Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, ************ хамт, Өвөрхангай аймгийн *** дүгээр багийн ****-*****тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын ***-ны өдрийн 1/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** овгийн **********н ********* /РД:**********/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **********  нь **** оны *** дүгээр сарын *** -ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн **** айлын орон сууцны гадаа хашаанд байх гэрт хохирогч ***********н нүүр лүү өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутын орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн ********** дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **** оны *** дүгээр сарын *** -ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд ********* эхнэр ***********н хамт байсан. ********* архи уугаад *********** бууз хийгээд байж байсан. Тэгэхээр нь би **********г битгий архи уугаад бай гэж хэлсэн чинь чамд хамаагүй пизда минь гээд миний эрүү рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр багийн засаг дарга **********д **********д зодуулсан талаараа хэлээд эмнэлэгт хэвтсэн. Багийн дарга цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би **********н аавтай хамтран амьдардаг. Миний эрүү рүү 2 удаа өшиглөөд мөн гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Би эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөр өгөөгүй. Манай гэрт *********, *********** бид 3 байсан. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 хуудас/,

 

Гэрч Г.***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багт байх 7 дугаар цэцэрлэгийн зүүн талын байрны хашаан дотор ********** гэх хүний гэрт ********* болон ********** нар байсан. ********* архи уучихсан юм шиг байсан. ********** гэх хүний эрүү рүү ********* өшиглөчихсөн юм шиг байсан. **********н эрүү, хүзүү хэсэг нь нилэнхүйдээ хөхөрсөн байсан. ********** хэлэхдээ ********* согтуу орж ирээд эрүү рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. **********н гэрт өөр хүн байгаагүй. ********** эрүүл байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Би **********тай хамтран амьдардаг. **********н аав буюу манай хадам аав ********** гэх хүнтэй танилууд гэж хэлж байсан. ***********н эрүү хүзүү хэсэг нь нилээн хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/

 

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********* нь Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багт харьяалалтай иргэн байгаа юм. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэн ядуу ахмад настан. Харж хандах үр хүүхэд, хамаатан садан байхгүй ганц бие хүн. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ********** нь М-Март дэлгүүрт хүнд зодуулчихсан. Нүүр эрүү нь хөхөрчихсөн явж байна гэж худалдагч залуу хэлсэн. ********** гэх хүн надад хэлэхдээ “уурын зуухны өдөр шар залуутай манай гэрт орж ирж архи ууж байгаад “гэрт орж ирж архи уулаа” гэж хэлсэн чинь эрүү хэсэг рүү нь **********н ********* өшиглөсөн гэж хэлсэн. ********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. ********** нь **********н аав ********** гэх хүнтэй хамтран амьдардаг. Өмнө нь нэг удаа **********  нь **********г цохиж зодоод гар хөлийг нь хөхрүүлчихсэн байсан. Одоогоос 3 жилийн өмнө ийм асуудал гаргаж байсан. **********н ********* нь манай баг дээр харьяалалгүй, Дундговь аймгийн *********** сум руу шилжүүлгээ хийлгэсэн. ********** гэх хүн нь манай баг дээр бүртгэлтэй байдаг. **********н ********* нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ********** дээр очиж айлгаж сүрдүүлж, цохиж зодсон асуудал үүсгэдэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.... Иргэн ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн үзлэгт 65000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БОЭТ-д өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний 120000 төгрөг, мөн өдөр мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсний зардал 3099000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэгийн 15000 төгрөг, нийт 3299000 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай:... ***********н биед эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-90 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын өдрийн эргүүлээр дэд ахлагч *********-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багт байрлах ********** дэлгүүрийн үүдэнд **********  нь улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль унаад ирсэн. ********** бид хоёр ********* дээр очиход архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь тандагч багажаар шалгахад улаан дохио дуугарсан. Тэгэхээр нь журмын хашаан дээр очиж драйгер багажаар үлээлгэн шалгахад 2.14% гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж тухайн өдрийн томилгоот замын байцаагчид хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

 

Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тухайн өдөр 12 цагийн үед Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явж байгаад **********тай таарахад ********* нь манайд очъё гэхээр нь гэр лүү нь явсан. Тэгээд манайд очоод 0.75 литрийн Харзтай нэртэй архийг хоёрын *******, ******** нарын хамт хувааж уугаад ********* нь 13 цагийн орчимд гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. ********* мотоцикльтой явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын өдрийн эргүүлээр олон нийтийн цагдаа *********-н хамтаар үүрэг гүйцэтгэн ажилласан. Тэгээд өдөр нь 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр баг эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг ********** гэх дэлгүүрийн урд зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тандагч багаж үлээлгэхэд улаан гэрэл ассан. Тэгээд журмын хашаа дээр очоод драйгер 7510 багажаар үлээлгэж шалгахад 2.14 хувийн согтолттой байсан болохоор тухайн үед тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж тухайн өдрийн томилгоот байцаагчид шилжүүлэн өгч ажилласан. Надад хэлсэн гэртээ пиво уучхаад гарч ирсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай:... 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутад улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ********** ийг драйгер-7510 багажаар үлээлгэж шалгахад 2.14 % гарсан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 хуудас/,

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 12 хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0709522 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 48 хуудас/,

 

            Шүүгдэгч ********** ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай тодорхойлолт /хх-ийн 206 хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 137 хуудас/,

 

            2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 25 хуудас/,

 

            2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28 хуудас/,

 

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 117 хуудас/,

 

            2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2326004080145 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 118-119 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 146 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 53 хуудас/,

 

            2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч **********  нь **** оны *** дүгээр сарын *** -ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 36 айлын орон сууцны хашаанд байх гэрт хохирогч ***********н нүүр лүү өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутын орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн ********** дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргүүдийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ********** нь энэ хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 3299000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тул үүнийг шүүгдэгч ********** аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх үүргийн хүрээнд шүүгдэгч ********** ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч **********  нь хэдийгээр шүүх хуралдаанд дэлгэрэнгүй мэдүүлэг өгөөгүй ч гэсэн яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлсийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Мөн улсын яллагч болон өмгөөлөгч нараас асуусан асуултад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь хэдийгээр дангаараа нотлох баримт болохгүй ч гэсэн улсын яллагчийн уншиж сонсгосон нотлох баримтууд буюу хавтаст хэргийн 8, 20, 22, 24, 45, 76, 78, 79, 80, 81, 82 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч **********  нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Улсын яллагчийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгч ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн би хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **********  гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********** ид холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********  нь **** оны *** дүгээр сарын *** -ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 36 айлын орон сууцны гадаа хашаанд байх гэрт хохирогч ***********н нүүр лүү өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутын орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн ********** дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч **********  нь **** оны *** дүгээр сарын *** -ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 36 айлын орон сууцны гадаа хашаанд байх гэрт хохирогч ***********н нүүр лүү өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********** ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********н **** оны *** дүгээр сарын *** -ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд ********* эхнэр ***********н хамт байсан. ********* архи уугаад *********** бууз хийгээд байж байсан. Тэгэхээр нь би **********г битгий архи уугаад бай гэж хэлсэн чинь чамд хамаагүй пизда минь гээд миний эрүү рүү 2 удаа өшиглөсөн. Миний эрүү рүү 2 удаа өшиглөөд мөн гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 хуудас/, гэрч Г.***********н 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багт байх 7 дугаар цэцэрлэгийн зүүн талын байрны хашаан дотор ********** гэх хүний гэрт ********* болон ********** нар байсан. ********* архи уучихсан юм шиг байсан. ********** гэх хүний эрүү рүү ********* өшиглөчихсөн юм шиг байсан. **********н эрүү, хүзүү хэсэг нь нилэнхүйдээ хөхөрсөн байсан. ********** хэлэхдээ ********* согтуу орж ирээд эрүү рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. ***********н эрүү хүзүү хэсэг нь нилээн хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/, гэрч Ц.Бямбатогтохын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ********** нь М-Март дэлгүүрт хүнд зодуулчихсан. Нүүр эрүү нь хөхөрчихсөн явж байна гэж худалдагч залуу хэлсэн. ********** гэх хүн надад хэлэхдээ “уурын зуухны өдөр шар залуутай манай гэрт орж ирж архи ууж байгаад “гэрт орж ирж архи уулаа” гэж хэлсэн чинь эрүү хэсэг рүү нь **********н ********* өшиглөсөн гэж хэлсэн. **********н ********* нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ********** дээр очиж айлгаж сүрдүүлж, цохиж зодсон асуудал үүсгэдэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********-н ***********н эмчилгээний зардал нийт 3299000 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-90 хуудас/,  шүүгдэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч **********  нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутын орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн ********** дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********** ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч **********н тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын өдрийн эргүүлээр дэд ахлагч **********н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багт байрлах ********** дэлгүүрийн үүдэнд **********  нь улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль унаад ирсэн. ********** бид хоёр ********* дээр очиход архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь тандагч багажаар шалгахад улаан дохио дугарсан. Тэгэхээр нь журмын хашаан дээр очиж драйгер багажаар үлээлгэн шалгахад 2.14% гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж тухайн өдрийн томилгоот замын байцаагчид хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч **********н тухайн өдөр 12 цагийн үед 0.75 литрийн Харзтай нэртэй архийг хоёрын ********, ********* нарын хамт хувааж уугаад ********* нь 13 цагийн орчимд гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. ********* мотоцикльтой явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, гэрч **********н тухайн өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр баг эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг ********** гэх дэлгүүрийн урд зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тандагч багаж үлээлгэхэд улаан гэрэл ассан. Тэгээд журмын хашаа дээр очоод драйгер 7510 багажаар үлээлгэж шалгахад 2.14 хувийн согтолттой байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 12 хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0709522 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 48 хуудас/, шүүгдэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан.

 

              Шүүгдэгч **********  нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0709522 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

              Шүүгдэгч **********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0709522 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********  нь **** оны *** дүгээр сарын *** -ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн 36 айлын орон сууцны гадаа хашаанд байх гэрт хохирогч ***********н нүүр лүү өшиглөж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 43 минутын орчимд Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн ********** дэлгүүрийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овгийн **********н **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********н биед  эрүү ясны хоёрлосон хугарал, өвчүү, аюулхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3299000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн.

 

Хохирогч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3299000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын мэдээлэл, хохирогч **********, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **********н мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

 Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь  3299000 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********** аас 3299000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлөөгүй, мөн хохирогчид хохирол төлбөр төлөөгүй. Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотойгоор баримт гаргаж өгөөгүй учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байдаг. Шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг нь эргэлзээтэй. Учир нь 10 гаран хоногийн өмнө замын ажилд орсон гэж байгаа учраас түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болон хохирогчид ямар нэгэн эмчилгээтэй холбоотой зардал мөнгө өгөөгүй учраас торгох боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийг тал бүрээс нь харгалзан дүгнэж түүний хувийн байдал буюу өөрийнхөө ээж шигээ өндөр настай хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ настай хүний эрүүл мэндэд хэрцгийгээр хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал. Мөн өмнө нь Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг хоёр ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаж байна. Улсын яллагчийн дүгнэлттэй би санал нэг байна. Учир нь улсын яллагчаас **********  нь байнгын тодорхой орлого байхгүй, орлоготой эсэх нь эргэлзээтэй учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нь хэдийгээр хохирол төлбөр төлөөгүй байгаа хэдий ч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тийм учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулахаар гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь нөхцөл байдлыг үнэлэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Гэхдээ шүүх харгалзаж үзвэл зохих зүйл байгаа. **********  нь Дундговь аймгийн харъяат хүн хэдий ч эх нь нас барсан учир Өвөрхангай аймагт албан ёсоор шилжиж ирээгүй хэдий ч энд ажиллаж амьдарч байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг *********** сумын нутаг дэвсгэрт эдлэх бололцоотой гэж үзэж байна. Энэ хүн өөрөө уншиж бичиж чадахгүй, архи дарс уугаагүй үедээ энэ хүн шиг томоотой хүн байхгүй. Гэхдээ архи дарс уухаараа зан нь эвдэрдэг юм уу тэгдэг хүн. Иймд дээрх саналтай санал нэг байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **********  нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

            Шүүгдэгч ********** ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ********** ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овгийн **********н **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ********** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** ид мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолж,

 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********** аас 3299000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овгийн **********н **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********** овгийн **********н **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ********** ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** ид мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

   6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   7. Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********** аас 3299000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********** ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ