Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н *********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ***** суманд ******** цемент шохой ХХК-д механик инженер ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ********* сумын ** дүгээр баг ********* ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **********  овогт **********н ********* /РД:***********/,

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч **********   шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Өмнө нь байцаагчид мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                               

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 хуудас/,

 

Хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***** оны ** дугаар сарын **-ний орой 21 цаг өнгөрч байхад ***********-н гэрт очоод хоол идээд архи уугаад тоглоод сууж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь нойлд цусаа тогтоох гээд байж байсан. Миний хажууд ***********, *********** нар байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан. Миний хүзүүний зүүн талд зүсэгдсэн. ***********г ундаа хийж байсан стакан шидсэн гэж *********** хэлсэн. Яагаад тэгсэн талаар нь санахгүй байгаа. Ууж байгаад агсарсан байх. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 

Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт ***********н эхнэр ********** буюу ********** над руу залгаад манай эхнэртэй ярьсан байсан. Эхнэр нь надад толгой түрүү хагалаад  хаячихлаа гэсэн юм яриад байна. Очоодох гэхээр нь ***********-н гэрт очсон. Гэрт нь ороход *********** , ********** , ********* 3 нойлын өрөөнд ********** ын толгойноос гарч байсан цусыг тогтоох гээд зогсож байсан. Би бүх юм болсны дараа очсон. *********** , ***********-н эхнэр хоёр аяга сүн гээд дуугарахад ********** ын толгойноос цус гарсан гэсэн. ********** , **********  2 буйдангийн 2 талд сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өчигдөр 13 цагийн үед намайг гэртээ байж байхад ********** , ********** хоёр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд би эхнэр Цэрэндолгорын хамт гадуур юм эмхлүүлж байгаад орой 19 цагийн үед гэртээ очсон. Тэгээд хоол унд хийж өгөөд архи ууж эхэлсэн. Шөнөжингөө уугаад өглөө цагийг нь сайн мэдэхгүй байна 05 цагийн орчимд буйдан дээр тасарчихсан байсан. Тэгтэл гэнэт толгойноос цус гарлаа гэхээр нь сэргэсэн. Сэргээд харсан чинь ********** ын зүүн чихний ард талаас цус гараад байхаар нь нойл руу оруулж угаагаад хөвөн шатааж тавиад тогтохгүй байсан. Нэг мэдсэн эмнэлэг ирээд аваад явсан. Манай эхнэр нэг юм шидэх шиг болоод дуугарсан чинь шил хагараад харсан. Тэгээд **********  ахын толгойноос цус гарч байсан гэж хэлсэн. ********* аяга шидсэн байх. Зүүн чихнийх нь ар талаас цус гараад байсан. Тайга нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архи, хужаа архи гээд нэг архи, ногоон экс 0.75 литр, мөн 20 ширхэг пиво хувааж уусан. Хагарсан стакан нь манай гэрт байсан стакан мөн  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өчигдөр цагийг нь санахгүй байна орой хоол цай хийж өгөөд тэд нар тоглоод, архи уугаад суусан.  *********** , ********** , **********  3 юм ярьж сууж байсан. Би гал тогоондоо юм хийгээд байж байсан чинь шил дуугарах шиг болохоор эргээд харсан чинь **********  ахын зүүн чихнийх нь араас цус гараад байсан. Цус гарахаар нь би дарсан чинь тогтоогүй. Угаалгын өрөө рүү ороод угаасан чинь тогтохгүй байхаар нь түргэн дуудсан. **********, ********* 2 өөд өөдөөсөө хараад сууж байгаад стакан аваад шидчихсэн юм шиг байсан. Оногдох шиг сонсогдохоор нь эргээд харахад шил хагарсан байсан. Тэд нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй гэнэт тийм зүйл болчихсон. Би тухайн хагарсан шилийг шүүрдээд хогийн саванд хийгээд хаячихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаартай:... Үзүүлэгч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх гэмтүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтүүд байх боломжтой.  Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.  Хүзүүний венийн судас тасарсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ***********-н өвчний түүх /хх-ийн 27-60 хуудас/,

 

Шүүгдэгч **********н хувийн байдалтай холбоотой буюу иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 83 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 85 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/,

 

Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн:... Хохиролд 900000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

 

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 60 хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2426000000217 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... Шүүгдэгч **********   нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ хохирогч ***********-н хүзүүн рүү шилэн стакан шидэж биед нь хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх гэмтүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна.  Иймд шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчид 900,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **********  гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэг шинжлэн судалсан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 хуудас/, хохирогч ***********-н 2024 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад ***********-н гэрт очоод хоол идээд архи уугаад тоглоод сууж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь нойлд цусаа тогтоох гээд байж байсан. Миний хажууд *********** , *********** нар байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан. Миний хүзүүний зүүн талд зүсэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, гэрч ***********н 2024 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт ***********н эхнэр ********** буюу ********** над руу залгаад манай эхнэртэй ярьсан байсан. Эхнэр нь надад толгой түрүү хагалаад хаячихлаа гэсэн юм яриад байна. Очоодох гэхээр нь ***********-н гэрт очсон. Гэрт нь ороход *********** , ********** , ********* 3 нойлын өрөөнд ********** ын толгойноос гарч байсан цусыг тогтоох гээд зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, гэрч ***********-н өчигдөр 13 цагийн үед намайг гэртээ байж байхад ********** , ********** хоёр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд хоол унд хийж өгөөд архи ууж эхэлсэн. Шөнөжингөө уугаад өглөө цагийг нь сайн мэдэхгүй байна 05 цагийн орчимд буйдан дээр тасарчихсан байсан. Тэгтэл гэнэт толгойноос цус гарлаа гэхээр нь сэргэсэн. Сэргээд харсан чинь ********** ын зүүн чихний ард талаас цус гараад байхаар нь нойл руу оруулж угаагаад хөвөн шатааж тавиад тогтохгүй байсан. Нэг мэдсэн эмнэлэг ирээд аваад явсан. Манай эхнэр нэг юм шидэх шиг болоод дуугарсан чинь шил хагараад харсан. Тэгээд **********  ахын толгойноос цус гарч байсан гэж хэлсэн. ********* аяга шидсэн байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, гэрч **********н өчигдөр цагийг нь санахгүй байна орой хоол цай хийж өгөөд тэд нар тоглоод, архи уугаад суусан.  *********** , ********** , **********  3 юм ярьж сууж байсан. Би гал тогоондоо юм хийгээд байж байсан чинь шил дуугарах шиг болохоор эргээд харсан чинь **********  ахын зүүн чихнийх нь араас цус гараад байсан. Цус гарахаар нь би дарсан чинь тогтоогүй. Угаалгын өрөө рүү ороод угаасан чинь тогтохгүй байхаар нь түргэн дуудсан. ********** , ********* 2 өөд өөдөөсөө хараад сууж байгаад стакан аваад шидчихсэн юм шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ***********-н өвчний түүх /хх-ийн 27-60 хуудас/, шүүгдэгч **********  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн хохиролд 900000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн  дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлсэн ***********-н өвчний түүх, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч **********  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********  гийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч **********  овогт **********н ***********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч **********  гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч ***********-н биед хүзүүний хажуу хэсгийн том вений судасны тасрал, хүзүү хоолойн булчин, хуйханд шарх бүхий хүнд хохирол учирсан. 

 

Шүүгдэгч **********   нь хохирогч ********** д 900000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч **********  г бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид баримтаар 500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч нь тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой ажил хийж, цалин хөлс олдог, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шилний хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзсэн. Учир нь шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн ********* суманд Хөтөл цемент шохой ХХК-д механик инженер ажилтай учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч **********  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 900000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. ********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон учраас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өөрийн гаргасан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хохирол хор уршиг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бага насны 3 хүүхэдтэй, өөрөө ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг хүн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно заасан учраас түүнд оногдуулах 10000000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Торгуулийн ялын хамгийн доод нэгжээр оногдуулах саналтай байна. Мөн тухайн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хамгийн бага ял болох 10000000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн.

 

   Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч **********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэргийг харгалзан үзэж шүүгдэгч **********  овогт **********н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** д хохиролд 900000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн стаканы хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********  овогт **********н ***********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********  овогт **********н ***********г арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********  д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********д хохиролд 900000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн стаканы хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ