Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/218

 

 

 

 

   

                                                                                                            

   2024          09             20                                           2024/ШЦТ/218 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт *********н  **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хотын 22-ын товчооны хуванцар савны үйлдвэрт ажилтай, ам бүл **, Аав, ээж, эгч, дүү, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн **-*** **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт *********н  ********* /РД:********* /,

 Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ********** нь **** оны **  дугаар сарын ** -ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *********г зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...   гэв.

 

Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... **** оны **  дугаар сарын ** -ны өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас ********* 10 сартай хүүхдээ тэвэрчихсэн 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво бариад ороод ирэхээр нь ********* бид 2 тэр пивыг хувааж уусан. Би *********г чи дандаа нялх хүүхдээ тэвэрчихээд пиво ууж явдаг гэсэн чинь танд ямар хамаатай юм бэ? гээд үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл ********* намайг газар унагаад толгой дээр 4-5 удаа дэвсээд, эрүү рүү 2-3 удаа өшиглөсөн. Гараа атгаж байгаад миний нүд рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа гаргаад ирсэн чинь миний утсыг газар шидээд дээрээс нь дэвсчихээд явахаар нь араас нь очсон чинь хүүхдийг нь нэг залуу тэвэрчихсэн байсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь авах гээд очсон чинь ********* ирээд намайг үсдээд хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарсан. Намайг шороон дээр чирээд 2 өвдөг халцарсан. Мөн гар дээр дэвссэн. Намайг үсдэж байгаад боржур дээр 7-8 удаа савсан. Одоо миний толгойны ард тал хавдартай байна. Миний баруун гарын бугуй халцраад хөх няц болсон. 2 өвдөг хөх няц болоод арьс нь хууларсан. Зүүн, баруун шанаа хөхөрч хавдсан байсан. Зүүн нүд улайсан, толгойны ар дагз хэсэг хавдартай толгойгоо эргүүлэхээр нугас руу хатгаж өвдөөд халуураад толгой руу их өвдөж байна. Тухайн үед *********г орж ирснээс хойш араас нь ********* гэдэг хүн орж ирсэн. ********* өөрөө согтуу манайд орж ирсэн.  Гомдолтой байна биеэ эмчлүүлэх мөнгө төгрөг хэрэгтэй байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна. ********* миний утсыг дэвсээд эвдэлсэн. Би тухайн гар утсыг **** оны 05 дугаар сарын 20-ны үеэр Бумбат худалдааны төвөөс 240000 төгрөгөөр авч байсан. Утасныхаа үнэлгээг гаргуулна. Би одоо утсаа л төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10- 11, 15 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн **** оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаартай:... *********н биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх баруун нүдний доод зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх, баруун гарт цус хуралт, баруун хөлд шарх, зүүн хөлд шарх, эдгээр гэмтлүүд нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт, зүүн хөлд цус хуралт, зүүн хөлийн гадна шагайны шарх эдгээр гэмтэл нь дан дангаараа хохирлын зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8/29 дугаартай:... А2 маркийн хуучин гар утас 200000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-41-р хуудас/,

 

             Шүүгдэгч **********н хувийн байдалтай холбоотой баримт буюу төрөл садангийн лавлагаа /хх-ийн 67 хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн засаг даргын **** оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 тоот тодорхойлолт /хх-ийн 68 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 70 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуудас/,

 

            Хохирогч *********н шүүхэд ирүүлсэн:... Гар утасны үнээ нэхэмжилнэ. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

 

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 50 хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52 хуудас/ зэрэг болно.

 

              1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа  шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь **** оны **  дугаар сарын **  -ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар баг нутаг дэвсгэрт хохирогч *********г зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна  гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь **** оны **  дугаар сарын **  -ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *********г зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ********** нь **** оны **  дугаар сарын **  -ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *********г зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *********н **** оны **  дугаар сарын **  -ны өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас ********* 10 сартай хүүхдээ тэвэрчихсэн 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво бариад ороод ирэхээр нь ********* бид 2 тэр пивыг хувааж уусан. Би *********г чи дандаа нялх хүүхдээ тэвэрчихээд пиво ууж явдаг гэсэн чинь танд ямар хамаатай юм бэ? гээд үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл ********* намайг газар унагаад толгой дээр 4-5 удаа дэвсээд, эрүү рүү 2-3 удаа өшиглөсөн. Гараа атгаж байгаад миний нүд рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа гаргаад ирсэн чинь миний утсыг газар шидээд дээрээс нь дэвсчихээд явахаар нь араас нь очсон чинь хүүхдийг нь нэг залуу тэвэрчихсэн байсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь авах гээд очсон чинь ********* ирээд намайг үсдээд хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарсан. Намайг шороон дээр чирээд 2 өвдөг халцарсан. Мөн гар дээр дэвссэн. Намайг үсдэж байгаад боржур дээр 7-8 удаа савсан. Одоо миний толгойны ард тал хавдартай байна. Миний баруун гарны бугуй халцраад хөх няц болсон. 2 өвдөг хөх няц болоод арьс нь хууларсан. Зүүн, баруун шанаа хөхөрч хавдсан байсан. Утасныхаа үнэлгээг гаргуулна. Би одоо утсаа л төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10- 11, 15 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн **** оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28 хуудас/, **** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-**   хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн **** оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8/29 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-41-р хуудас/, шүүгдэгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч *********н шүүхэд ирүүлсэн гар утасны үнээ нэхэмжилнэ. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч **********-н **** оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт, **** оны 07 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн **** оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8/29 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********н шүүхэд ирүүлсэн гар утасны үнээ нэхэмжилнэ. Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********н **** оны **  дугаар сарын **  -ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *********г зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт *********н  *********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч **********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********н биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн шанаанд шарх, баруун гарт шарх цус хуралт, баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 200000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

            Хохирогч ********** нь гар утасны үнэ 200000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********с  200000 төгрөгийг гаргуулж хохирогч **********т олгож шийдвэрлэлээ.

           

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд хохирогч **********т 200000 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн **** оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч *********г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч **********н гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасан. Шүүгдэгч **********н хувийн байдал болох ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бага насны буюу 1 настай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

      Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч **********н  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч **********н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********т хохиролд 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, , 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт *********н  *********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт *********н  *********г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********т хохиролд 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ