Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч        Р.Атарцэцэг

Шүүгдэгч                                Д.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Д.М*******д холбогдох эрүүгийн 2431002780222 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдөр У******* хот Н******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, 63 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С*** аймгийн С** сумын ** дугаар баг Г*** мэргэд захад рублийн ченж ажилтай, ам бүл 3, ач, зээ охины хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар баг 25 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* ургийн овогт: Д******* М*******

Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. М******* нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг "Гурван Мэргэд захын хашаан дотор согтуурсан үедээ Д.Сүрэнхорлоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, зүүн нүд, зүүн шанаа, баруун тохой, зүүн өвдөг, шилэн хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М******* мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр би зах дээр сууж байхад Д******* хүү ирээд намайг “таныг эмээ дуудаж байна” гэхээр нь очиход 100 гр архи хувааж ууя гэхээр нь хувааж уусан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-06 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С******* өгсөн: ... 2024 оны 07дугаар сарын 08-ны 18 цагийн үед хуучин зах дээр ажиллуулдаг бэлэн хувцас, барааны дэлгүүрээ хаах гээд байж байтал захын үүдэн дээр М******* ганцаараа архи уугаад сууж байсан тэгээд тэрээр над дээр 100 гр хараа нэртэй архи барьж орж ирээд надад хандан "Баяр ёслол болох гэж байгаа юм чинь хоёулаа ганц архи уучихъя" гэхээр нь би түүнд хандан "уухгүй" гэж хэлтэл тэрээр уучих гэсээр байгаад уулгасан. Тэгээд бид 2. 100 гр архи хувааж ууж дуусгаад би "Оргил" дэлгүүрээс 100 гр архи дахиж аваад тэр архиа бид 2 мөн л хувааж ууж дуусгасан. М******* бид 2 захын хаалгыг хаалгаад миний ажиллуулдаг дэлгүүрт уусан. Сүүлийн архиа дөнгөж ууж дуусгаад байж байтал М*******гийн царай нь аймар болоод гэнэт л миний үснээс зулгаагаад, нүүр цээж хэсгээр минь намайг газар чирээд үүний улмаас тохой,  гар, цээж хэсэг гэмтэж зулгарсан. Мөн нурууг минь маажиж нуур хэсэг рүү минь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. М*******гийн тухайн цохилтуудын улмаас миний ухаан балартаад нэг ухаан ортол эмнэлэг дээр хүргэгдэж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д******* өгсөн: Д.С******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 3 удаагийн үйлчилгээгээр нийт 314,439 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Т******* өгсөн:... Би тус өдөр "З мэргэд" буюу хуучин захын жижүүрээр ажиллаж байсан юм аа Тус өдөр 20 цагийн үед зах хаагаад би захын хаалга үүдийг 21 цагийн үед хаасан. Тухайн үед захын төв хаалганы дэргэд байрлах ертөнцийн зүгээр урд тал руу харсан хаалгатай барааны дэлгүүрийн эзэмшигч Сүрэнхорлоо нэг эмэгтэйн хамт дэлгүүртээ байсан бөгөөд би тухайн үедээ бараагаа янзалж байгаа юм байна удалгүй явах байх гээд нээх тоолгүй жижүүрийн байр руугаа явсан 22 цагийн үед жижүүрийн байран дээрээ байж байтал Сүрэнхорлоо, М******* нар нь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над дээр ирээд бид 2 явлаа захын хаалгыг нээгээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь захын хаалгыг нээх гээд түлхүүрээ автал Сүрэнхорлоо одоо ганц шил архи уумаар байх юм гэхээр нь би тухайн үед 2 эмэгтэй хүнд ганц шил архи аваад өгье гэж бодоод тэр 2-т хандан надад жижиг архины мөнгө байна аа та 2-т аваад өгөх юм уу? гэтэл за за тэг тэг гэсэн. Тэгэхээр би шуудан холбооны урд байдаг Гоё маркетаас 200 гр Хараа нэртэй архи аваад тэр 2 дээр очсон. Улмаар М*******, Сүрэнхорлоо бид 3 жижүүрийн өрөөнд 200 гр Хараа нэртэй архи хувааж уусан. Архиа хувааж уугаад дуустал М*******, Сүрэнхорлоо нар явлаа гэхээр нь за за би захын аль хаалгыг та 2-т нээж өгөх вэ? гэтэл Сүрэнхорлоо за за бид 2 манай дэлгүүрт орж унтлаа гэсэн. Тэгээд тэр 2 захаас явалгүй дэлгүүртээ хонохоор болсон. Би унтаад өгсөн. Унтаж байтал 2024 оны 07 дугаар сарын 09-ны үүрийн 03 цагийн үед цагдаа ирээд намайг сэрээгээд танай хашаанд согтуу хүмүүс зодолдож байхад та ямар хариуцлагагүй байна аа гэхээр нь босоод цагдааг дагаад явтал Сүрэнхорлоо, М*******гийн хамтаар дэлгүүрийнхээ гадаа зогсож байсан бөгөөд С******* нүд нь хөхөрч хавдсан, үс нь сэгсийсэн байсан. Тэгээд цагдаа нар Сүрэнхорлоо, М******* нарыг дагуулаад явсан. 2024 оны 07 дугаар сарын 09-ны үүрийн 04 цагийн үед Сүрэнхорлоо буцаад ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад эмнэлэг дээр очоод түргэн тусламж аваад ирлээ намайг М******* зодсон гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г:…. 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09 цаг хүртэл цагдаагийн газрын дуудлага мэдээллийг дагуу очих жолоочоор ажилласан юм аа 2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-ыг шилжих шөнө 03 цагийн үед иргэдээс ирсэн "Хуучин захад бусдад зодуулсан" гэх дуудлага мэдээллийг дагуу цагдаагийн дэслэгч З хамт очиход 3 мэргэд зах буюу хуучин захын баруун талын төв хаалганы дэргэд захын дотор талд настай 2 эмэгтэй хүн байсан. Нэг эмэгтэй нь зогсоогоороо байж байсан бөгөөд нөгөө эмэгтэй нь доош харсан байдалтай, дээгүүрээ нэвсгэр цамц өмссөн доогуураа өмссөн өмд нь өвдөг хүртлээ шувтарсан байдалтай газар хэвтэж байсан. Захын хаалгаар орох гэхэд цоожтой байсан тул тухайн 2 эмэгтэйд хандан та 2 зүгээр юм уу? гэхэд зогсож байсан эмэгтэй нь газар хэвтэж байсан эмэгтэйгээ хөнгөн өшиглөөд босооч босооч гээд зандраад байхаар нь жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Золжаргал хаалгыг нь давж ороод газар хэвтэж байсан эмэгтэй дээр очоод босоорой гэхэд ухаан мэдрэлгүй, их согтуу байсан бөгөөд нүүр хэсэг нь хөхөрч, няцарсан, үс нь сэгсийж арзайсан бусдад зодуулсан байдалтай байсан. Тэгээд улмаар дэслэгч Золжаргал захын жижүүрийг өрөөнд орж босгоод захын хаалгыг нээлгэсэн. Тэгээд би зах руу орсон. Тухайн 2 эмэгтэй хүнтэй уулзаж ярилцахад газар хэвтэж байсан нь бусдад зодуулсан гэмтсэн байгаа харагдсан нь Сүрэнхорлоо, зогсож байсан нь М******* гэх эмэгтэй байсан. М*******гээс юу болсон талаар асуухад би яагаач үгүй гээд орилж хашхираад байсан бөгөөд тухайн эмэгтэй их согтуу байсан. М*******,Сүрэнхоролоо нарыг тэндээсээ шууд эмнэлэгт хүргэж өгсөн...”гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.З:... Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-ыг шилжих шөнийн 03 цагийн үед шиг санагдаж байна "Хуучин зах дотор 2 эмэгтэй хүн зодолдоод байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн дуудлага мэдээллийн дагуу 3 мэргэд захын зүүн талын хаалга дээр очиход цоожтой байсан бөгөөд захын хашаанд дотор 2 эмэгтэй хүн байсан. Нэг эмэгтэй нь өмд нь өвдөг хүртлээ тайлагдсан ухаангүй газар хэвтэж байсан бөгөөд нөгөө эмэгтэй нь газар хэвтэж байсан эмэгтэй рүүгээ ална шүү шээс минь, писда минь гэх зэргээр хараасан байдалтай дэргэд нь зогсож байсан. Тэгээд би зогсож байсан М******* гэх эмэгтэйд хандан наад газар хэвтэж байгаа эмэгтэйгээ босгооч гэтэл М******* нь газар хэвтэж байсан эмэгтэйгээ босооч писда минь гээд хөлийнхөө үзүүрээр хатгаад байхаар нь захын хаалгыг давж ороод М*******г газар хэвтэж байсан эмэгтэйгээс холдуулаад газар хэвтэж байсан эмэгтэй царайг хартал нүүр нь хөхөрсөн няцарсан, үс нь сэгсийсэн байсан. Тэгээд би газар хэвтэж байсан эмэгтэйг босгож эмнэлэгт хүргэж өгөх гээд захын жижүүрийн байран дээр очоод жижүүрийг нь болсон асуудлын талаар хэлтэл наад 2 эмэгтэй чинь надтай архи ууж байгаад гарсан тэгээд хоорондоо зодсон юм шиг байна гэсэн. Газар хэвтэж байсан эмэгтэйг нь Сүрэнхорлоо гэдэг юм байна лээ. Тэгээд би жижүүрээр хаалгыг нь нээлгээд М*******, Сүрэнхорлоо нарыг эмнэлэгт хүргэж өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3456 дугаартай яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 39-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Д******* 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 253 дугаартай дүгнэлт: Д.С******* баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи,дух, зүүн хацар, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, зүүн нүд, зүүн шанаа, баруун тохой, зүүн өвдөг, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. - Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 61-65 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа/хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг "Гурван Мэргэд захын хашаан дотор согтуурсан үедээ Д.Сүрэнхорлоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, зүүн нүд, зүүн шанаа, баруун тохой, зүүн өвдөг, шилэн хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С******* өгсөн мэдүүлэг,/хх-ийн  17-18 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Т******* мэдүүлэг /хх-ийн 29-30дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.З өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3456 дугаартай яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Д******* 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 253 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,  зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.М*******гийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.М*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Д.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.М******* гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.М******* нь хохирогч Д.С******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор 314,439 төгрөгийн эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн бөгөөд хохирогч Д.Сүрэнхорлоо нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдолгүй байна, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Д.М*******  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг гэрэл зургийг, хэрэгт хавсарган хадгалах, ууттай боодол үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Д.М******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Д******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д******* М*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуу / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Д.М*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Д.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 314,439 төгрөгийг төлсөн болохыг мөн хохирогч Д.Сүрэнхорол нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг гэрэл зургийг хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хавсарган хадгалах, ууттай боодол үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ