Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

 

2024      09          25                                           2024/ШЦТ/391

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2425000000463 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Эгийн М 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт, “Ш” ХХК-ийн зам засварын ажил гүйцэтгэж буй талбайд хохирогч Т.Чг “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэлээ” гэсэн шаардлага тавихад нь уурлаж, хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь "завьжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Э.Мгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гэмтэл учруулсан нь үнэн гэх мэдүүлэг,               

    - эрүүгийн 2325000000463 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Т.Чгийн мэдүүлсэн...2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажилладаг Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт зам засварын ажил хийгдэж байгаа “Ш” ХХК-д очиход засварчин, механикч, М нь архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн байхаар нь чи яахаараа ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд байж байдаг юм гэхэд “яадаг юм, би архи уусан” гэж хэлээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү 2, 3 удаа баруун гараараа цохисон. Ингээд намайг цохиод байхаар нь би ажилчдын хоол иддэг гал тогооноос гараад ухарсан чинь сууж байсан газраасаа гартаа шилтэй цуу барьж гарч ирээд дахин нүүрний зүүн хэсэгт 4 удаа цохих үед би газарт уначихсан. Тэгээд би босож ирээд гар утсаараа цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч сүлжээ байдаггүй болохоор машинаараа төв удирдлагууд байдаг байранд очиж кемп менежер Ц утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ингээд Ц хамтаар буцаад ажилчдын байран дээр ирэхэд М машинаа бариад зугтчихсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байран дээр ажил хийх гэлээ гэж ажлын шугамаар шаардлага л тавьсан өөр зүйл болоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

-гэрч Х.Б мэдүүлсэн: ...Тухайн өдрийн өглөө 07 цаг өнгөрөөд ажлын газар дээрээ ирчихсэн гадаа цэвэрлэгээ хийгээд зогсож байсан чинь Ч дарга М хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгсэн нэг харсан чинь Ч дарга газарт уначихсан байхаар нь очоод босгосон чинь Ч даргын зүүн талын хацар хэсгээс нь цус гарчихсан байсан. Мөн Мгийн зүүн талын нүднийх нь харалдаа халцарчихсан байхаар нь би бодохдоо нэг нэгнээ цохисон юм байна гэж бодсон. Яг маргааныг бол харсан зүйл байхгүй. Яагаад ингэж бодож байна гэхээр бүгд дор дороо ажлаа хийж байсан болохоор хараагүй байх...Ажлын газарт Ч дарга, М хоёр хоорондоо маргалдаж байсан болохоор М л учруулсан байх. Ер нь бол Ч, М хоёроос өөр хүн маргалдаагүй, мөн тэр хоёроос бусад хүмүүс бүгд өөр өөрсдийн ажлаа хийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

-гэрч Ш.Бын: "...2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө би ажилдаа 08 цаг өнгөрч байхад очоод ажлын газрын ойролцоох хогийг цэвэрлээд байж байхад Ч газраас босоод машин руугаа яваад машиндаа суугаад яваад өгсөн. Юу болсныг мэдээгүй... Ямар ч байсан М тэр хоёр цуг байсан. Сүүлд сонсоход Ч, М хоёр зодолдсон гэж сонссон. Тухайн өдөр болохоор Чг харахад зүүн талын хацар нь шалбарчихсан. Харин маргааш нь Мгийн зүүн талын нүднийх нь харалдаа халцарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 07 дүгээр сарын 30-ны өдрийн 687 дугаартай дүгнэлт “...М.Чгийн биед завьжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх завжинд шарх, зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3- т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/

-Шүүгдэгч Э.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн...2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажил дээрээ үйлдвэрийн даргатайгаа маргалдаад хороондоо бага зэргийн үгийн зөрүү гарснаас болоод би үйлдвэрийн дарга Чгийн зүүн хацарт нь баруун гараараа нэг удаа цохичихсон. Түүний мэдүүлэгт байгаа шиг цууны шилээр цохисон зүйл надад байхгүй. Харин гараараа нэг удаа л цохичихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60-р тал/ зэргийг нотлох баримтаар судлав.Шинжлэн судалсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.М нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт, “Ш” ХХК-ийн зам засварын ажил гүйцэтгэж буй талбайд хохирогч Т.Чг “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэлээ” гэсэн шаардлага тавихад нь уурлаж эсрэгүүцэн улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа болон цууны шилээр удаа дараа цохиж эрүүл мэндэд нь "завьжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Мгийн үйлдлийн улмаас Т.Чгийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Чгийн мэдүүлсэн...Э.М нь архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн байхаар нь чи яахаараа ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд байж байдаг юм гэхэд “яадаг юм, би архи уусан” гэж хэлээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү 2, 3 удаа баруун гараараа цохисон.... гал тогооноос гараад ухарсан чинь сууж байсан газраасаа гартаа шилтэй цуу барьж гарч ирээд дахин нүүрний зүүн хэсэгт 4 удаа цохих үед би газарт уначихсан....гэх мэдүүлэг, гэрч Э.Б:.. Тэгсэн нэг харсан чинь Ч дарга газарт уначихсан байхаар нь очоод босгосон чинь Ч даргын зүүн талын хацар хэсгээс нь цус гарчихсан байсан. …гэх мэдүүлэг, гэрч Ш.Бын:... Тухайн өдөр болохоор Чг харахад зүүн талын хацар нь шалбарчихсан. Харин маргааш нь Мгийн зүүн талын нүднийх нь харалдаа халцарчихсан байсан гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 07 дүгээр сарын 30-ны өдрийн 687 дугаартай дүгнэлт “...М.Чгийн биед завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх завжинд шарх, зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3- т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

       Шүүгдэгч Э.Мгийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох саналтай гэж,

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Цалингийн зээлтэй, бага цалинтай тул торгуулийг багасгаж өгнө үү гэж тус тус дүгнэлт санал гаргасан.      

 

 

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эүүгийн хуудлийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

        шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал,хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, олны дунд биеэ авч явах, бусадтай харилцах тухайд бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Эгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Багсын ургийн овогт Даншийн Өвгөнхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өвгөнхүүг ............/......................../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............................ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өвгөнхүүд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ....../...................../ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Өвгөнхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ