| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0415/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/418 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/418
2024 10 10 2024/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ц
Шүүгдэгч С.Б, С.Х, Ж.З нарыг оролцуулан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, С.Х, Ж.З нарт холбогдох эрүүгийн 2325003740535 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Г ургийн овогт Ж.З, регистрийн дугаар:0000000000;
*******, Ш ургийн овогт С.Х, регистрийн дугаар: 0000000000;
*******, Б ургийн овогт С.Б, регистрийн дугаар:0000000000;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.З нь гэмт хэргийг үйлдэхийг санаачилж удирдан С.Х, С.Б нараар гэмт хэргийг гүйцэтгүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 07 сараас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэр С хотхоны ....... тоотод, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн ...................... дугаартай өрөөнд Рокеr 2 аппликейшн ашиглан “Нийслэл” гэх клуб үүсгэж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулж Л.Эрдэнэтуяагийн Хаан банкны 0000000000, 0000000000дугаартай данс, С.Бы 0000000000 Ж.Зын 0000000000, 0000000000, 0000000000, Г.Н 0000000000, С.Хийн 0000000000, 00000000000дугаартай данснуудыг ашиглаж нийт 801,776,799.92 төгрөгийн орлого олж, 792,793,588.80 төгрөгийг зарлагадаж 11,519,729.96 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн
Шүүгдэгч С.Х,С.Б нар нь Ж.Зын гэмт хэрэг үйлдэхийг санаачилж удирдсаны дагуу урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч С.Бы мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Ж.Зын мэдүүлсэн:.. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
-шүүгдэгч С.Хийн мэдүүлсэн:.. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-18-р тал/
-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-48-р тал/
-Г.Н эзэмшлийн 0000000000 дугаар Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-103-р тал/
-“Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах тухай” Орхон аймгийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаар прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 105-р тал/
-шүүгдэгч С.Б эзэмшлийн 0000000000 дугаар Голомт банкны, Төрийн банкны 0000000000 дугаар дансны хуулгууд /1-р хх-ийн 108-115-р тал/
-шүүгдэгч С.Хийн эзэмшлийн 0000000000, 0000000000, шүүгдэгч С.Бы эзэмшлийн 0000000000, Ж.Зын эзэмшлийн 0000000000 дугаар Хаан банкны данснуудын хуулга /1-р хх-ийн 117-148-р тал /
-гэрч Г.Н мэдүүлсэн:. Г 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр над руу фэйсбүүкээр залгаад юм ярьж байгаад “чамд Хаан банкинд данс байгаа юу чи өөрөө ашигладаг юм уу ашигладаггүй бол найздаа хэсэг хугацаанд хэрэглүүлээч” гэж надад хэлсэн. Найз нь хаан банканд 0000000000 тоот данстай өөрөө бараг ашиглаад байдаггүй юм чи хэсэг ашиглаж болно гэж хэлээд Гд өөрийнхөө 0000000000 тоот данс руу интернэт банкаар нэвтэрдэг нзр Каnzass харин нэвтрэх код нь Каnzass2 гүйлгээний хийх код нь Onedream369 гэж фэйсбүүк чатаар Г руу явуулсан. Тэгэхэд Г найз нь чиний дансыг ашиглаж байгаа юм чинь чамд мөнгө өгье гэж хэлээд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн А гэх хүүхдийн хаан банкны дансыг гуйж 100,000 төгрөг хийлгүүлж авсан. Маргааш нь би Гтай холбогдож дахин Гас 300,000 төгрөг үеэл Хулангийн голомт банкны 1605229524 тоот дансаар авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160-р тал/
-“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №24/2424 дугаартай: ....Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтын хүрээнд хаан банкны данс эзэмшигч 5 хүний 13 данснаас ашиглалтад байгаа 9 дансыг шүүж эцсийн дүгнэлтийг цагдаагийн байгууллага болон хаан банкнаас ирүүлсэн материалын хүрээнд хийж гүйцэтгэв.
С.Б 000000000
Ж.З 000000000
Ж.З 000000000
Ж. З 0000000000
Г.Н 0000000000
С.Х00000000000.Х 000000000000
Л.Эрдэнэтуяа 000000000
Л.Эрдэнэтуяа 000000000 нарын дансаар 2023 оны 06 сарын 01-нээс 2023 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 817,489,463 төгрөгийн орлого орсноос бусад орлого 15,712,662.80 төгрөг, тоглоомоос орсон орлого 801,776,799,92 төгрөг орсон бол бусад зарлага 16,027,211.48 төгрөг, тоглоомын зарлага 792,793,588.80 төгрөг, нийт цэвэр ашиг 11,519,729.96 (Арван нэгэн сая таван зуун арван есөн мянга долоон зуун гучин) төгрөгийн ашигтай ажилласан байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 179-190-р тал/
-Архангай аймгийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 218-221-р тал/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 224-р тал/
-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 45-51-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 53-р тал/
-“Т” ХХК-ны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24/9 дугаартай албан бичиг /2-р мхх-ийн 56-57-р тал/
-Шинжээч Д.О-ы мэдүүлсэн:.. 2023 оны 06 сарын 01-нээс 2023 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд З 0000000000 хаан банкны тоот харилцах дансны гүйлгээгээр 16,643,600 төгрөгийн орлого орсноос 679,0000 төгрөгийг хувийн цэвэр орлого тоглоомоос олсон орлого 15,964,000 төгрөг, нийт 16,471,853,34 төгрөгийн зарлага гарснаас хувьдаа 2,159,623 төгрөг, тоглоомд 14,312,230.34 төгрөгийн гүйлгээ тус тус хийгджээ. Тухайн хэрэгт холбогдогч иргэн ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй нь дансны хуулгаар харагдаж батлагдаж байгаа бөгөөд 679,000 төгрөгийг өөрийн бусад орлого гэж үзээд 172,800 төгрөгийг тоглоомын явцад олсон цэвэр ашиг буюу цэвэр орлого гэж үзлээ. Ж.Зын 0000000000 хаан банкны тоот харилцах дансны хуулгаас харвал 2023 оны 06 сарын 10-ны өдрөөс тус оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 0000000000 дансаар цахим тоглоомын мөнгийг авдаг байсан байна. Харин 2023 оны 09 сарын 21-нээс 2023 оны 10 сарын 08-ныг хүртэл хугацаанд цахим тоглоомын мөнгийг авдаг байсан ба З 0000000000 тоот харилцах дансаар нийт 17,542,212 төгрөгийн орлого орсноос 25,400 төгрөг бусад орлого 17,516,812 төгрөгийг тоглоомоос орсон орлого гэж үзээд тоглоомын явцад олсон цэвэр ашгийг 8,865,119 төгрөг олсон гэж шинжээч цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалын хүрээнд үзсэн.
Иргэн С.Х нь 0000000000, 0000000000 тоот хаан банкны харилцах дансыг эзэмшдэг бөгөөд дээрх 2 дансыг 2023 оны 06 сарын 05-наас тус оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд ашиглаж байсан. С.Х нь 0000000000 тоот харилцах дансаар 56,254,000 тоглоомын явцад олсон цэвэр ашгийг 174,721 төгрөг олсон, харин 5167737594 тоот дансаар 120 удаагийн гүйлгээ хийгдэж хувийн орлого 870,000 бусад орлого 31,177,000 төгрөгийг тоглоомоос орлого гэж үзээд тоглоомын явцад олсон цэвэр ашгийг 345,407 төгрөг гэж үзсэн ба хоол унаанд зарлага гаргадаг байсан нь харилцах дансны хуулгаар харагдаж байсан болно.
2023 оны 06 сарын 10-наас тус оны 10 сарын 6-нийг хүртэл хугацаанд 0000000000 тоот дансыг ашиглаж байсан ба 2023 оны 06 сарын 10-аас оны 10 сарын 05-ны өдрийн хооронд С.Б 0000000000 хаан банкны харилцах дансны гүйлгээгээр нийт 36,192,563 төгрөгийн орлого орсноос 563 төгрөгийг хувийн цэвэр орлого, тоглоомоос олсон орлого 27,233,700 нийт 36,629,870 төгрөгийн зарлага гарснаас хувьдаа 2,577,395 төгрөг, тоглоомд 34,052,474 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэнээс 8,958,863 төгрөгийг өөрийн бусад орлого гэж үзээд 207,346 төгрөгийг тоглоомын явцад олсон цэвэр ашиг буюу цэвэр орлого гэж үзсэн С.Б 0000000000 хаан банкны тоот харилцах дансны гүйлгээгээр гарсан нийт орлого зарлага тус бүрийг хувьдаа зарцуулсан, тоглоомоос орсон орлого, тоглоод зарцуулсан зарлага гэж ангилан өөрсдийн цэвэр орлогоос өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан зарлагыг хассан, тоглоомоос орсон орлогоос тоглоомын зарлага хасагдаж үнийн зөрүүгээр цэвэр ашиг тооцоолсон.
С.Б 0000000000 Ж.З 0000000000, Ж.З 0000000000, Ж. З 0000000000, С.Х 0000000000, С.Х 0000000000 дансыг эзэмшдэг бөгөөд С.Х нь 0000000000, 0000000000 тоот хаан банкны харилцах дансыг эзэмшдэг бөгөөд дээрх 2 дансыг 2023 оны 06 сарын 05-наас тус оны 10 сарын 05-ныг хүртэл, 2023 оны 06 сарын 01-ээс 2023 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд З 0000000000 хаан банкны тоот харилцах данс, Ж.Зын 0000000000 хаан банкны тоот харилцах дансны хуулгаас харвал 2023 оны 06 сарын 10-ний өдрөөс тус оны 10 сарын 05-ний өдрийг хүртэл хугацаанд тус дансаар гүйлгээ хийгдэж байсан нь харагдаж байлаа. Б 0000000000 харилцах дансаар 33,868,100.00 төгрөгийн орлого олж 52 597,724.00 зарлага гаргаж 1,270,376.00 төгрөгийн ашиг олсон, З 0000000000 харилцах дансаар 13,807,234 орлого орсноос 4,290,977.40 зарлага гарч 9,516,256.60 ашиг олсон, З 5094728921 харилцах дансаар 13,603,800 орлого орсноос 16,415,594.21 зарлага гарч 2,811,794.21 алдагдалтай харагдаж байсан ба З 0000000000харилцах дансаар авто зээл төлөлт их хийгдэж байсан байна. Б 0000000000 З 0000000000, 3уунбаяр 0000000000 тоот данснуудаар 61,279,190.30 орлого орсноос 53,304,584.04 зарлага гарч 974,606.26 ашиг олсон харагдаж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-62-р тал/
-Шүүгдэгч Ж.Зын яллагдагчаар мэдүүлсэн...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө бага насны 2 хүүхэдтэй мөн группт байдаг ээжийгээ байнгын асардаг, хоол цайг нь дөхүүлж өгдөг. Өдрийн цагаар ажил хийе гэхээр хүүхдүүдээ нааш цааш зөөх, ээжийг асрах гээд боломжгүй. 2023 оны 06 дугаар сарын эхээр өөрөө покер нээж ажлуулж үзвэл зүгээр юм байна гэдэг санаа төрөөд тус оны 06 дугаар сарын сүүлээр найз Хтой уулзаж ярилцсан. Тэгээд бид 2 ярилцаад ажиллуулахаар шийдэж Рокеr2 нэртэй зөвхөн покер тоглодог аппликэйшн дотор “Нийслэл” нэртэй клуб нээсэн юм. Би өөрийн гар утсаараа тус кпубыг нээсэн бөгөөд тус оны 07 дугаар сарын эхнээс кпубээ ажлуулж эхэлсэн. Нэг л админы эрхтэй бөгөөд эхэндээ бид 2 цуг ажлуулдаг байсан. Тус шинэ нээгдэж буй клуб нь ямар ч хүнгүй учир фэйсбүүкт төлбөр төлж бүүст хийлгэж тус клубыг сурталчилсан юм. Тэгээд 07 дугаар сарын эхнээс 07 дугаар сарын 20-ныг хүртэл хүн маш бага орж ирж байсан юм. Тэгэхээр нь ахин төлбөртэй бүүст хийсэн бөгөөд тус оны 08 дугаар сарын 15-наас хүмүүс орж ирж тоглох нь ихэссэн юм. Тэгээд би ажилтай байсан учир тус оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 01-нийг хүртэл Х тус клубыг ганцаараа ажлуулсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-нээс хойш Бтай Х бид 2 уулзаад Бтай хамт ажиллахаар болсон бөгөөд би ажилгүй үедээ тус клубын үйл ажиллагаанд оролцдог байсан юм. Тус оны 09 дүгээр сарын сүүл буюу 27, 28-ны өдрүүдээс тус цахим мөрийтэй тоглоомыг шалгаж, хааж байгаа гэдгийг дуулаад хөдөө орон нутаг явсан дээр юм байна гэж бид 3 ярилцсан. Ингээд Х, Б нар нь тус оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт ирсэн бөгөөд нэг хоноод маргааш нь баригдсан юм. Байгуулсан клуб-д маань доод тал нь 10,000 төгрөгөөр суух боломжтой бөгөөд ширээнд сууж буй хүн нь админы тавьсан данс руу өөрийн тоглох мөнгөө шилжүүлдэг юм. Тоглогч нь өөрийн өгсөн нэрээрээ гүйлгээний утга дээрээ нэрээ бичээд, тэгээд мөнгөө шилжүүлсний дараа тоглох хүсэлтээ явуулдаг. Үүнийг нь админ шалгаж мөнгө нь орж ирсэн тохиолдолд тоглохыг нь зөвшөөрдөг юм. Тийм учраас админ байнга хяналт тавьж байх шаардлагатай байдаг юм. Тоглогч тоглохоо болих үед тухайн тоглогчийн үлдсэн мөнгийг админ нь бодоод тоглогчийн өгсөн данс руу шилжүүлдэг юм. Тус кпубд нийт 2000 хүн орох багтаамжтай бөгөөд нэг ширээнд дээд тал нь 9 тоглогч тоглох тоотой юм. Ер нь нэг ширээнд 5-с дээш тоглогч байгаа тохиолдолд тоглоомыг эхлүүлдэг бөгөөд заримдаа админ нь өөрийгөө мэдэгдэхгүйгээр өөр хаягаар тус ширээнд нь орж тоглодог байсан. Админы хувьд хэн хожихыг нь мэдэх боломжгүй бөгөөд олон улсын аппликэйшн тул хянах боломжгүй, хөзрийн мод нь цаанаасаа тааварлах боломжгүй тараагддаг юм. Аль тоглогчид ямар хөзрийн мод байгааг ч мэдэх боломжгүй юм. Тоглолтын хугацаа бол хязгааргүй байдаг юм. Нийслэл кпубыг нээснээс авхуулаад 2023.10.02-ны өдрийг хүртэлх хугацаанд тус клубт дандаа миний Лгийн Эн Хаан банкны 2 дансыг ашигласан бөгөөд түүнээс хойш буюу Орхон аймагт ирээд ажиллуулахдаа Н гэх хүний Хаан банкны дансыг тавьж ашигласан юм. Өөр хэн нэгний данс ашиглаагүй юм. Биийнхээ дансыг өөрөөс нь зөвшөөрөл авч ашигласан бөгөөд гэхдээ яг ийм тоглоомонд ашиглана гэдгээ хэлээгүй юм. Тухайн үед маань дөнгөж төрөөд хөдөө сүлжээгүй газар байсан. Иймээс бид нар тус данс руу орж, гарч байгаа гүйлгээг мэдэж хянадаг байсан. Н гэх хүний дансыг фэйсбүүк зараас олж авсан бөгөөд тэрээр өөрийнхөө дансыг ашиглуулна гэж зар тавьсны дагуу холбогдож түүний дансыг 1 сарын хугацаатай 400,000 төгрөг төлж ашиглахаар чаталж тохиролцсон юм. Үүний дагуу тэрээр дансныхаа хувийн мэдээллийг өгч түүнд 100 болон 300,000 төгрөгөөр 2 хувааж 400,000 төгрөгийг нь өгсөн юм. Тоглоомын ашгийн тухайд бол хэн нэг тоглогч хожих бүрт тухайн хожсон мөнгөн дүнгийнх нь 3 хувийг клуб авч үлддэг дүрэмтэй бөгөөд аппликэйшн өөрөө 3 хувийг нь хасаад мөнгөн дүнг нь гаргаад өгчихөөр нь хожигчийн мөнгийг админ шилжүүлдэг юм. Энэхүү хугацаанд би тоглоом нээж тоглуулсны ашиг гэж барагцаагаар 3-4 сая төгрөгийг авсан, Х, Б нарыг хэдэн төгрөг авсан гэдгийг мэдэхгүй байна. Ашгийн талаар бүртгэл хөтөлж байгаагүй, харин тоглогчийн талаар буюу зарим нь мөнгөө авахгүйгээр гараад явчихдаг болохоор тус асуудлыг л бүртгэл хөтөлдөг байсан. Ер нь би Х, Б нарыг цалинжуулж байгаагүй, хэн хэнийгээ ч цалинжуулж байгаагүй бөгөөд админ хийж байгаа хүн нь ашгаа авдаг байсан. Тэгээд хэн нэгэнд нь мөнгө хэрэгтэй бол өгчихдөг байсан. Нэг тоглолтын ширээнд 1 гар утас шаардлагатай байдаг бөгөөд зэрэг зэрэг ширээнд тоглолт эхэлбэл нэмж гар утас хэрэгтэй болдог учраас олон гар утас хэрэгтэй байдаг юм. Мөн интернэт зайлшгүй хэрэгтэй учир гэр интернэт төхөөрөмж ашигладаг байсан юм. Тоглолтод ашиглаж байгаа данснаас Х, Б бид 3 өөрсдийн мөнгө буюу ашгаа авахдаа өөрсдийн авах дансаараа л авдаг байсан. Би бол өөрийнхөө дансаар л авдаг байсан. Яг нарийн би хэзээнээс хэдний хооронд админ хийгээд энэ хугацаанд яг хэний ямар дугаарын дансыг ашиглаад яг хэдэн төгрөг орж, гарч тэгээд хэдэн төгрөгийн ашиг олсон гэдгийг нарийн хэлж мэдэхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, бүтэн жил цагдаад шалгагдаад хэцүү байдаг юм байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг барагдуулна”...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-78-р тал/
-Шүүгдэгч С.Хийн яллагдагчаар мэдүүлсэн... Анх 2023 оны 06 дугаар сарын сүүлээр найз Зтай уулзаж байхдаа покерыг тоглуулж үзэхээр шийдсэн. Тэгээд тус оны 07 дугаар сарын 1- нээс Рокеr 2 гэх нэртэй аппликэйшнийг гар утсанд татаж аваад Нийслэл клуб гэдэг нэртэй тоглоомын ширээг нээсэн юм. З гар утсаараа татаж аваад нээсэн бөгөөд би хажууд нь байсан.. Тэгээд 2023.08.15-ны хавьцаа З, Б бид 3 уулзаж Б бид хоёртой хамт ажиллахаар болсон. Түүнээс хойш Б бид 2 ажиллах болсон бөгөөд ээлжилж бас ажилладаг байсан. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ийм төрлийн тоглоом ажиллуулдаг хүмүүс баригдаад байхаар нь бид 3 хөдөө орон нутаг руу явъя гэж ярилцаад 2023.10.05-ны өглөө Б бид 2 Эрдэнэтэд ирсэн. Тэгээд Роял гэх буудалд ороод цахим мөрийтэй покер тоглоомоо тоглуулж байгаад орой нь баригдсан юм. Анх бол Зын Э-н Хаан банкны дансыг тоглоомдоо ашигладаг байж байгаад 2023.10 сарын 03, 04-нөөс фэйсбүүкийн зар дээрээс Н гэж хүний дансыг авч ашигладаг болсон... Тоглоом маань багадаа 10,000 төгрөгөөр тоглох ширээ байсан бөгөөд намайг энэхүү тоглоомын админ хийснээс хойш яг хэн хэний дансаар хичнээн төгрөг орж гарсныг мэдэхгүй байна. Орлого, зарлагын бүртгэл хөтөлж байгаагүй бөгөөд харин тоглогч нь гэнэт утасных нь цэнэг дуусах болон бусад шалтгаанаар тоглоомоос гарч явсан үед нь тус хүний мөнгөн дүнг бол дэвтэр дээр бүртгээд тэгээд буцаад ороод ирэхээр нь шилжүүлдэг байсан. Би энэхүү тоглоомын админыг хийснээрээ хэн нэгнээс цалин бол авч байгаагүй, харин өөрийн админ хийсэн үеийнхээ ашгийг өөртөө авдаг байсан. Тэгэхдээ тоглоомд ашиглаж байгаа данснаас өөрийнхөө Хаан банкны 5152100459 данс руу шилжүүлж авдаг байсан. Ер нь бид 3-аас ашгийг хариуцдаг хүн байгаагүй, хэнд нь мөнгө хэрэгтэй байна түүнд бол мөнгө өгчихдөг байсан. Тухайн өдрийн админ нь тус өдрийнхөө ашгийг өөрөө авах зарчмаар явдаг байсан. Нэг ширээнд бол нэг гар утас ашигладаг бөгөөд ахиад өөр ширээ нээхээр бол нэмж гар утас шаардлагатай байдаг бол цагдаад хураалгасан гар утаснууд бол тийм учиртай. Мөн данс тооцоо хянадаг, орлого, зарлагын мессежийг хүлээж авдаг нэг гар утас байдаг юм. Тухайн тоглоом нь интернэт орчинд ажилладаг бол интернэт заавал байх ёстой бөгөөд тийм учраас гэр интернэт төхөөрөмжийг ашиглаж байсан. Би энэхүү тоглоомыг тоглуулж эхэлснээс хойш барагцаагаар 5 сая төгрөгийг өөрийнхөө дансаар авсан бөгөөд З, Б нарыг хэд хэдийг авсныг мэдэхгүй байна. Би тухайн ашиг гэж авсан 5 сая төгрөгийг нэг дор аваагүй учир тухай бүр нь идэж, уух өмсөж зүүх ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан юм. Анх тухайн тоглоомыг нээхдээ ийм асуудалд орно гэж бодоогүй. Урьдчилан тооцоогүй учир харамсаж байна. Мөн учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна.. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90-р тал/
-Шүүгдэгч С.Бы яллагдагчаар мэдүүлсэн.. 2023 оны 08 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд би найз З, Х нартай уулзсан бөгөөд тэр хоёроос цахим мөрийтэй тоглоом буюу покер тоглуулж байгаа гэдгийг сонсоод би хамт ажиллахаар болсон.Тэгээд би 2023.09.01-нээс хамт ажилласан бөгөөд тэгэхдээ би Хийн гэрт очдог, тэднийд энийгээ ажлуулдаг байсан. Тэгэхдээ би 1 өдөр очоод 2 хоног амардаг байсан. Ингэж явсаар 2023.10.04-ний өдөр шиг санагдаж байна Эрдэнэтэд Хийн хамт ирээд буудалд цахим мөрийтэй тоглоомоо ажлуулж байгаад цагдаад баригдсан юм. Би покер тоглоомын админ хийдэг байсан бөгөөд тэр өдрийнхөө ашгийг өөртөө авдаг байсан.Админ нь ширээнд тоглох гэж байгаа тоглогчийн хүсэлт болон бооцооны мөнгийг авч тэгээд хожсон тоглогчид хожсон мөнгөнийх нь 97 хувийг нь буцааж өгч үлдсэн 3 хувийг нь ашиг гэж авдаг байсан. Тоглоомд Зын Эрдэнэтуяагийн Хаан банкны 1 дансыг ашигладаг байж байгаад Н гэж хүний дансыг 2023.10.04-ний өдөр ашигласан юм.... Би тус админаар ажилласан өдрийнхөө нийт орлогыг тоглоомд ашиглаж буй данснаас өөрөө шилжүүлж өөрийнхөө Хаан банкны 5832978816 дансаар авдаг байсан юм. Х, З нар нь мөнгө хэрэгтэй байна гэвэл би бас ашгаасаа өгдөг байсан. Намайг админ хийх хугацаанд хичнээн хүн тоглож, хэдэн төгрөг орж, хэдэн төгрөг буцааж өгснийг мэдэхгүй байна, би лав хувьдаа ашиг гэж 2,500,000 төгрөгийг авсан байх. Гэхдээ тус мөнгийг нэг дор аваагүй бөгөөд ажилласан өдрөө дунджаар 150-300,000 төгрөг ашиг олдог байсан, заримдаа хоосон үе ч байсан. Х, З нар нь ашиг гэж хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Гар утаснуудыг тоглоомын ширээ нээхэд хэрэглэдэг бөгөөд харин интернэт төхөөрөмж ашигладаг байсан юм. Админ бол аль тоглогч хожихыг, ямар хөзөртэй байгааг мэдэх боломжгүй бөгөөд харин хожсон тоглогчийн мөнгөний 3 хувийг авах тохиргоотой учир түүнийгээ л ашиг гэж авдаг. Анх тоглоомд ороход нь ингэж 3 хувийг авна гэсэн бичвэр байдаг юм. Би болон Х, З нар нь хэн нэгнээсээ цалинжиж, тогтсон цалин хөлс авч байгаагүй бөгөөд өөр өөрсдийн админ хийсэн өдрийнхөө л ашгийг авдаг байсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм зүйл болохыг тооцоолоогүй, ард нь гарах хор уршгийг тооцоолоогүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг барагдуулна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-102-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.Шинжхлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.З санаачлан С.Х, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон хамтарч, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цахим орчинд Рокеr2 апплекейшн ашиглан “Нийслэл клуб” гэдэг нэртэй тоглоомын ширээг үүсгэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр С.......... тоотод, үргэлжлүүлэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Р.......... дугаартай өрөөнд мөрийтэй тоглоом зохион байгуулж покер тоглуулан, Хаан банкин дахь Л.Э 0000000000, 0000000000дугаартай, С.Бы 5032978816 дугаартай, Ж.Зын 0000000000, 0000000000, 0000000000 дугаартай, Г.Н 0000000000 дугаартай, С.Хийн 0000000000, 00000000000дугаартай данснуудаар нийт 801,776,799.92 төгрөгийн орлого оруулж, 792,793,588.80 төгрөгийг зарлагадаж 11,519,729.96 төгрөгийн ашиг олсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зураг, данс эзэмшигчийн талаархи мэдээлэлүүд, гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Ж.З, С.Х, С.Б нар нь бүлэглэн 2023 оны 07 сараас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр С хотхоны ....... тоотод, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Р зочид буудлын ........ дугаартай өрөөнд Рокеrrrr 2 аппликейшн ашиглан “Нийслэл клуб”гэх ширээ үүсгэн ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.З, С.Х, С.Б нарын цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр тоглуулсан энэ үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар эсхүл мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр тоглуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол ...ял шийтгэнэ”гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан санаатай үйлдэл мөн.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.З, С.Х, С.Б нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба мөрдөн шалгах ажиллагаанд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.З, С.Х, С.Б нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хориглосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч эрүүгийн хариуцлага санал болгосон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд Улсын яллагч: Шүүгдэгч Ж.Зыг 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, С.Хийг 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, С.Быг 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн гэж,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нар гэм буруутай, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдууллаа.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж,
2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу прокурор, шүүгдэгч Ж.З, С.Х, С.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 11,519,729.96 төгрөг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15 ширхэг гар утас, 11 ширхэг цагаан өнгийн цэнэглэгч, уртасгагч залгуур 2 ширхэг, хар өнгийн дөрвөлжин “гэр интернэт” гэх бичиглэлтэй төхөөрөмж зэргийг улсын орлогод оруулахаар санал гаргасан нь үндэслэлтэй бөгөөд, шүүгдэгч нар саналтай танилцсан байна.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирол учраагүй, гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 11,519,729.96 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч нараас гаргуулж,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Галакси С-8 загварын гар утас 3 ширхэг, Самсунг Галакси С-9 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Галакси Нөте-9 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ Ж-6 загварын гар утас 1 ширхэг, Айфоне 6 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А50 загварын гар утас 1 ширхэг, Самсунг ОН7 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Галакси Нөте-8 загварын гар утас 2 ширхэг, ЛЖ Кюүй 92 загварын гар утас 1 ширхэг, Айфоне 6 плас загварын гар утас 1 ширхэг, Рэдми Нөте 10 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А7 загварын гар утас 1 ширхэг, нийт 15 ширхэг гар утас, 11 ширхэг цагаан өнгийн цэнэглэгч, уртасгагч залгуур 2 ширхэг, хар өнгийн дөрвөлжин гэр интернэт гэх бичигтэй төхөөрөмж зэргийг улсын орлогод оруулж,
-5 хавтас 1032 хуудас дансны хуулга шинжилгээний материал, Хаан банкны харилцах дансны лавлагаа, хуулга бүхий 1 ширхэг сиди, 50, 60 хуудастай 2 ширхэг дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овогт Жийн Зыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан , Ш ургийн овогт Сн Х, Б ургийн овогт Сн Б нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Х нарыг тус бүр 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З, С.Б, С.Х нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлд зааснаар торгох ялын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Ж.З, С.Б, С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.З, С.Б, С.Х нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 11,519,730 төгрөгийг тэнцүү хуваан, шүүгдэгч тус бүрээс 3,840,000 төгрөгийг гаргуулж,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Самсунг Галакси С-8 загварын гар утас 3 ширхэг, Самсунг Галакси С-9 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Галакси Нөте-9 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ Ж-6 загварын гар утас 1 ширхэг, Айфоне 6 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А50 загварын гар утас 1 ширхэг, Самсунг ОН7 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Галакси Нөте-8 загварын гар утас 2 ширхэг, ЛЖ Кюүй 92 загварын гар утас 1 ширхэг, Айфоне 6 плас загварын гар утас 1 ширхэг, Рэдми Нөте 10 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А7 загварын гар утас 1 ширхэг, нийт 15 ширхэг гар утас, 11 ширхэг цагаан өнгийн цэнэглэгч, уртасгагч залгуур 2 ширхэг, хар өнгийн дөрвөлжин “гэр интернэт” гэх бичигтэй төхөөрөмж 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 135 тоот прокурорын зөвшөөрлөөр Гн Н /РД:/-ийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тус дансанд бүртгэлтэй “Интернэт банк”-ны эрхийг хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 хавтас 1032 хуудас дансны хуулга шинжилгээний материал, Хаан банкны харилцах дансны лавлагаа, хуулга бүхий 1 ширхэг сиди, 50 хуудастай, 60 хуудастай 2 ширхэг дэвтэр зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ