| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03422/и |
| Дугаар | 102/шш2022/00536 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/шш2022/00536
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамжны 0 тоотод оршин суух РД:ЧЛ00000000, О0 овогт Г-н Б
Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЧЕ00000000, А овогт Л-ийн А-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Л.А нарын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Л.А-т холбогдуулан эцэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Л.А-тай 2016 онд танилцаж, 2019 оноос хамтран амьдарсан.
Бидний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин А.Э- төрсөн ба гэрлэлтээ бүртгүүлээгүй ч охиныг Л.А өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг авсан.
Бид 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хамтран амьдрахаа больсон ба хүүхдийн аав эцэг тогтоолгох хүсэлттэй байгаа тул 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Э-гийн эцгээр тогтоож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Л.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Г.Б-ний иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн Хүний их эмч Ч.Э-ийн “Тодорхойлолт”, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ч дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын “Тодорхойлолт”, 00000 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Хариуцагчийн хүсэлтээр:
Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг баримтыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2016 онд танилцан, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин А.Э-г төрж, 2020 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, 00000 дугаартай Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.А Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ш.П-н “Л.А- нь А.Э-н биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна” гэсэн “Шинжээчийн дүгнэлт”-ийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу А.Э-н биологийн эцэг Л.А мөн болох нь тогтоогдож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан А овогт Л-ийн А-ийг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр охин А овогт А-ийн Э-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА