| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03886/И |
| Дугаар | 102/ШШ2022/00213 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00213
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00213 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... байр ... орц, 0 тоотод байрлах ... Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... байр, ... орц ... тоотод оршин суух ... овогтой ... ийн ... /РД:... /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 823,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
Хариуцагч Б.... ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.... ад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 823,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.... нь ... дүүргийн ... хороо ... байр ... тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, удирдах зөвлөлийн даргын ... өдрийн 3 дугаартай тушаал, ... дүүргийн ... хороо 33 байр ... тоот орон сууцны 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, төлбөрийн хэмжээ тодорхойлох баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.... өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Б.... нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
... сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 84 тоот гэрчилгээ авч, Г.... г сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ... өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 14... зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
6. Хариуцагч талаас ... дүүрэг, ... хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой маргаан бүхий төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр буюу 355,860 төгрөг /16,200*6 сар+14,370*18 сар/-ийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгоно.
Дээр дурдсанчлан орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Хариуцагч Б.... аас 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 467,640 төгрөг /14,370*2 сар+14,630*30 сар/-ийг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 355,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 14... зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.... аас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 467,640 /дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 355,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ... зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... аас улсын тэмдэгтийн хураамжид 14,679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ