| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* *********-д холбогдох 2426002500222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, ********** настай, ************, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод барилгын карказын мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ****** дугаар багийн ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд *********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын ***-ны өдрийн ************ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт ********* ********* /РД: ********* /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын төвд хохирогч *********-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Хохирогч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ********* сумын төвд ******** тоотод гэртээ ямаагаа самнаад байж байтал утас дуугараад шатахуун түгээх станцад мөнгө аваачиж өгөхөөр шатахуун түгээх станц руу явсан. Тэгтэл ********* бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг орилоод байхаар нь би албаны машин битгий эвдэлчих гэж хэлтэл чи битгий хуцаад бай, энэ байтугай зүйл эхлүүлчихээд чамайг алсан ч болно гэж хэлсэн. Тэгээд би хөдлөөд өөр газар очоод зогссон. Тэгсэн чинь ********* надад архи авч өг гэж хэлсэн. Тэгээд гэнэт ********* зангидсан гараараа зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд би зодуулж байхаар гэж бодоод машинаас буусан. Тэгтэл ********* 22-ын түлхүүр авч гарч ирээд эр хүн шиг ярьчих гэж хэлсэн. Тэгээд би албаны машин эвдэлчих байх гэж бодоод ойрттол чамд ахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би машинд ойртож очоод машинд суугаад хөдлөх гэж байтал баруун гараараа баруун шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад байж байтал чи яасан их цустай юм, чамайг алсан ч багадна гэж хэлсэн. Тэгээд ********* нь чи муу хаяад явдаг яасан овоо юм бэ? гээд хэрүүл хийж байгаад архи аваад ир гээд байхаар нь Харзтай нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Тэрийгээ задлаад хуваагаад ууж байснаа гэнэт бос ч ирээд намайг цамцны захаар хоолой боогоод байсан. Тэгээд зүүн гараараа заамдчихаад баруун гараараа зүүн шанаа руу 2 удаа цохисон, аманд цус амтагдаад байхаар нь 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн. Биед л гэмтэл учирсан харин машин тэрэг зүгээр байгаа. Гомдолтой байна. Шүдээ хийлгэмээр байна. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********* манай нөхөр байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой нөхөр ********* нь ********* гэх хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ********* гэх хүн архи авч өг гээд ********* айлын хүндээ хэлээд архи авчруулсан. Тэрийг хамт уу гэхээр нь хамт суугаад ууж байтал шанаа руу цохисон гэж хэлсэн. *********-н дээд эрүүний зүүн талын шүд булгараад уначихсан байсан. Буйлнаас нь цус гарсан. Баруун хөмсөг нь язарчихсан байсан. Хоолой орчимд арьс нь хөхөрчихсөн, зулгаралт ихтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 05 дугаар сарын 15-ны үдээс хойш би хашаа хороогоо янзлаад зогсож байтал ********* гэх хүн *********-н хашаанд ороод ирчихсэн хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй би гэртээ орсон. Дараа нь ********* намайг дуудаад гараад очтол нэг ундаа, шил архи надад ойртуулаад өгөөч гэхээр нь би авчирч өгсөн. Тэгээд *********-д архи, ундааг өгчихөөд гэртээ орсон. Удалгүй ********* намайг дуудаад байсан. Гартал машин түрээд өгөөч гэсэн. Би машиныг нь түрж өгөөд байж байтал ********* гэх залуу *********-д агсан тавиад маргалдаад байсан. ********* гэх залуу *********-н хацар луу нэг удаа цохисон. *********-н баруун хөмсөг нь сэтэрчих шиг болсон. Би тэр хоёрыг салгасан. ********* *********-д нэг цохиулчихаад машиныхаа дэргэд суугаад байсан. Тэр хоёр хоёулаа халамцуу байсан. ********* нь нилээн согтолттой байсан. *********-н баруун хөмсөг халцарч, сэтэрсэн байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 406 дугаартай:... Үзүүлэгч *********-н биед баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүгдэгч *********-н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ий. 45-р хуудас/,
Хохирогч *********-н шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 26-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2426002800222 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын төв дээр хохирогч *********-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Иймд шүүгдэгч *********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********* гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Э.*********-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын төвд хохирогч *********-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын төвд хохирогч *********-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/, хохирогч *********-н 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ********* сумын төвд 13-02 тоотод гэртээ ямаагаа самнаад байж байтал утас дуугараад шатахуун түгээх станцад мөнгө аваачиж өгөхөөр шатахуун түгээх станц руу явсан. Тэгтэл ********* бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг орилоод байхаар нь би албаны машин битгий эвдэлчих гэж хэлтэл чи битгий хуцаад бай. Энэ байтугай зүйл эхлүүлчихээд чамайг алсан ч болно гэж хэлсэн. Тэгээд би албаны машин эвдэлчих байх гэж бодоод ойрттол чамд ахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би машинд ойртож очоод машинд суугаад хөдлөх гэж байтал баруун гараараа баруун шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад байж байтал чи яасан их цустай юм. Чамайг алсан ч багадна гэж хэлсэн. Тэгээд ********* нь чи муу хаяад явдаг яасан овоо юм бэ? гээд хэрүүл хийж байгаад архи аваад ир гээд байхаар нь Харзтай нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Тэрийгээ задлаад хуваагаад ууж байснаа гэнэт бос ч ирээд намайг цамцны захаар хоолой боогоод байсан. Тэгээд зүүн гараараа заамдчихаад баруун гараараа зүүн шанаа руу 2 удаа цохисон. Аманд цус амтагдаад байхаар нь 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн. Биед л гэмтэл учирсан. Шүдээ хийлгэмээр байна. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/, гэрч *********-н ********* манай нөхөр байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой нөхөр ********* ********* нь ********* гэх хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ********* гэх хүн архи авч өг гээд ********* айлын хүндээ хэлээд архи авчруулсан. Тэрийг хамт уу гэхээр нь хамт суугаад ууж байтал шанаа руу цохисон гэж хэлсэн. *********-н дээд эрүүний зүүн талын шүд булгараад уначихсан байсан. Буйлнаас нь цус гарсан. Баруун хөмсөг нь язарчихсан байсан. Хоолой орчимд арьс нь хөхөрчихсөн, зулгаралт ихтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч *********-н 2024 оны 05 дугаар сарын 15-ны үдээс хойш би хашаа хороогоо янзлаад зогсож байтал ********* гэх хүн *********-н хашаанд ороод ирчихсэн хоорондоо маргалдаад байсан. ********* гэх залуу *********-н хацар луу нэг удаа цохисон. *********-н баруун хөмсөг нь сэтэрчих шиг болсон. Би тэр хоёрыг салгасан. ********* *********-д нэг цохиулчихаад машиныхаа дэргэд суугаад байсан. Тэр хоёр хоёулаа халамцуу байсан. ********* нь нилээн согтолттой байсан. *********-н баруун хөмсөг халцарч, сэтэрсэн байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/, шүүгдэгч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч *********-н шүүхэд ирүүлсэн надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********-н надад гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *********-н 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын төвд хохирогч *********-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********* овогт ********* *********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********-н биед баруун хөмсөгт шарх, 23-р шүдний булгарал, 24-р шүдний сулрал, хүзүү, баруун бугалганд зулгаралт гэмтлүүд учирсан.
Хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч *********-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Улаанбаатар хотод хувиараа барилга дээр ажил хийдэг, тогтмол цалин хөлс олдог зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг, тогтмол цалин хөлс олдог учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжтой учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэсэн.
Шүүгдэгч Э.*********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ********* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт ********* *********-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.*********-д мэдэгдэж,
Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* *********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт ********* *********-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.*********-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ