| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********н ***********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр, Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, ******** хамт Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *********** овогт ***********н *********** /РД: *********** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь **** оны ** дугаар сарын **-ны шөнө 00 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт *********** баарны гадна хохирогч *********** зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч С.***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *********** баарны гадна ажлын залуу болох ********-тэй *********** сумын хэдэн дээлтэй залуучууд маргалдаж байгаад тэр залуучуудын нэг нь ***********-г заамдахаар нь би салгах гээд тэр залууг нь бариад автал хажуугаас нэг залуу орж ирээд миний нүд рүү нэг удаа цохисон. Би тухайн үед нүдний шилтэй байсан учир шил хагараад дээд, доод зовхи зүсэгдсэн байсан. Тэгээд манай ажлын залуу цагдаа дуудаад нөгөө залуучууд зугтаачихсан юм шиг байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Тэр залуучуудын нэг болох *********** гэх залуу ирж уулзахдаа *********** сумын хүмүүс гэдгээ хэлсэн. *********** гэх залуу хэлэхдээ манай найз *********** өөрийг чинь цохчихсон юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд миний нүдний шилийг янзлах мөнгө, эм тарианы мөнгө өгсөн. Миний биед өөр гэмтэл учирсан зүйлгүй. Би болон тэр залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед *********** бааранд байхдаа 2, 3 шил пиво уусан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эд хөрөнгө нүдний шилэнд зориулж тэр залуучууд 200000 төгрөгийн хохирол барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө би *********** , *********** гэх хоёр найзтайгаа Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багт байх *********** бааранд ороод хүний 10 шил пиво уусан байх. Тэгээд бид гурав бааранд бүжиглээд байж байтал *********** гэсэн байх халзан толгойтой, намхан бор царайтай, том нүдтэй залуутай маргалдаад хамгаалагч ирээд гар гэж хэлэхээр нь манай найз *********** түрүүлж гараад байж байтал Түмэнжаргалыг нэг хар хувцастай хүн заамдаад авчихсан байсан. Тэгээд би тухайн үед баарнаас гараад машиндаа сууж байсан. ***********г цохиулсан талаар би хараагүй. Манай найз *********** сүүлд өөрөө надад *********** гэх хүний нүдний шил рүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн. *********** найз маань ***********н нүдний шилний мөнгийг болон сорвины тос авч өгсөн. Нөгөө хүн нь гомдол саналгүй салъя гэж хэлсэн гэсэн. *********** Булган аймгийн Бүрэгхангай суманд уурхайд ажиллаж байгаа талаараа хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Би очиж уулзаад шилийг нь шинээр авч өгөхөд нүднийх нь доод хэсэгт сорви тогтсон байсан. Өөр гэмтэлгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр *********** баар руу *********** , *********** нарын хамтаар 23 цагийн орчимд ороод хүний 3, 4 шил пиво уучихаад бүжиглэж байсан. Бүжиглэж байхад *********** нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд хамгаалагч нь ирээд *********** болон маргалдаад байсан залууг нь гар гэж хэлсэн. *********** гаралгүй үлдээд, *********** бид хоёр гартал нэг танихгүй залуу намайг заамдаж аваад маргалдаад зогсож байсан. Дээлний захны хойд хэсгээс нэг хүн татсан. Татсан хүн нь *********** гэх хүн нь болж таарсан. Тэгээд *********** гэх хүнийг *********** найз маань намайг өмөөрөөд нүдний шил рүү нь цохичихсон байсан. Бид нар салаад машинд суухдаа *********** чиний дээлний захнаас татсан хүнийг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд *********** цохиулсан хүнийхээ нүдний шил болон сорвины тос зэргийг авч өгч *********** гэх хүн гомдол саналгүй салцгаая гэж хэлсэн. Би ***********тай ойрд холбоо бариагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, нэлээд согтчихсон байсан. Нүдний доод хэсэгтээ сорви шарх үүссэн байсан. Өөр сайн мэдэж байгаа зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 368 дугаартай:... Үзүүлэгч С.***********н биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
Шүүгдэгч ***********н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 46 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 хуудас/,
Хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн:... Хохиролд 200000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 28-р хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй *********** баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***********-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Шүүгдэгч *********** нь тухайн тохиолдолд үүссэн маргааныг эв зүйгээр шийдвэрлэхгүйгээр үл ялыг зүйлээр шалтаглан бусдын бие махбодод санаатайгаар хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөрт 200000 төгрөг төлөгдсөн, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *********** баарны гадна хохирогч *********** зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *********** баарны гадна хохирогч *********** зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***********н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/, хохирогч ***********н 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *********** баарны гадна ажлын залуу болох ***********-тай *********** сумын хэдэн дээлтэй залуучууд маргалдаж байгаад тэр залуучуудын нэг нь ***********-г заамдахаар нь би салгах гээд тэр залууг нь бариад автал хажуугаас нэг залуу орж ирээд миний нүд рүү нэг удаа цохисон. Би тухайн үед нүдний шилтэй байсан учир шил хагараад дээд, доод зовхи зүсэгдсэн байсан. *********** гэх залуу хэлэхдээ манай найз *********** өөрийг чинь цохчихсон юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд миний нүдний шилийг янзлах мөнгө, эм тарианы мөнгө өгсөн. Миний биед өөр гэмтэл учирсан зүйлгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эд хөрөнгө нүдний шилэнд зориулж тэр залуучууд 200000 төгрөгийн хохирол барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, гэрч *********** ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө ***********г цохиулсан талаар би хараагүй. Манай найз *********** сүүлд өөрөө надад *********** гэх хүний нүдний шил рүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн. *********** найз маань ***********н нүдний шилний мөнгийг болон сорвины тос авч өгсөн. Нөгөө хүн нь гомдол саналгүй салъя гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, гэрч ***********н 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр *********** баар руу *********** , *********** нарын хамтаар 23 цагийн орчимд ороод хүний 3, 4 шил пиво уучихаад бүжиглэж байтал *********** нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд хамгаалагч нь ирээд *********** болон маргалдаад байсан залууг нь гар гэж хэлсэн. *********** бид хоёр гартал нэг танихгүй залуу намайг заамдаж аваад маргалдаад зогсож байсан. Тэгээд *********** гэх хүнийг *********** найз маань намайг өмөөрөөд нүдний шил рүү нь цохичихсон байсан. Тэгээд *********** цохиулсан хүнийхээ нүдний шил болон сорвины тос зэргийг авч өгсөн. Нүдний доод хэсэгтээ сорви шарх үүссэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ***********н шүүхэд ирүүлсэн хохиролд 200000 төгрөг авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********н надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ***********н 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *********** баарны гадна хохирогч *********** зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********н биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт шарх гэмтлүүд учирсан.
Шүүгдэгч *********** нь хохирогч ***********д хохиролд 200000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *********** нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, түүний хувийн байдал болох хөдөлмөрийн насных, ээж, ахын хамт амьдардаг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Ийм хэрэг хийсэндээ их харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн.
Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ***********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***********н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********т мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д хохиролд 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д хохиролд 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ