаартай “Хорьж мөрдөх 2 дугаар хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-126-127 тал/, 

-Эрүүгийн хэрэг тусгаарлах тогтоол /хх-131 тал/,

-Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар  /хх-134-149 тал/,

-А.Гансувдын тодорхойлолт /хх-152 тал/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын №64 дүгнэлтэнд:

1. А.Гансувд нь урьд өмнө сэтгэцийн өвчинөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Гансувд нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.

2.А.Гансувд нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. А.Гансувд нь болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.А.Гансувд нь одоогоор эрэгтэй хүнтэй бэлгийн ажил хийх, өддөг, үнсдэг зэрэг донтой гэх шинж тэмдэг баримт үгүй байна  гэжээ /хх-164 тал/,

 

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 114-Г-3 дугаартай “Хорьж мөрдөх 3 дугаар хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-179-180 тал/,

 

            -шүүгдэгч М.Азжаргалын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “Нийслэлийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл,  112 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан” гэх лавлагаа /хх-67 тал/,

 

-шүүгдэгч М.Азжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр /хх-59-60 тал/ сэжигтнээр, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр /хх-61 тал/ яллагдагчаар, мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр /хх-62-/ яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад үзвэл:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Азжаргалыг ялтай байхдаа 2014 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод дагавар охин А.Гансувдыг 11 нас 04 сартай байхад нь, мөн 2016 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Улаан худгийн 1-1в тоотод хохирогчийг 13 настайд нь өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг удаа дараа хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Азжаргал нь 2014 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод дагавар охин А.Гансувдыг 11 нас 04 сартай байхад нь хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

  Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Гансувд “2014 онд 10 настай 6 дугаар ангид сурч байсан юм. Тэр оны 10 сардсанагдаж байна. Гэртээ 2 дүү хойд эцэг Азжаргал нарын хамт амьдардаг байсан...халамцуу орж ирээд тэврээд хацар дээр үнсэхээр нь “та яаж байгаа юм бэ та уул нь ингэдэггүй юм даа гэхэд” чи яах гээд байгаа юм гээд намайг загнаад миний цамцны энгэрийн товчийг тайлаад дараа нь өмд тайлаад дотоожийг минь тайлсан.. Би түүнд эсэргүүцэл үзүүлсэн... Аав өмдөө шувталчихсан миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөөд байсан ба 10 гаран минут болсон... би ер нь бол аавтай унтсан тоогоо мартсан.” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Азжаргал нь “ 2014 оны 10 сард хүчиндээгүй тухайн үед Өмнөговь аймагт хүний байшин хөлсөөр барьж өгч байсан” гэж түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь гэрч Д.Эрдэнэ-очирын “би тэр Азжаргал гэдэг хүнээр 2014 оны 10 сарын 3-ны өдрөөс 2014 оны 11 сарын эхний 7 хоног хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд сууцны байшин бариулж байсан юм. Өөрөөр бол танихгүй түүнээс хойш холбоо бариагүй.” гэх мэдүүлгээр/хх-170 тал/ давхар нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй хохирогч А.Гансувдын мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй байх бөгөөд дээрх үйлдэлд хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч М.Азжаргалын “2014 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 3-37 тоотод дагавар охин А.Гансувдыг 11 нас 04 сартай байхад нь хүчиндсэн” гэх үйлдлийг Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

  Харин шүүгдэгч М.Азжаргал нь 2016 оны 07 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Улаан худгийн 1-1в тоотод хохирогчийг 13 настайд нь өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          -Насанд хүрээгүй хохирогч А.Гансувдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 7 сарын эхээр хойд эцэг Азжаргалтай Төв аймгийн Батсүмбэр сумын “Улаан худаг” гэх газарт бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед аав айлын үхрийн ферм бариад айлын байшинд байрлаж байсан. Дүүг унтсаны дараа миний орон дотор орж ирээд намайг үнсэж барьж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би ер нь бол аавтай унтсан тоогоо мартсан байна. Би анх Азжаргалтай бэлгийн харьцаанд орох үед болиоч та яах гээд байгаан гэж хэлээд эсэргүүцэж байсан” гэх мэдүүлэг,

         -гэрч О.Цэцгээгийн “Гансувд жирэмсэн болсон байсан. Гансувд би хойд эцэг Азжаргалтай бэлгийн харьцаанд орсон” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

         -гэрч Ч.Наранчимэгийн “Азжаргалтай манай нөхөр Наадамбат бид 2 ярилцаж тохироод 2016 оны 7 сар гадаа өвөлжөө фермер бариулахаар болсон... 2016 оны 7 сарын сүүлээр бил үү 8 сарын эхээр өдрийг нь санахгүй байна Гансувд 2 эрэгтэй бага насны дүү эцгийнхээ хамт байж байсан..” гэх мэдүүлэг /хх-153 тал/,

        - гэрч Б.Төмөрбаатарын “Цэцэгээ 2015 онд билүү өөр хүн дагаад хэдэн сар алга болсон байсан. Цэцгээ хүүхдүүдээ хаяж орхисон хугацаанд өөрийн 2 хүү болон Цэцэгээгийн бага охин Гансувд 4 хамт амьдардаг байсан. Азжаргал Гансувдтай Цэцэгээтэй танилцаж хамтран амьдарсан цагаас хойш нэг гэрт амьдардаг байсан.” гэх мэдүүлэг /хх-155 тал/,

         - гэрч Б.Баттуяагын “Гансувдын ангийн багш нь байгаа юм. 2014 оны 9 сараас хойш ангийн багшаар нь ажиллаж байна. Миний мэдэхийн хойд эцэг Азжаргал болон 2 эрэгтэй дүүгийн хамт амьдардаг байсан. Ерөнхийдөө 2016 оны хавар 3-4 сараас ааш зан нь их өөрчлөгдөж, орой үдэш гадуур их явж харагддаг болсон.” гэх мэдүүлэг /хх-151 тал/,

          -Шүүх эмнэлгийн шинжилгээ №15494 тоот дүгнэлтэнд:” А.Гансувдад гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс хуучин урагдалтай байна. А.Гансувд нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.”Шинжээч эмч Ц.Ганболд гэжээ. /хх-22тал/,

           -Шүүх сэтгэц гэм судлалын 23 тоот дүгнэлтэнд: “М.Азжаргал нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин байхыг тодорхойлох боломжгүй.

           - Азжаргал нь хэрэг хариуцах чадвартай гэж үзнэ.” гэжээ. /хх-32 тал/,

           - бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Эх О.Цэцгээгийн гаргаж өгсөн бичиг баримтанд үзлэг хийхэд улаан өнгийн хавтастай төрсний гэрчилгээ гэсэн нүүртэй дэлгэж үзэхэд хүүхдийн РД:НБ03262102 овог Боржингон эцгийн нэр Адилбиш нэр Гансувд 2003 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал гэх газар төрснийг 2003 оны 8 сарын 07-ны өдөр бүртгэж №95 дугаартай гэрчилгээ олгов.” гэснийг хуулбарлан хэрэгт хавсаргав.” гэжээ. /хх-... тал/,

          -насанд хүрээгүй хохирогч А.Гансувдын төрөлтийн түүх /хх-106-116 тал/,

          -насанд хүрээгүй хохирогч А.Гансувдын болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 64 тоот дүгнэлтэнд: “А.Гансувд нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, мэдэж, удирдах чадвартай байсан байна.

          А.Гансувд нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. А.Гансувд нь болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          А.Гансувд нь одоогоор эрэгтэй хүнтэй бэлгийн ажил хийх, өддөг, үнсдэг зэрэг донтой гэх шинж тэмдэг баримт үгүй байна.” гэжээ./хх-164 тал/

          - мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Азжаргал 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн хамт сэжигтэнээр, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн хамт яллагдагчаар  тус тус өгсөн “Би 2005 онд Гансувдын ээж болох Ожилдойн Цэцэгээтэй суусан тэр үед Цэцэгээ 6 хүүхэдтэй байсан юм. Тэр үед Гансувд 3 настай хүүхэд ирж байсан. Би Цэцэгээтэй суугаад бас 2 бандитай болсон. Тэгээд 2012 онд би Цэцэгээгээс салсан юм. Би хоёр баньдтайгаа гурвуулаа амьдардаг байсан. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гансувд манайд ирээд хоночихоод 06-ны өглөө гурван хүүхдийг унтаж байхад нь  орхичихоод усанд явчихаад ирсэн чинь Гансувд босоод суучихсан байсан. Тэгээд надад ааваа миний доороос юм гараад байна гэсэн тэгээд надаас асуухаар нь миний охин эмэгтэй хүн болж  байгаа юм гэсэн. Харин 11 сард нь Цэцэгээтэй суусан Нямхүү гэх хүн Золзаяаг хүчиндэх гэж байгаад зодолдоод тэрнээс болж Гансувдыг Зийнаа гэх Цэцэгээгийн эгчийнд аваачсан байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сард цагаан сарын битүүний өдөр ирж надад бууз чимхэж өгчихөөд цагаан сар өнгөрөөгөөд байж байгаад Цэцэгээтэй хамт Улаанбаатар хот руу явчихсан юм. Тэгээд над дээр 2016 оны 05 дугаар сард манайхаар нэг хальт орчихоод л буцсан. Тэгээд би 06 сард Баянхонгор аймаг орж ажил хийж байгаад 2016 оны 06 сарын 29-ний өдөр ирсэн. Гансувд манай урд талд байдаг байсан хятадуудын гэрт байгаад байдаг гэсэн тэгээд наадмын дараа Улаан худаг гэдэг газар би айлын фермер бариад байж байсан чинь орой Гансувд хүрээд ирсэн тэгэхээр нь би асуусан чинь "Нямхүү согтуу байна" гэсэн. Тэгээд ферм барьж байсан газар айлын амбаарт байрлаж байгаа газраа унтсан би унтах гээд байж байтал Гансувд миний хөнжил дотор ороод ирсэн. Тэгээд “чи яаж байна аа" гэсэн чинь "зүгээрээ ааваа та ямар миний төрсөн аав биш би секс үзчихсэн" гээд миний дээр гараад нүцэглээд эхэлсэн. Тэгэхээр нь би "болио наадах чинь аюул шүү дээ" гэсэн чинь "тэр хамаагүй" гээд миний дээр гараад бэлэг эрхтэнг босгоод өөрөө өөрийнхөө эрхтэн рүү миний бэлэг эрхтэнг хийгээд дээр гараад хөдлөж байгаад 10 гаруй минут болоод "за за би болчихлоо" гээд буусан. Тэгэхээр нь би тавиагүй байна гэсэн чинь Гансувд та ямар хамаа байна би болсон болоо биздээ гэсэн тэгээд би чи хэзээ ийм болчихсон юм гэсэн чинь энэ амархан шдээ гэсэн./хх-59-60 тал/, /хх-62 тал/,

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 2014 оны 10 дугаар сарын Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Гуулинтын 3-37 тоотод дагавар охин Гансувдыг 11 нас 4 сартай байхад хүчиндээгүй.

            Харин 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр Мандал 1 дүгээр баг, Улаанхудаг, 1в-1 тоотод Э.Гансувдтай тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Би охинтой бэлгийн харьцааны талаар шөнө 01 цаг хүртэл ярьж байгаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Охинтойгоо шөнө бэлгийн харилцааны талаар ярилцсан нь миний буруу. ... Охинтойгоо бэлгийн харьцаанд орсон асуудлыг нууцалж байсан. Охин бид хоёр нууцлана гэж тохиролцсон байсан.”  гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

     

Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Азжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул түүнийг бага насны өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэстэй байна.

 

             Мөрдөн байцаалт шүүхийн шатанд шүүгдэгч М.Азжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байх тул шүүгдэгч М.Азжаргалын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт “ яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж зааснаар яллах нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

 

 Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Шүүх сэтгэц гэм судлалын №64 дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч А.Гансувд нь урьд өмнө сэтгэцийн өвчинөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Гансувд нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна. А.Гансувд нь болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Гансувд нь одоогоор эрэгтэй хүнтэй бэлгийн ажил хийх, өддөг, үнсдэг зэрэг донтой гэх шинж тэмдэг баримт үгүй байна.” гэжээ.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч нь хэрэг учрал үйлдэгдэх үед бага насны буюу өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй талаар нотлосон бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд “хүүхдийн РД:НБ03262102 овог Боржингон эцгийн нэр Адилбиш нэр Гансувд 2003 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал гэх газар төрснийг 2003 оны 8 сарын 07-ны өдөр бүртгэж №95 дугаартай гэрчилгээ олгов.” гэжээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Гансувд нь “аав бид хоёр ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй хохирогч А.Гансувд нь 13 нас 1 сартай байсан нь хохирогчийг бэлгийн харилцааны талаар бүрэн гүйцэт ойлголт олоогүй түүний хор уршгийн талаар мэдэх чадваргүй, бэлгийн бойжилт дутуу байсан гэж шүүх дүгнэхээр байна.

 Насанд хүрээгүй хохирогч /13 настай сурч боловсорч эцэг эхийн хайр халмжинд байж, үеийн охидтойгоо тоглож наадах насан дээрээ байгаа хүүхэд/ бэлгийн харьцаанд орохыг хүлээн зөвшөөрсөн нууц хадгалахаар тохиролцсон гэж үзэж шүүгдэгч М.Азжаргалыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

    Шүүхээс шүүгдэгч М.Азжаргалд ял шийтгэл оногдуулахдаа бага насны хүүхэд буюу өөрийн дагавар охиныг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг хүндрүүлэх байдалд тооцов.

    

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

   Шүүгдэгч М.Азжаргалын тус хэрэгт 2016 оны 10 сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 171 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох үндэстэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Азжаргалтай холбоотой иргэний баримт бичиг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

                                                                                                                                                    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар М.Азжаргалыг бага насны буюу өөрөөр хэлвэл 14 насанд хүрээгүй А.Гансувдыг “2014 оны 10 сард Төв аймгийн Батсүмбэр сумын Уйлантын 3-37 тоотод хүчиндсэн” гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Боржигон овогт Маржаагийн Азжаргалыг ялтай байхдаа бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Азжаргалыг 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан М.Азжаргалд оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Азжаргалыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Азжаргалын цагдан хоригдсон 171 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцоцсугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч О.Цэцгээд төлөх төлбөргүй, ялтаны иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, ялтан М.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгйин Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10.Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

         

                                                        ШҮҮГЧИД                                         С.ОРОЛМАА                                                                   

                                                                                                                 Ю.ЭНХМАА