| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03562/И |
| Дугаар | 102/ШШ2022/00230 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/00230
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороололын 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:СЭ00000000, 0 овогт 0-ын 0-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхоны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:УШ00000000, 0 овогт 0-ын , 0-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
Хариуцагч:Г.Д-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М, хариуцагч Г.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч М.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 онд Г.Д-тай танилцаж, 2014 оноос хамтран амьдарч 2017 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авсан.
Бидний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Д.Э, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Д.М нар төрсөн.
Сүүлийн 3 жил Г.Д их архи ууж, агсам тавьж, зан авир нь эвдэрч надад сэтгэл зүйн болон бие мах бодийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан.
2020 оны 08 дугаар сард Г.Д архи ууж ирсэн үедээ намайг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан тул би хоёр охиноо аваад тусдаа амьдарч байна.
Миний бие цагдаад дуудлага өгч Г.Д-д эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч уг хэрэг шийдэгдээгүй маш олон байцаагч нар руу шилжиж, сүүлд нь Өршөөлийн хуульд хамрагдсан.
Иймд миний бие дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Мөн эрх бүхий байгууллагуудаас Г.Д-ын нэр дээр үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байхгүй гэж баримтаар ирсэн боловч гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Г.Д-ын байр ашиглалтад ороогүй, өмчлөлийн гэрчилгээ гараагүй, гэрчилгээ гарсан тохиолдолд аавынх нь нэр дээр бүртгэгдэнэ гэж хэлж байсан.
Бид хоорондоо ярилцаад, өнөөдрийн байдлаар өгсөн авсан зүйлгүй ч Г.Д хүүхдүүдийн амьдрах аюулгүй орчныг хангахын тулд байрны урьдчилгаа төлбөр 40.000.000 төгрөгийг дараа долоо хоногийн нэг дэх өдөр өгнө гэж хэлсэн, гэжээ.
Хариуцаг чГ.Д-д шүүхэд гаргасан тайлбартаа:
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Харин бид нар дундын эд хөрөнгөгүй учраас М.М-тай ярилцаад тохиролцохоор болсон.
Миний бие ажилтай байгаа тул хэргийг эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт:
Нэхэмжлэгч 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, охин Д.М, Д.Э нарын “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, 0 дүүргийн 0 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн Д.М, Д.Э нар эрүүл бойжиж байгаа талаарх “Тодорхойлолт”, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай 000000 сургуулийн сургалтын менежерийн “Тодорхойлолт”, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай Б дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын М.М “С” хотхоны 000 дугаар байрны 00 тоотод оршин суудаг гэх “Тодорхойлолт”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч М.М-гийн цахим үнэмлэхний хуулбарыг,
Хариуцагч хариу тайлбар, цахим иргэний үнэмлэхний хуулбар, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Үл хөдлөх эд эсэх лавлагаа” зэрэг баримтуудыг нотлох баримтаар хавтас хэрэгт гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр:
Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвөөс хариуцагч Г.Д-ын нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагааг нотлох баримтаар гаргуулан бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.М, хариуцагч Г.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтийг гаргаж байна.
Хариуцагч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, бидний хооронд хуваах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй тул дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 0000 онд танилцаж, С0 дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Д.Э 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Д.М нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 000000, 000000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, Б дүүргийн 00 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Д.Э0, Д.М0 нар эрүүл өсөж бойжиж байгаа” гэх “Тодорхойлолт”, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай 0000 сургуулийн сургалтын менежерийн “Тодорхойлолт”-ууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар хүүхдүүд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг талуудад үүсэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэгГ.Даас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Д.Э, Д.М нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч маргаагүй, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу охин Д.Э, Д.М нарыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдах нь зүйтэй байна .
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар” тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 495.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Г-Н Д, Т овогт М-н М\ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Д.Э, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Д.М нарыг эх М.М-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Д.Э, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Д.М0 нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Г.Д-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаарГ.Даас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Мд даалгасугай.
7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Ундармаад даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 495.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА