| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0132/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********н ***********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ** дугаар сарын **-ний өдөр, Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн *********** дугаар гудамжны 15 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 1/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 2020/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *********** овогт ***********н ******** /*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны *** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн **-** тоотод хохирогч ***********-г зодож биед нь баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... ***********-г хохироосон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. 1500000 төгрөгийг хохирогчид төлсөн. Миний хөл одоогоор хадаастай байгаа. Би ажил хийгээд хохирлыг нь төлнө гэв.
Хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд ороо засаад унтсан. Тэгээд ******** нэг залуугийн хамт манай гэрт орж ирсэн. Тухайн үед цаг харахад 01 цаг 10 минут болж байсан ******** 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 1 ширхгийг гаргаж надад өгсөн. Тэгээд бид 3 ууж байгаад ***********тай хамт явсан залуу жижиг модон аягаар 2 татаад хурхираад унтаад байсан. Тэгээд ******** бид 2 Хараа нэртэй архиа ууж дуусгаад Соёрхол нэртэй архи задлаад ууж байсан чинь ******** надтай барилцаад авсан. Намайг архины шилээр толгой руу 1 удаа цохисон. Түүнээс хойш болсон асуудлын талаар санахгүй байгаа. Нуруун дээрээ 5 оёдол тавиулсан. Толгой руу юмаар цохисон нь хавдартай байсан. ***********тай хамт явж байсан залуу нь унтаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Уянга сум руу явсан аав гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд над руу *********** гээд таньдаг ах залгаад аав чинь хүнд зодуулсан байна. Хурдан ирээд аавыгаа эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би Уянга сумаас 11 цаг өнгөрч байхад аймагт ирэхэд аав ***********н баруун талын нүдэндээ архины шилээр цохиулсан мөн зүүн бөөрний дээд хэсэгт зүсэгдсэн байдалтай байсан. Түргэн дуудаад аавыг эмнэлэгт үзүүлээд хэвтүүлсэн эмчилгээ хийлгэсэн. Надтай ******** гэх хүн хамт архи уусан тэр намайг зодчихлоо гэж байсан. Манай хороонд байдаг *********** гэх хүн ******** согтуу орж ирээд танай аав ***********г алсан шүү гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ******** гэх хүн танай аавыг зодсон нурууг нь архины шилээр зүссэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн *********** овогтой *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ойрын дуудлага 52.800 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн 1,489,400 төгрөг нийт 1,542,200 төгрөгний зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 302 дугаартай:... ***********-н биед баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Нуруунд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн, баруун шанаа, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацарт, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
Шүүгдэгч ***********н хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 198 тоот тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 63 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуудас/,
Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн:... Хохиролд 1500000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 45 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн *********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-47 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************ нь архидан согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны 9 тоотод хохирогч ***********-г зодож улмаар түүний эрүүл мэндэд нь баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга, цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч **********д 1500000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Иймд шүүгдэгч М.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 2024 оны 04 дүгээр сарын сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн 09-09 тоотод хохирогч ***********-г зодож биед нь баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************ нь 2024 оны 04 дүгээр сарын сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн 09-09 тоотод хохирогч ***********-г зодож биед нь баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********-н 2024 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд ороо засаад унтсан. Тэгээд ******** нэг залуугийн хамт манай гэрт орж ирсэн. Тухайн үед цаг харахад 01 цаг 10 минут болж байсан ******** 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 1 ширхгийг гаргаж надад өгсөн. Тэгээд бид 3 ууж байгаад ***********тай хамт явсан залуу жижиг модон аягаар 2 татаад хурхираад унтаад байсан. Тэгээд ******** бид 2 Хараа нэртэй архиа ууж дуусгаад Соёрхол нэртэй архи задлаад ууж байсан чинь ******** надтай барилцаад авсан. Намайг архины шилээр толгой руу 1 удаа цохисон. Нуруун дээрээ 5 оёдол тавиулсан. Толгой руу юмаар цохисон нь хавдартай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, насанд хүрээгүй гэрч ***********-н 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд над руу *********** гээд таньдаг ах залгаад аав чинь хүнд зодуулсан байна. Хурдан ирээд аавыгаа эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би Уянга сумаас 11 цаг өнгөрч байхад аймагт ирэхэд аав ***********н баруун талын нүдэндээ архины шилээр цохиулсан мөн зүүн бөөрний дээд хэсэгт зүсэгдсэн байдалтай байсан. Түргэн дуудаад аавыг эмнэлэгт үзүүлээд хэвтүүлсэн эмчилгээ хийлгэсэн. Надтай ******** гэх хүн хамт архи уусан тэр намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ******** гэх хүн танай аавыг зодсон нурууг нь архины шилээр зүссэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **************-н *********** овогтой *********** нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ойрын дуудлага 52.800 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн 1,489,400 төгрөг нийт 1,542,200 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн хохиролд 1500000 төгрөг авсан. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********-н хохиролд 1500000 төгрөг авсан. Өөр гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ***********н 2024 оны 04 дүгээр сарын сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн 09-09 тоотод хохирогч ***********-г зодож биед нь баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********-н баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1542200 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Шүүгдэгч ************ нь хохирогч ***********д хохиролд 1500000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1542200 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***********с 1542200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1500000 төгрөгийг эмчилгээний зардал төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн шүүгдэгч нь 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Би 90 хувийн группэд байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн.
Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ***********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, группэд байдаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн *********** дугаар гудамжны 15 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 198 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***********т мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***********с 1542200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д хохиролд 1500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ***********г хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***********т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***********с 1542200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д хохиролд 1500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ