Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** , түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр Хэнтий аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***********-н хамт, Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн ***-**** тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ********** овогт **********н ********** /РД:********** /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********г зодож баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                  

Хохирогч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд тусламжаар ирсэн улаан буудайг буулгаж байсан чинь ********** гэдэг залуу надад “чи засаглах газартаа засаглаарай” гээд машин дээрээс миний нүүр лүү өшиглөхөөр нь би тухай хүний хөлөөс нь барих санаатай гараараа хаахад миний баруун гарын эрхий хуруу хугарсан. Мөн намайг машин төмөр хоёрын хооронд гацсан байхад нуруу руу нэг удаа өшиглөөд, намайг багалзуурдаад “засаглах газартаа засаглаарай” гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. ********** гэх залуу юунаас болоод надад гар хүрэх болсон талаар мэдэхгүй байна. Гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлтэл баруун гарын эрхий хурууг хугарсан байна гээд хадаад, дараа нь гипсдэж өгсөн. Би 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.  ********** гэдэг залууг зүс танихаас өөр муудаж, урьд надад гар хүрч байсан зүйл байхгүй. Өш хонзонгийн зүйл байхгүй. Би эмнэлгийн байгууллагаар явсан ор хоногийн мөнгө, эмчилгээний мөнгө, ******** сум болон Өвөрхангай аймаг руу явсан зардал, рентгений мөнгө гэх мэт мөнгийг нэхэмжилнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад ********** гэх залууд зодуулж баруун гарын эрхий хуруугаа хугалуулсан. Мөн сэтгэл санаагаар маш их унасан. Хувцас гутал өмсөхөөр маш их хэцүү байгаа. Үнэхээр их гомдож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд малын тэжээл буулгаж байхад очсон. Тухайн үед ********** , ********** гэх хоёр хүн маргалдсан. Харж байхад ********** гэх хүн тэжээл буулгаж байсан машины тэвшин дээрээс гүйж ирээд ********** гийн гар руу болон нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгасан. Өөр зүйл болоогүй. Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар ********, **********  нар өөрсдөө л мэдэж байгаа байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Үзүүлэгч **********  нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд амбулаторийн үзлэг 22000 төгрөг, 3 дугаар сард мөн эмнэлэгт мэс засал 994700 төгрөг, нийт 1015700 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай:... **********н биед баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-19 хуудас/,

 

            Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын 8 дугаар багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/76 тоот тодорхойлолт /хх-ийн 45 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 46 хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 49 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/,

 

            Хохирогч **********н шүүхэд ирүүлсэн:... **********с хохиролд 410000 төгрөг авсан. Цаашид эмчилгээний зардал, нийгмийн даатгалын сангаас гарсан мөнгөө нэхэмжилнэ. Сэтгэцэд хохирол учраагүй. Өөр гомдол санал байхгүй гэсэн хүсэлт,

 

            2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 32-33 хуудас/,

 

            2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 34-35 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Алтангэрэл би шүүгдэгч ********** т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********г зодож баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч **********н мэдүүлэг, гэрч **********н мэдүүлэг, гэрч **********н мэдүүлэг, гэрч **********н мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгч **********н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, төлөөлөгчөөр нь ***********-г тогтоож мэдүүлэг авсан. Төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр бүх ажиллагаа хийгдсэн учраас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1016700 төгрөгийг төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********н биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл болоод нотлох баримтуудтай өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. ********** ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа учраас гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын шаардлага хангасан баримтад 410,000 төгрөгийн хохирол байгаагаас шүүгдэгч нь үүнийг хохирогчид сайн дураараа төлж барагдуулсан. Энэ талаар хохирогч нь хүсэлтээ ирүүлсэн. Мөн сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, үүнийгээ тогтоолгохгүй гэсэн хүсэлтээ мөн гаргасан байна. Ийм учраас шүүгдэгч нь ********** д төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын тухайд Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ хохирлыг нөхөн төлүүлэх талаар прокурорын яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад ********** иргэний нэхэмжлэгчээр оролцох итгэмжлэл олгосон баримт байгаа учраас энэ хохирлыг нээлттэй үлдээж иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********н баруун гар болон нүүр лүү нь өшиглөж баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********г зодож баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********** ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч  **********н “Би **** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд тусламжаар ирсэн улаан буудайг буулгаж байсан чинь ********** гэдэг залуу надад “чи засаглах газартаа засаглаарай” гээд машин дээрээс миний нүүр лүү өшиглөхөөр нь би тухай хүний хөлөөс нь барих санаатай гараараа хаахад миний баруун гарын эрхий хуруу хугарсан. Би 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.  ********** гэдэг залууг зүс танихаас өөр муудаж, урьд надад гар хүрч байсан зүйл байхгүй. Би эмнэлгийн байгууллагаар явсан ор хоногийн мөнгө, эмчилгээний мөнгө, ******** сум болон Өвөрхангай аймаг руу явсан зардал, рентгений мөнгө гэх мэт мөнгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, гэрч **********н Би **** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд малын тэжээл буулгаж байхад очсон. Тухайн үед ********** , ********** гэх хоёр хүн маргалдсан. Харж байхад ********** гэх хүн тэжээл буулгаж байсан машины тэвшин дээрээс гүйж ирээд ********** гийн гар руу болон нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, иргэний нэхэмжлэгч хууль ёсны төлөөлөгч **********н **********  нь нийт 1016700 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 хуудас/, хохирогч **********н ********** аас хохиролд 410000 төгрөг авсан. Цаашид эмчилгээний зардал, нийгмийн даатгалын сангаас гарсан мөнгөө нэхэмжилнэ. Сэтгэцэд хохирол учраагүй. Өөр гомдол санал байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч **********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, М.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 251  дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********н **********с хохиролд 410000 төгрөг авсан. Цаашид эмчилгээний зардал, нийгмийн даатгалын сангаас гарсан мөнгөө нэхэмжилнэ. Сэтгэцэд хохирол учраагүй. Өөр гомдол санал байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ********** ын **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********н баруун гар болон нүүр лүү нь өшиглөж баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

           

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч **********н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **********н биед баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхийн хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1016700 төгрөгийн хохирол тус тус учирсан. 

 

Шүүгдэгч **********  нь хохирогч ********** д 410000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч **********н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хохирогч ********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь 1016700 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **********с 1016700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1016700 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********** ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ гэмшихгүй, дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа түүний сэтгэхүйн хандлага зэргийг харгалзаад дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг оршин суух хаягийн дагуу эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас **********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөөгүй, шууд учирсан хохирлыг мөн шүүхэд шилжсэний дараа түүний улмаас төрд учирсан хохирлыг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч **********  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй тухай бичгээр хүсэлт гаргаж хэрэгт хавсаргуулсан байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүхээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, яллагдагч **********т мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. *********ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нотлоход ямар нэгэн байдлаар шуурхай явуулах, нотлох ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах болоод хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзаж хөнгөрүүлж үзэхээр байгаа юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... **********  нь **** оны ** дугаар сарын ** -ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын ********** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бизнес хөгжлийн төвийн хашаанд хохирогч **********г зодож баруун гарын 1 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрсөн хугарал, хамар, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүхээс гэм буруутайд тооцсон байгаа учраас эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгт бол гэмшсэн, учруулсан эмчилгээний зардал болон эрүүл мэндийн санд учруулсан хохирлыг холбогдох баримтаар төлж барагдуулсан, хэрэгт авагдсан, шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа. Ийм учраас хохирол төлөгдсөн гэж бол үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлөөгүй байсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үүднээс хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн гэж үзэхгүй гэсэн ийм прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ер нь үндсэндээ одоо аль ямар хохирлыг төлөх ёстой вэ гээд шүүхээр одоо эцэслэн тогтоосон бодитой ийм хохирлыг хууль зүйн дагуу одоо гаргуулсан энэ хохирлыг гаргуулах нь аль аль талдаа бас нотолгооны ач холбогдолтой, хууль зүйн зөв ойлголт. Ийм учраас энэ хохирлоо төлсөн гэж бол үзэх үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан хохирлын талаарх хохирогч өөрийн санаачилгаар дүгнэлт гаргуулахгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн байгааг шүүх анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хуульд зааснаар тусгайлан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах ял шийтгэлийн төрлийн хүрээнд торгуулийн арга хэмжээ тооцож өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон зардал өөр нэмж гаргах хохирлын төлбөр байхгүй. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах арга хэмжээгээг үргэлжлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн.

 

            Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч **********н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч **********г өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** д 410000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1016700 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********н **********г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********г хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** д 410000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1016700 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч **********с нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ