| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл ***, **********-н хамт Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н ************* /РД:************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ************ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***********г зодож биед нь тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.*********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын **-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байхад *********** эгч над руу залгаад “онгийн гол дээр хүрээд ирээ” гэхээр нь би ажлаа амжуулаад 17 цаг өнгөрч байхад онгийн гол дээр ирсэн. Тэгээд би ***********, *********** , *********** нартай Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво хувааж уугаад *********** ахын гэрт нь очсон юм. Гэрт нь ирээд байж байтал манай нөхөр Уламбаяр намайг авах гээд хөдөө гэрээсээ ирсэн. Тэгээд *********** ахын хашааны гадаа явах гээд байж байтал *********** нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг барьж аваад багалзуур шахаад тонгойлгоод толгойтой үснээс зулгаагаад намайг доош нь дараад миний толгойгоор газар мөргүүлээд миний уруулын доод хэсгийг язлаад, баруун талын хөлний бүдүүн гуяны буюу тахимны дээд хэсэгт өшиглөөд, толгойн баруун хэсэгт гэмтэл учруулсан. *********** нь миний толгойтой үснээс зулгаагаад газар чирээд яваад байсан болохоор миний толгойны үснээс их үс ойчсон. *********** бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. *********** бид хоёр урьд хэрэлдэж, маргалдаж байсан. Хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна. Миний толгой, хүзүү их өвдөж байна. Би гомдолтой байна. *********** намайг хатсан хар хүүхэн, ясан хэдрэг, уянгын шороо ухаж иддэг байсан гуйлгачин, өөр юу ч үгүй гуйлгачин, янхан гэх мэтээр доромжилсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***********н *********** нь манай эхнэр байгаа юм. **********н *********** г танина, манай бэр хүүхэн байгаа юм. **** оны ** дугаар сарын **-ны өдөр би Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэртэйгээ байж байтал “манай ээж хагалгаанд орохоор болжээ, эмчилгээний зардал мөнгийг нь ярилцъя” гээд дуудсан. Тэгээд би Онгийн гол дээр эхнэр ***********г хүргэж өгчихөөд мал хуйгаа харий гээд явсан. Эхнэрийг хүргэж өгөхөд *********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би явчихсан. Дараа нь эхнэр намайг дуудахдаа” хэрүүл маргаан болж *********** намайг үсдэж зодсон” гэж хэлсэн. Очтол хэрүүл маргаан, зодоон нь дуусчихсан байсан. Толгойноос нь туг тугаар үс унаад байсан. Гарын булчин нь хөхөрчихсөн байсан. Пиво уусан байсан. Согтолт гайгүй байсан. Өмнө нь ийм асуудал болдоггүй байсан. Нэг айлын бэрүүдийн дунд иймээ тийм ээ асуудал ёстой болдоггүй. Гомдол саналгүй. Манай эхнэр ч бэр хүүхэн *********** тэй эвлэрч гомдол саналгүй болсон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 424 дугаартай:... ***********н биед тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/,
Шүүгдэгч *********** гийн хувийн байдалтай холбоотой баримт буюу эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 15 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 хуудас/,
Хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 24 хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24260002560197 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ***********тэй хувийн таарамжгүй харилцааны үүсгэн маргалдаж, улмаар биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***********г зодож биед нь тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***********г зодож биед нь тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********н 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байхад *********** эгч над руу залгаад “онгийн гол дээр хүрээд ирээ” гэхээр нь би ажлаа амжуулаад 17 цаг өнгөрч байхад онгийн гол дээр ирсэн. Тэгээд би *********** , *********** , *********** нартай Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво хувааж уугаад *********** ахын гэрт нь очсон юм. Гэрт нь ирээд байж байтал манай нөхөр Уламбаяр намайг авах гээд хөдөө гэрээсээ ирсэн. Тэгээд *********** ахын хашааны гадаа явах гээд байж байтал *********** нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг барьж аваад багалзуур шахаад тонгойлгоод толгойтой үснээс зулгаагаад намайг доош нь дараад миний толгойгоор газар мөргүүлээд миний уруулын доод хэсгийг язлаад, баруун талын хөлний бүдүүн гуяны буюу тахимны дээд хэсэгт өшиглөөд, толгойн баруун хэсэгт гэмтэл учруулсан. *********** нь миний толгойтой үснээс зулгаагаад газар чирээд яваад байсан болохоор миний толгойны үснээс их үс ойчсон. *********** бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. Миний толгой, хүзүү их өвдөж байна. Би гомдолтой байна. *********** намайг “хатсан хар хүүхэн, ясан хэдрэг, уянгын шороо ухаж иддэг байсан гуйлгачин, өөр юу ч үгүй гуйлгачин, янхан гэх мэтээр доромжилсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, гэрч ***********н ***********н *********** нь манай эхнэр байгаа юм. **********н *********** г танина. Манай бэр хүүхэн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би Өвөрхангай аймгийн *********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэртэйгээ байж байтал манай ээж хагалгаанд орохоор болжээ, эмчилгээний зардал мөнгийг нь ярилцъя гээд дуудсан. Тэгээд би Онгийн гол дээр эхнэр ***********г хүргэж өгчихөөд мал хуйгаа харий гээд явсан. Эхнэрийг хүргэж өгөхөд *********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би явчихсан. Дараа нь эхнэр намайг дуудахдаа” хэрүүл маргаан болж ********** намайг үсдэж зодсон” гэж хэлсэн. Очтол хэрүүл маргаан, зодоон нь дуусчихсан байсан. Толгойноос нь туг тугаар үс унаад байсан. Гарын булчин нь хөхөрчихсөн байсан. Пиво уусан байсан. Согтолт гайгүй байсан. Өмнө нь ийм асуудал болдоггүй байсан. Нэг айлын бэрүүдийн дунд иймээ тийм ээ асуудал ёстой болдоггүй. Гомдол саналгүй. Манай эхнэр ч бэр хүүхэн ********** тэй эвлэрч гомдол саналгүй болсон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/, шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 424 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********н надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *********** гийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***********г зодож биед нь тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н *********** г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********** гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********н биед тархи доргилт, толгойн баруун чамархайд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, баруун мөр, тохой, гуя, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд учирсан.
Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч *********** г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *********** нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч *********** гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н *********** г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** гийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********н *********** г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н *********** г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ