Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00497

 

 

 

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00497 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... тоотод оршин байрлах ... ББСБ ХХК /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... байрны ...  тоотод оршин суух, эрэгтэй, ... овогтой ... гийн ... /РД:... /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,068,838.73 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.... д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,209,200.30 төгрөг, үндсэн хүү 9,633,807.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,831.38 төгрөг, нийт 21,068,838.73 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Б.... тэй 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Б.... нь үндсэн зээл 790,799.70 төгрөг, зээлийн хүү 6,329,943.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260,427.11 төгрөг, нийт 7,381,170 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч Б.... нь ... ББСБ ХХК-тай зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг шилжүүлэн ав... бөгөөд тэрээр хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг төлж байсантай маргахгүй. Харин Б.... нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5,381,200 төгрөг төлсөн байхад ... ББСБ ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваариар үндсэн зээл 1,128,228 төгрөг, хүү 4,168,765 төгрөг буюу нийт 5,296,993 төгрөгийг төлөх ёстой бай... болох нь харагдана. Үүнээс үзвэл Б.... нь хугацаа хэтрүүлсэн боловч үндсэн зээлээ төлсөн буюу үндсэн зээлээс 1,128,000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байна. Гэвч ... ББСБ ХХК нь үндсэн зээлээс 790,799.70 төгрөг төлсөн, бусад төлөлтийг хүүд тооцсон гэж тайлбарлаж байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Ковидын хууль гаргах өдөр хүртэлх хүүтэй бид маргаагүй. Ковидын хуулийн дагуу зээлийн хүү 3 хувиас хэтрүүлж болохгүй гэж үзэж байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хуульд заасны дагуу 3 хувиар тооцсон, ... ББСБ ХХК-ийн 5 хувиар тооцсоны зөрүү нь 3,811,120 төгрөгийн зөрүү байгаа юм. ... ББСБ ХХК-ийн тооцоолол нь хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг хасагдах үндэслэлтэй, үлдэгдэл 15,000,000 гаруй төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ... ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээ, ... ББСБ ХХК-ийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт, ... дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлдэгчийн анкет, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас гарга... баримтгүй. Хариуцагчийн хүсэлтээр ... ББСБ ХХК-аас Б.... гийн зээлийн эргэн төлөлтийн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 11,209,200.30 төгрөг, үндсэн хүү 9,633,807.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,831.38 төгрөг, нийт 21,068,838.73 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаард... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн тооцоолол үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 15,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

4. Хэрэгт авагд... болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, зээлийн төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас ... ББСБ ХХК, нөгөө талаас Б.... 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох ... ББСБ ХХК нь 12,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Б.... нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ... дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод байрлах 23,56 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 5-8 тал/

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заа... гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заа... зээлийн гэрээг бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заа... бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус ханга... хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Гэрээний дагуу зээлдүүлэгч ... ББСБ ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Б.... д зээлийн гэрээний зүйл болох 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Б.... нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 789,600 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 789,570 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 802,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, нийт 7,381,170 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 9, 45-52 тал/

 

Дээрх баримт болон зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

7. Зээлийн гэрээний 7.2-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардаж, төлүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээг авна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заасан.

Зээлдэгч зээлийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөөгүй байх тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэхээр байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Иймд нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаард... нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заа... хугацаанд ав... зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Зээлийн гэрээний 2.1.7-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заа... хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заа... байх тул зээлдүүлэгч ... ББСБ ХХК нь зээлдэгч Б.... гээс Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

9. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс тасалбар болгож үндсэн зээл 11,209,200.30 төгрөг, зээлийн хүү 9,633,807.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,831 төгрөг, нийт 21,068,838.73 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч талаас зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үндсэн зээл 1,128,228 төгрөг, хүү 4,168,765 төгрөг буюу нийт 5,296,993 төгрөгийг төлөх ёстой бай... бөгөөд зээлдэгч Б.... нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5,381,200 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 790,799.70 төгрөг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Зээлдэгч Б.... нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлсөн нөхцөлд үндсэн зээлээс 1,358,215.09 төгрөг хасагдахаар бай... боловч тэрээр тухайн хугацааг зөрчиж, нийт 5 удаагийн гүйлгээгээр 5,381,110 төгрөг төлсөн байна. Хэрэв зээлдэгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлсөн нөхцөлд хуваарьт тогтоосон хэмжээгээр үндсэн зээлээс хасагдаж, тэрхүү хасагд... үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс зээлийн хүүг тооцохоор тогтоосон байна. Гэтэл зээлдэгч тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүйгээс буюу үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй, улмаар хасагдаагүй дүнгээс хүү тооцоход хуваарьт заа... хэмжээнээс илүү тогтоосон тооцоолол үндэслэлтэй байхаас гадна зээлийн гэрээний 2.3.10-т хууль, тогтоомж, журамд зааснаас бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

Иймд тооцоолол үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна Коронавируст халдвар /ковид-19/-ын цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 14дүгээр зүйлийн 141.1-т заа... Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуул... зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэх зохицуулалт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээнд хамаарахгүй.

 

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заа... бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.... гээс үндсэн зээл 11,209,200.30 төгрөг, зээлийн хүү 9,633,807.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,831 төгрөг, нийт 21,068,838.73 төгрөг гаргуулж ... ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Зээлдэгч Б.... нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заа... зохицуулалтад нийцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод байрлах 23,56 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагд... тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.... гээс зээлийн гэрээний үүрэгт 21,068,838.73 төгрөг /хорин нэгэн сая жаран найман мянга найман зуун гучин найман/ төгрөг гаргуулж ... ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод байрлах 23,56 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... гээс улсын тэмдэгтийн хураамжид 333,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ