Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/00718

 


 

2022 оны 03 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2022/00718 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ..., ...лол, Энхтайваны өргөн чөлөө, ..., 1 давхарт байрлах, ... ХХК-ийн /РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогтой ......т /РД:.../ холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,896,535 /нэг сая найман зуун ерэн зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.... нь тус байгууллагаас ...-ны өдөр ... дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж, 1,0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 % хүүтэй зээлсэн. Зээлийг төлөөгүй 699 хоног хугацаа хэтрээд байгаа тул үндсэн зээл 783,377 төгрөг, үндсэн хүү 1,103,158 төгрөг, хугацаа хожимдуулсны шимтгэл 10,000 төгрөг, нийт 1,896,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Бид удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар нь очиж байсан гэв.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг ...1-ний өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарласан, хариу тайлбарыг ...-ны өдөр ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд Зээлийн эрхийн гэрээ, Кредит дансны хуулга баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

... ХХК нь Л....т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,896,535 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд ...-ны өдөр ... дугаар Зээлийн эрхийн гэрээ байгуулсан, хариуцагч нь 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын ашиглахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний дагуу хариуцагч нь тохиролцсон хугацаанд зээлийн эрхийн данс эзэмшиж, ашигласан хугацааны хүүг төлөхөөр тохиролцооноос дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасанд нийцүлэн талууд дээрх гэрээгээр сарын хүүг 5 хувиар тохиролцжээ.

 

Хариуцагч нь 2019 оны 12 сард 154,477 төгрөгийг хүүний төлбөрт, 217,623 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн, зээлийн гэрээний дагуу төлөх дүн нь 1,886,535 төгрөг байгааг хариуцагч маргаагүй буюу баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан ба талууд энэ талаар тохиролцоогүй, харин хугацаа хожимдуулсны шимтгэл 10,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 45,295 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 45,135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан ... овогтой ......аас /РД:.../ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,886,535 /нэг сая найман зуун наян зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөг гаргуулан, ... ХХК-д /РД:.../ олгож, шаардлагаас үлдэх 10,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 45,295 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 45,135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ