| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч ************* , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт **********-н **********-д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын **-ны өдөр, Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, ******** хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар баг ********** гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт **********-н ********** /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг ********** гэх газарт хохирогч ***********-г зодож биед нь 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Манайх ********** сумын *** дугаар баг *********** гэх газар байдаг. **** оны ** дугаар сарын **-ний өдөр 12 цагийн үед *********** аймгийн төв орж ноолуураа өгчихөөд буцаад явж байна гээд *********** гэдэг хүний машинд сууж ирээд манайд үлдсэн. Аймгаас надад 0.5 литртэй Хараа нэртэй архи, 2.5 литртэй Сэнгүр нэртэй том пивотой ирээд *********** бид 2 архи пиво хувааж уугаад миний мотоциклийг *********** унаад Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар баг ********** гэх газар нутагладаг *********** гэх айлаар орсон. Тэнд 1 шил архи гаргаж өгөөд тэр архийг нь *********, *********** бид 3 хувааж уусан. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Зодуулсандаа маш их гомдолтой байна. Би 1985 онд мотоциклиос ойчоод зүүн талын хэдэн хавиргаа хугалж байсан. Түүнээс ямар нэгэн гэмтэл аваагүй. Би шинжээч эмчийн гаргасан хуучин гэмтэл гэж тодорхойлсныг хүлээн зөвшөөрч байна. Би анх өгсөн мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ шалгуулна гэж өгсөн тухайн үед зодуулсандаа бухимдаад нойр жоохон муу хүрээд байсан болохоор тэгсэн. Одоо бол миний бие хэвийн байдалдаа орсон. Сэтгэл санаа сайхан тайван байгаа. Нойр зүгээр хүрдэг болсон. Тэр үед архи их ууж байсан болохоор бухимдал ихтэй яваад байсан. Одоо архи уухаа больсон. Бие эрхтэн зүгээр болсон болохоор заавал сэтгэцэд учирсан хор ургийн зэрэглэлийг тогтоолгох шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-17 хуудас/,
Гэрч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын ***-нд *********** сумаас *********** ахынд ирсэн. Ирэхдээ *********** ахад 1 шил 0.5 литртэй архи, нэг том 2.5 литртэй пиво авчирч өгөөд хамт хувааж уугаад *********** ахынд *********** ахын мотоциклиор хамт очсон *********** ах *********** ах бид хоёр нэг шил архи гаргаад ах бид 3 хувааж уусан. *********** манай ахын эхнэр ***********с пизда минь архи өг гээд хэрүүл гуйгаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд *********** чамд өгдөг архи манайд байхгүй гээд хэрэлдээд байхаар нь би гараад *********** ахынд очоод тэндээ хоносон. Өглөө босоод *********** ахынд ороход *********** ах тэднийд ирчихсэн байсан. Тэгээд би мотоциклийг нь унаад гэр лүүгээ авч очсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дугаар сарын **-ны өдөр жижүүрийн эмчээр ажиллаж байхад ** дугаар багаас ***********н охин ***********с ********* дугаарын утсаар залгаж манай аав *********** бусдад зодуулсан босож чадахгүй байна гэсэн дуудлага, мэдээлэл өгснийг хүлээн авч, эрүүл мэндийн төвийн дарга ***********д танилцуулж дуудлагын жолооч ***********н хамт *** дугаар баг *********** гэх газар *********** гэх айлд очиж ***********н биеийг үзэхэд зүүн хавирга орчмоор эмзэглэлтэй хамраас нь цус их гарсан баруун нүд хөхөрсөн байсныг үзэж анхан шатны тусламж үзүүлж сумын төвд эмнэлэгт авч ирж яаралтайгаар эмчилгээнд оруулж аймаг руу эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгч явуулсан. Асуумж асуухад *********** нь **********-н хүүд зодуулсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын **-ны өглөө 04- цагийн үед би босоод гэрээ галлаад байж байтал *********** манайд ганцаараа мотоцикио унаад ирсэн. Би ирэхэд нь гарч нохой хорьж өгсөн. Мотоциклиосоо бууж байгаа нь халамцуу байсан. Гэрт орж ирээд надтай мэндлээд би цай авч өгөөд гэртээ үлдээгээд гараад малдаа явсан. Би сонсгол муутай болохоор хүнтэй юм ярьдаггүй. Бичгээр харьцдаг. Миний мэдэж байгаа зүйл бол энэ л байна. Би зодуулсан эсэхийг тухайн үед бол мэдээгүй. Маргааш нь үхэр эргээд *********** ийн гэрт очиход ***********г эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан. Манайд ирэхдээ бол яахаа алдсан биеэ хянах чадваргүй согтсон байгаагүй. Халамцуу л юм байна даа гэж бодогдохоор л явсан. ***********г гэртээ үлдээгээд малдаа яваад ирэхэд манайхаас явсан байсан. *********** манайд өглөөний 04 цагийн үед ирсэн. Хүний нүүр царай тод харагдахааргүй. Гэгээ дөнгөж орж байхад ирсэн. Мотоциклио унаад ирсэн байсан. Ирээд мотоциклио данхраадаад гэрт алхаад орсон. Тэгээд орж ирээд зүгээр байх шиг байсан. Миний бодлоор биеэ авч явах чадвартай байсан. Тэгээд намайг малдаа яваад ирэхэд мотоциклио унаад явсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Шинжээч эм М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Үзүүлэгч ***********-н биед 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн үзлэгийн өрөөнд бүтэн биеийн үзлэгийг дээрээс доош чиглэлтэй хийсэн, мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоосон. Чинмэнд эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн цээжний зүүн талын хавирганы рентген шинжилгээний хариунд цээжний зүүн талын 6-9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоосон ба 6-9-р хавирганы хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үзүүлэгч ***********-н биед учирсан 6-9-р хавирганы хугарал нь тухайн хэрэг болсон гэх ***** оны *** дугаар сарын **-ний өдөр учирсан байх боломжгүй. Бүрэн бороолж эдгэсэн хуучин гэмтэл байна. Зүүн талын 6-9-р хавирганы хуучин хугарал гэмтлүүд нь аль урьд учирсан гэмтэл байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаартай:... ***********-н биед зүүн талын 6-9-р хавирганы хуучин хугарал, 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, цохилтын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн талын 6-9-р хавирганы хуучин хугарал гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 нас 10 сар 18 хоногтой байсан тухай:... 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, №0205534 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 хуудас/,
Шүүгдэгч ************* ын хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 341 тоот тодорхойлолт /хх-ийн 39 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 57 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 61 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/,
Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн:... Хохирол төлбөрт авсан зүйл байхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 46 хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ************** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 47-48 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутагт ********** гэх газарт хохирогч Н.***********г зодож биед нь 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ************* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************* гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ********** гэх газарт хохирогч ***********-г зодож биед нь 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ********** гэх газарт хохирогч ***********-г зодож биед нь 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/, хохирогч ***********-н 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед *********** аймгийн төв орж ноолуураа өгчихөөд буцаад явж байна гээд *********** гэдэг хүний машинд сууж ирээд манайд үлдсэн. Аймгаас надад 0.5 литртэй Хараа нэртэй архи, 2.5 литртэй Сэнгүр нэртэй том пивотой ирээд *********** бид 2 архи пиво хувааж уугаад миний мотоциклийг *********** унаад *********** гэх айлаар орсон. Тэнд 1 шил архи гаргаж өгөөд тэр архийг нь *********** , *********** бид 3 хувааж уусан. Бие эрхтэн зүгээр болсон болохоор заавал сэтгэцэд учирсан хор ургийн зэрэглэлийг тогтоолгох шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-17 хуудас/, гэрч Б.*********** ийн 2024 оны 05 дугаар сарын 21-нд *********** сумаас *********** ахынд ирсэн. Ирэхдээ *********** ахад 1 шил 0.5 литртэй архи, нэг том 2.5 литртэй пиво авчирч өгөөд хамт хувааж уугаад *********** ахынд *********** ахын мотоциклиор хамт очсон. *********** ах *********** ах бид хоёр нэг шил архи гаргаад ах бид 3 хувааж уусан. *********** манай ахын эхнэр ***********с пизда минь архи өг гээд хэрүүл гуйгаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд *********** чамд өгдөг архи манайд байхгүй гээд хэрэлдээд байхаар нь би гараад *********** ахынд очоод тэндээ хоносон гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, гэрч ***********н 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр жижүүрийн эмчээр ажиллаж байхад 3 дугаар багаас ***********н охин ***********с 86320306 дугаарын утсаар залгаж манай аав *********** бусдад зодуулсан босож чадахгүй байна гэсэн дуудлага, мэдээлэл өгснийг хүлээн авч, эрүүл мэндийн төвийн дарга ***********д танилцуулж дуудлагын жолооч ***********н хамт 3 дугаар баг *********** гэх газар *********** гэх айлд очиж ***********н биеийг үзэхэд зүүн хавирга орчмоор эмзэглэлтэй хамраас нь цус их гарсан баруун нүд хөхөрсөн байсныг үзэж анхан шатны тусламж үзүүлж сумын төвд эмнэлэгт авч ирж яаралтайгаар эмчилгээнд оруулж аймаг руу эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгч явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, гэрч Н.Цолмонгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 04 цагийн үед би босоод гэрээ галлаад байж байтал *********** манайд ганцаараа мотоцикио унаад ирсэн. Би ирэхэд нь гарч нохой хорьж өгсөн. Мотоциклиосоо бууж байгаа нь халамцуу байсан. Гэрт орж ирээд надтай мэндлээд би цай авч өгөөд гэртээ үлдээгээд гараад малдаа явсан. Би зодуулсан эсэхийг тухайн үед бол мэдээгүй. Маргааш нь үхэр эргээд *********** ийн гэрт очиход ***********г эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, шинжээч эм М.Одгэрэлийн үзүүлэгч ***********-н биед 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн үзлэгийн өрөөнд бүтэн биеийн үзлэгийг дээрээс доош чиглэлтэй хийсэн, мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоосон. Үзүүлэгч ***********-н биед учирсан 6-9-р хавирганы хугарал нь тухайн хэрэг болсон гэх 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр учирсан байх боломжгүй, бүрэн бороолж эдгэсэн хуучин гэмтэл байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/, шүүгдэгч ************* ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ***********-н хохирол төлбөрт авсан зүйл байхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ************* ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********-н хохирол төлбөрт авсан зүйл байхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************* ын ***** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт ********** гэх газарт хохирогч ***********-г зодож биед нь 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********* овогт **********-н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************* ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********-н зүүн талын 6-9-р хавирганы хуучин хугарал, 9-10-р хавирганы мөгөөрсөн хилийн хугарал, 41-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан.
Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх, хохирол хор, уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ************* ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ************* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь малчин ажилтай, аав, ээжтэйгээ мал малладаг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ************* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан боловч одоо хөдөлмөрийн насных, хөдөө аав, ээжтэйгээ мал аж ахуй эрхэлж амьдардаг, орлоготой хүн байгаа. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан боловч энэ заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөл байдалтай байна. Учир нь шүүгдэгч нь оршин суух сумандаа байнгын мал аж ахуй эрхэлдэг учир Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байнга ирэх боломжгүй. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хяналтад байлгах, нааш цаашаа ирж очиж хүндрэл үүсэх учир дээрх нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************* нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч ************* од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 нас 10 сар 18 хоногтой байсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, №0205534 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ************* ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт **********-н ***********г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************* ын өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ************* од мэдэгдэж,
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт **********-н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт **********-н ***********г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* од нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ************* од мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ