Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Хохирогч: *******,*******,*******,

Хохирогч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батмэнд /цахимаар/,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын Орхон 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь **** аймгийн *** сумын *** багийн нутаг гэх газраас сард иргэн*******ийн бор шүдлэн үхэр, тарлан бяруу нийт 2 тооны үхэр, сард 4 тооны бяруу, сард өөрийн үхэр сүрэгт байсан*******ийн 1 тооны тарлан үхэр /үнээ/ нийт 7 тооны үхрийг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан,

*** аймгийн *** сумын *** багийн нутгаас сард *******ын 3 тооны бяруу, 3 тооны бярууг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би **** сараас **** сарын хооронд хадлан тэжээлийн ажилтай байдаг. **** намайг ууланд байхад 2 портер өвс авсан. Би Өвөрхангай аймгийн *** сумын *** тал гэдэг газар ногоон тэжээл хаддаг байсан юм. Тэгэхэд надаас 3 машин ногоон тэжээл аваад миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр нэг айлын хашаанд зөөж буулгасан. Тухайн үед ногоон тэжээл нь ачилтаасаа хамааран 350,000-500,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байсан. Надаас 3 машин өвс авчхаад мөнгө, төгрөгөө өгөөгүй. Одоо болохоор надад бэлнээр өгсөн гэж дайрдаг. Ямар ч нотлох баримтын хүрээнд нийцэхгүй юм ярьж байна. Тэгээд би *****с мөнгөө нэхэхэд намар идэшний цаг болсон чинь ахын дүү ерөөсөө өрөндөө нэг морь аваад идчих гээд ээдрээтэй, осолтой юм маш их ярьсан. **** чинь хөдөлгөөнтэй, хулгайч гэдгээ шүүхээр нотлуулсан хүн байгаа. Тиймээс би энэ хүнтэй мал тарган цагт ийм яриа хийж болохгүй юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл би ****г ямар хүн бэ, яадаг хүн бэ гэдгийг нь мэднэ. Тэгээд би **** сард *** аймаг руу отроор яваад 3 сумын зааг дээр оторлож байгаад ирэхэд **** үхрээ бөөгнүүлээд манай *** явж байсан. Тэнд явж байгаад манайд орж ирэхээр нь би мөнгө, төгрөгөө л нэхнэ шүү дээ. Гэтэл надад болно, бүтнэ ахын дүү, энэ жил мал туранхай хэцүү л байна, манай 1 тоорой үхсэн гэж ярьж байсан. Би ч санаанд ороогүй. Би энд ойр зуурын хонь, ямаатай эхнэртэйгээ байдаг байсан. Нааш цаашаа ирэн очин байдаг байсан. Тэгээд *** ахынх нь бяруу ганц ганцаараа яваад, цас зуд ихтэй үхээд дуусах нь, ахын дүү өвс ногоо сайтай юм чинь нөгөө мөнгөндөө бяруу тооцож аваад тэжээгээд онд оруулчих. Яагаад гэвэл чам шиг өвстэй хүн алга, чам шиг оторлож байгаа хүн алга гэхээр нь би тухайн үед болохгүй юм байхгүй шүү дээ ах, ямар ч л байсан хоёулаа цагаан сараас өмнө өр цайрмаар байна гэсэн чинь 01 дүгээр сарын сүүлээр ***** надад 8 тооны бяруу авчирч өгсөн. Тэгээд би тухайн үед санаанд орсонгүй 8 тооны бяруу авсан. Манай хүн хар морьтой манай цагаан жалгын саравч дээр хөөж ирсэн. Надад бол янз бүрийн юм яриагүй. Өдрийн цагаар ирсэн болохоор би ч тухайн үед хардаагүй өнгөрсөн юм. Тэр үед манай эхнэр жирэмсэн би сумын төв рүү ойр ойрхон явдаг байсан. Тэр бяруунууд манай гадна 5 хоноход **** 4 удаа манайд ирсэн. Эхний ээлжид 4 бяруу өөрөө надад ачиж өгсөн. Дараагийн явалтад ч гэсэн өөрөө халиун морьтойгоо ирж ачиж өгсөн. Би өөрөө 4 бяруутай байсан нийт 12 бярууг **** аймаг руу ачсан юм. Тэр талаар манай хүн өөрөө мэдэж байгаа одоо өөрөө ярих байх. Тэгээд нөгөө бярууг нь **** аймаг оруулаад хүнд зарсан. Би чинь өрөндөө авсан юм чинь өөрөө зарахгүй гээд яах юм бэ салаад байгаа юм чинь. Энэ талаараа ****д ярьсан чинь тэг тэг ахын дүү гэж хэлсэн. Би ярьж байсан болохоор **** намайг **** аймагт очиж бяруу хаана хаана зарсныг мэдэж байгаа. Тэгээд 1 өдөр намайг ирсэн хойно манай **** ах, **** ах хоёр бяруу сураад байхаар нь би *****с манай *** ах **** ах 2 бяруу сураад байна чи надад яг ямар бяруу өгсөн бэ гээд асуусан чинь миний дүү чимээгүй бай тиймэрхүү хов яриад яадаг юм гээд жаахан сэжигтэй байсан. Тэгэхээр нь би **** ээ чи ажил тарьсан байна. **** аймаг ороод тэр бүх бяруунуудын зураг хөргийг нь дараад аваад ир ээ, чиний 8 бяруу тэр тэр айлд байгаа, чи үзээд ир яг яаснаа надад ярь гэсэн чинь миний дүү чимээгүй бай, ахын дүү тэгж ярьж болохгүй муугаар бодвол хоёулаа хам хэрэгтэн болно, тийм болохоор ахын дүү амаа барьж яв гэж хэлсэн. Тэгээд би ****г **** аймаг руу бярууны зураг даруулах гээд явуулсан. Араас нь явж уу, үгүй юу тагнасан чинь зайлуул явсан байсан. ****д байдаг нэг шар залуутай хоёулаа яваад зургийг нь дараад ирсэн гээд надтай уулзсан чинь ахын дүү ёстой янзын гоё ёндоотой яваад ирлээ. Бяруунуудаа олсон бүгдээрээ амьд байна хоёуланд чинь ямар нэгэн юм байхгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яг юу яриад байгаа юм бэ, чи яг яах гээд байгаа юм гэсэн чинь бүх бяруу амьд байна ахын дүү бүгд чамайг таньдаг юм байна. Хоёулаа ****н амыг таглачихад л тэгээд болчих юм байна. ****, **** 2-ын бярууг ахын дүү 2-уулаа өгчихье гэхээр нь үгүй ээ хоёулаа өгье  гэж чи яг юу яриад байгаа юм бэ, би өртэй хүн чамаас өрөө авсан чи өөрөө учраа ол гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд манай хүн тухайн үед утасны яриагаа хураачихсан нэлээн их юм хийсэн байна лээ. Намар олон удаа **** аймаг орсон байна. **** аймаг ороод тэр улсуудтай нэлээн ч уулзсан байдаг юм. Та ингээд хэлчих, тэрнээс авсан гээд хэлчих гээд тэр хүмүүстэй их уулзсан байдаг. Би 34 тооны адуу хулгайд алдаад тэрнийхээ араас 2, 3 сар хөөцөлдөөд жоохон зав муутай байж байгаад нэг ирчхээд байж байсан чинь **** ирчихсэн бяруунууд бүгд амьд байна ахын дүү хоёулаа учраа олъё гэхээр нь би тухайн үедээ тийм юм байдаггүй юм, би чамаас өрөндөө авсан болохоос би чамаас хулгайн юм аваагүй. **** ээ чи ийм юм ярих гэж байгаа бол хоёулаа больё гээд би **** аймгийн **** сумын цагдаагийн хэлтэст 11 дүгээр сарын сүүлээр гомдол гаргасан байдаг. Өмгөөлөгчдөө би өрөндөө хэдэн тугал авсан чинь тэр хэдэн тугал маань ажил тарьчихжээ. Одоо би яах ёстой юм бол, хэнд хэлэх вэ гэсэн чинь миний дүү үнэн юмыг үнэнээр нь явуулаад цагдаад гомдол гарга гээд би ******* сумын цагдаад гомдол гаргасан. Гомдол гаргаад 6, 7 хоногийн дараа   **** гээд эрүүгийн мөрдөгчтэй уулзаад гомдлынхоо хариуг авъя гэсэн чинь прокуророос тогтоол гарсан, чиний гомдлыг хүлээн авахаас татгалзсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ яахаараа тэгдэг юм бол ямар прокурор байсан юм бол гэсэн чинь тэр нь нууц байна гэж хэлсэн. Одоо тэр цагдааг авчирсан ч би бардам хэлнэ. Надад манай хамаатны хүний хэдэн тугалыг шаагаад өгчихсөн байна. Энэ бол хулгайн хэрэг шүү дээ. Би нөгөөдхийг нь 2 удаагийн үйлдлээр *** аймаг оруулаад зарчихсан гэсэн чинь чиний өрөндөө авсныг чинь мэдэх хүн байгаа юм байна. **** чамаас өвс авсныг хүмүүс мэдэх юм байна. *** чамд өрөө өгснийг нь мэдэж байгаа юм байна. Чи тухайн тугалуудыг гэгээн цагаан өдрөөр тээвэрлээд *** аймаг орсныг чинь бүгд мэдэж байна. Өгсөн, авсан гэсэн чиний дансны хуулга ч байна. Хулгай чинь өөрөө далд агуулгаар үйлдэгддэг учраас чиний наадхыг чинь бол хулгай гэж хэлээгүй гэж **** гэдэг цагдаа хэлсэн. Одоо яах ёстой юм бол гэсэн чинь чи ****д иргэний журмаар нэхэмжлэл гаргаад өвсний мөнгөө аваад, тэгээд ****тай учраа олчих, та нар нэг голын хүмүүс юм чинь гэсэн зүйл яриад байж байсан. Тэгээд би тэрнээс хойш тоогоогүй хаячихсан. Сүүлд би бодохдоо хамгийн том баримт бол тэр **** гэдэг хулгайчийн им тамгатай 3 үхрийг өөрийн бие дээрээ үхэр сүрэгтээ байлгавал надад хамгийн том нотлох баримт юм байна гэж бодсон. Би тухайн үед өмгөөлөгчдөө *** аймаг ороод тэр үхрүүдийг нь аваад ирье. Би ямар хулгай хийчихсэн юм биш, хулгай хийчихсэн хүн бол **** шиг далдганаад энэ тэрүүгээр явах байсан байх. Тэгээд би тухайн үхрийг **** аймаг ороод өөрийнхөө машинаар ачаад ирсэн. Ирж байхдаа энэ **** гээд ах руу ярьсан л даа. Тэгсэн чинь **** ах над руу бас яриад нэг мөсөн бүгдийг нь ачаад ир гэхээр нь үгүй ээ ахаа тэгэх боломж байхгүй энэ үхрийг чинь надад авчирч өгсөн хүн байгаа, ачиж өгсөн хүн байгаа. Тэр хулгай хийсэн хүн нь өөрөө ачиж аваг. Харин би нотлох баримт болгоод тэр хулгайчийн 3 үхрийг өөрийнхөө үхэр сүрэгт байлгана. Үнэхээр энэ хүн хулгай хийгээгүй юм бол энэ үхрийг ирээд л аваад явна. Аав, ээжид танай хүүхэд хулгай хийсэн байна гэж хэлээд аваад явах байсан. Гэтэл тэгж чадаагүй жил болсон. Тэгээд энэ зун би өөрөө байхгүй байсан. Намайг морь уяад завгүй явсан хойгуур манай үхрээс очоод авчихсан байгаа. Цагдаатай хамт очоод над руу ярьсан. Тэгэхээр нь би авлагатай байсан, түүндээ авсан шүү та нар баримттай юм хийгээд аваарай гэсэн. Гэтэл намайг байхгүй хойгуур авчихсан байна лээ. Тэгээд миний хувьд ийм л юм болсон шүү гэж мэдүүлэгтээ хэлье. Би ****ээс 8 бяруу авсан. Тэр авсан 8 бяруу манай гадаа 5 хоночхоод би шууд *** аймаг руу аваачиж өгөөд дэлгүүрийн өрийг дарчхаад яваад өгсөн. Өр ч гэж дэлгүүрээс ойр зуурын юм авсан байсан. Тэгээд тэр 8 бярууны 5 нь ****, **** 2-ын бяруу байхгүй юу. Миний бодож байгаагаар тэр 8 бяруу 02 дугаар сарын 10-ны багцаа аймагт очсон. Манай гэрийн гадна 5 хоносон. Тэгэхээр энэ 8 бярууг ****н үхэртэй энэ нөхөр маллаад нэг сар болсон юм шиг байгаа юм. Тэгээд надад өгсөн. Би энэ 2 хүний бярууг **** гэдэг хүнээс яг өөрөөс нь аваад **** манай гадаа ирээд ачиж өгсөн.  ****г ачиж өгснийг тэр хавийнхан мэднэ. Тухайн үед *******, 40 см цас орчихсон портер дээр бяруу зүгээр үсрээд гарчих нөхцөл байхгүй. Заавал морьтой хүн туслалцана, тэр бяруу чинь шууд давхиад портер дээр гарна гэж байхгүй. Би цасан дотор яаж портероор бяруу хөөж ирж ачих юм бэ. Цаг уурын нөхцөлийн байдал ямар ч боломжгүй байсан. Тэгээд энэ 2 хүний бярууг бол **** надад өгсөн. Тэгээд би өөрт нь хэлсэн чинь хэдэн төгрөг өгчих хоёулаа амыг нь хаачихъя гэсэн. Би ***, **** гэдэг 2 хүнд их олон юм яриагүй. Би тухайн хулгайд хардагдаж байгаа бяруунууд эзэнтэй гэж хэлээд өнгөрдөг байсан. Би ****с авсан гэвэл энэ 2 ах тухайн нөхцөл байдлаас үүдээд **** гэдэг хүнийг өршөөчихвөл яах юм. Хууль цагдаагаараа явахгүй энэ хэрэг шийдэгдчихнэ шүү дээ. Яагаад гэвэл бид нар нэг голын хүмүүс, нэг усны улсууд хов жив тоохгүй учрыг нь олчих байх. Тэгэхээр би гэм буруутан болчих юм болов уу тийм учраас  үнэн зөвийг шалгаад явъя гэж бодсон. Тиймээс би тэр бярууг чинь тэр хулгайлсан гэж хэлээгүй. Би хулгайлаагүй, гэгээн цагаан өдрөөр тээвэрлэсэн, гэгээн цагаан өдрөөр ачаад явж байгаа тийм цайчихсан хулгай гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр 3 бярууг өөрийн үхэртээ жил болгоно гэдэг чинь хулгайч хүн мөн үү. Хулгайн малыг хүн өөрийнхөө үхэрт өөрийнхөө толгойг ороох гэж байгаа юм шиг тэгээд байлгаад байх уу, тиймээс энэ бүгдийн үнэн зөвийг харж үзээрэй гэж уламжилъя даа” гэв.

            Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “**** ерөнхийдөө нэлээн худлаа ярьж байна. Мөн он, сарыг нь бас зөрүүтэй ярьж байна. *** онд өвс авсан гэж байна гэтэл *** оны намар авсан байгаа. **** сард отроор явахдаа манайхаас 4 тооны үхэр, нэг бяруу туугаад явчихсан байсан. Тухайн үед нь би энэ ****н дүү *****, ****, **** гээд бүгдээс нь асууж сурч байсан. Танай малыг дагаад яваагүй биз дээ гэсэн чинь манайхны үхэр нэг будагтай байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд хавар ирэхэд нь манай байхгүй байсан үхрүүдийн нэг бяруу, нэг тугал нь байхгүй, бусад 3 үхрийн нэг нь тугалчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш 4 бяруу ачигдсан. Өөрөө над руу *** чамд хэлсэн **** чинь хамт ална даа гээд дайраад байгаа. Тэгээд би *** нь утсаар ярихад 6 тооны бяруу ачиж явсан бусдыг нь би сайн мэдэхгүй. Голын урдаас нэг халзан бяруу тавьсан. Тэгээд 6 тооны үхэр ачиж бид 2 гэрийнх нь гаднаас **** аймаг руу хамт явсан гэж хэлсэн. Тэр халзан бяруу нь сүүлд байж л байсан. Саяхан хүртэл байсан тэгээд өвөл үхсэн байна лээ. Тэр өвсний хувьд 1 га газар 1,*******0,000 төгрөг гээд та хүрээд ир, хоёулаа хувааж авъя гэхээр нь би очсон. Тэгээд нийт 6 портер өвс авсан. Түүнийгээ 3, 3 портероор нь хувааж аваад би 650,000 төгрөг бэлэн өгсөн. Орой нь очоод би түрүүвчээ өгсөн. Би очихдоо 2, 3 хүнтэй хамт очсон. Маргааш нь би сумын төв орох гээд түрүүвчээ авъя тамхины мөнгө гэхэд надад хоосон түрүүвч өгсөн. Тэр өвсний тал дээр ямар ч өр байхгүй. Утсан дээр ярьсан ярианд хүртэл ахаа намайг уучлаарай, та бид 2-ын дунд өнчин ишигний ч өгөө аваа байхгүй, та наад 3 бяруугаа хаячхаач надаас өөр үхэр авчхаач гэхээр нь би үгүй ээ би ядаж 7 үхрийнхээ 3-ыг нь зүсээр нь авъя. Үлдсэнийг нь чи бөөгнүүлж өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл надад та 3 үхрийнхээ мөнгийг ав, адуу ав гээд олон удаа хэлж байсан. Тэр утасны яриан дээр тодорхой байгаа байх. Тэгэхээр бид 2-ын хувьд ямар ч авлага байхгүй. Сая ярьсан юмнууд бол өөр юм ярьж байна. Сүүлд бяруу дутаад байхаар нь тэр хавиар явахад 3-ыг нь олсон. Тэгээд үлдсэн 4 бяруу нь тодорхой гэж бодоод дахиж явалгүйгээр буцаад хүрээд ирсэн. Тэгээд би ирээд **** руу ярихад тэгсэн юм хоёулаа хадлан дуусгаж байгаад учраа олъё гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд байхад авч ирээгүй учраас ийм байдалд хүрсэн. Одоо би энэ 7 үхрээ гаргуулж авмаар байна. 3 бярууг нь олж ирчхээд надад өгөөгүй алга болсон. 2 бярууг би 06 дугаар сард хүүхэдтэйгээ мотоциклтой явж байгаад имээр нь таниад олсон. Тэр үед *** өөрөө айлын мал харж байгаа гээд яваад өгсөн. Аав нь малаа харж байсан. Тэгээд би хүүхэдтэйгээ айлын морь гуйж 2 бяруугаа гол гаргаж авсан. Энэ хүнийг хуулийн дагуу яаж шийтгэх нь надад хамаа байхгүй, би хэдэн үхрийнхээ хохирлыг л барагдуулж авмаар байна. Үхрийн үнэлгээ нийт 4,700,000 төгрөг болсон. Түүнээс би 2 бяруугаа буцаагаад зүсээр нь авсан учраас 1,000,000 төгрөг хасагдах байх. Тэгээд ноднин 3 сараас хойш мотоциклтой бензин аваад эрэлд явахад зөндөө зардал гарсан. Гэхдээ баримт байхгүй учраас нэхэмжлээгүй. Зардал нь ойролцоогоор 1,000,000 төгрөг болсон байх. Хэрвээ шүүхээс гаргаж өгч болно гэвэл энэ зардлаа гаргуулж авмаар байна. Гэхдээ хууль дүрэмдээ заавал нотлох баримт шаарддаг учраас гаргаж өгөх юм болов уу яахын бол би сайн мэдэхгүй байна. Одоогоор баримтаар гарсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

            Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би **** сарын эхээр үхрээ алдсан гэдгээ мэдсэн. Манай үхэр “*****”  гэдэг газар байсан. Манай 3 бяруу алдагдсан байсан. Тэгээд тэр хавиараа хайж явж байгаад огт сураг гарахгүй байсан. Гэтэл ноднин ****, **** 2 эрэлд явж байгаад олоод танай 2 бяруу чинь *** аймагт манай 3 бяруутай байна гэж манай дүү **** ирж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд мөн байсан. *** аймгийн *** суманд айлын үхэрт 2 нь байна лээ. Нэг бяруу байхгүй байсан. *** аймгийн **** сумын иргэн *** гэж хүн *** гэдэг хүн авч ирж зарсан гэж хэлсэн. Би үхрээ аваагүй байгаа” гэв.

            Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ сарын 03, 04-ний үед *** суманд манай ах нас бараад ажил явдал гараад тэгээд *** сум руу явж байх замдаа үхрээ голоос хойш нь гаргаад бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд ажил явдал дуусгачхаад ирээд үхрээ хайж олоод бүртгэхэд дутуу байсан. Миний үхрээ туусан газар болон олсон 2 газрын хоорондох зай 7-8 км орчим байгаа. Үхрээ олоод 3 бяруу дутсаныг нь мэдсэн. Тухайн үедээ айлаар шүүгээд олоогүй. Тэгээд ****оны намар *** над дээр ирээд би 3 бяруугаа аймгаас олчихлоо. *** аваачаад өгсөн юм байна. Таныхыг ч ер нь авсан байж магадгүй хоёулаа эрэлд явах уу гээд *** аймаг ороод *** сумын араас 5 бяруугаа олсон байгаа. *** гэдэг дэлгүүрийн эзэн ***т гэдэг хүнд зарсан байсан. Тэгээд тэр хүн та нар учраа олж байж надаас ирж аваарай, би өгсөн өртөг мөнгөө авч байж бяруугаа өгнө гэсэн. Буцаж ирээд удалгүй байж байхад манай утас дуугараад *** залгаад ахаа харин таныхыг гэж таниагүй юм, таны бяруу байсан юм байна уучлаарай танайд очиж уучлалт гуйна гэж хэлсэн. Удалгүй хэд хоногийн дараа орой болсон хойно хар машинтай давхиж ирээд манай гэрт орж ирсэн. Нэг хүнтэй хамт 0.75 граммын шил архитай, 2 пивотой ирсэн байсан. Тэгээд гурвуулаа тэрийг хувааж уугаад *** надаас уучлалт гуйгаад, тэгсэн мөртлөө би аваагүй юм байгаа юм гэж хэлсэн. Тэгээд авсан хүнийг нь хэлээдэх гэсэн чинь болохгүй, болдоггүй юм гээд байсан. Тэгээд таны хохирлыг барагдуулна гэж хэлээд явсан. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад шүүх сэргийлэх болоод явсан. Одоо миний алдсан бяруунууд шүдлэн үхэр болчихсон тэнд байгаа. Ер нь болж өгвөл 3 үхрээ зүсээр нь авмаар байна. Тэр *** гэж хүн отроор 3 хүн ирсэн. Тэгээд *** гэдэг хүнээс нь бяруу авсан, нөгөө 2 хүн нь машины ёроолд зогсож байсан. Шөнө байсан болохоор тэр 2 хүнийг нь бол ямар хүн байсныг хараагүй, танихгүй гэж хэлсэн. Тэгээд **** гэж хүн эхнэрийнхээ дансыг өгөөд манайх мөнгийг нь шилжүүлсэн гэж хэлсэн” гэв.

          Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн үхрээс одоогийн байдлаар 7 тооны үхэр алдсан. Тус 7 тооны үхэр нь өөр өөр цаг хугацаанд өөр өөр газраас алдагдсан. Би тус 7 тооны үхрийг **** гэдэг хүнийг авсан гэж хардаж байгаа. Яагаад хардаж байгаа вэ гэхээр **** нь миний 3 тооны үхрийг *** аймгийн *** суманд **** гэдэг хүнд зарсан байсныг би ****-нд мэдсэн. Би тухайн үед өөрөө *** үхэрт байхад нь очиж үзсэн. Энэ талаар *** хэлэхэд би голын урдаас ачсан гэж хэлсэн. ...Хамгийн анх *** сарын эхээр бор шүдлэн үхэр, нэг тарлан бярууны хамт *** ам гэх газраас, дараа нь *****р сарын дунд үед 4 тооны бяруу, 2 нь хар тарлан 2 нь хар үүнээс 1 нь эвэртэй, 1 нь мухар бяруугаа *** амаас *** хаваржааны ойр орчмоос, хамгийн сүүлд **** сарын 20-ны үед тарлан үнээгээ **** үхэр дотроос алдсан. Тус үнээ нь 5 сард *** үхэрт байсан. 6 сард авах гээд очиход байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-р хуудас/,

          Хохирогч *** ****-ны өдөр дахин өгсөн: “Би тус алдсан 7 тооны үхрээ олохгүй ойр орчмоор хайгаад олоогүй. ...Тэгээд би *** хардаад тухайн өвөл отроор явсан газар болох *** аймгийн **** сум руу ****-ны үед өөрийн биеэр очсон. *** аймгийн **** сумын төвийн наад талд сум руу явах зам дагуу явж байтал хэдэн монголын үхэр дотор 4 сарлагийн бяруу байсан. Тэгээд яваад очтол тус үхэр дунд 4 сарлагийн бяруу бусад нь монголын үхэр байсан. Тус 4 сарлагийн бярууны 3 нь манай алддаг бяруунууд мөн байсан. Тэгээд би таньчхаад тэр хавиар тус үхрийн эзнийг сураглаж олоод *** гэх өвгөний гэрт очсон. Тэгээд ороод тус 3 бярууг наймаа хийж хүнээс авсан манай хүү *** бяруу гэж хэлсэн. *** нь тухайн үед Улаанбаатар хот руу явсан байсан. Тус бяруунуудаа *** гэх өвгөн, тэр хавийн бололтой 2 хүн, би хамт явсан *** хамт хашаад эм тамгыг нь үзсэн. Тус бяруунууд манай бяруунууд мөн байсан. Тус бяруунуудыг ******* сумаас отроор ирсэн *** гэдэг хүнээс даагаар наймаалцаж авсан талаараа надад хэлсэн. Тэгээд тухайн үедээ бяруунуудаа орхиод буцаад ирсэн. Тухайн үед би мотоциклтой явсан болохоор авах боломжгүй байсан. Тэгээд ирээд **** утсаар ярихад *** би танихгүй авсан байсан гэж хэлсэн. ...Өмнө нь 8 сард очсон ***гэх айлдаа дахин очиж ***гэдэг хүнтэй би өөрөө биечлэн уулзахад ***с отроор очсон *** гэх залуу надад сарлагийн бяруу 4, монголын шүдлэн үхэр 1, даага 7 зарсан. Тус малаа хурдан удмын 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй эрлийз даагаар сольсон байсан. Тэгээд би бүх зургийн дарж авсан. Тэнд манай тод хас тарлан сарлагийн бяруу, бүдэг хар тарлан сарлагийн бяруу, тас хар зүстэй сарлагийн бяруу байсан. Бүгд зөв тал нь цуулбар, буруу тал нь урдаасаа хөндлөн эмтэй байсан юм. Эм, зүс тамга нь яг мөн манай бяруунууд мөн байсан. Би тухайн үедээ зургийг нь утсан дээрээ дарж авсан одоо надад байгаа. Намайг зургийг нь дарж авах үед тэнд *** бид 2 хамт байсан. Тухайн үед би ***д бяруунуудаа захиж үлдээчхээд буцаад ирсэн. Тэгээд ирээд **** луу ярьж *** ахын бяруу, өөрийнхөө бярууг явж ачиж ир гэж удаа дараа хэлсэн. *** тухайн үед за гэж байсан. *** *** эхээр *** аймгийн *** суманд *** гэрт сольсон даагаа ачиж очоод миний 3 бярууг аваад авсан байсан. Тэгээд надад одоо хүртэл авч ирж өгөөгүй байгаа. Одоо утас руу нь залгахаар авахгүй, чат бичээд авахгүй надтай холбоо барихгүй байгаа. Уулзах гээд очихоор зугтаагаад уулзахгүй байгаа. ...***, *** 2 намайг яаж ч чадахгүй тэр хоёрыг бол би сэгсэрнэ гэж хэлсэн байсан. Миний алдсан 7 үхрийн 3 нь *** аймгийн *** суманд *** гэх айлийн малд байсан. Үлдсэн 4 үхэр нь бүгд *** ойр орчмоос сураг тасарсан мөн тухайн цаг хугацаанд алдагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/,

          Хохирогч **** ****-ны өдөр дахин өгсөн: “Би он, сарыг нь санахгүй байна, *** сум *** баг *** гэдэг газар *** төрсөн дүү ****той тааралдахад ****ос *** та хоёр юу яриад яваад байна аа гэхэд нь би чамд хамаагүй ****й учраа олно гээд та нар *** ачиж ирсэн 3 бярууг яасан бэ гэхэд *** ачиж ирээд хаясан хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би 2022 онд ***т 650,000 төгрөг бэлэн өгөөд 1 га газрыг 1,*******0,000 төгрөгөөр тооцож өвс хурааж авч байсан. Ямар нэгэн өр байхгүй. Би ***т 8 тооны тугал өгсөн зүйл байхгүй. Би *** сард *** гэх газар үхрээ үлдээгээд адуу, хонио аваад *** гэх газар байсан. Үхрээсээ ******* км-ийн зайтай байсан. Тэрийг ашиглаж *** надаас 3 удаагийн үйлдлээр 5 бяруу, 1 үнээ, 1 шүдлэн үхэр хулгайлсан. Би утсаар ***т 10 орчим удаа хэлсэн. Надад хэлэхдээ би танихгүй учраас танай 5 бярууг авсан. Хохирол барагдуулаагүй. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Мөн үхрээ хайж олохдоо 1,000,000 төгрөгийн шатахуун зарцуулсан түүнийг ***с гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-р хуудас/,

          Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний алдсан 3 бярууны нэг нь өсгийн цагаан, сүүлний үзүүр цагаан, хар зүсмийн сарлагийн бяруу, 2 чих нь урдаасаа ухам эмтэй, 1 нь буурал сэрвээтэй, эвэртэй хүрэн зүсмийн ортоомон бяруу, сартай, мухар, өсгий цагаан, сүүлний үзүүр цагаан, хүрэн зүсмийн ортоомон, буруу талын чих нь урдаасаа ганзага эмтэй бяруу, буруу талын чих нь урдаасаа ганзага эмтэй. Би сарын эхээр 04-нөөс 08-ны өдрийн хугацаанд *** сумын *** багийн ****с өөрийн болон ****н үхэртэй хамт бэлчээрт байсан үхэр дундаасаа өөрийн эзэмшлийн З тооны бяруугаа алдсан. ...Би сарын 04-ний өдөр *** сум руу явж байх замдаа үхрээ харахад байсан бөгөөд *** суманд 4 хоноод буцаж очоод үхрээ бөөгнүүлж бүртгэхэд 3 тооны бяруу дутсан байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад ерөөсөө сураг гараагүй. Сүүлд **** сард манай нутгийн малчин ***, саахалт айлын **** нар эрлээр явж байгаад танай 2 бяруу **** аймгийн *** суманд байна гэж хэлсэн. *** манай бяруунуудыг танина. *** байсан гэж яриад байгаа сарлагийн бяруу нь **** үхрийн эмтэй байгаа. 2 ортоомон бярууны эвэртэй нэг бяруу нь *** байсан гэсэн. Эвэргүй нэг бяруу нь одоогоор сураггүй байгаа. Манай бяруунууд ***** нар малаа алдсан гэх тухайн цаг хугацаанд нэг газраас алга болсон. Мөн нэг цаг хугацаанд нэг газраас сураг нь гарсан. Би *****г сэжиглэж байгаа. Тэр үөд **** отроор *** аймгийн *** сум руу явсан байсан. *** гэр нь **** баг **** байсан. Мал нь *** суманд байсан. *** өөрөө ирэн очин байсан. ...манай алдагдсан бяруунууд эхээсээ салдаггүй, сүргээсээ салдаггүй байсан. Хэрэв салахаар бол эхтэйгээ хамт сална. **** сум руу хөлөөрөө буюу бэлчээрээр очих ямар ч боломжгүй. Тухайн мал алга болсон үед *** тэр хавиас **** аймаг руу отроор явсан айл болон мал байхгүй. Манай үхрүүд ****аймаг руу отроор яваагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,

          Хохирогч **** **** өдөр дахин өгсөн:  “**** хохирол барагдуулаагүй. Үхрийн үнэлгээний мөнгө 88,500 төгрөг, алдсан бяруугаа эрж хайхад *******0,000 төгрөгийн бензин шатахуун гаргасан түүнийг гаргуулмаар байна. Мөн өөрийн 3 бяруугаа зүсээр нь авмаар байна. Миний алдсан 3 бяруунаас нэг нь байхгүй. 2 бяруу нь **** 3 бяруутай хамт **** сум Нуга гэх газар **** гэх айлд байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-р хуудас/,

          Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ****сарын эхээр өөрийн үхрээсээ 3 тооны бяруугаа хулгайд алдсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. ...2 нь сартай, өсгийн цагаантай хар зүсмийн 2 чих нь урдаасаа ухам эмтэй, 1 нь сартай өсгийн цагаан, сүүлний үзүүр цагаан бор зүсмийн эм нь 2 чих нь урдаасаа ухам сарлагийн бяруунууд байгаа юм. ...Би **** сарын эхээр ****-ны өдрийн хугацаанд *** сумын *** багийн *** хяраас өөрийн болон ***н нийлсэн үхэр дундаас өөрийн эзэмшлийн 3 тооны бяруугаа алдсан. Би ***-ний өдөр *** сум руу явж байх замдаа үхрээ харахад байсан бөгөөд *** суманд 4 хоноод буцаж очоод үхрээ бүртгэхэд 3 тооны бяруу дутсан байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олдоогүй. Тухайн үедээ ямар ч сураг гараагүй. Тэгээд сүүлд тус *** сарын эхээр манай алдсан 3 тооны бяруу **** суманд сураг гарсан. Тэгээд би *** гэх хүнтэй мотоциклоор *** суманд очоод *** уулзахаар очсон *** гэдэг хүнтэй уулзахад сумын төвийн хойд талд 5 бяруу байгаа өвөл зарагдсан байсан гэж хэлсэн. Тэгээд тус 5 бярууг сурж явсаар *** сумын төвөөс хойш 10 орчим км яваад **** гэх айлын үхэрт очсон. Тэр үхэрт очиж үзэхэд дан монголын үхэр байсан. Тэр дунд 5 сарлагийн бяруу байсан бөгөөд тус 5 бярууг ойроос үзэхэд миний алдсан 3 бяруу болон *** 2 бяруу байсан. Би тус 5 бярууг хараад содон зүс болон эмээр нь шууд таньсан. **** 2 бярууг би танина. Нэг 1 сартай өсгийн цагаан хар зүсмийн, манай эмтэй адил эмтэй сарлагийн бяруу, нөгөөх нь буурал сэрвээтэй, өндөр, эвэртэй хүрэн зүсмийн ортоомын бяруу байсан, эм нь буруу талын чих нь урдаасаа ганзага эмтэй байсан. Тэгээд тус үхрийн эзэн болох *** уулзахад тус 5 бярууг *** сумаас отроор ирсэн 3 залуугийн нэгээс нь авсан. Нэрийн мэдэхгүй байна гэж надад хэлсэн бөгөөд нэг бярууг нь 350.000 төгрөгөөр бодож авсан бөгөөд хаан банкны *** гэсэн дансанд шилжүүлсэн гэж хэлсэн бөгөөд тухайн ачиж ирэх үед нь сумын цагдаагаа дуудаж хэлсэн гэж байсан. Бас **** нэг зураг өгсөн бөгөөд тэр зураг нь бярууны мөнгө шилжүүлсэн дансны зураг гэж хэлсэн. Тус дансны эзэмшигчийн нэр *** гэж байсан. Сумын төв дээр *** гэсэн нэртэй дэлгүүрийн гадаа нь цагаан өнгийн, мосттой, пронтер маркийн тээврийн хэрэгсэлд тус 5 бярууг ачиж ирээд надад зарсан гэж хэлсэн. Тэгээд тус хүмүүс нь авсан хүнээс нь мөнгөө авч байж танай малыг өгнө наймаа хийж авсан гээд манай бяруунуудыг өгөөгүй. ..Би *** багийн **** гэдэг залууг сэжиглэж байгаа. Тус залуу нь тухайн үед **** гэж дууддаг *** нарын хамт тус суманд отроор очсон байсан. Мөн мөнгө шилжүүлж авсан Хаан банкны данс нь *** эхнэр болох *** данс байсан. Би тухайн үед гэртээ ирсний дараа *** өөрөө над руу утсаар залгаж ярихад би танай бяруу гэж таниагүй, **** бяруу гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

          Хохирогч *** *** өдөр дахин өгсөн: “Тус 5 бярууг цагаан өнгийн мосттой, пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачиж ирээд надад зарсан гэж хэлсэн. Тус хүмүүс авсан хүнээс нь мөнгөө авч байж танай малыг өгнө, наймаа хийж авсан гээд манай бяруунуудыг өгөөгүй. ...Би тухайн үед гэртээ ирсний дараа *** өөрөө над руу утсаар залгаж яриад би танай бяруу гэж таниагүй *** бяруу гэж бодсон. Удахгүй тань дээр очиж уучлалт гуйна аав, ээжид битгий хэлээрэй гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай гэрт өөрийн биеэр 1 шил архи, 2 том пивотой ирээд надтай хувааж уугаад тэр үедээ би аваагүй байгаа юм гэсэн. Авсан хүнээ хэлээд өгчих гэхэд хэлж болохгүй юм, учрыг нь олж өгнөө гэсэн. *** хоёр бол намайг яаж ч чадахгүй. Таны 3 бяруу дээр бол очиж магадгүй гэж хэлж байсан. ...Би ***т хандаж хулгай хийх муу шүү гэхэд харин тийм ээ гэж хариулж байсан. ...Би ***т хандаж *** бид хоёрын малыг хурдан авчирч өг, хэрэв *** цагдаад мэдэгдэх юм бол би бас цагдаад өгнө шүү гэхэд *** за за хурдан авчирч өгнө өө гэж хэлсэн. Малаа эрж хайхдаа *******0,000 төгрөгийн зардал гаргасан. Хохирлоо барагдуулаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** гэдэг нэртэй *** сумаас отроор ирсэн залуу надаас хурдан удмын хүрэн даага худалдаж авахаар үнэ хөлсөө тохироод авч явсан. Тэгээд манай нутгаас отроос буцаад явах үедээ манайд 4 сарлагийн тугалан /бяруу/, 7 даага, 1 шүдлэн үхэр ачиж авч ирж өгсөн. Тус адуунуудын 3 нь одоо байгаа бусад нь муудаад үхсэн. Тус шүдлэн үхэр нь байгаа. 4 бярууны 3-ыг нь ****-ны үед ирж аваад миний даагыг авч ирж үлдээгээд, ачаад явсан. Ирж ачихдаа надад анх авч ирж байсан бүхээгтэй цагаан машинаараа ирээд ачаад явсан. ...Би даагаа хурдан удмын даага байсан тул 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд оронд нь мал авсан. ...**** сарын эхээр манай нутгийн *** гэх газар *** сумын 3 дугаар багийн нутгаар ирсэн сураг байсан. Манай энэ хавиар *** сарын сарын эхээр орж ирсэн. Тэгээд 3 дугаар сарын эхээр буцсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-43-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дэлгүүр дээр бяруу зарна гэж эсгий дэвссэн цагаан өнгийн, бүхээгтэй мосттой, бонго билүү пронтер маркийн шинэ гэмээр машинтай 3 залуу ирсэн. Тэгээд би нэг бярууг нь 350,000 төгрөгөөр авахаар болоод сумын төвд байх гэр лүүгээ явуулж хашаандаа буулгуулсан. Тус 5 бярууны 4-ийг нь 350,000 төгрөгөөр, нэгийг нь *******0,000 төгрөгөөр бодож авсан. Тус мөнгөө өмнө нь манай дэлгүүрт өртэй байсан 222,800 төгрөгийн өрөө өгч, үлдэгдэл 100,000 төгрөгийг надаас бэлнээр авч, 87,000 төгрөгт юм худалдаж аваад, үлдэгдэл мөнгөө **** гэх дансанд өвс авах үедээ хийлгүүлнэ гэж хэлсэн. Тус дансаа манай эхнэрийн данс гэж байсан. ****-ны өдөр над руу ярьж мөнгөө шилжүүл гэсэн би **** гэх дансанд өөрийн хүүгийн *** данснаас гүйлгээний утга дээр **** гэж бичээд 600,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ****-ны өдөр дахин ярьж *** гэх дансанд *** данснаас гүйлгээний утга дээр *** гэж бичээд 400,000 төгрөг шилжүүлсэн. ...*** сард *** аймгаас мотоциклтой 2 залуу ирээд танайх тугал худалдаж авсан уу, очиж үзье гээд мал дээр очиж зургийг нь дарж аваад явсан. ...Надад бяруу зарсан залууг танихгүй, тухайн үед *** аймгаас отроор ирсэн *** гэдэг залуу манай дэлгүүрийг зааж өгсөн гэсэн. Манай дэлгүүрээс*** гэх 2 залуу өмнө юм авч байгаад танилцсан. Өмнө нь манай дэлгүүрт өртэй байсан. Тэр өрийг тус залуугаас суутгаж авсан. Мал зарсан залууг харвал танина” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *** төрөл садангийн холбоотой. Би ***-нд *** гэх хүнтэй өөрийн малаа аваад *** суманд *** малтай нийлүүлж цааш *** аймаг руу отроор явсан. **** суманд **** сарын эхээр очсон. Тэгээд тэндээ оторлоод *** сард буцсан. Би ***гэх залуу, **** гэх хүнтэй хамт очсон. Тухайн үед *** ирэн очин байсан. Би *** суманд “***” нэртэй дэлгүүр ажиллуулдаг *** гэх эгчтэй танилцаж тус дэлгүүрээр орж гардаг байсан. Өнөр эгч надаас зарах сарлагийн бяруу байвал авна гэж байсан. ** тухайн үед сард 2-3 удаа ирэн очин байдаг байсан. Тус дэлгүүрт бяруу зарсан гэх асуудлыг би **** өдөр *** эгчээс мэдсэн. **** 5 бярууг *** гэх хүнд өгөх үедээ *** сум руу буцаад хүрээд ирсэн байсан. **** суманд ирээд 2-3 хоноод *** аймаг руу яваад буцаад 7-10 орчим хоноод буцаж ирдэг байсан. ...*** тус адууг өөрийн адуунаас өгч байсан, үхрээ хаанаас өгснийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-50, 1*******-138-р хуудас/,

            “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын сарын 04-08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх *** сарлагийн бяруу 2 тооны, ортоомон 1 тооны, нийт 3 тооны бярууны зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-123-р хуудас/,

            “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын сарын 04-08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх *** сарлагийн 3 тооны бярууны зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 179-180-р хуудас/,

            “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 18,326,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 73-75-р хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 01, 02 сарын зах зээлийн үнэлгээ нийт 4,700,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх сарлагийн бяруу 5, шүдлэн 1, үнээ 1, нийт 7 тооны үхрийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-58-р хуудас/,

            Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /**** гэх хүний үхэрт байсан 3 тооны бярууны зураг/ /1-р хх-ийн 51-52-р хуудас/,

            *** гаргаж өгсөн *** дугаар луу мессеж бичсэн гэх 2 хуудас баримт мөн 31 минут 46 секундын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 211-215-р хуудас/,

                        Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 100-106, 2-р хх-ийн 82-101-р хуудас/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 107-111-р хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 164-175-р хуудас/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл /2-р хх-ийн 13, 17-р хуудас/,

            ********** Хаан банкны ****0 тоот дансны мэдээлэл /1-р хх-ийн 12-35-р хуудас/,

            Гэрч **** гаргаж өгсөн банкны шилжүүлэг хийсэн баримт /1-р хх-ийн 114-р хуудас/,

            Хохирогч ***** 2021 оны малын А данс /1-р хх-ийн 61-72-р хуудас/,

            Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хх-ийн 200, 205, 209-р хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56-р хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Хохирогч **** хэрэгт гаргаж өгсөн СД нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан өөрөөр хэлбэл хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, дээрх бичлэгт яригдаж байгаа зүйлсийг эргэлзээгүй үнэн гэж үзэх боломжгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ****т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч **** нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг гэх газраас *** сард иргэн *** бор шүдлэн үхэр, тарлан бяруу нийт 2 тооны үхэр, *** сард 4 тооны бяруу, сард өөрийн үхэр сүрэгт байсан *** 1 тооны тарлан үхэр /үнээ/ нийт 7 тооны үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан,

*** аймгийн **** сумын *** багийн нутгаас *** сард *** 3 тооны бяруу, *** 3 тооны бярууг машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч **** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 40-43-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 95-96, 159-160-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 45-50-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 179-180-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №*** дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 73-75-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 55-58-р хуудас/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /*** гэх хүний үхэрт байсан 3 тооны бярууны зураг/ /1-р хх-ийн 51-52-р хуудас/, *** гаргаж өгсөн *** дугаар луу мессеж бичсэн гэх 2 хуудас баримт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 100-106, 2-р хх-ийн 82-101-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 107-111-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 164-175-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл /2-р хх-ийн 13, 17-р хуудас/, **** Хаан банкны **** тоот дансны мэдээлэл /1-р хх-ийн 12-35-р хуудас/, гэрч *** гаргаж өгсөн банкны шилжүүлэг хийсэн баримт /1-р хх-ийн 114-р хуудас/, хохирогч *** 2021 оны малын А данс /1-р хх-ийн 61-72-р хуудас/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хх-ийн 200, 205, 209 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...*** мөрдөн шалгах ажиллагаагаар хулгайлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх үйл баримт тогтоогдоогүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн, цаг хугацааг бас нарийвчлан тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хөдөлшгүй шалгаж тогтоогоогүй, нотлоогүй тул **** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү....” гэж маргаж мэтгэлцсэн.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...****” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-50, 1*******-138-р хуудас/ зэргээр шүүгдэгч *** нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

“Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг дөрвөн богоор тооцно” гэж хуульчилсан.

  Шүүгдэгч *** нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдад хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч *** 7 тооны үхэр, хохирогч *** 3 тооны үхэр, *** 3 тооны үхэр нийт 13 үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч **** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч **** үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Өвөрхангай аймгийн ******* сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

            Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүх хуралдаанд хохирогч *** “..Энэ хүнийг хуулийн дагуу яаж шийтгэх нь надад хамаа байхгүй, би хэдэн үхрийнхээ хохирлыг л барагдуулж авмаар байна. Үхрийн үнэлгээ нийт 4,700,000 төгрөг болсон. Түүнээс би 2 бяруугаа буцаагаад зүсээр нь авсан учраас 1,000,000 төгрөг хасагдах байх. Тэгээд  ноднин 3 сараас хойш мотоциклтой бензин аваад эрэлд явахад зөндөө зардал гарсан. Гэхдээ баримт байхгүй. Одоогоор баримтаар гарсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэж,

            хохирогч *** “...үхрээ аваагүй байгаа, хохирлоо барагдуулж авмаар байна...”  

            хохирогч *** “...Ер нь болж өгвөл 3 үхрээ зүсээр нь авмаар байна...” гэж,

            хохирогч нарын өмгөөлөгч “...хохирол төлбөрийн тухайд хохирогч тус бүрд нь ярих юм бол хохирогч **** тухайд 4,700,000 төгрөгөөр тухайн алдагдсан үхрүүд нь үнэлэгдсэн. Үүнээс 1,000,000 төгрөгийг нь хасуулъя яагаад гэхээр би 2 үхрээ олоод авчихсан. Гэхдээ шатахууны зардал, үнэлгээний зардал, **** сумын **** багаас нааш цаашаа мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцох, шүүх хуралдаанд оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлууд байгаа. Энэ зардлынхаа баримтуудыг бүрдүүлж чадаагүй. Ийм учраас шинжлэн судалсан сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоогоод үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан тэр нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 2 дугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлж тооцдог. Үүний хамгийн дээд талын хэмжээгээр буюу 12,99-өөр тооцож хохирогч **** тухайд 8,573,400 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргаж, дээр  нь үхрийн үнэлгээ 3,700,000 төгрөгийг нэмээд нийт 12,273,400 төгрөгийн хохирол гаргаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

            Хохирогч **** нарын тухайд нийт үхрийн үнэлгээ тус бүр 1,500,000 төгрөг гарсан байгаа бөгөөд дээр нь сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 12,99-өөр үржиж 8,573,400 төгрөгийг нэмээд нийт 10,073,400 төгрөгөөр тооцож *** нарт тус тус дээрх үнийн дүнгээр тооцож хохирлыг гаргаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэж тус тус тайлбарласан.

           **** үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий  “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын сарын 04-08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх **** сарлагийн бяруу 2 тооны, ортоомон 1 тооны, нийт 3 тооны бярууны зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-123-р хуудас/,

   “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын сарын 04-08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх **** сарлагийн 3 тооны бярууны зах зээлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 179-180-р хуудас/,

            “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 01, 02 сарын зах зээлийн үнэлгээ нийт 4,700,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх сарлагийн бяруу 5, шүдлэн 1, үнээ 1, нийт 7 тооны үхрийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-58-р хуудас/ тус тус гаргасан байна.

             “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”,

             16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

             “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *** сарлагийн /бяруу/ 500,000 төгрөг, шүдлэн /сарлаг/ 800,000 төгрөг, үнээ /сарлаг/ 1,400,000 төгрөгийн тус тус үнэтэй байна. 5 тооны сарлагийн /бяруу/ өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2,500,000 төгрөг,

            хохирогч **** сарлагийн /бяруу/ 500,000 төгрөгийн үнэтэй байна. 3 тооны сарлагийн /бяруу/ өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг,

            хохирогч **** сарлагийн /бяруу/ 500,000 төгрөгийн, ортоомон /бяруу/ 500,000 төгрөгийн үнэтэй байна. 2 тооны сарлагийн /бяруу/ өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,000,000 төгрөг, 1 тооны ортоомон /бяруу/ өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 3,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч *** аймгийн **** дугаар багт оршин суух **** /РД:****/-д олгох,

            шүүгдэгч **** 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч ****  багт оршин суух **** /РД:***/-д олгох,

            шүүгдэгч **** 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч **** багт оршин суух **** /РД:****/ нарт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Мөн хохирогч нарын өмгөөлөгч *** “...Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 2 дугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлж тооцдог. Үүний хамгийн дээд хэмжээгээр буюу 12,99-өөр тооцож хохирогч *** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг,  хохирогч ***н сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг, **** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан ба Монгол Улсын Их Хурлаас сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой уг хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

            Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг гэх газраас *** сар, *** сар,*** сар, *** аймгийн *** сумын *** багийн нутгаас *** сард бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй байна.

            Иймд хохирогч *** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг,  хохирогч *** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг, **** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч *** бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар” гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлах хугацааг ажлын 5 хоногоор тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааныг завсарласан хугацаанд шүүгдэгч **** нь хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

            Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар яллах дүгнэлтэд “яллагдагч **** нь *** аймгийн *** сумын *** багийн нутаг гэх газраас *** сард иргэн *** бор шүдлэн үхэр, тарлан бяруу нийт 2 тооны үхэр, *** сард 4 тооны бяруу, *** сард өөрийн үхэр сүрэгт байсан *** 1 тооны тарлан үхэр /үнээ/ нийт 7 тооны үхрийг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан,

            *** аймгийн ***** сумын *** багийн нутгаас *** сард *** 3 тооны бяруу, *** 3 тооны бярууг машин механизм ашиглаж хууль бусаар, хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус  зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тодорхойлохдоо “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг хуульчлаагүй тул шүүх гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч *** “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. 6 жилийн хугацаагаар оногдуулах хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, дээрх цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналтай. Хохирогч нарт учирсан хохирол, төлбөрийн хэмжээг шүүхээс шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу **** улсын дугаартай шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцлагын дүгнэлт хэлэхгүй” гэв,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Прокурорын зүгээс болон мөрдөн шалгах ажиллагааны явцад бяруунаас бусад бор шүдлэн үхэр, тарлан үнээ зэргийг ямар аргаар, яаж, хэзээ үйлдсэн юм, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлшгүй тогтоосон зүйл байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэгдэж байгаа. Тэгэхээр хувийн байдлуудыг нь харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэсэн хэдий ч *** нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч **** цагдан хоригдсон 08 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

            Бусад асуудлаар:

              Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай цагаан өнгийн KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог  ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх цагаан өнгийн *** улсын дугаартай KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгсэл нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд ***** улсын дугаартай цагаан өнгийн KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгслийг 18,326,000 төгрөгөөр үнэлжээ. /2-р хх-ийн 73-75-р хуудас/,

            Хэрэгт авагдсан /2-р хх-ийн 13, 17-р хуудас/ нотлох баримтаар *** улсын дугаартай цагаан өнгийн KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгсэл нь *** өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул 18,326,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай цагаан өнгийн KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч **** нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** овгийн **** бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Шүүгдэгч **** овгийн **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** цагдан хоригдсон 08 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** эзэмшлийн 18,326,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай цагаан өнгийн KIA Bongo3 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 3,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч *** аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух *** /РД:****/-д олгох,

            шүүгдэгч **** 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч **** аймгийн **** сумын **** багт оршин суух **** /РД:****/-д олгох,

            шүүгдэгч **** 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч **** аймгийн **** сумын **** багт оршин суух **** /РД:****/ нарт тус тус олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч **** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг,  хохирогч **** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөгийг, **** сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            8. Шүүгдэгч **** нь 08 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН