| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 151/2017/0143/э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2017-05-04 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 147
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсүхийн Мөнх-Амгаланд холбогдох 201719000053 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг Улаан-Ухаа гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Батсүхийн Мөнх-Амгалан /РД:НЕ78042378/ гэв.
Холбогдсон гэмт хэрэг:/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг “Уран бор” гэх газар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр З.Дашпүрэвийн зүй бус харилцааны улмаас түүнтэй маргалдан харилцан зодолдох явцдаа түүнийг тийрч унагаасны улмаас З.Дашпүрэвийн баруун гарын шууг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр малын бэлчээрээс болоод хохирогчтой маргалдсан. Тэгээд хохирогчийг түлхчихсэн чинь унахдаа айлын гадаа байсан хөлдүү шавар дээр унаад гараа хугалчихсан юм. Би хохиролд 3300000 төгрөг мөн унагатай 2 гүү өгсөн” гэв.
МӨРДӨН БАЙЦААЛТАНД:
Хохирогч З.Дашпүрэв мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 01-р сарын 01-ний өдөр манай гэрт Ганхуяг эхнэр Хишигжаргалын хамт ирсэн юм. Тэгээд би нэг шил орос 0,5 граммын архи гаргаж Хишигжаргал, Ганхуяг, Цэнд-Аюуш нарын хамт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд Ганхуяг, Хишигжаргап бид гурав Батсайхан гэдэг айлынд очиж Батсайхан болон түүний эхнэр Саранхүү нартай 0,5 граммын тал шил нэрийг нь сайн санахгүй архи уусан. Тэгээд тэндээ архиа уугаад дуусаж байтал Мөнх-Амгалан ганцаараа ирсэн юм. Тэгээд тэндээсээ яваад Базарсүх гэдэг айлынд очиж эхнэр нь болох Нарангэрэл нарын хамт нэг шил 0,5 граммын Улаанбаатар архи, нэг 2,5 литрийн Сэнгүүр нэртэй пиво зэргийг Хишигжаргал, Ганхуяг, Батсайхан. Саранхүү, Мөнх-Амгалан, Базарсүх, Нарангэрэл дээрхи хүмүүсийн хамт наймуулаа хувааж уусан юм. Тэгээд тэндээсээ наймуулаа гараад Дондог гэдэг айлынд очиж 1 шил 0.5 граммын 1 шил 0.75 граммын 2 шил архи нэрийг нь санахгүй байна ямар ч байсан орос архи байсан ба би наймуулаа хувааж уусан. Дондог болон эхнэр Өлзийдэлгэр нар нь архи уугаагүй. Тэгээд дахиад наймуулаа Нянзанням гэдэг айлийнд очиж 1 шил 0,5 граммын Улаанбаатар архи уусанаа бол санаад байгаа юм. Тэнд 2 шил архи уусан гэж байсан. Тэгээд эргээд Базарсүхийнд очсоныгоо машинаас бууж байгаагаа мээдээд байгаа юм. Бусдыг нь санахгүй байна. Тэгээд гэрт ороод ярихад дуулалдаад байсан. Мөнх-Амгалан бид хоёр гадаа маргапдаж байгаад нэг мэдсэн би зодуулж байсан ба хартал Мөнх-Амгалан миний дээрээс намайг модоор цохиод чамайг ална гээд зодож байсныг санаад байгаа юм. Тэгээд би тэндээсээ өөрөө гэрт орсоноо санаад байгаа юм, харин хүмүүс намайг гадаа байсан гээд байгаа юм. Тэгээд удалгүй түргэний тэрэг ирж намайг авч явсан юм.Би тухайн өдөр хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй. Мөнх-Амгалантай ямар учраас муудалцсан талаар санахгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэг өс хонзон, өр авлагын асуудал огт байхгүй, өмнө нь ч муудалцаж маргалдаж байсан асуудал байхгүй. ...Намайг бүдүүн сураар цохиж байх шиг байсан. Миний баруун гарын шуу хэсгээр хугарч тохойн яс мултарсан, хамрын уг хэсэг, баруун хацрын дээд хэсгийн яс хугаралтай байсан ба гарын шуу болон тохойндоо хагалгаа хийлгэсэн байгаа. Одоо миний биеийн байдал гайгүй байна. Надад одоо ямар нэг гомдол санал гэх зүйл байхгүй байна. Учир нь Мөнх-Амгалан нь надад учруулсан гэмтлийн эмчилгээний төлбөр болох 3 300000 төгрөгийг бүрэн төлсөн ба нэмж 2 унагатай гүү өгсөн байгаа тийм учраас надад ямар нэг гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч Д.Ганхуяг мөрдөн байцаалтанд: “тухайн өдөр өглөөгүүр манай эхнэр бид хоёр Дашпүрэвийнд очсон юм. Тухайн үед Дашпүрэв бид хоёр 0,5 граммын архи хувааж уучихаад Дашпүрэв манай эхнэр бид гурав мотоцикльтой явж Дашпүрэвийн мотоцикль хээр эвдэрсэн байсан очиж асааж өгөөд гурвуулаа Батсайханыд очиж Батсайхан,Дашпүрэв бид гурав тал шил 0,5 граммын Охь нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд тэндээ сууж байтал Батсайханы утас руу Базарсүхийнхэн яриад манайд хүрээд ир шампансгаа буудуулаагүй байгаа гэхээр нь бид нар тавуулаа очсон юм. Базарсүхийнд очиход Мөнх-Амгалан, Базарсүх эхнэртэйгээ байцгааж байсан ба тэднийд 1 ширхэг 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи бас 2,5 литрийн 2 ширхэг пиво уугаад тэндээсээ гараад Дондогийнд очиж мянгат малчин баяр хүргэе гээд би эхнэртэйгээ, Батсайхан эхнэртэйгээ, Базарсүх эхнэртэйгээ, Дашпүрэв, Мөнх-Амгалан бид нар Дондогийнд очиж 0,5 граммын 3 шил архи бүгдээрээ хувааж ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ гараад Нанзанням гэдэг айлынд очиж 0,5 граммын Алтантүрүү болон 0,5 граммын нэрийг нь мэдэхгүй архи хувааж ууцгаасан юм. Тухайн өдөр Дондогийнхоос 2 шил архи авсан санагдаж байна. Тэгээд нэгийг нь Нанзаннямынд уусан. Тэгээд тэднийхээс гараад наймуулаа шууд Базарсүхийнд очиж хоол хийлгээд 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж угаад хоорондоо ярьж хөөрөлдөөд явцгаая гээд гарцгаатал Дашпүрэв гэрийн хаалганы урд талын овоолсон цасны хажууд гар хугарчихлаа гээд хэвтэж байсан. Тэндээс бид нар бөөндөө өргөж оруулаад түргэн дуудсан юм. Тэр үед цаг сайн анзаараагүй нилээд орой болчихсон байсан. Бид нар ар араасаа цуваад гарсан юм. Миний мэдэж байгаагаар манай эхнэр, Батсайхаы эхнэр Саранхүү нар гарч байсан санагдаж байна яг хэн нь түрүүлж харсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан гэрээс гарахад л гадаа Дашпүрэв хэвтэж байсан юм. Дашпүрэв яг юунаас болж гараа хугалсан талаар огт юм хэлээгүй. Миний мэдэхээр бид нар гараад Дашпүрэв гадаа хэвтэж байхад Мөнх-Амгалан гэрт байсан санагдаж байна. Тэрнээс өмнө тамхи татна гээд гарч оржил байсан. Хэрүүл маргаан болсон зүйл огт сонсогдоогүй. Тэр хоёр тухайн өдөр ямар нэг шарх сорви болоогүй зүгээр байсан. Тэгээд Дашпүрэвийн гар хугараад юунаас болсоныг нь ажиглаагүй. Тухайн үед би Мөнх-Амгаланг сайн анзаараагүй. Дараа нь буюу маргааш нь нэг нь Амгаагийн нүд нь хөхөрсөн байна лээ гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,
Гэрч Д.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд: “Би тухайн өдөр ээлжтэй байсан ба орой 22 цаг 30 минутанд Төв аймгийн Баянжаргалан сумын улаан ухаа 2-р багийн нутаг Уранбор гэх газар Базарсүх гэх айлд Дашзэвэг гэх хүний гар эвгүй болсон байна гэсэн дуудлагын дагуу очиход тэднийд Базарсүх, Нарангэрэл, Батсайхан, Саранхүү, Ганхуяг, Хишигжаргал, Мөнх-Амгалан, Дашпүрэв нар баяр тэмдэглэсэн гээд халамцуу байж байсан. Би өвчтөнд үзлэг хийхэд баруун гарын тохойноос ургаш шууны хэсгээр хугарсан, нүүр хэсэгт хавантай зулгаралттай, даралт ихэссэн, баруун гар хөдөлгөөнгүй хөдөлгөөн нь хязгаарлагдсан байсан. Тэгээд юу болсон талаар өвчтөнөөс асуухад би мотоциклоос унаад rapаа гэмтээсэн гэсэн ба хажууд нь байсан хүмүүс юман дээрээс ойчсон гэж хэлээд байсан. Тэгээд өвчтөний гарт чиг тавьж боогоод тээвэрлэж сумын төвд авч ирж хяналтандаа хонуулсан юм. Хяналтандаа байх хугацаанд нь Дашпүрэвээс юу болсон талаар асуутал намайг хүн зодчих шиг боллоо гэхээр нь хэн гэхэд Мөнх-Амгалан намайг зодчих болсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Ц.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд: “.. Тэгээд бид нар зурагт үзээл юм яриад сууж байтал Дашпүрэв, Мөнх-Амгалан хоёр гараад явчихсан. Би араас нь биеэ засах гээд гарахад гэрийн урд талд зогсож байсан ба тамхи татаад юм яриад инээмсэглээд зогсож байсан. Би эргэж гэртээ ороод ширээний хажууд суугаад байтал нөгөө хэд Дашпүрэв, Мөнх-Амгалан хоёрыг асуухаар нь гадаа тамхи татаад зогсож байсан гэж хэлээд сууж байгаад тэндээ хэсэг унтчихсан байсан тухайн үед цаг хэд болж байсныг анзаараагүй. Тэгээд би нэг сэрээд биеэ засах гээд гарах үед манайд байсан хүмүүс гэр лүүгээ явцгаая гээд бүгд босоод би хамгийн түрүүнд нь гартал Дашпүрэв ах гэрийн баруун урд талын овоолсон цасны хажууд хэвтэж байхаар нь яасан бэ? гэж асуухад гараа хугалчихлаа гэсэн. Тухайн үед манайд байсан хүмүүс бүгд миний араас зэрэг гарч ирсэн ба юу болов гээд бүгдээрээ Дашпүрэвийг өргөөд гэрт оруулсан. Тухайн үед 20 цаг өнгөрөөд 21 цаг болж байсан юм. Би Дашпүрэв ахыг та яагаад гараа хугалцан юм бэ? гэж асуухад уначихсан юм гэж байсан. Тэгээд Мөнх-Амгаланг манай нөхөр та цохисон юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн гэсэн. ..Бид нар Дашпүрэвийг оруулж ирээд байж байхад Мөнх-Амгаланг харахад зүүн нүднийхэн зовхи хөхрөөд хавдсан байсан. Би нүдээ яасан юм гэж асуухад яагаа ч үгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,
Гэрч Н.Базарсүх мөрдөн байцаалтын шатанд: “.. Тэгээд буцаад 22 цагийн үед манайд наймуулаа буцаж ирээд бүгдээрээ архи дарс нэмж уугаагүй зурагт үзээд сууж байтал нөгөө хэд бүгдээрээ Дашпүрэвийг гадаа хэвтэж байна гэхээр нь нөгөө хэдийн араас гараад очтол Дашпүрэв ах шороон дээр ойччихлоо гэж байсан тэгээд бид нар түргэн дуудсан юм. ..асуудал болсоны дараа Мөнх-Амгалангийн нүд нь хөхөрсөн Дашпүрэвийн гар нь хугарчихлаа гэж байсан ба нүүр нь халцарсан байсан. Эхлээд Мөнх-Амгалан гэрээс гараад тамхи татаж орж ирэхэд Дашпүрэв ах тамхи ороогоод гэрт сууж байсан. Тэгээд Дашпүрэв ах Мөнх-Амгаланг хоёулаа юм ярья гээд цуг гарсан.Би тухайн үед биеэ засах гээд гарахад тэр хоёр гэрийн зүүн урд талд юм яриад инээлдээд зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод нөгөө хэдээсээ зурагтаар концерт үзээд юм яриад сууж байтал Дашпүрэв гадаа унасан байна гэж хэлсэн. Тухайн үед намайг Дашпүрэв ахыг унасан гээд гарахад Мөнх-Амгалан урдаас орж ирж байсан тэгээд бид нар Дашпүрэвийг гэр лүү өргөж оруулсан юм. Тэр хоёр хоорондоо зодолдсон гэж юм яриагүй. Дашпүрэв шороон дээгүүр давж унаад гараа гэмтээсэн гэж байсан. Өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-33 тал /,
Гэрч И.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: “... Тэгсэн 20-21 цагийн үед Нарангэрэл гэрээс гараад Дашпүрэв ах гадаа ойчсон байна гэхээр нь бид нар бүгд гарч өргөж гэрт оруулсан. Тэгээд эмнэлэг дуудсан .. Би тухайн үед анзаараагүй маргааш өглөө нь нэг нүд нь хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,
Гэрч Т.Саранхүү мөрдөн байцаалтын шатанд: “.. Нарангэрэл гараад Доржпүрэв ах гадаа ойчсон байна гээд бид нар бүгд гарч Доржпүрэвийг өргөж гэрт оруулсан юм. Тэгсэн Нарангэрэл та одоо хүн амьтан цохиод гар хөлийг нь хугалаад хаяцан юм биш үү гэж байсан. Би тухайн үед Дашпүрэвээс юу болсон юм бэ гэж асуухад Мөнх-Амгалан намайг цохичих шиг боллоо гэж байсан би сэмхэн очиж асуусан юм. Тэгээд нөгөө хэд хальтарч унаад ийм болсон юм гээд яриад байсан. Тэгээд эмнэлэг дуудаж явуулсан. Би тухайн өдөр сайн анзаараагүй маргааш нь хавдаад хөхөрсөн байсан. Нарангэрэл тухайн үед Мөнх-Амгаланг таны наад нүд чинь яасан юм бэ? гэж асууж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-36 тал/,
Гэрч С.Баатаржав мөрдөн байцаалтын шатанд: “ Би Дашпүрэв гэж хүнийг танихгүй манай эмнэлэгт ирж /өвчний түүхийн хуулбарыг үндэслэн мэдээлэл өгч байна/ 2017 оны 01 сарын 05-ны өдөр ирж хэвтэн хагалгаанд орж 01 сарын 13-ны өдөр эмнэлэгээс гарсан. Тархины дунд зэргийн няцралт, хаван, баруун гарын богтос ясны дунд 3 хугарсан, тохойн үений мултралттай, хамрын яс хугарсан, нүдний ухархайн хугаралтай байсан. Би гарын хугарал хадах мэс засал хийсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-39 тал/,
Гэрч Н.Хишигжаргал мөрдөн байцаалтын шатанд: “..Тэгээд тэнд хоорондоо юм яриад сууж байгаад явах гээд гартал гэрийн гадаа овоолсон байсан шорооны хажууд Дашпүрэв газар хэвтэж байхаар нь бид нар очиж өргөж оруулж орон дээр хэвтүүлээд юу болсон талаар асуухад юм ярихгүй байсан тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд гар нь хугарсан байсан. Бид нар явах гээд бүгд гэрээс гараад харсан. Надад бол яасан талаар яриагүй Саранхүүд Амгаа намайг цохичих шиг боллоо гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-43 тал/,
Шинжээч Э.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд: “З.Дашпүрэвийн биед учирсан гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба цохилт болон унах үед үүсэх бүрэн боломжтой мөн тохойны мултрал нь цохигдох ба унах үед мөн үүсэх боломжтой. Нүүрэн тус газар 2 удаагийн үйлчлэлээр тийрэхэд дээрхи гэмтлүүд нь үүсэх боломжтой. Харин цээж рүү жийхэд савалтанд тархи доргилт үүсэх боломжтой ба зулгаралд хамар ясны хугарал, зовхиндох цус хуралт нь үүсэх боломжгүй. Дээрх гутлууд нь хатуу мохоо зүйл учраас дээрхи гэмтлүүдийг үүсгэх бүрэн боломжтой. Эсгий гутлын хувьд өөрөө зөөлөн материалтай боловч дотроо хөлийн хүчтэй даралтаар цохигдож байгаа учраас бүрэн үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-54 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
-эмчийн тодорхойлолт /хх-15 тал/,
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-16-17 тал/,
-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №26 тоот шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/
1.З.Дашпүрэвийн биед хамар яс, баруун шуу ясны хугарал, баруун шууны толгойн хэсгийн мултрал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар орчимын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална гэжээ /хх-45 тал/,
- Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №27 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/
1.2.Б.Мөнх-Амгалангийн биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Компьютер томографийн дүгнэлтээс баруун тал бөмбөлөгйн зулайн ар дээд хэсгийн субарахнойдаль зайд 0,5х0,4 см хэмжээтэй шохойжилт, баруун, зүүн этмойд хөндийн урд хэсэгт ясны ургалт, гайморын хөндийн урд хананд шохойжилт гэх архаг өөрчлөлттэй байна.
7.Гэмтлийн улмаас сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-50 тал/,
-З.Дашпүрэвийн өвчний түүх /хх-56-63 тал/,
-шүүгдэгч Б.Мөнх-Амгаланг 2017 оны 01 сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-72 тал/, 2017 оны 03 сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-74 тал/ байцаасан тэмдэглэлүүд,
-Шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн ял шалгах хуудсыг шалгахад “Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-90 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг “Уран бор” гэх газар нутаглаж байсан иргэн Н.Базарсүхийн гэрийн гадаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр З.Дашпүрэвийн зүй бус харилцааны улмаас түүнтэй маргалдан харилцан зодолдох явцдаа тийрч унагаасны улмаас З.Дашпүрэвийн баруун гарын шууг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Дашпүрэвийн “..Мөнх-Амгалан бид хоёр гадаа маргалдаж байгаад нэг мэдсэн би зодуулж байсан ба хартал Мөнх-Амгалан миний дээрээс намайг модоор цохиод чамайг ална гээд зодож байсныг санаад байгаа юм. ...Намайг бүдүүн сураар цохиж байх шиг байсан. Миний баруун гарын шуу хэсгээр хугарч тохойн яс мултарсан, хамрын уг хэсэг, баруун хацрын дээд хэсгийн яс хугаралтай байсан ба гарын шуу болон тохойндоо хагалгаа хийлгэсэн байгаа” гэх мэдүүлэг, гэрч Д.Ганхуягийн “.. Базарсүхийнд очиж хоол хийлгээд 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж угаад хоорондоо ярьж хөөрөлдөөд явцгаая гээд гарцгаатал Дашпүрэв гэрийн хаалганы урд талын овоолсон цасны хажууд гар хугарчихлаа гээд хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхтуяагийн “Би тухайн өдөр ээлжтэй байсан ба орой 22 цаг 30 минутанд Төв аймгийн Баянжаргалан сумын улаан ухаа 2-р багийн нутаг Уранбор гэх газар Базарсүх гэх айлд Дашзэвэг гэх хүний гар эвгүй болсон байна гэсэн дуудлагын дагуу очиход тэднийд Базарсүх, Нарангэрэл, Батсайхан, Саранхүү, Ганхуяг, Хишигжаргал, Мөнх-Амгалан, Дашпүрэв нар баяр тэмдэглэсэн гээд халамцуу байж байсан. Би өвчтөнд үзлэг хийхэд баруун гарын тохойноос ургаш шууны хэсгээр хугарсан, нүүр хэсэгт хавантай зулгаралттай, даралт ихэссэн, баруун гар хөдөлгөөнгүй хөдөлгөөн нь хязгаарлагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нарангэрэлийн “..Дашпүрэв ах гэрийн баруун урд талын овоолсон цасны хажууд хэвтэж байхаар нь яасан бэ? гэж асуухад гараа хугалчихлаа гэсэн. ....Бид нар Дашпүрэвийг оруулж ирээд байж байхад Мөнх-Амгаланг харахад зүүн нүднийхэн зовхи хөхрөөд хавдсан байсан. Би нүдээ яасан юм гэж асуухад яагаа ч үгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Базарсүхийн “..Дашпүрэв ах шороон дээр ойччихлоо гэж байсан тэгээд бид нар түргэн дуудсан юм. ..Асуудал болсоны дараа Мөнх-Амгалангийн нүд нь хөхөрсөн Дашпүрэвийн гар нь хугарчихлаа гэж байсан ба нүүр нь халцарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч И.Батсайханы “... Би тухайн үед анзаараагүй маргааш өглөө нь нэг нүд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Саранхүүгийн “..Би тухайн үед Дашпүрэвээс юу болсон юм бэ гэж асуухад Мөнх-Амгалан намайг цохичих шиг боллоо гэж байсан би сэмхэн очиж асуусан юм. Тэгээд нөгөө хэд хальтарч унаад ийм болсон юм гээд яриад байсан. Тэгээд эмнэлэг дуудаж явуулсан. Би тухайн өдөр сайн анзаараагүй маргааш нь хавдаад хөхөрсөн байсан. Нарангэрэл тухайн үед Мөнх-Амгаланг таны наад нүд чинь яасан юм бэ? гэж асууж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Хишигжаргалын “.. Надад бол яасан талаар яриагүй Саранхүүд Амгаа намайг цохичих шиг боллоо гэж хэлсэн байсан” гэх, шинжээч Э.Эрхэмбаярын “З.Дашпүрэвийн биед учирсан гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба цохилт болон унах үед үүсэх бүрэн боломжтой мөн тохойны мултрал нь цохигдох ба унах үед мөн үүсэх боломжтой. Нүүрэн тус газар 2 удаагийн үйлчлэлээр тийрэхэд дээрхи гэмтлүүд нь үүсэх боломжтой. Харин цээж рүү жийхэд савалтанд тархи доргилт үүсэх боломжтой ба зулгаралд хамар ясны хугарал, зовхиндох цус хуралт нь үүсэх боломжгүй. Дээрх гутлууд нь хатуу мохоо зүйл учраас дээрхи гэмтлүүдийг үүсгэх бүрэн боломжтой. Эсгий гутлын хувьд өөрөө зөөлөн материалтай боловч дотроо хөлийн хүчтэй даралтаар цохигдож байгаа учраас бүрэн үүсэх боломжтой” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, эмчийн тодорхойлолт /хх-15 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-16-17 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №26 тоот шинжээчийн дүгнэлт /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ/, З.Дашпүрэвийн өвчний түүх болон шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Амгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Амгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2006 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд 2006 оны 05 сарын 04-ний өдөр суллагдсанаас хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүний ялтай байдал арилсан байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Амгаланг шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Мөнх-Амгаланд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогч З.Дашпүрэв нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Мөнх-Амгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Амгаланг 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Амгаланд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Энэ шүүх хуралдаанаар ялтан Б.Мөнх-Амгалан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Дашпүрэвт 3300000 төгрөг төлсөн, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Мөнх-Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Амгаланд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Амгалангийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Мөнх-Амгалан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Мөнх-Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ