Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 158

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

            -амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнтуяа,

            -амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

            -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

            -шүүгдэгч О.Доржпалам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирдагвагийн Доржпаламд холбогдох эрүүгийн 201619000858 дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сум Загдал багийн 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хирсүүд овогт Очирдагвагийн Доржпалам /РД:СЛ80050716/ гэв. 

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч О.Доржпалам нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих гөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Нуурын 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн Д.Нангидийг “эхнэр Ж.Сайнжаргалтай хурцал үйлдэх байдалтай нэг орон дотор нүцгэн байхыг хараад” гэр бүлийн байдал нь хүндээр доромжлогдсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогчийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.Доржпалам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12-р сарын 10-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Орой 22 цагийн үед талийгаач манайд орж ирсэн. 0,75 литрийн архи авч ирсэн. Тэгээд тэр архийг хувааж уучихаад би талийгааачийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал манайд ахиад нэг шил архи аваад ирсэн. Тэгээд би тэр архины талыг уучихаад гарч хашааны гэрэлээ асаачихаад гадаа юм хийж байгаад ороод иртэл талийгаач манай орон дээр манай эхнэртэй ноцолдоод байж байсан. Тэгээд би очоод тогоон шүүгээн дээр байсан хутгыг аваад гэдсийг нь зүссэн байсан. Боож өгөх гээд авдран дээрээс марель аваад эргээд хартал талийгаач гараад явсан байсан. Тэгээд гэр нь ойрхон юм чинь гэртээ орсон байх гэж бодоод би эхнэрээ нэг алгадчихаад унтаад өгсөн гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Манай хүн 2016 оны 12 сарын 10-ны өдөр Батбаяр гэж хүнтэй хот явсан байсан. Тэр өдөр утас нь холбогдохгүй байсан хүлээж байгаад би 12 өнгөрч байхад унтсан. 12 өнгөрч байхад Палам гэж хүнтэй ирээд надаас архи нэхээд байхааар нь би өгөөгүй. Гарч орж ирээд архи нэхээд байсан. Одоо нэг архи уучихъя гээд гэрээ тойроод яваад байхаар нь би нэг архи гаргаж өгсөн. Би цаг харж байхад 02 цаг 30 минутад миний өгсөн архийг аваад гараад явсан. Би араас нь дагаад явтал Доржпаламынд орсон. Тэгээд би араас нь ороогүй тэр шөнө манай хүн ирээгүй. Би буцаж гэртээ ирхэд 03 цаг 40 минут болж байсан. Тэрнээс хойш би унтсан байсан. Согтсон байсан ч гэсэн гэртээ ирдэг. 7 өнгөрөөгөөд байж байтал манай хүн гэнэт орилсон тэгээд би гараад гүйгээд очиход Паламын гадаа хэвтэж байсан. Хөл нүцгэн гарандаа цас атгасан байсан. Би дүүгийнд нь гүйж очоод хэлчихээд гэртээ орж хүүхэддээ хэлээд манай хүүхэд үстэй дээлийг нь авч очсон. Дүү нь явган гүйж оччихоод гэрлүүгээ орсон. Бид нар хөлдсөн байна гэж бодсон. Тэгтэл манай охин ээж аав хутгалуулсан байна гэхээр нь хартал цусыг нь цэвэрлэсэн байсан. Тэгээд дүү нь багийн даргад мэдэгдсэн. Хөлийг нь ээлжлээд усанд дүрээд байж байсан. Тухайн үед өнгөрсөн байсан гэж мэдээгүй гэв.

 

Мөн эрүүгийн 201619000858 тоот хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Сайнжаргалын: Би нөхөр О.Доржпаламтай 2004 онд танилцаад тэр жилдээ нэг гэрт орж одоог хүртэл цуг амьдарч байгаа юм. 2011 онд нөхөр бид хоёр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн 1-10 тоотод байх Чандмань хөрс ХХК-д манаачаар ажилд орж тус хаягт амьдарч байгаа. 2011 онд ирсэн цагаасаа эхлээд талийгаач Нангидтай танилцаж хааяа ууж иддэг найзууд болцгоосон. Унтаж байсан чинь талийгаач Нангид хот яваад ирлээ гээд цагаан тортой юм бас нэг шил 0,75 граммын Ерөөл барьчихсан орж ирсэн тухайн үед телевизорээр “Молор” суваг дээр кино гарч байсан ба шөнийн 22 цаг өнгөрч байсан юм. Ингээд нөхөр бид хоёр босоод Нангидын авч ирсэн 0,75 граммын архийг нь гурвуулаа хувааж уусан. Архи дуусахад 01 цаг өнгөрч байсан ба Нангид би харилаа гээд тортой юм аа аваад гарсан ба нөхөр бид хоёр унтсан чинь Нангид дахиад нэг шил 0,5 граммын Ерөөл нэртэй архи авчихсан гэрт орж ирээд цуг ууя гэхээр нь манай нөхөр босоод Нангидтай хамт архи уусан тэгсэн чинь Нангид намайг босоод цуг ууя гээд дуудахаар нь би босоод тэр архинаас нь 3 уучихаад эргээд орондоо ороод унтсан. Унтахаасаа өмнө Нангидыг чи ийм орой болсон хойно гэртээ яаж харих юм манайд орж унт гэсэн чинь манайд унтах гээд гутлаа тайлаад баруун талын орон дээр унтсан юм. Талийгаач болон манай нөхөр хоёрыг зодолдсон эсэхийг би алгадуулсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай нөхөр хар хөх судалтай ноосон цамцтай цэнхэр өмдтэй талийгаач болохоор эрээн куртка цэнхэр өмдтэй орж ирсэн. Шөнө хэрүүл маргаан болоход доогуураа ямар ч хувцас өмсөөгүй шалдан дээгүүрээ өнгийн санахгүй байна нэг цамцтай байсан юм.  Талийгаач хувцасаа өмсөж амжаагүй би хувцсаа өмс гэж хэлсэн. Би нөхөртөө талийгаачийн хувцасыг өмсүүл гэж хэлсэн. Тухайн үедээ манай нөхрөөс айгаад хувцсаа өмсөж амжаагүй байх. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй юм. Би дээгүүрээ футволктой доогуураа улаан өнгийн турсиктэй, хөхөвчтэй өөр хувцасгүй байсан. Нангид миний хувцасыг тайлсан турсикийг маань тайлаагүй. /хх-98-104 тал/, .... Би нөхрийгөө талийгаачийг хутгалахыг мэдээгүй яагаад гэвэл тухайн үед Доржпаламд цохиулаад орон дээр унасан байсан юм. Талийгаач намайг оролдоод байдаг байснаас биш дотно харилцаатай байгаагүй. Талийгаач намайг хүч хэрэглэж цохиж зодсон асуудал байхгүй би эхлээд нөхрийгөө байна гэж бодсон. Хажуугаар ороод ирэхээр нь тэгж бодсон ба дээр гарчихаад футволк хөхөвч хоёрыг минь тайлахаар нь харсан чинь нөхөр маань биш талийгаач байсан юм. Тэгээд л удаагүй байсан чинь нөхөр орж ирсэн нь тэр юм. ..Манай нөхөр Доржпалам нь барагтай бол уурлаад байдаггүй хөгжилтэй зантай хүн байгаа юм. Миний хоёр хүүхдийг өөрийн хүүхэд шигээ үздэг халамжтай хүн юм. Намайг хайр халамжаар дутааж байгаагүй. Нөхөр бид хоёр хааяа талийгаачтай нийлж архи дарс уудаг байсан тэгэхдээ хэрэглэж байгаагүй /хх-105 тал / ....Би тухайн 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Д.Нангидтай бэлгийн хавьталд ороогүй. Талийгаач Нангид нь турсикээ тайлсан доогуураа шалдан байсан. Талийгаач надтай 3-4 минут ноцолдсон талийгаачийн бэлэг эрхтэн тухайн үед босож хөвчирсөн байсан юм.” гэжээ /хх-107-108 тал/,

            мөрдөн байцаалтанд гэрч Д.Чойгилийн: Өнөөдөр өглөө 07 цаг 50 минутын үед гэртээ унтаж байсан чинь талийгаачийн эхнэр Мөнгөнтуяа манай гэрт гүйгээд ороод ирсэн юу болов гэсэн чинь талийгаач гэрийнхээ зүүн урд талд хэвтэж байна.  Тэгэхээр нь гражнаасаа машинаа асааж гараад талийгаачийн гэрийн урд зүүн зүгт 300 гаран метр газар очсон чинь талийгаач дээшээ харсан байдалтай амьд үгүй нь мэдэгдэхгүй хөл нүцгэн дотуур өмдтэй хар өнгийн цамцтай хэвтэж байсан цамцыг нь сөхөөд харсан чинь цээжин хэсгээсээ сэмж нь юм уу нэг зүйл гараад ирсэн. Хүнд хутгалуулсан юм шиг байхаар нь машиндаа оруулаад эхлээд багийн дарга руу яриад дараа нь залгаад цагдаа руу залгасан байгаа.” гэжээ /хх-111 тал/,

            мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярбатын: Би өчигдөр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 09 цаг 30 минутанд талийгаач манай Төв аймгийн Жаргалант сумын Загдал багт компаний хашаанд байх манай гэрт ирсэн бөгөөд бид хоёр цуг хот явах байсан болохоор юм хийж байгаад 11 цаг 30 минутанд Улаанбаатар хот руу гарсан. Бид хоёр 22-ын товчооны наад талын арьс шир авдаг дээр зогсож Нангид үхрийн ширээ 20000 төгрөгөөр өгсөн цааш явж Нарантуул худалдааны төвд орж юм буулгачихаад Нангид 1 ширхэг 9-ийн тос 2 ундаа авсан. Тэндээс гарч Энхжин худалдааны төвөөс талийгаач амтат чинжүү авсан дараа нь хотоор явах ажлаа хийж дуусгаад Жаргалант руу гарч Урьхан дээр ирэхэд оройн 21 цаг 30 минут болж байсан ба тэндээс талийгаач юм авна гээд баахан удаж байгаад тортой юм бариад гараад ирэхээр нь чи ямар удаваа архи авсан юм биш биз дээ гэсэн чинь үгүй ээ чи надад архи аваад өг гэхээр нь чадахгүй гэж хэлээд хөдлөөд Загдал багт ирэхэд 22 цаг 30 минут болж байсан юм. Тэгээд талийгаач “Чандмань хөрс” ХХК-ны хашааг даваад орсон юм. Би гэртээ ороод амраад байж байсан чинь өнөөдөр өглөө 07 цаг 40 минутын үед талийгаачийн эхнэр Мөнгөнцэцэг манай хаалгыг балбаад талийгаач гэрийнхээ урд талд хутгалуулсан байдалтай газар хэвтэж байна гэхээр нь яасан юу болсон гэсэн чинь шөнө Бадамлянхуа гэдэг хүнд архи өгнө гээд 02 цагт авдранд байсан нэг шил архи аваад гарсан өглөө ийм байдалтай олдлоо. Шөнө Чандманий манаач Доржпаламтай ирсэн ба би араас нь нууцаар дагасан чинь Доржпаламтай хамт гэр лүү нь орохоор нь эргээд гэртээ ирсэн. Бадамлянхуагийнх руу ороогүй гэж надад хэлсэн Тэгэхээр нь би тэднийх рүү очоогүй юм. Талийгаач нь хүнд тусархуу хар ажилд сайн муу зан гэвэл архи их уудаг уухаараа хулгай хийдэг байгаа. Талийгаач нь амьд байхдаа би Доржпаламтай хамт архи уугаад цаадахыг чинь тасалж байгаад эхнэрийг нь хуссан би эхнэртэй нь хоёр удаа унтсан гэж ярьж байсан юм. Ер нь манай тэндэхийн зарим нэг хүмүүс Доржпаламыг таслаад эхнэртэй нь унтдаг гэж ярьж байсан юм.” гэжээ /хх-112-114 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Э.Хоролмаагийн: Доржпалам нь зан араншингийн хувьд төлөв даруу зантай уг нь хүний үгэнд оромтгой эхнэртэйгээ ч муудалцдаггүй ажил төрөлд сайн их шударга зантай хүн байгаа юм. Би энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг архинаас боллоо гэж бодож байгаа.  Доржпаламын гэрт бол архидалт их болдог газар байгаа юм.  Талийгаач нь ч гэсэн архи их уудаг хүн байсан юм” гэжээ /хх-116-117 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Ч.Зургаадайгийн: Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 40 минутын үед намайг гэртээ байж байсан чинь гэрт маань талийгаач Д.Нангид ахын эхнэр Мөнгөнтуяа орж ирээд аавд маань ах чинь хөлдчихсөн байна гээд аав бид хоёрыг сэрээсэн юм. Ингээд аав бид хоёр машинаа асаагаад талийгаачийн гэрээс зүүн урагшаа саарал блокон хашааны тэнд очсон чинь талийгаачийг ногоон өнгийн дээлээр бүтээчихсэн хажууд нь эхнэр нь байж байсан тэгээд цамцыг нь би сөхөөд харсан чинь талийгаачийн аюулхай тус газар нь зүсэгдсэн шархтай шархнаас нь өөхлөг зүйл гарчихсан байсан тэгэхээр нь аав бид хоёр өргөөд машиндаа оруулаад талийгаачийг гэрт нь авчирсан. Талийгаач нь биедээ хөх өнгийн футволк, цамц өмссөн доогуураа  саарал өнгийн өмдтэй байсан юм. Өөр хувцасгүй хөл нүцгэн байсан юм.” гэжээ /хх-119-120 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Н.Батболдын: “Нангидын гэрт очсон чинь Нангид нас барчихсан гэртээ хойморт хэвтчихсэн эхнэр нь бид хоёрт Нангидыг хүнд хутгалуулчихсан байна аюулхайнаас нь сэмж нь гарчихсан байна гэж хэлсэн юм. Би ойрд Нангидтай тааралдаагүй хэзээ уулзсан болохоо санахгүй байна. Доржпалам Сайнжаргал нар нь нэг их согтоогүй байсан хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Талийгаач нь жоохон архинд дуртай дандаа архи ууж байдаг хүн байгаа хааяа над дээр архи барьчихсан орж ирэхээр нь эхнэр хөөгөөд гаргадаг байсан. Ажилд сайн илүү дутуу зангүй хүн байсан. Доржпалам нь ажил төрөлд сайн шударга зантай хүн юм. Бас л архинд дуртай хааяа уучихдаг  хүн юм” гэжээ /хх-123 тал/,

 мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Н.Хишигбуян: 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай талийгаач эцэг маань хот руу явж хүнсний юм авчирна гээд өвлийн идэшний үхрийн ширээ зарахаар аваад явсан юм. Тухайн үед гэрт манай ах насан Өвөрхангай аймаг руу сургуульдаа явсан байсан болохоор гэрт ээж, дүү бид гурав үлдсэн. Тэгээд талийгаач эцэг маань намайг унтаж байхад гэртээ ирчихсэн сууж байсан цагаа харсан чинь шөнийн 00 цаг 50 минут болж байсан. Тэгээд талийгаач маань Бадамлянхуа гэдэг хүнд архи аваачиж өгнө гээд нэхсээр бай ээжээс 0.5 граммын Ерөөл нэртэй архийг авдарнаас ээжээр гаргуулж аваад явсан. Ээж өгөхгүй гээд байсан чинь би дөнгөж оруулж өгчихөөд л яваад ирнэ гэсээр байгаад аваад явсан юм. Талийгаачийг гарахад 02 цаг 40 минут болж байсан байгаа. Өглөө ээж маань намайг дуудаж сэрээсэн сэрээгээд аав Паламынхаас наашаа ирж яваад зам дээр гар хөл нь хөлдчихсөн байдалтай хэвтэж байна гэхээр нь дүү 12 настай Түмэнжаргалын хамт гялс хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан чинь талийгаач маань гэрээс зүүн урагшаа 300 гаран метрийн зайтай газар цасан дээр урд чиг рүү хараад зүүн тийшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод аавынхаа толгойг нь өндийлгөөд тэврээд суусан гар хөл хайрагдчихсан нүүр нь хүйт даасан байхаар нь гэдсийг нь илэх гээд цамцыг нь сөхсөн чинь гэдэснийх нь дээд талд хутгалуулсан байдалтай өөх гараад ирчихсэн байсан. Аав маань удалгүй амьсгал хураасан байгаа” гэжээ /хх-124 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч Т.Оюунчимэгийн: Доржпалам нь төлөв даруу, хүүхдэрхүү зантай хүнд тусархуу ажилсаг эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор хамаг ажлаа хийгээд явж байдаг ер нь тусч цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Одоо эхнэртэйгээ хамт Жаргалант сумандаа үтрэмийн хашаа манаж цалин авч амьдардаг. Эхнэрийнх нь хоёр хүүхэд Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай найз Доржпалам нь нэг их архи уугаад байдаггүй гэхдээ хааяа уухаараа ямар нэгэн зүй бус зан авир гаргадаггүй хүн байгаа юм аа. Уухаараа унтаад өгдөг зантай хүн” гэжээ /хх-127 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч О.Амарсайханы: Миний төрсөн дүү О.Доржпалам нь 1980 онд манайд дүүгийн маань эх буюу манай ээжийн төрсөн дүү Дагвадолгор гэдэг дүүг маань дөнгөж төрүүлээд нас барсан учраас шууд манай ээж үрчилж авсан гэдэг юм. Ямар нэгэн үрчилж авсан бичиг ба байхгүй шууд эцэг Очирдагваар овоглосон байгаа. Ингээд дүү маань бага насаа эхийн гар дээр өнгөрөөж 1988 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1996 онд 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч мал гэрээрээ байж байгаад 1999 онд Дорнод аймагт хилийн цэрэгт алба хаагаад 2000 онд халагдаж ирээд нутагтаа амьдарсан. Улаанбаатар хот руу 2003 онд орж амьдраад 2004 одоогийн эхнэр Сайнжаргалтайгаа танилцаад гэр бүл болцгоосон ба хадмындаа амьдарч байгаад Төв аймгийн Жаргалант сум руу 2011 онд гэр бүлээрээ нүүж очсон. Одоогийн эхнэртэйгээ танилцахаас өмнө эхнэр авч байгаагүй бөгөөд өөрийн гэсэн хүүхэдгүй эхнэр нь хоёр хүүхэдтэй нийлсэн. Миний дүү Доржпалам нь бага байхын уур уцааргүй, шударга зантай хүүхэд байсан. Би тухайн үед барилга барьдаг мужаан хийдэг болохоор надад туслаад л явдаг тайван дөлгөөн ааштай хүн байсан. 2003 онд Улаанбаатар хот явснаас нь хойш хааяа нэг уулзаж учраад явдаг байсан юм. Нодлин жил буюу 2015 онд компанидаа сайн ажилласан гээд шинэ гэрээр шагнуулсан болохоор нь найр хийж байсан юм. Улсаас авсан өөр гавъяа шагнал байхгүй урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй” гэжээ /хх-128 тал/,

мөрдөн байцаалтанд гэрч П.Насанбуянгийн: Миний дүү О.Доржпаламын эх Лхагвадолгор гэдэг дүүг маань дөнгөж төрүүлээд нас барсан учраас шууд манай ээж Багаадагва гэдэг хүн үрчилж авсан гэдэг юм. Дүүгийн маань эх Доржпаламыг төрүүлээд нас барсан бөгөөд өөр ах дүү эцгийг нь сайн мэдэхгүй. Шууд төрүүлээд нас барсан болохоор нь өргөж авсан гэх баримт үйлдээгүй Очирдагва гэдэг хүнээр овоглосон байгаа. Үрчилж авсан бичиг баримт байхгүй.  Миний мэдэхийн архи уудаггүй хүн байгаа юм аа. Ёстой архи уулаа гэж хүнээс сонсож уусан байхыг нь хараагүй ээ” гэжээ /хх-130 тал/,

мөрдөн байцаалтанд шинжээч Т.Сэлэнгийн: Би 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 2017 оны 01 сарын 20-ны хооронд шинжээч эмч Ч.Эрдэмболор, Ш.Цэцэгмаа нарын хамт 129 дугаартай дүгнэлтийг гаргасан юм. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг зүүнн хавирганы нумны доод хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах учраас амь хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй болсон. Амь хохирогч Нангид нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдсан байна Талийгаач нь уг гэмтлийг авах үедээ гарч гүйх гэх мэт тодорхой хугацааны явцад идэвхитэй үйлдэл хийх боломжтой юм” гэжээ /хх-192 тал/,  

 

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “ орны хөлд хулдаас дээр цэнхэр өнгийн жинёэн өмд, хар өнгийн дотуур өмд, ягшаан оймс 2 ширхэг, хар өнгийн турсик, бор өнгийн гутал 2 ширхэг байсныг хохирогчийн өммөж явсан хувцас гэж сэжигтэн Доржпалам заав.”гэжээ/хх-03-07 тал/, амь хохирогчийн өмсөж явсан гэх гэх хувцасыг авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9 тал/

-2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт эрэгтэй 42 настай Нангид нь хутгалуулсан байдалтай нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-15 тал/,

-хэргийн газрын үзлэгийн үйлдсэн схем зураг /хх-16 тал/,

-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19 тал/,

-цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-24 тал/,

-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25 тал/,

-хувцасны гэрэл зургийн үзүүлэлт /хх-26 тал/,

-шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /хх-27-31 тал/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-32 тал/,

-хувцас хураан авсан тэмдэглэл хавсаргах зургийн үзүүлэлт /хх-33 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-38-40 тал/,

-мэдүүлгийг шалгах ажиллагааны гэрэл зурагнууд /хх-41-48 тал/,

-Амь хохирогчийн согтолтыг тогтоосон Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №04 тоо шинжээчийн дүгнэлтэд:

       Д.Нангидын цусанд 4,2%, ходоодны шингэнд 3,5% этилийн спирт илрэв. Д.Нангидын цусанд илэрсэн 4,2% этилын спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Д.Нангид нь АВО системээр Oaв I бүлгийн цустай байна гэжээ /хх-133 тал/,

            Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №01 тоо шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актанд: Амь хохирогч Д.Нангидын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хурц бус цус алдалт, хэвлийн хөндий дахь сул цус, нарийн гэдэс, чацархай, хэвлийн гялтанд шарх, зүүн бөөрний хальс, хэвлийн булчинд цус хуралт, хамар, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйл ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

           Амь хохирогч нь осгож нас барсан байна. Нас бараад 10-16 цаг өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч нь 1 дүгээр бүлгийн цустай байна.

          Амь хохирогчийн цусанд 4,2% этилийн спирт илэрсэн байна. Энэ согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-136 тал/,

 

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №129 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /Урьд гаргасан Төв аймгийн ШША-ны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 01 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

            Талийгаач Д.Нангидын цогцост зүүн хавирганы нумны доод хэсгээр хэвлийн. хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. хэвлийн хөндийн цусан хураа, хамар, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс зүүн хавирганы нумны доод хэсгээр хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хамар, дээд уруул, зүүн тавхайны зулгарат гэмтэл 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            Зүүн хавирганы нумны доод хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болно. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас талийгаач нь цус алдсан байх ба цус алдалт осгож нас барахад нөлөөлнө.

            Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ /хх-141 тал/гэжээ.

 

            Шүүгдэгч О.Доржпаламын цусны харъяалал, согтолтыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №78,77  дугаартай шинжээчийн дүгнэлтүүд

/хх-147 тал/,

 

            -амь хохирогч шүүгдэгч О.Доржпалам нарын хамт хэвтэж байсан гэх орны дэвсгэр даавуун дээр үрийн шингэн илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №88 тоот шинжээчийн дүгнэлт/хх-183 тал/,

           -“Ял өөрчилж сонсгох тухай” прокурорын тогтоол /хх-237 тал/,

            -шүүгдэгч О.Доржпаламыг 2016 оны 12 дугар сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-207 тал/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр дахин /хх-208-209 тал/, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх-211-212 тал/ байцаасан тэмдэглэл,

            -шүүгдэгч О.Доржпаламын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх тэмдэглэл /хх-218 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

Шүүгдэгч О.Доржпалам нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих гөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Нуурын 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн Д.Нангидийг “эхнэр Ж.Сайнжаргалтай хурцал үйлдэх байдалтай нэг орон дотор нүцгэн байхыг хараад” гэр бүлийн байдал нь хүндээр доромжлогдсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогчийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнтуяагийн “ ... 2 цаг 30 минутын орчим гэрт ирээд архи нэхээд .... хүүхдүүд сэрээд уурлаад арга буюу 1 шил архи өгч явуулсан тэгээд араас нь дагаад явахад О.Доржпаламын гэрт орсон би арай дагаж орж чадаагүй... хэрэг учралын газарт очиход талийгаач дотуур хувцасгүй хөл нүцгэн байсан гэх мэдүүлэг

 Гэрч Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч нөхрийг нь гарсны дараа түүний унтаж байсан орон дээр очоод Сайнжаргалын өмсөж байсан хувцас болон левчикийг нь тайлсан байсан амь хохирогч өөрөө бүх хувцасаа тайлсан түүний бэлэг эрхтэн хөвчирсөн байсан үед нөхөр О.Доржпалам нь орж ирсэн талаар мөрдөн байцаалтанд удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд,

  Хэрэг учралын газарт байсан амь хохирогчийн тухайн үед өмсөж явсан гэх өмд, гутал дотоож зэргийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

амь хохирогч болон шүүгдэгчийн эхнэр 2 хамт байсан гэх орны даавуун дээр үрийн шингэн илэрсэн талаар тогтоосон шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн 88 тоот дүгнэлт,

амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №129 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №56 дугаар шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч О.Доржпаламын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд шүүгдэгч О.Доржпалам нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг санаатай алах гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Сайнжаргал нар хэргийн талаар харилцан мэдүүлдэг ба тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримттай хоорондоо зөрүүгүй тохирч байна.

  

Иймд шүүгдэгч О.Доржпаламыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Доржпаламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

           Хохирлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнгөнтуяа нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна. Шүүгдэгч О.Доржпалам нь хохиролд 4536000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгө, цагдан хоригдсон хоногийн талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга, хар хөх өнгийн ажлын куртик 1 ширхэг, саарал өнгийн ханцуйтай юүдэнтэй цамц 1 ширхэг, хар хөх өнгийн гандсан эрэгтэй хүний цамц 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй өмд зэргийг устгаж,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь О.Доржпалам нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 198 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

 

Шүүгдэгч О.Доржпалам нь цагдан хоригдсон нийт 198 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Очирдагвагийн Доржпаламыг санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар О.Доржпаламыг  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь зааснаар ялтан О.Доржпаламд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Доржпаламын 198 хоногийг түүний ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Доржпаламд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Доржпаламд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан О.Доржпаламд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга, хар хөх өнгийн ажлын куртик 1 ширхэг, саарал өнгийн ханцуйтай юүдэнтэй цамц 1 ширхэг, хар хөх өнгийн гандсан эрэгтэй хүний цамц 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй өмд зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан О.Доржпалам нь бусдад төлөх төлөх төлбөргүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4536000 төгрөг төлсөн, О.Доржпаламын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба О.Доржпаламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          

           12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Доржпаламд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ