Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт *********-н ***********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ************** ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн *************** дүүргийн **** дугаар хороо *********** ** дүгээр байрны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********** овогт *********-н *********** /РД: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрт интернэт орчинд “**********” нэртэй аппликейшинд *********** СLUВ нэртэй клуб үүсгэн ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...  Хууль бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би дахиж энэ зүйл рүү орохгүй гэдгээ амлаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                                                  

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** дугаарын Хаан банкны дансыг ашиглаад 3-4 жил болж байна. Надаас өөр хүн ашигладаггүй. Би *********** СLUВ нэртэй сайтаар сонирхож нэг л удаа тоглож үзсэн. Ямар нэгэн байдлаар мөнгө таталт хийж авсан асуудал байхгүй. Тухайн тоглоомын сайтад хэдэн хүн тоглодог, хэдэн төгрөг цуглардаг, тоглоом зохион байгуулагч хэдэн төгрөгийн суутгал авдаг талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

 

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********-н *********** гэх хүн миний нөхөр байгаа юм. Уг данс нь миний нөхөр ***********-н эзэмшлийн данс. Манай нөхөр *********** нь ****  оны 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймаг руу ажлаар яваад ирсэн. Тухайн үед манай нөхөр миний гар утас руу залгаад над руу 300000 төгрөг шилжүүлчих. Би Club худалдаж авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. Тэр орой нөхөр маань миний гар утас руу залгаад Club худалдаж аваад мөрийтэй тоглоом тоглуулсан чинь дансаа бариулчихлаа гэж ярьсан. Тэгээд удахгүй гэртээ ирсэн. Гэртээ ирснээс хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал байхгүй. Надад өөр нарийн мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

            2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

 

            Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 8а/10829 дугаартай албан бичиг, түүний хавсралт жагсаалт /хх-ийн 12-14 хуудас/,

 

            Хаан   банкны №5540/414 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-н Хаан банкны ************ дугаарын дансны депозит дансны хуулга, үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 18-24 хуудас/,

 

2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29 хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 95-96 хуудас/,

 

            Шүүгдэгч **********-н хувийн байдалтай холбоотой буюу төрөл садангийн лавлагаа /хх-ийн 98 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 101 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 103 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 77 хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-84 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрт байхдаа интернэт орчинд “**********” нэртэй аппликейшинд *********** СLUВ нэртэй клуб үүсгэн ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ********* дугаарын дансыг ашиглан 70 удаагийн гүйлгээгээр 2217000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 2217000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгийг улсын орлогод гаргуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч *********** нь гэм буруугийнхаа талаар:... Энэ 2217000 төгрөгийн ашиг олсон гэж яриад байна. Би хүмүүсийн 30000 төгрөгөөр тоглодог зүйлийг нь 20000 төгрөгөөр тоглуулж 10000 төгрөгийг нь өөрөөсөө гаргадаг байсан. Би сүүлдээ 100000 орчим төгрөгийн хасахтай гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрт интернэт орчинд “********** 2” нэртэй аппликейшинд *********** СLUВ нэртэй клуб үүсгэн ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрт интернэт орчинд “********** 2” нэртэй аппликейшинд *********** СLUВ нэртэй клуб үүсгэн ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч **********-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч **********-н *********** дугаарын Хаан банкны дансыг ашиглаад 3-4 жил болж байна. Надаас өөр хүн ашигладаггүй. Би *********** СLUВ нэртэй сайтаар сонирхож нэг л удаа тоглож үзсэн. Ямар нэгэн байдлаар мөнгө таталт хийж авсан асуудал байхгүй. Тухайн тоглоомын сайтад хэдэн хүн тоглодог, хэдэн төгрөг цуглардаг, тоглоом зохион байгуулагч хэдэн төгрөгийн суутгал авдаг талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/, гэрч **********-н *********-н *********** гэх хүн миний нөхөр байгаа юм. Манай нөхөр *********** нь ****  оны 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймаг руу ажлаар яваад ирсэн. Тухайн үед манай нөхөр миний гар утас руу залгаад над руу 300000 төгрөг шилжүүлчих. Би Club худалдаж авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. Тэр орой нөхөр маань миний гар утас руу залгаад Club худалдаж аваад мөрийтэй тоглоом тоглуулсан чинь дансаа бариулчихлаа гэж ярьсан. Тэгээд удахгүй гэртээ ирсэн. Гэртээ ирснээс хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/, ****  оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны ****  оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 8а/10829 дугаартай албан бичиг, түүний хавсралт жагсаалт /хх-ийн 12-14 хуудас/, Хаан банкны №5540/414 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-н Хаан банкны ********* дугаарын дансны депозит дансны хуулга, үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 18-24 хуудас/, ****  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29 хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 95-96 хуудас/, шүүгдэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч *********** нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, ****  оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны ****  оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 8а/10829 дугаартай албан бичиг, түүний хавсралт жагсаалт, Хаан       банкны №5540/414 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-н Хаан банкны ********** дугаарын дансны депозит дансны хуулга, үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, ****  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  шүүгдэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********-н Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрт интернэт орчинд “********** 2” нэртэй аппликейшинд *********** СLUВ нэртэй клуб үүсгэн ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт *********-н ***********г  мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь ****  оны ** дугаар сарын *, * дугаар сарын ***   -ний өдрүүдэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “*********** СLUВ” гэсэн нэр бүхий цахим хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж мөрийтэй тоглоом зохион байгуулж 2217000 төгрөгийн орлого олсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, ****  оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны ****  оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 8а/10829 дугаартай албан бичиг, түүний хавсралт жагсаалт, Хаан банкны №5540/414 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-н Хаан банкны *********** дугаарын дансны депозит дансны хуулга, үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, ****  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,

 

Мөн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2217000 төгрөгийг шүүгдэгч ************с гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2217000 төгрөгийг улсын төсөвт төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны Хаанбанкны шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

    Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч **********-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ************с Samsung Galaxy S22 маркийн гар утсыг хураан авсан ба түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

    Шүүгдэгч ***********  шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Хийсэн хэрэгтээ гэмшиж, дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ ойлгосон. Улсын яллагчийн дурдсан 800000 төгрөгөөр торгох ялаас багаар торгож өгнө үү гэсэн.

 

            Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч **********-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *********** овогт *********-н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч **********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********т мэдэгдэж,

 

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2217000 төгрөгийг улсын төсөвт төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий ягаан өнгийн Samsung Galaxy S22 маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч ***********т буцаан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч *********** овогт *********-н ***********г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт *********-н ***********г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2217000 төгрөгийг улсын төсөвт төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий ягаан өнгийн Samsung Galaxy S22 маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч ***********т буцаан олгож,

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ