Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2022/0018

 

 

 

                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Д.Зоригтбаатар би Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ааас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Эд холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012639 дүгээр шийтгэлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012640 дүгээр шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Э би Хилийн тагнуулын байгууллагаас “Монгол улсын иргэн Э.Урандэлгэр, О.Батнайрамдал нар н 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Улаанбаатар-Сөүл”-ийн чиглэлийн OZ568 аяллын дугаартай онгоцоор улсын хилээр гаргахдаа 3 хэсэг эдлэл /бугуйвч хэлбэрт оруулсан/ сорьцын хяналтын албаны сорьцтой 640 грамм жинтэй алтан эдлэлийг гартаа зүүж, гаалийн байгууллагад мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан” гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн Прокурорын газрын 202 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02, 03 прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахаас татгалзсан, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2203000011 тоот зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрдэнэчимэг овогтой Урандэлгэр, Одгэрэл овогтой Батнайрамдал нар нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул 0012639, 0012640 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж торгуулийг төлүүлж барагдуулсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Э.Урандэлгэр, О.Батнайрамдал нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 135 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдсэн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно.

 

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Улаанбаатар-Сөүл”-ийн чиглэлийн 02568 аяллын онгоцоор хилээр гарахдаа 640 грамм жинтэй алтан бугуйвч зүүн гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 2203000011 дугаар зөрчлийн хэрэгт торгуулийн шийтгэл оногдуулж, барагдуулсан. Тус хэрэг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс Э.Урандэлгэр, О.Батнайрамдал нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ааас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Эд холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012639 дүгээр шийтгэлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012640 дүгээр шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч болон хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ааас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Эд холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012639 дүгээр шийтгэлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00012640 дүгээр шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР