Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01232

 


 

 

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01232

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...дүүрэг, ... хороо, ..., ... байр, ... тоот, ...ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...дүүрэг, ... хороо, ..., ... байр, . ..тоотод оршин суух, ... овогтой ... ...эд /РД:.../ холбогдох,

Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 2,491,584 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б....хариуцагч П...., нарийн бичгийн дарга А.Бархассүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч нь Иргэний хуулийн зуйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө, 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тотоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. П....ээс 2015 оны 6-12 сарын 221,172 төгрөг, 2016-2021 оны жил бүрийн 379,152 төгрөг буюу нийт 2,491,584 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2014 оны 7 сард нүүж орсон, хамгийн дээд давхарт байрладаг ба 2014, 2015 оны өвөл гэр маш хүйтэн байсан. Бид удаа дараа гомдол гаргаж, шаардлага утсаар болон биеэр хүргүүлж байсан. Тухайн жилүүдэд шалны халаалт, цахилгаан тень худалдан авч залгаж амьдрах орчин бүрдүүлж байсан. Мөн удаа дараа дулааны хэмжилт хийхэд өрөөний температур 18 градус, таазны температур 15-16 зааж байсныг тухайн үед ажиллаж байсан инженерүүд мэдэж байсан. Шалны халаалт 300,000 орчим, цахилгаан тень 150,000 орчим төгрөгөөр авч байсан. Мөн 2015 оны 8-9 сард дээврээс ус алдсан учраас коридор болон унтлагын өрөөний хана тааз шарлаж шинэ байранд засвар хийхээс өөр аргагүй болсон. Тухайн үед СӨХ-д гомдол гаргаж засахыг шаардсан ч арга хэмжээ аваагүй. Харин 2016 онд дээврийн засварын ажил эхлэх болсныг бид мэдээд өөрсдийн байрны засварын ажлыг 2016 оны 6 сард эхлүүлж 2,5 сая гаруй төгрөгөөр засуулсан. Тухайн үед инженерүүдэд нь өөрсдийн гаргасан зардлыг олгохыг хүссэн ч хариу өгөөгүй. Түүнчлэн тухайн үед дээрх засварын зардлын мөнгийг СӨХ-ийн төлбөрөөс суутгаж тооцохыг СӨХ-д хэлсэн ч хариу өгөөгүй. Бидний засварын зардал, цахилгаан тень, шалны халаагуурын зардлын мөнгийг гаргаж өгвөл СӨХ-ийн төлбөрийг төлнө гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс СӨХ-ны гэрчилгээ, Төрийн банкны дэлгэрэнгүй лавлагаа баримт, хариуцагчаас Засвар хийх тухай гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нарны сайхан хороолол СӨХ нь П....эд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 2,491,584 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажшаардлагын үндэслэлээ хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь орон сууцыг худалдан авсан тул төлөхгүй, сар бүр хураах төлбөрийн талаар тогтоолгүй, нотлох баримтгүй тодорхой бус нэхэмжлэл гаргасан гэж маргасан ба харин 2020 оны 7, 8 сарын төлбөрийг төлнө зөвшөөрч байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэжээ.

 

Сууц өмчлөгч П.... нь дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд сар бүр төлөхөөр тогтоосон төлбөрийг СӨХ-д төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс 2015 оны 6-12 дугаар сарын болон 2017. 2018 оныг дуусталх хугацааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчээс дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснээ нотлохгүй байна.

 

Иймд 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл жил бүр төлөх 379,152 төгрөгийг 3 жилийн хугацаагаар тооцон, нийт 1,137,456 төгрөгийг дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд хариуцагчаас гаргуулж, шаардлагаас үлдэх 1,354,128 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 33,149 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар ... овогтой ... ...ээс /РД:.../ нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1,137,456 /нэг сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, шаардлагаас үлдэх 1,354,128 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 33,149 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ