| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00271/и |
| Дугаар | 102/шш2022/00582 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 102/шш2022/00582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....,
Хариуцагч: ...,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт ./ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй ...иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би ...-нд хариуцагч ...тэй Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..., .... хороолол, ... байрны ... тоот дахь .. м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 700,000 төгрөгийн хөлстэй, ашиглалтын зардал, СӨХ-ны зардал, цахилгаан болон кабелийн төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч тал шалтаг тоочин утсаа авахаа больсон. Иймд хариуцагчаас 21 хоногийн түрээсийн төлбөр .. төгрөг, ...ийн төлбөр .. төгрөг, СӨХ-ны төлбөр .. төгрөг, нийт ..төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан тул улсаас тог, цахилгааны мөнгийг хөнгөлсөн. Ерөнхийдөө боломжтой нөхцөл байдлаар орон сууцаа түрээсэлсэн гэж бодож байгаа. Түрээсийг сарын .. төгрөгийн үнэтэйгээр, барьцаанд .. төгрөг авсан. Хариуцагч гэр бүл 2 хүүхдийн хамтаар тухайн орон сууцад амьдардаг байсан. Эхний 3 сарын төлбөрөө төлөөд, дараагийн саруудад хугацаа хожимдуулж төлбөрөө өгч байсан. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж, түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан авч байсан. Орон сууцаас гарах хугацаа нь дуусах дөхөхөд түрээслүүлж байсан орон сууцаа худалдаалахаар болж энэ тухайгаа ...д мэдэгдсэн. ... анх орохдоо барьцаанд өгсөн мөнгөнөөс сүүлийн сарын түрээсээ төлье гэсэн. Барьцааны мөнгийг тухайн орон сууцын эвдрэл, гэмтэл зэрэгт тооцоолж хасдаг боловч тэрийг хасалгүйгээр түрээсээ авсан. ... сууц өмчлөгчдийн холбоо, интернэт кабелийн төлбөр гарсныг мэдэж байсан боловч төлөлгүйгээр байрнаас гарсан тул би төлбөрүүдийг төлж орон сууцаа худалдаалсан. Гарсан тооцооллын баримтыг Төрийн банкнаас авч хэрэгт хавсаргасан. Хариуцагчид төлбөрийн үлдэгдлийн талаар мэдэгдэж байсан ч хөдөө явлаа гэх мэт шалтаг шалтгаан хэлж, 2 сар өнгөрсөн. Хуулийн байгууллагад хандана гэж утсаар залгаж, зурвас илгээсэн боловч хариу өгөөгүй. Гэрээний хугацаа 2...оны 1 дүгээр сард дуусах байсан ба хариуцагч ..оны 12 дугаар сард орон сууцнаас гарсан. Би ... үл хөдлөх хөрөнгийн газар байраа худалдаалахаар зар өгөөд, 2021 оны 10 дугаар сарын дунд хавьцаа 45 хоногийн өмнө төлбөрөө төлөхийг мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс байрыг зарагдтал төлбөрөө хийгээд хөлсөлж байя гэсэн. Одоо шаардаж байгаа 21 хоногийн төлбөр нь ...-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр юм...гэв.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ...-ны төлбөрийн нэхэмжлэх /хх-3/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ-БГД ХҮТ төлбөрийн нэхэмжлэх /хх-4/, ...ийн төлбөрийн нэхэмжлэх /хх-5/, Орон сууц хөлслөх гэрээ /хх-6, 7/, орон сууцны фото зураг /хх-8, 9/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч ...гийн нэхэмжлэлээс ... төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ: ...хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч ...гийн орон сууц ашигласан хугацааны хөлс, мөн гэрээний дагуу ашиглах хугацаандаа төлөөгүй СӨХ-ны болон кабелийн төлбөр зэргийг гаргуулна гэж тодорхойлон шаардаж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч бичгээр хариу тайлбар гаргах, тайлбартай холбоотой нотлох баримт гаргах үүргээ тус тус биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууц хөлслөх гэрээ, ...-ны болон цахилгаан, мөн кабелийн төлбөрийн нэхэмжлэхүүд зэрэг баримтуудаар талуудын хооронд ...-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч ... нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..., .... хороолол, ... байрны ... тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг сарын 700,000 төгрөгийн төлбөртэйгөөр, 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд түрээслүүлэгч тал гэрээ дуусгавар болгох талаар мэдэгдэж, гэрээний зүйлийг хүлээлгэж өгөх хүртэлх 21 хоногийн хөлс 490,000 төгрөг, 2021 оны 8-11 дүгээр сарын СӨХ-ны төлбөр 194,075 төгрөг, ...ийн 2021 оны 11 дүгээр сарын төлбөр 100,900 төгрөгийг хариуцагч ... төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.
5.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсны дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хөлслүүлэгч ... нь гэрээний зүйл болох орон сууцыг хөлслөгч ...гийн эзэмшилд шилжүүлж, тэрээр гэрээний хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласан, илүү ашигласан 21 хоногийн хөлс 490,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу уг төлбөрийг шаардах эрхтэй.
6.Орон сууц хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардалд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 194,075 төгрөг, ...ийн төлбөр 105,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж хуульчилсан бөгөөд маргаан бүхий гэрээний Нэмэлт нөхцөл-өөр хөлслөгч орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, кабель, интернэт, СӨХ-ны төлбөрийг хөлслөгч тал хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн дээрх шаардлагыг нотлохоор ...-ны болон ...ийн төлбөрийн нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргасан ба хариуцагч ... гэрээний зүйлийг ашиглаж байсан..оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны СӨХ-ны болон ашиглалтын зардал нийт 1... төгрөг болсныг нэхэмжлэгч ... төлж барагдуулсан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон.
Харин ...ийн .. оны 11 дүгээр сарын төлбөр .. төгрөг болсон нь төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон байхад нэхэмжлэгч уг зардалд 105,000 төгрөг шаардсан байх тул илүү шаардсан 4,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримтаар нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 216 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсөвт оруулах, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 23,389 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гээс 784,975 /долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,100 /дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн ..төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас .. төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА