Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Шүүгдэгч *********** , түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт **********ны **********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *********** овогтой, **********ны ********** /РД:**********/

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ***********  нь **** оны ** дугаар сарын **-ны шөнө 23 цаг 20 минутын үед согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн ********* тоотод гэртээ хохирогч **********-г зодож биед нь зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ***********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 23 цагийн үед  ********** гэх хүний хамт ********** гэх айлд 0.75 литрийн экс нэртэй архитай орсон. Тэгээд гэрт нь ороод архиа гэрийн эзэн **********.******* , би болон **********ын эхнэр бид хэд хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. ***********тай би маргалдаад байсан санагдаж байна. Нэг мэдсэн чинь ********** миний зүүн хөлийн гуяны дотор талд хутгаар хутгалсан байсан. Архиндаа согтоод миний ухаан санаа орж гараад байсан. Миний хөлнөөс цус их гарсан байсан. Эмнэлэг ирээд зүүн хөлний гуяны дотор талд үүссэн хутганы шарханд сумын эмч ************* цус тогтоох өвчин намдаах тариа хийгээд 9 оёдол тавьж цусыг тогтоож өгсөн. ********** нь миний зүүн хөлний гуяны дотор талд хутгаар нэг удаа хутгалсан. ********** бид 2 мөнгөнөөс болж маргалдаж байсан юм. Тэгээд ***********с мөнгөө авъя гэсэн чинь ********** өгөхгүй гээд маргалдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдрийн 21 цагийн үед би нөхөр **********ын хамт гэртээ байж байтал *********** нь ***********н хамт манай гэрт 0.75 литрийн Экс нэртэй архитай орж ирээд бид 4 хуваагаад уусан  юм. Тэгээд байж байтал *********** нь зээлсэн 100000 төгрөгөө авъя гэхээр нь одоо мөнгө байхгүй байна. Тэгж байгаад өгье гэтэл мөнгөө нэхээд манай нөхөр ********-тай хэрэлдэж, маргалдаад байсан. Тэгээд би гараад биеэ засчихаад гэртээ ороод иртэл ***********н зүүн талын хөлний гуянаас нь цус гараад байсан. Тэгээд би арын хашаанд байх *********** ахын гэрийн хаалгыг тогшоод *********** эгчээ манай нөхөр ********** ***********г хутгалчихлаа. *********** цус алдаад үхэх гээд байна гэж хэлтэл *********** эгч надад ямар хамаа байх вэ дээ эмнэлэгт ханд гэсэн. Тэгээд ************* эмч ирээд ***********г эмнэлэг рүү явсан. ********** нь ***********н зүүн хөлний гуяны хэсэгт манай өөрийн хэрэглэдэг бор иштэй хутгаар нэг удаа хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ***********н хамт 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед ********** сумын 3 дугаар багийн *** дугаар гудамжны *** тоот хашаанд байх **********ын гэрт 0.75 литрийн экс нэртэй архитай орсон. Дээрх архийг би Тогтох гэх хүний дэлгүүрээс авсан. Тэгээд *********** архийг **********т өгөөд ********** архийг задлаад ******, ********, **********ын эхнэр *********** нар хуваагаад уусан. Би архинаас хоёр л татсан. Тэгээд *********** ***********с мөнгөө авъя гээд жоохон маргалдаж байсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Намайг **********ын гэрт байхад ********** ***********г хутгалсан зүйл болоогүй. Намайг гэр рүүгээ явснаас хойш тийм хэрэг болсон талаар 08 дугаар сарын 23-ны өглөө **********ын эхнэр ***********с дуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цаг 10 минутад ********** сумын 3 дугаар багийн Онгийн хороонд хүн хутгалуулсан байна гэх дуудлагыг *********** эрүүл мэндийн төвд ирүүлсэн. Тэгээд дээрх дуудлагад очиход ********** сумын *********** 3 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх ********** гэх хүний гэрт гэрийн зүүн орны урд *********** ганцаараа цустайгаа холилдсон хэвтэж байсан. Тэгээд байж байтал гэрийн гаднаас гэрийн эзэн *********, эхнэр *********-н хамт орж ирсэн. ***********г хэн хутгалсан юм бэ гэж асуутал ********** нь би хутгалсан юм гэж байсан. Тэгээд би ***********н хутгалуулсан зүүн талын хөлөнд чангалуур тавиад сумын эрүүл мэндийн төвд авчирч эмчилгээ хийсэн. Намайг очиход *********** нь цус их алдсан байсан. Би ***********н биед цус тогтоогоод, цус сэлбэх шингэн хийсэн. Тэгээд хутганаас үүссэн 2 шарханд нийт 9 оёдол тавьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай:...  **********-н биед зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  Зүүн гуянд шарх, цус хуралт гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун нүдний доод зовхи, бугалгад цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/,

 

            2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

           

            2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн яаралтай тусламж, үйлчилгээний хуудас /хх-ийн 24 хуудас/,

           

            2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

 

             Шүүгдэгч ***********н хувийн байдалтай холбоотой баримт буюу мал, тооллогын 2023 оны тооллогын хуулбар /хх-ийн 41 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 42 хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 хуудас/, үл хөдлөх  хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 46 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуудас/,

 

            Хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

 

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 27-р хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-р хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ***********  нь архидан согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цаг 20 минутын үед Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 10 тоотод байх өөрийн гэртээ хохирогч ***********тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож биед зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч **********-н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч **********н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өмгөөлөгч Б.Ууганжаргал миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд *********** ын хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогч ***********тай маргалдсаны улмаас түүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, харилцан тохиролцож хохирол төлбөрийг барагдуулсан. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

 

Шүүгдэгч ***********  гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, их харамсаж байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *********** т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***********  нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 20 минутын үед согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн ********* тоотод гэртээ хохирогч **********-г зодож биед нь зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

              Шүүгдэгч ***********  нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 20 минутын үед согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн ********* тоотод гэртээ хохирогч **********-г зодож биед нь зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч **********-н 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед  ********** гэх хүний хамт ********** гэх айлд 0.75 литрийн экс нэртэй архитай орсон. Тэгээд гэрт нь ороод архиа гэрийн эзэн **********.******* , би болон **********ын эхнэр бид хэд хувааж уусан. Нэг мэдсэн чинь ********** миний зүүн хөлийн гуяны дотор талд хутгаар хутгалсан байсан. Архиндаа согтоод миний ухаан санаа орж гараад байсан. Миний хөлнөөс цус их гарсан байсан. Эмнэлэг ирээд зүүн хөлний гуяны дотор талд үүссэн хутганы шарханд сумын эмч ************* цус тогтоох өвчин намдаах тариа хийгээд 9 оёдол тавьж цусыг тогтоож өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 хуудас/, гэрч ***********н  тухайн өдрийн 21 цагийн үед би нөхөр **********ын хамт гэртээ байж байтал *********** нь ***********н хамт манай гэрт 0.75 литрийн Экс нэртэй архитай орж ирээд бид 4 хуваагаад уусан. Тэгээд би гараад биеэ засчихаад гэртээ ороод иртэл ***********н зүүн талын хөлний гуянаас нь цус гараад байсан. ************* эмч ирээд ***********г манай гэрээс аваад эмнэлэг рүү явсан. ********** нь ***********н зүүн хөлний гуяны хэсэгт манай өөрийн хэрэглэдэг бор иштэй хутгаар нэг удаа хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/, гэрч **********н би ***********н хамт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед ********** сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх **********ын гэрт 0.75 литрийн экс нэртэй архитай орсон. ********** архийг задлаад ********, *********, **********ын эхнэр *********** нар хуваагаад уусан. Би архинаас хоёр л татсан. Тэгээд *********** нь ***********с мөнгөө авъя гээд жоохон маргалдаж байсан. Би тэгээд гэр лүүгээ явсан. Намайг **********ын гэрт байхад ********** нь ***********г хутгалсан зүйл болоогүй. Намайг гэр рүүгээ явснаас хойш тийм хэрэг болсон талаар 08 дугаар сарын 23-ны өглөө **********ын эхнэр ***********с дуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, гэрч ***********н 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цаг 10 минутад ********** сумын 3 дугаар багийн ***********нд хүн хутгалуулсан байна гэх дуудлагыг *********** эрүүл мэндийн төвд ирүүлсэн. Тэгээд дуудлагад очиход ********** сумын *********** 3 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх ********** гэх хүний гэрт гэрийн зүүн орны урд *********** ганцаараа цустайгаа холилдсон хэвтэж байсан. ***********г хэн хутгалсан юм бэ гэж асуутал ********** нь би хутгалсан юм гэж байсан. Хутганаас үүссэн 2 шарханд нийт 9 оёдол тавьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн яаралтай тусламж, үйлчилгээний хуудас /хх-ийн 24 хуудас/,  2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, шүүгдэгч *********** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ***********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н надад гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *********** ын 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 20 минутын үед согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн ********* тоотод гэртээ хохирогч **********-г зодож биед нь зүүн гуянд шарх, баруун нүдний доод зовхи, бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт **********ны ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *********** ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **********-н биед баруун зүүн гуянд шарх, цус хуралт гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун нүдний доод зовхи, бугалгад цус хуралт гэмтлүүд учирсан.

 

            Хохирогч ********* нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч *********** ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 төрлийн ялын төрөлтэй ба шүүгдэгч нь тархины хагалгаанд орсон, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь малчин ажилтай, мал малладаг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй баг эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 4-16 насны 4 хүүхэдтэй, цөөн тооны мал аж ахуй эрхэлж, эхнэрийн хамт амьдардаг хөдөлмөрч даруу зантай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь 2022 онд тархины харвалт өгч байнгын эмчийн хяналтад байдаг учраас үүнийг харгалзан үзэж түүнд мөнгөн торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөнгөн торгуулийг хугацаанд нь төлж чадна гэдгээ илэрхийлж байгаа учраас түүний хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч ***********  нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********ны ***********г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***********  нь өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********** т мэдэгдэж,

 

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь  гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай 27 см урттай, бариул хэсэг нь 11.5 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 15.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт **********ны ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********ны ***********г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********** т мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь  гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай 27 см урттай, бариул хэсэг нь 11.5 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 15.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ