Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт ***********н  ***********д  холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр, Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ********** суманд цахилгааны техникч ажилтай, ам бүл **, Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар баг ********** дугаар хорооллын ***-**** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт ***********н  ************ /РД: ********** /.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ********** нь **** оны *** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутагт хохирогч **********г зодож биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

 

            Хохирогч ************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:...2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим би мотоцикльтойгоо явж байсан чинь ************тай таараад тогны мөнгөө төл гэсэн. Тэгэхээр нь би төлчихсөн гэсэн чинь одоо харуулаадах гэсэн. Тэгэхээр нь би одоо харуулах боломжгүй байна гэсэн чинь ************ согтуу байсан болохоор агсраад 2 хуруугаараа нүд рүү чичилсэн. Тэгэхээр нь чи зодвол зод. Харин ханддаг газар нь хандана шүү гэж хэлсэн. Тэгээд нүүр лүү гараараа цохиод тонгойхоор нүүр лүү өшиглөөд байсан. Миний 2 нүдний доод хэсгээр хөхөрч хавдсан. Хамар хөндүүрлэж өвдсөн. Мөн дагзны зүүн дээд хэсэгт 2 хэсэг газар хавдсан байсан. Би ************г цохиж зодоогүй. Яг цохиж зодож байхад хүн байхгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ************ архи уучихсан согтуу байсан. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Сэтгэл санаанд учирсан хохирол тогтоолгохгүй. Нааш цааш явсан шатахууны зардал болох 112100 төгрөгийн хохирол байгаа. Баримтыг нь гаргаж өгсөн. Надад гомдол санал байхгүй. Бид уулзаж эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан зардал болох 112100 төгрөгийн хохирлыг ************ бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************н 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаартай:... Үзүүлэгч ************н биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-18 хуудас/,

 

             Шүүгдэгч ************н  хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,

 

            Хохирогч ************н шүүхэд ирүүлсэн:... Хохиролд 112100 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

 

2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 26-р хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 242600300 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ************тай үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодсоны улмаас түүний биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ********** нь тухайн тохиолдолд үүссэн маргааныг эв зүйгээр шийдвэрлэхгүйгээр үл ялыг зүйлээр шалтаглан бусдын бие махбодод санаатайгаар хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************ нь эмчилгээний зардал болох 112,100 төгрөгийг нөхөн төлүүлсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********д  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт хохирогч **********г зодож биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

              Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт хохирогч **********г зодож биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, /хх-ийн 3-р хуудас/, хохирогч ************н 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд мотоцикльтойгоо явж байсан чинь ************тай таараад тогны мөнгөө төл гэхээр нь би төлчихсөн гэсэн чинь одоо харуулаадах гэсэн. Тэгээд нүүр лүү гараараа цохиод тонгойхоор нүүр лүү өшиглөөд байсан. Миний 2 нүдний доод хэсгээр хөхөрч хавдсан. Хамар хөндүүрлэж өвдсөн. Мөн дагзны зүүн дээд хэсэгт 2 хэсэг газар хавдсан байсан.   Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Надад гомдол санал байхгүй бид уулзаж эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан зардал болох 112100 төгрөгийн хохирлыг ************ бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-12-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************н 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаартай  дүгнэлт /хх-ийн 16-18-р хуудас/, шүүгдэгч ************н  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ************н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ************н 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ************н  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ************н надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ********** нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт хохирогч **********г зодож биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт ***********н  ************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ************н  дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ************н биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун хөлд цус хуралт гэмтлүүд учирсан.

 

            Шүүгдэгч ********** нь хохирогч ************т эмчилгээний зардал 112100 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ************г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь Өвөрхангай аймгийн ********** суманд цахилгааны техникч ажилтай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч ***********д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ********** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт ***********н  ************г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ************н  өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********д  мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************т хохиролд 112100 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ***********н  ************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт ***********н  ************г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********д  мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************т хохиролд 112100 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй,  нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ