| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *******,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, .
Шүүгдэгч **** нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *** аймгийн **** сумын *** багийн нутагт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *** маргалдаж улмаар бэлэг эрхтнийг нь 2 гараараа базсан үйлдлийн улмаас хохирогч *** гадна бэлэг эрхтэндээ 12 оёдол тавиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд ...мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 10-ны орой *** аймгийн *** суманд байдаг хадам ээж *** гэрт амралтаараа эхнэр *** болон 2 хүүхдийн хамт очсон. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим *** аймгийн *** сумаар дайрч урсдаг *** голын эрэг дээр манай эхнэр, найз **** болон түүний эхнэр ***, хуурай ах *** болон түүний эхнэрийн хамт архи, пиво уусан. *** ах намайг эхнэртэйгээ хардаад та хоёр хол очиж дуу дуул гээд хөөсөн. Тэгэхээр нь би адилхан зугаалж явж байгаа хүмүүс дуулж болно биз дээ гэсэн чинь учир зүггүй миний толгойн ар тал руу хөлөөрөө 1 удаа өшиглөж унагаагаад залгуулаад шууд 2 удаа хэвлийн зүүн тал хэсэг рүү дэвссэн би тэр үед нь шортноос нь хоёр гараараа зуураад авсан чинь хувцастай нь цуг бэлэг эрхтнээс нь бариад авсан юм шиг байгаа юм. Бариад авсан чинь төмсөг базаад авлаа *** орилсон тэр үед манай найз *** бид хоёрыг салгасан. Дараа нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр ороод **** уучлалт гуйгаад 100 гаруй мянган төгрөгийн архи, пиво, чихэр худалдаж авч өгөөд эхнэрийн найз *** гэх хүний гэрт очоод байж байсан чинь *** миний байгаа газарт ирээд би цагдаад мэдүүлэг өгөөд ирсэн чамайг дуудна гэж байна гэж хэлээд яваад өгсөн. Би орой нь хадам ээжийн *** аймгийн *** сумын **** ойролцоо байх гэрт нь очиж байж байгаад 2024 оны 07 дугаар сарын 13-ны орой ******* руу гэр лүүгээ буцаж явсан. Тэр үйл явдлаас хойш чимээгүй байж байсан чинь өчигдөр цагдаагаас дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Нандин ухаан эмнэлэгт үзүүлэх үед үзсэн эмч нь зүүн талын хавирга дээр дарж үзээд хавирга чинь гэмтэлтэй байх шиг байна, өшиглүүлсэн бол цуурсан байж магадгүй гэж хэлсэн. Эмчилгээ бичиж өгөөгүй рентген зураг даруулаагүй надад тухайн гэмтлийг эмчид үзүүлээд ямар нэгэн бичиг баримт өвчний онош бичиж өгөөгүй. Үзүүлмээр юм байна л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим би эхнэртэйгээ, манай хадам ээж ***, баз ***, *** эхнэр ***, манай найз ***, бас ***, *** эхнэр *** нар хамт байсан. Тэгээд манай баз ***, *** эхнэр ***, манай найз *** бас ***, *** эхнэр *** нарын хамт хадам ах *** ахын гэрийн урд голийн эрэг дээр сууж байхад манай эхнэр *** хамт нийлээд дуулаад байхаар нь *** хандаад ахын дүү чи наад дуугаа одоо больчих оо нэг бол жоохон цаашаа суугаад манай эхнэртэй хамт дуул гээд хэлсэн чинь **** над руу гэнэт уурлаж босож ирээд "хөгшин пизда минь чиний эрхтэн босдог юм уу гээд над руу дайраад хоёр гараараа миний богино өмднөөс зуураад бэлэг эрхтэнтэй хоёр гараараа базаад байсан. Тухайн үед манай хүргэн *** бид хоёрыг салгасан. Тухайн үед миний бэлэг эрхтнээс цус гараад байсан. Тэгээд би богино өмдөө тайлаад хартал миний бэлэг эрхтний уг хэсгийн дээд тал нь урагдсан байсан. Тэгээд би Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төвд очоод өөрийн бэлэг эрхтэнд 12 оёдол тавиулсан. Ийм л асуудал болсон. Манай эхнэртэй *** хамт дуулаад байхаар нь *** хандаад ахын дүү чи наад дуугаа одоо больчих оо нэг бол жоохон цаашаа суугаад манай эхнэртэй хамт дуул гээд хэлсэн чинь уурлаад над руу дайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд би *** сумын *** багт төрсөн ах *** гэрийн баруун урд голын эрэг дээр майхан барьсан байсан. Тэгээд тухайн газартаа хүргэн ***, хадам эгч ***, манай эхнэр ***, *** ахын найз ***, манай найз ***, *** эхнэр *** нарын хамт 0.75 грамм АRKHI нэртэй архи, 0.5 грамм Сэнгүр гэх 24 ширхгийг хувааж уугаад сууж байхад ***, *** эгчтэй хамт нийлээд дуулаад байсан. Тэгээд *** ах *** хандаад ахын дүү чи наад дуугаа одоо больчих бид нар ах, дүү нартайгаа юм ярьж суумаар байна, чи цаашаа явж дуул гэж хэлсэн. Тэгээд удалгүй *** ах, *** хоёр хоорондоо барилцаж аваад байхаар нь би *** ахыг салгах гээд дээр нь дараад авсан чинь "*** ахын богино өмднөөс 2 гараараа давхар бэлэг эрхтнийг базаад авсан байсан. Тэгээд манай эхнэр *** чи болиочоо хүний эмзэг эрхтнээс татаад гээд орилоод тавиулсан. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд *** ах **** гэрийн баруун урд голын эрэг дээр найз ***, найз ***, *** төрсөн дүү ***, *** найз ***, *** эхнэр ***, нарын хамт 0.75 грамм архи, сэнгүр гэх пиво 24 ширхгийг хувааж уугаад сууж байхад *** орилоод байсан. *** ах ** хандаж ахын дүү наад дуугаа больчих бид нар ах дүү нартайгаа хамт юм ярьж суумаар байна гэсэн. Тэр хоёр удалгүй барилцаад авсан. **** богино өмднөөс 2 гараараа давхар бэлэг эрхтнийг базаад авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №*** дугаартай “...1. *** биед гадна бэлэг эрхтний шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай “...1. *** биед хүзүү, зүүн даланд зулгаралт, цээжинд зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
**** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 40-43-р хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт /хх-ийн 29-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутагт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *** маргалдаж улмаар бэлэг эрхтнийг нь 2 гараараа базсан үйлдлийн улмаас хохирогч *** гадна бэлэг эрхтэндээ 12 оёдол тавиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч *** мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, шүүгдэгч *** дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №*** дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/, *** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 40-43-р хуудас/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт /хх-ийн 29-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь *** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч **** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралд суухгүй, хохирлоо барагдуулсан учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн,
мөн ...миний бие *** эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол болох 4 сая төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирлоо хүлээн авсан тул нэхэмжлэхгүй... гэсэн хүсэлт /хх-ийн 87-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгч *** хохирогч **** төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *** Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчоос хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгчид 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчдээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгч *** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул уг авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн **** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** 4,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН