Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********н ***********д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* жолооч ажилтай, ам бүл ***, аав дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ***-р багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны **** дугаар сарын ****-ны өдрийн 2024/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Нийслэлийн ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дугаар сарын ***-ны өдрийн 2024/ШЦТ/****** дугаартай шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *********** овогт ***********н ********* /ИД:************/.

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ***********  нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багт байх ***********н гэрийн гадна хохирогч ***********г зодож биед нь зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ***********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч ***********н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны **** дугаар сарын ***-ны өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт байх ***********н гэрт *********** гэх хүний хамт орсон. Бид хоёрыг ороход *******, **********, *********, ********* нар архи уугаад сууж байсан. Би *********** гуайн гэр лүү согтуу орсон байсан. *********** архи аяглаж сууж байгаад намайг алгасаад архи аягалаад байсан. Тэгэхээр нь яагаад алгасаад байгаа юм гээд маргалдсан. Тэгтэл *********** чамайг дүүгээрээ зодуулна гээд гараад явсан. 10 минут орчмын дараа *********** дүү ***********н хамт ирээд намайг дуудахаар нь гартал ********* миний зүүн гарыг мушгиад, тонгорч унагасан. ********* дээрээс өшиглөөд байж байтал *********** гэх хүн гэрээс гарч ирж салгасан. Миний зүүн гарын шуу хэсгээр 2 яс хугарсан. Тулгуур яс нь гэсэн. Би ер нь гайгүй согтолт багатай байсан. ***********н биед халдсан зүйл байхгүй. Зодоод байхаар нь барилцаж авсан. Би маргааш нь ***********н аав *********** гэдэг хүнтэй уулзахад эмчилгээний зардлыг нь төлнө гэхээр нь цагдаад хандаагүй юм. Зодоон болоход *********, **********, *********** бид нар байсан. Надад ямар нэгэн хохирол төлөөгүй. Гомдолтой байна. Одоог хүртэл ажил төрөл хийж чадахгүй байгаа. Төлбөрөө барагдуулмаар байна. Би сардаа 1 саяас 1,5 сая төгрөг олдог гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********** , *********** нартаа найзууд байгаа юм. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2023 оны зун Санжаа, *********** , *********** бид нар *********** ахын гэрт Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг хувааж уугаад сууж байтал *********, ***********  2 гэрээс гараад явсан. Би араас нь гарахад *********** , *********** хоёр маргалдсан бололтой *********** гудам өгсөөд алхаад явсан. Тэгээд удалгүй гэрийн гадна хүмүүс зодолдоод байна гээд нэг хүүхэд хэлсэн. Би гэрээс гараагүй. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа *********** той таарахад гар бугуйгаараа хавдчихсан гээд надад харуулсан. *********** , ***********д зодуулчихлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***********  нь машинаас буугаад ***********г 1 удаа хавсарч унагаасан. Маргааш нь *********** той, ***********н гэрт тааралдсан чинь чи ********* гэдэг дүүгээрээ намайг зодуулаад гар ийм болгочихлоо гээд гараа сойгоод уячихсан байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

 

          Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн ***********  нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторын үзлэг 132000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 52800 төгрөг, эрүүл мэндийн даатгалаас авсан мөнгө нийт 184800 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 639 дугаартай:... ***********н  биед зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал, зүүн бугалганд зулгаралт, гуя, баруун шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн бугалганд зулгаралт гэмтэл нь тухайн цаг хугацааны дараа үүсгэгдсэн байх боломжтой, гуя баруун шилбэнд сорви гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн бугалганд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гуя, баруун шилбэнд сорви гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай:.... Үзүүлэгч ***********н *********** ийн сэтгэцэд хор уршиг учраагүй байна. Үзүүлэгч ***********н *********** ийн сэтгэцэд өөрчлөлтийн шинж илрээгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/,

 

             Шүүгдэгч ***********н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 64 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 68 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********н шүүхэд ирүүлсэн:... Шүүгдэгч ***********  нь ***********н  эмчилгээний зардал 184800 төгрөгийг төлсөн байх тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1707 дугаартай:... *********** овогтой ялтан ********* (***********)-д холбогдох *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын ***-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоол, 601 дугаартай гүйцэтгэх хуудастай 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын гүйцэтгэх баримт бичиг манай газарт 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар ирсэн бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гараагүй, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлээгүй байгаа болно гэсэн албан бичиг,

 

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 67 хуудас/,

 

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 68-69 хуудас/ зэрэг болно.

 

              1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа  шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ***********  нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ***********н  зүүн гарыг мушгиж, тонгорч унагаан өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ***********  нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 184800 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны хөлс болох 5000000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн учраас үүнийг шүүгдэгч **********-с гаргуулж хохирогчид олгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ***********  гэм буруугийнхаа талаар:... Хэлэх зүйлгүй гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***********  нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт байх ***********н гэрийн гадна хохирогч ***********г зодож биед нь зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч ***********  нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт байх ***********н гэрийн гадна хохирогч ***********г зодож биед нь зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ***********н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хохирогч ***********н  2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт байх ***********н гэрт *********** гэх хүний хамт орсон. Бид хоёрыг ороход *******, ********, ********, ******* нар архи уугаад сууж байсан.  *********** архи аяглаж сууж байгаад намайг алгасаад архи аягалаад байсан. Тэгэхээр нь яагаад алгасаад байгаа юм гээд маргалдсан. ********* миний зүүн гарыг мушгиад, тонгорч унагасан. ********* дээрээс өшиглөөд байж байтал *********** гэх хүн гэрээс гарч ирж салгасан. Миний зүүн гарын шуу хэсгээр 2 яс хугарсан. Тулгуур яс нь гэсэн. Гомдолтой байна. Одоог хүртэл ажил төрөл хийж чадахгүй байгаа. Төлбөрөө барагдуулмаар байна. Би сардаа 1 саяас 1,5 сая төгрөг олдог гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч ***********н 2023 оны зун Санжаа, *********** , *********** бид нар *********** ахын гэрт Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг хувааж уугаад сууж байтал Санжаа, ***********  2 гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй гэрийн гадна хүмүүс зодолдоод байна гээд нэг хүүхэд хэлсэн. Би гэрээс гараагүй. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа *********** той таарахад гар бугуйгаараа хавдчихсан гээд надад харуулсан. *********** , ***********д зодуулчихлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, гэрч ***********н ***********  нь машинаас буугаад ***********г 1 удаа хавсарч унагаасан. Маргааш нь *********** той, ***********н гэрт тааралдсан чинь чи ********* гэдэг дүүгээрээ намайг зодуулаад гар ийм болгочихлоо гээд гараа сойгоод уячихсан байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********н шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***********  нь ***********н  эмчилгээний зардал 184800 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ***********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********н шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***********  нь ***********н  эмчилгээний зардал 184800 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********н 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт байх ***********н гэрийн гадна хохирогч ***********н  зодож биед нь зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ирүүлсэн *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********н  зүүн шуу, богтос ясны зөрөө багатай бороолж буй хугарал, зүүн бугалганд зулгаралт, гуя, баруун шилбэнд сорви гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 184800 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Шүүгдэгч ***********  нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 184800 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч ***********н мэдүүлэг, Хаанбанкны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********н шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***********  нь ***********н  эмчилгээний зардал 184800 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Хохирогч *********** нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх  тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгосон боловч сэтгэцэд хор уршиг учраагүй гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч ***********  нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 184800 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдолтой, ажилгүй байх хугацааны хөлсийг нэхэмжилнэ, эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч шүүгдэгч нь хохирогчид ямар нэгэн хохирол барагдуулсан зүйлгүй, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгч нь Нийслэлийн *********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ч энэ ялаа эдлээгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хоёр ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

      Шүүгдэгч ***********  нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ***********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***********н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********д мэдэгдэж,

 

Шүүгдэгч ***********  нь Нийслэлийн *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1707 дугаартай албан бичиг, Нийслэлийн *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял, Нийслэлийн *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

 

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 184800 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдолтой, гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***********д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял, Нийслэлийн *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 184800 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдолтой, гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ