| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********н ***********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ********** хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *********** сумын ***-р багийн **-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт ***********н *********** /РД*********** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн нутагт ***********н эзэмшлийн машинаас хохирогч ***********н цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг авч нийт 1853000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ ээлжтэй байсан. Ээлжээ дуусгаад 2024 оны 04 дүгээр сарын 07, 10-11-ний 3 өдрийн орлогоо хийсэн байсан хар өнгийн жижиг цүнхээ амралтын өрөөнд байх шкафнаас аваад орой ээлжинд гараад *********** эгчтэй хамт 23 цагт хаагаад хаалгаа түгжээд гарсан. Би ажлынхаа дүүгийнхээ машиныг гадна зогсоолоос унаад явсан. Машинд суухдаа мөнгө болон эд зүйлстэй цүнхээ машины арын суудал дээр тавьсан байсан. Тухайн машин манай ажлын газрын дүү ***********н машин байсан. Тухайн үед би өөрийнхөө машиныг янзлах ажилтай байсан учраас ажлын дүүгийн машиныг түр гуйж унаж байсан юм. *********** 00 цаг 30 минутын үед машинаа унаад аавдаа аваачиж өгөхөөр явсан. Тэр хооронд би мөнгө, эд зүйлтэй цүнхээ машинд орхисноо мартчихсан байсан. Тэгээд *********** машинаа аавдаа өгөөд буцаад манайд хүрч ирсэн. Бид хоёр машинаа янзалж дуусаад 03 цаг 30 минутын үед ***********г гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирээд унтсан. Маргааш нь 10 цагийн үед цүнхээ санаад *********** руу залгаад би чиний машинд өчигдөр унаж явахдаа ажлын гурван өдийн орлого, эд зүйлстэй цүнхээ ард талын суудал дээр чинь мартаад явуулчихсан байна. Чи аваад ажил дээр хүрээд ирээч гэхэд *********** аав машин унаад явчихсан байгаа. Би хэлээд явуулъя гэж хэлсэн. 5 минут орчмын дараа залгаад аавтайгаа ярьлаа. Таны цүнх машинд байхгүй байна. Өчигдөр би аавд машинаа өгсний дараа аав арын суудал дээр цүнх байсан. Тэгээд хүмүүс хүргэж өгсний дараа тухайн цүнх байхгүй болчихсон байсан гэж байна гэж надад хэлсэн. Миний цүнхэнд ажлын гурван өдрийн орлого 1435000 төгрөг, түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хас, Хаан банкны карт, утасгүй чихэвч, повер банк, утасны Iphone цэнэглэгч адаптер, ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, бөөрний эм зэрэг зүйлс байсан. Тухайн мөнгө 1000, 5000, 10000, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд байсан. Гомдолтой байна. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Би хулгайд алдсан эд зүйлсээ буцаагаад авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 49-р хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байтал миний танил *********** эмнэлэгт ажилдаг хүн дуудаад журмын хашаанд машинаа журамлуулчихлаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүү ***********г шөнө 00 цагийн үед дуудаад хүүгийнхээ машиныг аваад журмын хашаа орсон. Журмын хашаан дээр очиход *********** , ахиад 2 эмэгтэй хүн, 1 хүүхэд дөрвүүлээ суусан. Тэгээд тэндээсээ *********** сумын 6-р багт хүүхэдтэй хүнийг нь буулгаад арын суудлынхаа гэрлийг асаагаад харахад суудал дээр хар өнгийн цүнх байсан. Тэр үед би энд сууж байгаа хүний цүнх байх гэж бодоод нээх анзаараагүй өнгөрсөн. Тэндээсээ *********** гэртээ очиж хувцсаа солиод гарч ирсэн. Би ажлаасаа гараад хойшоо харахад хойд суудал дээр нөгөө цүнх байж байсан. Би шууд ********** бааранд дээр очиход *********** 3 эмэгтэй хүнтэй дөрвүүлээ гарч ирсэн. *********** урд суудал дээр суугаад эмэгтэй хүн арын суудал дээр суусан. *********** сумын ** дүгээр багт хүргүүлсэн. Буух газраа ирээд арын суудалд суусан 3 эмэгтэй буугаад хашаа руугаа орсон. Харин *********** бид хоёр үлдээд юм ярьж сууж байгаад би нөгөө цүнхээ харахад цүнх байхгүй байхаар нь ард сууж явсан хүний цүнх байсан юм байна гэж бодоод өнгөрсөн. *********** над руу залгаад ааваа машины ард талын суудал дээр манай ажлын газрын ах хар өнгийн цүнхээ орхичихсон байна. Та үзээдэх байна уу гэж асуусан. Би машин руугаа очиж харахад машинд ямар нэгэн цүнх байгаагүй Тэгээд хүүхдэдээ хэлсэн. Тэгээд би өчигдөр цүнх байсныг санаад өчигдөр хүргэж өгсөн хүмүүс рүүгээ очсон. *********** ийнд очоод цүнхний талаар асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд би хамт явсан хүмүүстэй нь уулзахад аашлаад байсан. Тэгээд би хүү рүүгээ ярьж өчигдрийн явдлыг хэлсэн. Тэгээд манай хүүхдийн ажлын газрын хүн цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Гурван хүн ард суугаад 4 дүгээр хороонд ***********д хүргүүлсэн. ***********н очоод тэр гурав буугаад би ********** ахтай машинд юм ярьж сууж байгаад араас нь орсон. ********** ах над руу залгаад машины ард хүний цүнх байсан байна. Тэр цүнх алга болчихсон байна. Та нар харсан уу, нөгөө хүмүүсээс асуугаад надад хэлээдэх гэсэн. Тэгээд би *********** рүү залгаж асуухад би мэдэхгүй. Хараагүй гэсэн. Тэгээд би гэрт үзээрэй гэхэд манайд байхгүй байна гэсэн. Тэгээд би гэртээ байж байхад ********** ах манайд ирэхээр нь би ***********д очиж уулз гээд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай аав ********** над руу залгаад машинаа өгчих айлд очоод ирье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********** эгч бид хоёртой хамт арын суудал дээр суусан. Ингээд явж байхад *********** эгч надаас энэ хэний цүнх вэ гээд нэг цүнх барьчихсан асуугаад байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн. Буухдаа *********** эгч баруун гартаа юм барьчихсан явсан. *********** эгч өөрийнхөө үүрч явсан цүнхийг ширээнийхээ хажууд газар тавьсан байсан. Машин дотроос мөнгөтэй цүнх алга болчихсон байна харсан уу гэж асуухад бид хоёр хараагүй гэж хэлсэн. Тэгж байтал таксины жолооч ирээд асуугаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай:... ***********с хар өнгийн жижиг үүргэвч, хар өнгийн түрийвч, утасгүй чихэвч, утасны айпоне цэнэглэгч адаптер, ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, Таван үр нэртэй бөөрний эм, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 16 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 11 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 10 ширхэг, нийт 395000 төгрөг хураан авав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-р хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай:... Хар өнгийн жижиг үүргэвч, хар өнгийн түрийвч, утасгүй чихэвч, Iphone утасны цэнэглэгч адаптер, ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, Таван үр нэртэй бөөрний эм, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 16 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 11 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 10 ширхэг, нийт 395000 төгрөгийг хохирогч ***********д хүлээлгэн өгөв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-р хуудас/,
Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/37 дугаартай:... Хуучин повербанк 1 ширхэг 50000 төгрөг, утасгүй чихэвч 1 ширхэг 50000 төгрөг, эм 1х 35000 төгрөг, жолооны үнэмлэх 1 ширхэг 25000 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг 63000 төгрөг, Банкны виза карт 2 ширхэг 20000 төгрөг, жижиг гар цүнх 1 ширхэг 150000 төгрөг, нийт 418000 төгрөг гэсэн тайлан /хх-ийн 35-37-р хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай:... .***********с хураан авсан 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 22 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 30 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 60 ширхэг, нийт 1040000 төгрөгийг хохирогч ***********д хүлээлгэн өгөв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгч ***********н хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №54 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 49-51-р хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн ***********н эзэмшлийн автомашин дотроос хохирогч ***********н цүнх дотор байсан 418000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг нийт 1853000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэргийн материалд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн нутагт ***********н эзэмшлийн машинаас хохирогч ***********н цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг авч нийт 1853000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн нутагт ***********н эзэмшлийн машинаас хохирогч ***********н цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг авч нийт 1853000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***********н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ээлжээ дуусгаад ажлынхаа дүүгийнхээ машиныг гадна зогсоолоос унаад явсан. Машинд суухдаа мөнгө болон эд зүйлстэй цүнхээ машины арын суудал дээр тавьсан байсан. Маргааш нь 10 цагийн үед цүнхээ санаад *********** руу залгаад би чиний машинд өчигдөр унаж явахдаа ажлын гурван өдийн орлого, эд зүйлстэй цүнхээ ард талын суудал дээр чинь мартаад явуулчихсан байна. Чи аваад ажил дээр хүрээд ирээч гэхэд *********** аав машин унаад явчихсан байгаа. Би хэлээд явуулъя гэж хэлсэн. 5 минут орчмын дараа залгаад аавтайгаа ярьлаа. Таны цүнх машинд байхгүй байна. Хүмүүс хүргэж өгсний дараа тухайн цүнх байхгүй болчихсон байсан гэж байна гэж надад хэлсэн. Миний цүнхэнд ажлын гурван өдрийн орлого 1435000 төгрөг, түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хас, Хаан банкны карт утасгүй чихэвч, повер банк, Iphone утасны цэнэглэгч адаптер, ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, бөөрний эм зэрэг зүйлс байсан. Тухайн мөнгө 1000, 5000, 10000, 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд байсан. Би хулгайд алдсан эд зүйлсээ буцаагаад авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 49-р хуудас/, гэрч ***********н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би ажлаасаа гараад хойшоо харахад хойд суудал дээр нөгөө цүнх байж байсан. Би шууд Жаргалант бааранд дээр очиход *********** 3 эмэгтэй хүнтэй дөрвүүлээ гарч ирсэн. *********** урд суудал дээр суугаад нөгөө 3 эмэгтэй хүн арын суудал дээр суусан. *********** сумын 4-р багт хүргүүлсэн. Буух газраа ирээд арын суудалд суусан 3 эмэгтэй буугаад хашаа руугаа орсон. Харин *********** бид хоёр үлдээд юм ярьж сууж байгаад би нөгөө цүнхээ харахад цүнх байхгүй байхаар нь ард сууж явсан хүний цүнх байсан юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд манай хүүхдийн ажлын газрын хүн цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Г.*********** ийн гурван хүн ард суугаад 4-р хороонд ***********д хүргүүлсэн. ********** ах над руу залгаад машины ард хүний цүнх байсан байна. Тэр цүнх алга болчихсон байна та нар харсан уу. Нөгөө хүмүүсээс асуугаад надад хэлээдэх гэсэн. Тэгээд би *********** рүү залгаж асуухад би мэдэхгүй. Хараагүй гэсэн. Тэгээд би гэртээ байж байхад ********** ах манайд ирэхээр нь би ***********д очиж уулз гээд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч ***********н манай аав ********** над руу залгаад машинаа өгчих айлд очоод ирье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч ***********-н *********** эгч бид хоёртой хамт арын суудал дээр суусан. Явж байхад *********** эгч надаас энэ хэний цүнх вэ гээд нэг цүнх барьчихсан асуугаад байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн. Буухдаа *********** эгч баруун гартаа юм барьчихсан явсан. Машин дотроос мөнгөтэй цүнх алга болчихсон байна харсан уу гэж асуухад бид хоёр хараагүй гэж хэлсэн. Тэгж байтал таксины жолооч ирээд асуугаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-р хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-р хуудас/, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/37 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37-р хуудас/, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-р хуудас/, хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн *********** нь цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг буцаан өгсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *********** нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/37 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн 1853000 төгрөгийн хохирлоо барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ***********н 2024 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн нутагт ***********н эзэмшлийн машинаас хохирогч ***********н цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг авч 1853000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт ***********н ***********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас хохирогч ***********д 1853000 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүгдэгч *********** нь хохирогч ***********д эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-р хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн *********** нь цүнх дотор байсан 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг буцаан өгсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн хохирогчид эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн тул шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №54 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.***********т мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********н ***********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч **********т мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д 418000 төгрөгний эд зүйлс, бэлэн 1435000 төгрөгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ