Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/413

 

 

2024      10         08                                           2024/ШЦТ/413

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгч  Ж.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жт холбогдох эрүүгийн 2425000000458 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, А овогт Ж Ж /РД:0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ж.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Орхон аймгийн,ийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 0.73 хувийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ж.Жын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хуулийн өөрчлөлтийн талаар сонсож байсан гэх мэдүүлэг,

    - эрүүгийн 2425000000458 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 0,73% ...гэх  баримтууд /хх-ийн 06-07-р тал/,

- Тоёота Приус маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-р тал/

             -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/

  -Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-14-р тал/

            -гэрч Б.Б мэдүүлсэн:... 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн цагдаа Б.Б хамт Орхон аймгийн,ийн нутаг дэвсгэрт Хүрэн дэлгүүрийн зам дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зогсохгүй яваад өгөхөөр нь олон нийтийн цагдаа Б.Б явуулж С хүнсний дэлгүүрийн урд зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь машиныг нь унтраагаад буулгаж ирээд мэдээллийг нь шалгахад Ж Ж гэх******* хүн байсан. Тухайн хүн нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Үүний дагуу драгер үлээлгэж шалгахад 0.73%-ийн согтолтын зэрэгтэй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

           -гэрч А.А-ын мэдүүлсэн:....” 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эхнэр бид хоёр найз Ж.Жыг гэр нүүлгээд өг гэж гуйсан. Тэгсэн миний дотор шартаад найзыгаа ганц шил юм аваад өгчих гээд гуйсаар байгаад авахуулсан. Орхон аймгийн, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 3-20 дугаар байрны гадаа Жын эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ганц шил Хараа архи уусан. Тэгээд цаадах чинь харьж амарлаа гээд яваад өгсөн. Би гэрт орж амарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р тал/

-Шүүгдэгч Ж.Жын яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Орхон аймгийн,ийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 0,73 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөн оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...Б.А надаас архи аваад өгөөч дотор эвгүй байна шартаад байна гээд гуйгаад шаналгаад байхаар нь би Хараа нэртэй 1 шил архийг авч өгөөд цуг уучихсан. Тэгээд харьж явах замдаа цагдаа нар зогсоож шалгасан. Би драгер үлээсэн. Согтуурлын зэрэг гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

- Ж.Жт холбогдох 2425001007 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 47-53-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Орхон аймгийн,ийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 0.73 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ж.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

             -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт санал гаргасан

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар Орхон аймгийнын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай гэж,

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд: ялын талаар өөр саналгүй гэж тус тус санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ж Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 8 сарын хугацаагаар Орхон аймгийнын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жт шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

         -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Ж.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ