Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2022/00681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 262,48...,000 /хоёр зуун жаран хоёр сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... /ШТҮД: ../,

Хариуцагчийн төлөөлөгч ...,

Хариуцагчийн өмгөөлөгч ... /ШТҮД: 0.../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... нь ...тай ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... тоот Түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн... хороо, ... өргөн чөлөө ... дахь өөрийн эзэмшлийн ... давхар барилгаа боловсрол, сургалтын зориулалтаар түрээслүүлэхээр тохирч, ... нь тус байранд сургуулийн үйл ажиллагаагаа ... оны 2 дугаар сар хүртэл тасралтгүй явуулсан. Түрээсийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний хуульд заасан шаардлагын дагуу нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд гэрээгээ бүртгүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш ... түрээсийн төлбөр хугацаа хэтрүүлж, ... оны санхүүгийн жилд ... төгрөгийг ..сараар, ... оны санхүүгийн жилд .. төгрөгийг .. сараар, ..оны санхүүгийн жилд ... төгрөгийн түрээсийн төлбөрийг .. сараар тус тус хугацаа хэтрүүлсэн. Шинэ тутам байгуулагдсан боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс бид хугацаа хоцроосон төлбөрт алданги тооцолгүй, хөнгөлөлт дэмжлэг үзүүлж ирсэн. ..оны санхүүгийн жилд Ковид-19 вирусын цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнийг харгалзан Түрээслэгчид .. оны түрээсийн төлбөрт .. хувийн хөнгөлөлт үзүүлж, түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг нийт .. удаа ..... сараар хойшлуулаад байна. ... сургуулиас .. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .../.. тоот албан бичгээр Түрээсийн гэрээг .. оны .. дүгээр сарын ..-ны өдрөөр тасалбар болгон цуцлах талаар ирүүлсэн саналыг үндэслэн гэрээг дуусгавар болгох харилцааг зохицуулах зорилгоор ... тоот Түрээсийн гэрээ дүгнэсэн акт-ыг байгуулж, үлдэгдэл ... төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, ... оны 3 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар амласан боловч энэ өдрөө .../2... тоот албан бичгээр төлбөрийг дахин хойшлуулах хүсэлт ирүүлснийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, .. тоот Түрээсийн гэрээний 1....1, ... оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот түрээсийн гэрээ дүгнэсэн актын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөр ... төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангийг ... оны... сарын ..-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,... хувиар тооцож .. төгрөг, нийт ... төгрөгийг гаргуулж өгнө үү.

.. оны 9 дүгээр сарын ..-ны өдөр улсын коммисоос ...-ийн барилгыг хүлээж авсан. Ашиглалтад ороогүй байрыг сургалтын зориулалтаар ашиглан явж байсан гэдэг нь огт үндэслэлгүй. Өмнөх .. оны 9 дүгээр сард сургалтын үйл ажиллагаагаа сургууль эхэлсэн. Энэ үед талууд гэрээгээ солилцоод явж байсан. Энэ гэрээнүүд тодорхой зорилгоор боловсролын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авахын тулд хэрэгтэй байсан гэж бид ойлгосон. Тийм учраас гэрээнүүдийг байгуулсан байх талтай. Эцсийн байдлаар талууд ... оны ... дугаар сарын ...-нд байгуулсан. Энэ хооронд ...-ийн байранд ... ХХК сургалтын үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байсан. ... оны ... дугаар сарын ...-нд албан ёсоор гэрээгээ байгуулаад, нотариатаар батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ гэрээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас бусад гэрээнүүдийг ямар учраас ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны заасны дагуу түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Түрээсийн төлбөр дээр талууд уламжлалт маягаар акт үйлдэж, тогтоож төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтож ирсэн. Хамгийн сүүлд ... оны 2 дугаар сарын ...-ны өдөр акт үйлдсэн. Актад түрээсийн төлбөрийн үндсэн төлбөр 19... сая төгрөг гэж байгаа. Нэхэмжлэгч 2.. төгрөгийг хасч нэхэмжилсэн. Учир нь хариуцагч .. төгрөг төлсөн учраас шударга ёсны зарчмын хүрээнд төлсөн төлбөрийг хасч нэхэмжилсэн...гэв.

2.Хариуцагч ...ын ... ХХК-ийн төлөөлөгч ... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Нийслэлийн ...ын ... нь .... оноос эхлэн Баянгол дүүргийн... хороо, ... өргөн чөлөө ... тоот ...-ийн үйлчилгээний зориулалттай объектыг .... ны 8 дугаар сараас эхлэн ...ын хичээл сургалтын үйл ажиллагааны чиглэлээр ..оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаагаа холбогдох хууль дүрмийн дагуу явуулсан. 2...6 оны 8 дугаар сараас эхлэн тус объектын 1-3 давхрыг, 2...8 оны 8 дугаар сараас нэмж... давхрыг, 2...9 оны 8 дугаар сараас эхлэн ... дугаар давхрыг нэмж түрээслэн үйл ажиллагаагаа ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр хүртэл явуулсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт нийт .... төгрөгийг ...-д төлсөн. Нэхэмжлэлд манай сургуультай ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... тоот түрээсийн гэрээг байгуулсан гэж дурджээ. Гэтэл ...-ийн захирал ... нь анх 2...6 оны 7 дугаар сард түрээслэн ашиглахад бэлэн болсон гэж сурталчлан ... сургуулиар байрандаа их хэмжээний засвар үйлчилгээ хийлгэн оруулсан боловч сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах үйл явцад тус барилгыг ... хүлээн аваагүй, ашиглалтад оруулах зөвшөөрөлгүй байсан нь илэрч, сургуулийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангалгүйгээр засварын зардал, хууль бус түрээсийн төлбөр гаргуулан байгууллагын стратеги төлөвлөгөөнд саад учруулсан. Түрээсийн гэрээний 6.11-т түрээслүүлэгч нь бараа үйлчилгээний үнийн өсөлтийн түвшин болон бусад үзүүлэлтүүдийг харгалзан санхүүгийн жил эхлэхээс 2 сарын өмнө түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоож болох бөгөөд шинэчилсэн төлбөрийг түрээслэгчид албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч ... нь түрээсийн төлбөрөө нийт нэмэгдүүлэхдээ дээрх зүйл заалтаа зөрчин үндэслэлгүйгээр ... удаа, нийт 63,3 хувиар нэмэгдүүлж хүссэн үедээ гэрээ цуцлах, тог цахилгаан, дулаан хязгаарлах гэх мэт гэрээний зүйл заалтаар шахалт үзүүлэн санамж бичиг үйлдэж байсан тул гэрээний заалтаа зөрчин үндэслэлгүй нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлд Ковидын нөхцөл байдал үүссэнээр ... оны түрээсийн төлбөрт 19 хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэж дурджээ. Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас.... онд ... нь ...-ийн байранд .. оны 1 дүгээр сарын ..-ны өдрөөс ..-ны өдөр хүртэл 4 хоног, 9 дүгээр сарын ...-ний өдрөөс ..дүгээр сарын ..-ний өдөр хүртэл ...2 хоног, нийт ...6 хоног буюу 2 сар орчим хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж санхүүгийн томоохон алдагдал хүлээж эхэлсэн ч түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхийг шаардаагүй. ... .. оны .. дүгээр сарын ..-ны санамж бичгээр нийт 8 сарын хугацааны түрээсийн төлбөрийг 19 хувиар хөнгөлөх тухай хүргүүлсэн. Гэтэл ... нь... оны ..дүгээр сарын ...-ний өдрөөс .. дүгээр сарын ...-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрөө нэг сарын... хувиар нэмэгдүүлээд, эргүүлэн нийт .. сарын төлбөрийг ..увь хөнгөлсөн нь гамшгийн нөхцөл байдалд түрээсийн төлбөрөө ..... хувиар өсгөн, нэмж алданги тооцсон байх тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.

Сүүлийн ... жилийн хугацаанд бүх аж ахуй нэгж алдагдалтай хөл хорионд байсан жирийн үед ... тийм байдалтай байсан бол зүй ёсны асуудал байж болох юм. Давагдашгүй хүчин зүйлийн талаар үүрч байгаа эсрдлийг талууд харилцан адилхан үүрэх ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл тус хугацаанд хөнгөлөлтийн тухай, яаж ажиллаж байгаа эсэх, ямар асуудал тулгарч байгаа талаар ...... ч удаа уулзалт зохион байгуулаагүй. ... оны 9 сар дөхөөд ирэхээр түрээслэгч, аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд орох хугацаа дуусаад байна тийм учраас санамж бичигт гарын үсэг зур гээд санамж бичиг оруулж өгсөн түүн дээр гарын үсэг зуруулсан. Ковидын хугацаанд буюу бид бүтэн 1 жилийн хугацаанд ... оны 1 дүгээр сарын 13-наас 16 хоног буюу 29-ний өдөр хүртэл, ... оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ... оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ...2 хоног нийт ...6 хоног буюу 2 сар хүрэхгүй хугацаанд хичээллэсэн. Бусад хугацаанд ...-ийн барилгыг бид дээрээс өгсөн шийдвэр бүх зөвлөмжийн дагуу ...-ийн өмнөөс бэлэн байдлыг, халдваргүйжүүлэх гэх мэт бүх аж ахуй нэгжүүдэд ирсэн үүргийг ... гүйцэтгэж байсан. Тус хугацаанд ... ажиллаагүй. Тухайн үед акт үйлдсэн бөгөөд бид тус байгууллагад түрээсийн үйлчилгээ аваад ажиллаж байсан учраас тухайн ирсэн актыг зураад өгсөн. Бид өөрсдөө Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаагаа тодорхойлоод эцэслэх ёстой гэж ойлгож байгаа. 2...6 оноос хойш 4, ... гэрээ байгуулагдсан байдаг. Бид нэг байрлалаас холдоогүй яг тэндээ үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл ... манайхыг ... оны ... дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулсан гэж байгаа. Бид 2...6 оны 7 дугаар сараас хойш засвар үйлчилгээ хийж ирсэн. ... оны ... дугаар сарын 1-ний өдрийн түрээсийн гэрээ өөрөө тухайн өдөртөө ...-ийн үл хөдлөхийн гэрчилгээ гарсан өдрөө шууд зурагдсан байдаг. Өмнөх гэрээнүүдийг ямар үйл ажиллагаанд зориулах гэж байгааг ойлгоогүй гэрээнүүд хийгдээд байсан. Тус хугацаанд 1,8 тэрбум гаруй төгрөг төлсөн гэтэл бидний дүгнэснээр.... төлөгдөх байсан гэж өөрсдөө дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор 2...8 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №1 тоот Тооцоо нийлсэн акт /хх-6/, ... оны түрээсийн төлбөрийн тооцоолол /хх-7/, 2...9 оны 9 дүгээр сарын 0...-ны өдрийн ... тоот Түрээсийн гэрээний хавсралт №2 санамж бичиг /хх 8-10/, ... оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот Түрээсийн гэрээ дүгнэсэн акт /хх 11-13/, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн №... тоот Түрээсийн гэрээ /хх 14-23/,.. дүүргийн... хороо, ... хороолол /160...2/ ... өргөн чөлөө гудамж, ... тоот ... давхар барилга хаягт байрлах .... м.кв талбайтай үйлчилгээ, автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-24/, ... оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Давагдашгүй хүчин зүйл бий болсонтой холбоотойгоор түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх талаар санамж бичиг /хх-2.../, 2...8 оны ... дугаар сарын 16-ны өдрийн....тоот ...-иас ЕБ-ын ... БСБ-д гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-26/, 2...6 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн .. тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх 94-96/, ...-ийн ... оны... сарын 12-ны өдрийн ..тоот Тооцоо нийлэх тухай албан бичиг /хх-97/, ...-ийн ... оны татварын тодорхойлолт /хх-98-99/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор: ...ын ... ХХК-ийн нягтлан бодогч ...гийн гаргасан ...-д төлсөн түрээсийн төлбөрийн тооцоо /хх-...2, ...4/, ... сургуулийн ... оны 2 дугаар улирлын тайлан /хх-...3/, түрээсийн төлбөр төлсөн 2...6 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн баримтууд /хх ......-62/, ...ын ... ХХК-ийн ... програмын ... оны 1 дүгээр сарын ...-ний өдрөөс ... оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн харилцагчийн гүйлгээний хуулга /хх 63-6.../, Хариуцагч байгууллагын захирлын гаргасан Түрээсийн талбайн ашиггүй талбайн хэмжээ, төлбөрийн тооцоолол, мөн Түрээсийн төлбөрийн өсөлт, үндэслэлгүй нэмэгдсэн төлбөрийн тооцоолол гэх баримт /хх 60-61, 82/, 2...8 оны талуудын хийсэн ... тоот Түрээсийн гэрээний хавсралт ...санамж бичиг хавсралтын хамт эх хувь /хх 68-79/, ... оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ... оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Давагдашгүй хүчин зүйл бий болсонтой холбоотойгоор түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх талаар санамж бичиг /хх-80-81/, 2...6 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ..... тоот Түрээсийн гэрээ /хх-171-176/, 2...6 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот Түрээсийн гэрээ /хх-177-183/, ... оны 1 дүгээр сарын ...-ний өдрийн АА.../... тоот Түрээсийн гэрээ /хх-184-190/, 2...6 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...ын ... сургуулийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-191/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Харин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлттэй холбоотойгоор ... сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ... оны 10 дугаар сарын тайлан /хх-129-130/, Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн тодорхойлолт /хх-131/, ... сургуулийн сургалтын менежер Х.Ганбатын гаргасан тус сургуульд суралцаж байгаа сурагчдын жагсаалт /хх-132-140/, ... 240-н хүүхдийн дунд сургууль-өөрчлөлтийн зураг /хх-167-170/, ...ын ... ХХК-ийн Хаан банк дахь ...... тоот харилцах дансны тодорхойлолт /хх-192/, иргэн ...гийн Худалдаа хөгжлийн банк дахь .... тоот харилцах, мөн ...тоот зээлийн дансны тодорхойлолт /хх-193-194/, ...ын ... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот харилцах дансны тодорхойлолт, дансны хуулга /хх-19...-196/, хариуцагч байгууллагын ... оны татвар төлөлтийн тодорхойлолт /хх-197-198/, хариуцагч байгууллагын 2...9 оны 1 дүгээр сараас ... оны 12 дугаар сар хүртэл хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-199/, ...ын ... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банктай 2...8 оны ... дугаар сарын 09-ний өдөр байгуулсан .... тоот Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-200-20.../, ...ын ... ХХК-ийн ...-тай ... оны 12 дугаар сарын 2...-ны өдөр байгуулсан №... тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ /хх-208-211/, ...ийн ... оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ...тоот мэдэгдэл /хх-213/ зэрэг баримтуудыг гаргасан байна.

....Шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтээр шүүгчийн ... оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/0... тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ..., ..., ... нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрч ...г ... оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр асууж /хх-243-24.../, гэрч ..., ... нарыг .. оны 3 дугаар сарын ...-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуусан болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ын ... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн үлдэгдэл ... төгрөг, төлбөр хугацаандаа төлөөгүйн алданги .. төгрөг, нийт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр Түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрийг алдангийн хамт шаардаж байгаа учир хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй, түрээсийн төлбөрийн хэмжээ болон талбайн хэмжээнд өөрчлөлт орох бүрт гэрээний талууд харилцан тохиролцож Санамж бичиг үйлдэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан, хариуцагч талтай ... оны ... дугаар сарын ...-ний өдөр байгуулсан ... тоот гэрээний дагуу түрээсийн төлбөрийг шаардаж байгаа учир үүнээс өмнөх түрээсийн гэрээний харилцаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж тодорхойлжээ.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч түрээсийн зүйлийг ...т хүлээлгэж өгөөгүй байхдаа үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр авч байсан, түрээсийн зүйлийг ашигласан 2...6-... оны хооронд нийт 1,4 тэрбум төгрөг төлөх ёстойгоос 1,8 тэрбум төгрөг төлсөн, түрээслүүлэгч тал үндэслэлгүйгээр түрээсийн зүйлийн талбайн хэмжээг нэмж, Ковид-19 цар тахлын улмаас шалтгаалан ... оны түрээсийн төлбөрөөс 19 хувийн хөнгөлөл түзүүлсэн гэх боловч талбайн хэмжээ нэмж тооцсоноос сар бүрийн төлбөр ...,7 хувиар өссөн, түрээслэгч талын саналыг харгалзахгүй Санамж бичигт тулган шаардаж гарын үсэг зуруулдаг, ... тоот гэрээг байгуулахаас өмнө 2...6 оны 8 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээнүүд бичгээр байгуулан төлбөр авч байсан ба эдгээр гэрээнүүдийг байгуулах үед түрээсийн зүйлийн гэрчилгээ гараагүй байсан нь үндэслэлгүй түрээсийн төлбөр авсан гэж үзнэ гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

....Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхтэй эсэх, түрээсийн төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх, хариуцагч илүү төлөлт хийсэн эсэх болон алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ... тоот түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хооронд 2...6 оноос эхлэн түрээсийн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .... ... тоот түрээсийн гэрээнүүд, түрээсийн төлбөр шилжүүлсэн баримтууд, түрээсийн зүйлийн Үл хөдлөх эрхийн гэрчилгээ, Улсын Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын акт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч ... нь өөрийн өмчлөлийн .. дүүргийн... хороо, ... өргөн чөлөө гудамж, ... тоот ... давхар барилга хаягт байрлах 2,...00 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2...6 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...т хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс өмнө 2...6 оны 8 дугаар сараас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ...ын ... ХХК-тай бичгээр байгуулсан гэрээний дагуу түрээслүүлж байсан боловч талууд гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэлгүйгээр харилцан тохиролцож түрээсийн гэрээний харилцаа үргэлжилжээ.

6.2.Улмаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... нь гэрээний зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр талууд Түрээсийн гэрээг дахин бичгээр байгуулж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасанд нийцүүлэн Улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэл гаргасан байна.

6.3.... тоот Түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь түрээсийн зүйлийг ... оны 2 дугаар сарыг хүртэл ашиглаж, энэ хугацаанд талууд харилцан тохиролцсоноор түрээсийн талбай болон төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэн ..үйлдэж, ... оны 2 дугаар сарын 21-ний өдөр талууд түрээсийн гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээг ... оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, төлбөрийн нийт үлдэгдэл 1...төгрөг болсныг дүгэсэн байх бөгөөд хариуцагч талын ... оны 12 дугаар сард төлсөн 20,000,000 төгрөгийг хассанаар түрээсийн төлбөрийн үлдэгдэлд нэхэмжлэгч нь ... төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

7.Талууд ... тоот түрээсийн гэрээг байгуулахаас өмнө 2...6 оны 8 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарлах боловч хариуцагчийн зүгээс энэ хугацаанд түрээсийн зүйлийг ...т хүлээлгэж өгөөгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад итгэл төрүүлэн үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр авсан гэж тайлбарлан маргаж байна.

8.Дээрх хугацаанд талуудын бичгээр байгуулагдсан АА2...6/..., ...тоот түрээсийн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба тийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа боловч уг гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээслүүлэгчийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулсан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй тул энэ хугацаанд ... нь ...ын ... ХХК-иас үндэслэлгүйгээр төлбөр авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

9.... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот Түрээсийн гэрээг талууд бичгээр байгуулан, гэрээ байгуулсан өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх, жил бүр нэмэлт гэрээ байгуулах замаар гэрээний хугацааг сунгах, гэрээ ... жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба түрээсийн зүйл болох түрээслүүлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн... хороо, 2 дугаар хороолол /160...2/, ... өргөн чөлөө гудамж ... тоот хаягт орших 2...00 м.кв талбайтай үйлчилгээ, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-220...06...83... тоот дугаар бүхий ... давхар барилгын 1, 2, 3 дугаар давхруудад байрлах нийт 144....07 м.кв хэмжээтэй талбайг, нэг м.кв талбайн түрээсийн төлбөр 19,800 төгрөг байх, талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулах хугацааг нарийвчлэн тогтоож, нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй байх болон бусад зүйлийг тусгаж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

10.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч ... нь түрээслэгч ...ын ... ХХК-ийг сургалт боловсролын үйл ажиллагаа явуулахад нь зориулж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн, гэрээний хугацаанд 2...8 оны 2 дугаар сарын 12-ны өдөр №1 тоот тооцоо нийлсэн актаар ... оны төлбөрийн тооцооны үлдэгдэл 181,414,463.49 төгрөг болсныг төлөх хугацаа зааж, 2...9 оны 9 дүгээр сарын 0...-ны өдөр Түрээсийн гэрээний хавсралт №2 Санамж бичиг үйлдэн түрээсийн талбайн хэмжээ болон нэг м.кв талбайн үнийг шинэчлэн тогтоож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, түрээсийн талбайн нийт хэмжээг 1969.02 м.кв, түрээсийн төлбөрийг 2...9 оны 1 дүгээр сарын ...-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21,...00 төгрөг, 7 дугаар сарын ...-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 222,...7... төгрөг байхаар тогтоон, 2...9 онд нийт ...34,428,...3 төгрөг төлөхөөс төлөгдөөгүй үлдсэн 170,928,...3 төгрөгийг төлж барагдуулах хугацааг тогтоожээ.

11.Улмаар гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслэгч талын гаргасан хүсэлтийн дагуу талууд ... оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, ... оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлан, төлөгдөөгүй үлдсэн түрээсийн нийт төлбөр 19...,040,902.83 төгрөг байгааг харилцан тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан ба энэ үеэс түрээсийн гэрээ дуусгавар болсон байна. Гэрээ дүгнэснээс хойш түрээслэгч тал 20,000,000 төгрөг төлснийг түрээсийн төлбөрийн үлдэгдлээс хассан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан тул ... нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдэл 174,990,902 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

12.Маргаан бүхий Түрээсийн гэрээний 6 дугаад зүйлийн 6.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд 0,... хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь анзыг тооцохдоо хууль болон гэрээнд зааснаар төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн хугацааг ... оны... сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ... оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон байх ба энэ хугацааны 104 хоногт анзыг тооцвол нэг хоногийн алданги .. төгрөг буюу алдангий нийт хэмжээ .. төгрөг болж, үндсэн үүргийн дүнгээс хэтэрсний улмаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн .. төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

13.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл .. төгрөг, алданги .. төгрөг, нийт 2... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .. төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж ..... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 11....2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ын ... ХХК-иас .... төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,470,87... төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,470,87... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА