Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00546

 


2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00546 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух ... овогтой ... ын ... /РД: ... /,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух ... овогтой ... гийн ... /РД: ... / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, . хороо, ...., өөрийн байранд байрлах ... т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

Нэхэмжлэгч Д.... , Д.... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.... , Д.... нар нь хариуцагч ... т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан ... дүүргийн ... хороо, ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 92,8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг ... -ны өдрийн байдлаар 227,755,480.74 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээч үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ижил төстэй хөрөнгийн үнэтэй бус ашиглалтад орсон цаг хугацааны хувьд зөрүүтэй, харилцан адилгүй Кёкшү цамхаг буюу ашиглалтад ороод 5-9 жил болж байгаа орон сууцны үнэлгээтэй харьцуулан гаргасан нь үндэслэлгүй. Төлбөрт хураагдсан орон сууц нь ашиглалтад ороод 2 жил болж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... -ны өдрийн 01641 дугаар захирамжаар О.... , Д.... нараас 153.448.346 төгрөгийг гаргуулж ... -д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүргийн ... хороо, Энхтайвангийн өргөн чөлөө ... байрны ... тоот 92,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, авто зогсоолын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр ... ХХК-аар үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 227,755,408 төгрөг, авто зогсоол 31,622,987 төгрөгөөр тус тус үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... -ны өдрийн ... дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ...-ны өдрийн ..., ... дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, ...-ны өдрийн ... дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул гэжээ.

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... -ны өдрийн 102/ШШ2020/01641 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжилсэн 153,448,346.74 төгрөгийг ...-ны өдрөөс ...-ны өдрийг хүртэл тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.... , О.... нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаартай гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... тоотод байрлалтай, 92.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... дугаар давхрын 5 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ...-ний өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаартай гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... тоотод байрлалтай, 92.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... дугаар давхрын 5 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолоор битүүмжилж, ...-ний өдрийн ...  дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

5. Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул ... нь ...-ны өдрийн 9/207 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийг шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр ... ХХК-ийг томилсон, шинжээч дээрх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 31,622,987 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 227,755,480.74 төгрөг болохыг тус тус тогтоосон байна.

 

7. Шинжээч ... ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 73-74/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна. Мөн үнэлгээний тайлангаас үзэхэд, тухайн үнэлгээ хийгдсэн орон сууцны барилгад байрлах ижил төрлийн орон сууцны үнэлгээтэй харьцуулан үнэлсэн болох нь тогтоогдож байх /хэргийн 71 тал/ ба зөвхөн ашиглалтад орсон цаг хугацааны хувьд зөрүүтэй, харилцан адилгүй орон сууцны үнэлгээтэй харьцуулж үнэлгээ гаргасан гэх нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй байна гэж үзэхээр байна.

 

9. Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт ...-ний өдөр хүлээлгэн өгсөн /хэргийн 10 тал/ байх бөгөөд нэхэмжлэгч нар шүүхэд ...-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ... т холбогдох Д.... , О.... нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаартай гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... тоотод байрлалтай, 92.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот гэрчилгээтэй, ... дүүргийн ... хороо, ... дугаар давхрын 5 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.... , Д.... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ