| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн ***********н ***********д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн *********** дугаар гудамжны 90 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *********** овогтой ***********н *********** /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутагт Дайргын голын шороон зам дээр ********* улсын дугаартай Toyota Vitz маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Согтуурлыг багажаар шалгасан “...**** оны *** дугаар сарын **-ны өдрийн 13 цаг 30 минутад ********* улсын дугаартай Toyota Vitz маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон ***********г драйгер-7510 багажаар үлээлгэж шалгахад 2.45% байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өнөөдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу цагдаагийн дэд ахлагч ***********н хамтаар замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад 13 цаг 30 минутын үед хэсгийн байцаагч ахлах дэслэгч ********** над руу утсаараа залгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн байна. Үлээлгэн шалгахад 2.45 хувийн согтолттой гарсан. Хар өнгийн ********* улсын дугаартай Toyota Vitz маркийн тээврийн хэрэгсэл байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өнөөдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд 5 дугаар багт явж байхад дэд ахлагч ************** руу ахлах дэслэгч ************** залгаад согтуу хүн эмнэлэг дээр үлээлгэе гэхээр нь эмнэлэг дээр очоод ***********г драйгер-7510 загварын багажаар үлээлгэхэд 2.45 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. ***********г ахлах дэслэгч Бямбадолгор аваад ажил руу явсан. Нэлээд согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Уухын хувьд уусан гэж байсан. Ахлах дэслэгч ************** Дайргын голоос эмнэлэг хүртэл явсан гэж хэлсэн. Хар өнгийн Toyota Vitz маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Багажаар шалгаж үзэхэд эрхээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хасуулсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарахад орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар баг ******** тоот аав *********** ээжийг зодоод машинаа унаад гараад явсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээлэлд очиход эхнэр нь хашааныхаа үүдэнд зодуулсан байдалтай нөхөр нь болох *********** машинаа унаад явсан гэж байсан. Би маргааш нь жижүүрээс буугаад байж байсан чинь хүүхэд ******* дугаарын утаснаас миний утас руу залгаад аав *********** ээжтэй хамт архи ууж байгаад зодоод машиндаа суулгаад аваад явсан байна гэхээр нь би жижүүр дээр машиныг нь зарлуулах гээд орсон чинь Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар баг Дайргын голын хойд талын шороон зам дээр зодуулсан бололтой эмэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн байсан. Тэгээд би эмнэлэг рүү очсон эмнэлгийн хүлээн авахын гадна *********** зогсож байсан. Хүлээн авах дотор ********** орон дээр нь хэвтэж байсан. Гэртээ эхнэртэйгээ хувааж уусан гэсэн. Өмнөх өдөр нь найзуудтайгаа архи уусан гэж хэлсэн. Драйгер-7510 багажаар үлээлгэхэд 2.45 хувийн согтолттой гарсан. Би хараагүй тэр дуудлага өгсөн охин нь Улаанбаатар хотоос яриад аав архи уучхаад ээжийг машинтай яваад байна. Машиныг нь журамлаад өгөөч гэж яриад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/430 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 38-40-р хуудас/,
Шүүгдэгч ***********г ийн хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, Өвөрхангай аймгийн *********** сумын дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 34-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 1-2-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн Дайргын голын шороон зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ********* улсын дугаартай Toyota Vitz маркийн тээврийн хэрэгслийг 2.45% хувийн согтолттой жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 12 дугаар багийн нутагт Дайргын голын шороон зам дээр ********* улсын дугаартай Toyota Vitz маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 12 дугаар багийн нутагт Дайргын голын шороон зам дээр ********* улсын дугаартай Toyota Vitz загварын тээврийн хэрэгслийг 2.45% согтолттой жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***********г ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, ***********г драйгер-7510 багажаар үлээлгэж шалгахад 2.45% байв гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч ***********н Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу цагдаагийн дэд ахлагч ***********н хамтаар замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад 13 цаг 30 минутын үед хэсгийн байцаагч ахлах дэслэгч Б.Бямбадолгор над руу утсаараа залгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн байна. Үлээлгэн шалгахад 2.45 хувийн согтолттой гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч ***********н Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд 5 дугаар багт явж байхад дэд ахлагч *************** руу ахлах дэслэгч ************** залгаад согтуу хүн эмнэлэг дээр үлээлгэе гэхээр нь эмнэлэг дээр очоод ***********г 7510 дугаарын драйгер багажаар үлээлгэхэд 2.45 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч *********-н 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарахад орой 19 цагийн орчимд “Өвөрхангай аймгийн *********** сумын 6 дугаар баг 16-9 тоот аав *********** ээжийг зодоод машинаа унаад гараад явсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээлэлд очиход эхнэр нь хашааныхаа үүдэнд зодуулсан байдалтай нөхөр нь болох *********** машинаа унаад явсан гэж байсан. Тэгээд би эмнэлэг рүү очсон эмнэлгийн хүлээн авахын гадна *********** зогсож байсан харин хүлээн авах дотор ********** орон дээр нь хэвтэж байсан. Гэртээ эхнэртэйгээ хувааж уусан гэсэн өмнөх өдөр нь найзуудтайгаа архи уусан гэж хэлсэн. Драйгер багажаар үлээлгэхэд 2.45% согтолттой гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/430 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 38-40-р хуудас/, шүүгдэгч ***********г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/430 дугаартай шийтгэврийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/430 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 12 дугаар багийн нутагт Дайргын голын шороон зам дээр ********* улсын дугаартай Toyota Vitz загварын тээврийн хэрэгслийг 2.45% согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овгийн ***********н ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********** нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч Ц.***********г ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болох 60 хувийн группэд байдаг зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах боломжтой байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт байхгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч Ц.***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч *********** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овгийн ***********н ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн *********** дугаар гудамжны 90 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн *********** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.***********д мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.***********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овгийн ***********н ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овгийн ***********н ***********г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.***********д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ