Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ** дугаар сарын **-ны өдрийн 2018/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** овог **********н ********** /РД: ***********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг **** хорооллын шороон зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

 

            2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан:... **-** *** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолооч С.**********г согтуурал шалгагч драйгер-6810 багажаар үлээлгэж шалгахад 3.73% согтолттой байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 29-31 хуудас/,

 

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ирээд хоол цай идэж уучхаад би 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд хүргэн **********-тэй хамт хувааж уусан. Тэгээд манай хүргэн машинаа унаад гараад явсан байсан. ********** нь гараад л ирье гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Хүргэн бид хоёр байсан өөр хүн байхгүй байсан. **********н эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм 2023 онд “Нэткапитал эс ти эйч” ХХК-аас авч байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр би 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ****** хорооллын гудамж талбайн шороон зам дээр үүрэг гүйцэтгэж байхад **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл шалгаж зогсооход ********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Засаг даргын тамгын газар хэсгийн төлөөлөгчийн 104 тоот өрөөнд 6810 багажаар үлээлгэсэн. Би тэгээд жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл бичсэн. С..**********г драйгер-6810 багажаар үлээлгэхэд 3.73% гарсан. 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***** хороололд замын хөдөлгөөнд оролцож байсан тухайн үед нь зогсоосон. Тэгээд саарал өнгийн **-** *** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад ********** нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж шалгуулсан ба би жолооны үнэмлэхээ гэж хэлсэн чинь би эрхээ хасуулсан гэж хэлсэн. Тэгээд **********с согтууруулах ундаа үнэртэж байсан. **********н жолоочийн мэдээллийг нь шалгасан чинь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 27 хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр Олон нийтийн цагдаа Г.Мягмардаш, Б.Нямтогоо нарын хамт Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа **-** *** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл шалгахад ********** нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор Засаг даргын тамгын газрын хэсгийн төлөөлөгчийн 104 тоот өрөөнд оруулж олон нийтийн цагдаа Г.Мягмардаш нь 68-10 багажаар согтолтын зэргийг шалгахад 3,73 хувь гарсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан Манай олон нийтийн цагдаа Мягмардашид шалгаж жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл бичсэн. Тухайн үед Мягмардашид тээврийн хэрэгслийг шалгаж архи согтууруулах ундаа үнэртэж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

            Шүүгдэгч **********н хувийн байдлыг тодорхойлсон буюу төрөл садангийн лавлагаа /хх-ийн 32 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 35 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №77 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39 хуудас/, 2023 оны мал тооллогын А дансны хуулбар /хх-ийн 40-41 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/,

           

            2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 18-р хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулийг чандлан биелүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутаг Онги хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ **-** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Түүний үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутагт Онги хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутагт Онги хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **-** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **********н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, гэрч ********** би 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво гаргаж ирээд хүргэн **********тэй хамт хувааж уусан. Тэгээд манай хүргэн машинаа унаад гараад явсан байсан. ********** нь гараад л ирье гэсэн би сайн мэдэхгүй байна. Хүргэн бид хоёр байсан өөр хүн байхгүй байсан. **********н эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм 2023 онд “Нэткапитал эс ти эйч” ХХК-наас авч байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/, гэрч **********н тухайн өдөр би 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн Онги хорооллын гудамж талбайн шороон зам дээр үүрэг гүйцэтгэж байхад **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл шалгаж зогсооход ********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Засаг даргын тамгын газар хэсгийн төлөөлөгчийн 104 тоот өрөөнд 6810 багажаар үлээлгэсэн. Би тэгээд жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл бичсэн. **********г 6810 багажаар үлээлгэхэд 3,73 хувьтай гарсан. 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн Онги хороололд замын хөдөлгөөнд оролцож байсан тухайн үед нь зогсоосон. Тэгээд саарал өнгийн **-** *** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад ********** нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж шалгуулсан ба би жолооны үнэмлэхээ гэж хэлсэн чинь би эрхээ хасуулсан гэж хэлсэн. Тэгээд **********с согтууруулах ундаа үнэртэж байсан. **********н жолоочийн мэдээллийг нь шалгасан чинь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 27 хуудас/, гэрч **********н тухайн өдөр Олон нийтийн цагдаа Г.Мягмардаш, Б.Нямтогоо нарын хамт Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа **-** *** улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл шалгахад ********** нь архи согтууруулах ундааны зүйлс үнэртэй байсан болохоор Засаг даргын тамгын газрын хэсгийн төлөөлөгчийн 104 тоот өрөөнд оруулж олон нийтийн цагдаа ********** нь 68-10 багажаар согтолтын зэргийг шалгахад 3.73 хувь гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,  Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 20 хуудас/, шүүгдэгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан.

 

              Шүүгдэгч ********** нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч **********н 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутаг Онги хорооллын шороон зам дээр **-** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч **********н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болох бага насны хүүхдүүдтэй, хувиараа барилга дээр ажил хийдэг, хувьдаа 196 тооны малтай, цалин орлоготой, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах боломжтой байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт байхгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна  гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ********** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ********** өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********т мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 77 тоот тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********н **********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********т мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

  5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ