| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02245/И |
| Дугаар | 102/ШШ2021/03501 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/03501
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03501 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, .гудамж,.. ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ... овогтой ...гийн ... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... байр, . тоот.. хаягт оршин суух, эрэгтэй, ... овогтой ...ын ... /РД: .../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч...., хариуцагч Э...., хариуцагчийн өмгөөлөгч М...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухайд, М.... нь 2009 онд хариуцагч Э....тай танилцан улмаар ...-ны өдөр том хүү Б...., ...-нд хоёр дахь хүү Б.... нар тус тус төрсөн. 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Сүүлийн жилүүдэд хариуцагч нь миний биед удаа дараа халдаж, хүнд, хөнгөн олон гэмтэл учруулдаг болсон. Ажил хөдөлмөр эрхлэхэд үргэлж саад болж, цагдаж, хардаж, хамгийн муу муухай үгээр доромжилж, хийгээгүй зүйлийг хийсэн гэж ургуулан бодон гүтгэж, сэтгэл санааны болон бие махбодын дарамт, хүчирхийлэлд байнга оруулдаг байсан шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах,
Мөн ...-ны өдрөөс тусдаа амьдарсан бөгөөд түүнээс хойш хариуцагч нь хүүхдүүддээ сэтгэл санаа, эдийн засгийн болон өөр ямар нэг тусламж дэмжпэг үзүүлэлгүй орхисон. Хоёр хүүхдээ хооллох, хувцаслах, цэцэрлэг сургуулиас авах, хүргэж өгөх зэрэг хүүхдээ асран халамжлан өсгөхтэй холбоотой бүхий л ажлыг ганцаараа биечлэн хийж байна. Хүү Б...., Б.... нарыг өөрийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгох,
Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох ... ДУА улсын дугаартай Портер, ... УБМ улсын дугаартай Нinо автомашин, ... УБИ улсын дугаартай pгеmio маркийн автомашин, ...дугаартай Рrius З0 маркын автомашин, ... УБИ улсын дугаартай Приус 30 маркын автомашин, ... дүүрэг, ... дугаар хороо, . тоот хаягт ..байрлах 1100 м.кв хэмжээтэй байшинтай, 6*8 хэмжээтэй 1 давхар, бохир, дулаан бүрэн шийдэгдсэн хашаа байшин, ... аймгийн ... суманд 0.7 га хэмжээтэй газар, хашаа, ... аймгийн ... суманд хариуцагчийн ах дүүгийн маллагаанд байгаа даагатай гүү, сувай гүү, морь нийт 4 тооны адуу зэрэг эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Э....тай хүүхдийн тэтгэлэг болон хүүхдүүдийн асрамж дээр эвлэрэн хэлэлцсэн. Хүүхдийн тэтгэлгийг сар болгон авахгүйгээр, хүүхдүүдийн тэтгэлгийг 18 нас хүртэл нь тооцоолж ...-ний өдрийн дотор Э....аас нэг удаа 20,000,000 төгрөг авч, хүүхдүүдийг би өөрийн асрамжид авна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь Э.... нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан бөгөөд буцаад эвлэрэх гэсэн боловч Э.... хүлээн зөвшөөрөөгүй. Би хөдөө ажлаар их явдаг болохоор 2 хүүхдэдээ цаг зарцуулах боломжгүй байсан. Би Э....тай хамт хөдөө амьдаръя гэж хэлж байсан боловч Э.... хөдөө амьдрахгүй, Улаанбаатар хотод амьдарна гэж хэлсэн. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ Э.... асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгт нэг удаа 20,000,000 төгрөгийг олгохоор тохирсон гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.... нь хариуцагч Э....д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б...., ...-ны өдөр хүү Б.... нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх эд хөрөнгө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.
Иймд 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б...., ...-ны өдөр төрсөн хүү Б.... нарыг эх М....асрамжид үлдээж, хүүхдээ тэжээн тэтгэх, эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийг батлах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ... овогтой ...ын ... /РД: .../, ... овогтой ...гийн ... /РД: .../ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б...., ...-ны өдөр төрсөн хүү Б.... нарыг эх М....н асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.... гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлүүлэх зорилгоор хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, хариуцагч Э.... ...-ний өдрийн дотор хүүхдийн тэтгэлэгт нэг удаа 20,000,000 төгрөг төлж, 20,000,000 төгрөгөөс дээш гарсан хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг гаргуулахгүй, татгалзахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э....аас улсын тэмдэгтийн хураамжид 515,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М....д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ