Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М БСБ /

Хариуцагч: Э

Гуравдагч этгээд: П ХХК, ХБСБ,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Х БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МБСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мнь 2004 оноос 2015 оныг хүртэл Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүн Эрдмийн сургууль байсан бөгөөд Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №А/228 дугаар тушаалаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа сургууль болж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №А/240 дугаар тушаалаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяаллаас гарч бие даасан их сургууль болсон.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба Б блокийн байр нь Э*******ийн сургалтын үйл ажиллагааг явуулдаг байсан бөгөөд уг барилга нь Э*******ийн өмчлөлийн барилга юм.

Тодруулбал МБСБ нь /хуучнаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Эрдмийн сургууль/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо М*******ийн өргөтгөлийн Б блокийн барилгын өмчлөгч бөгөөд уг барилга угсралтын ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлсээр ирсэн билээ.

Тус сургууль нь уг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх №р41\12 дугаартай гэрээг П ХХК-тай байгуулсан бөгөөд П ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилгын цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж түлхүүр гардуулан өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээг ноцтой зөрчсөний улмаас Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх №р41\12 дугаартай гэрээ цуцлагдсан бөгөөд манай сургууль нэмэлт хөрөнгө гаргаж барилга угсралтын ажлын доголдлыг арилгуулж, барилга угсралтын ажлыг өөр байгууллагуудаар гүйцэтгүүлж, Эрчим хүчний яамнаас барилгын дулааны шугамын холболтын 17/2014, 21/2016 тоот техникийн нөхцөлүүдийг гаргуулан дулааны 4-р магистраль, Тк415-ын салаа шугамыг тооцон өргөтгөж, 415-ын халаалтын цогц төхөөрөмжийн 2-р хэлхээнд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулсан.

Түүнчлэн П ХХК нь дур мэдэн М*******ийн өргөтгөлийн Б блокийн барилгын доогуурх дулааны шугамыг тасалж, ХИС-ийн өргөтгөлийн А блокийн барилгад шууд холбох зорилгоор барилгын гаднах нийтийн эзэмшлийн талбайд газар шорооны ажлыг эхлүүлсэн бөгөөд бидний зүгээс уг хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор шүүхэд хандаж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр П ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож шийдвэрлэсэн.

Ер нь П ХХК нь өнөөдрийг хүртэл М*******ийн эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж шат шатны шүүхээс уг үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг хууль үйлдлийг тайлбарлахдаа 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөл, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар Техникийн нөхцөл нь П ХХК-ийн нэр дээр олгогдсон учраас Мэнэ техникийн нөхцөл хамааралгүй, Мнь өргөтгөлийн Б блокийн барилгыг техникийн нөхцөлгүй барьсан гэж тайлбарладаг.

Ийнхүү тайлбарлан биднийг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад удаа дараа саад учруулж манай байгууллагаас шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

НЭХЭМЖЛЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ:

П ХХК нь өөрийн нэр дээр маргаан бүхий техникийн нөхцөлийг авч байсан үед мөрдөж байсан 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д барилгын техникийн нөхцөл гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг 11 дүгээр зүйлд барилгын захиалагчийн эрх, үүргийг зааж өгсөн бөгөөд 11.1.1-д барилга байгууламж барихтай холбогдсон газрын зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн нөхцөл бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх гэж, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 1.9-д хэрэглэгчгэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авахэрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 7-д Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хуч авах, ачааллыг өөрчлөх болон дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх, технологийн шинэчлэл хийх тухай бүрд хэрэглэгч нь дамжуулагч, түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна гэж тус тус заасан.

Дээр дурдсанчлан П ХХК-иар гүйцэтгүүлсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга болох Б блокийн барилгын захиалагч, уг барилгын хэрэглэгч, өмчлөгч нь Мбөгөөд холбогдох хууль тогтоомжид зааснаар Техникийн нөхцөлийг Э*******ийн нэр дээр гаргах зохицуулалттай байна.

Гэтэл хариуцагчид нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга болох Б блокийн барилгын техникийн нөхцөлийг уг барилгын гүйцэтгэгч болох П ХХК-ийн нэр дээр гаргасан нь дээрх хууль тогтоомжид заасныг зөрчсөн. Тухайн захиргааны акт гарах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм.

Иймд холбогдох хууль тогтоомж, дүрэмд зааснаар Монгол Улсын Их Сургуулийн Б блокийн барилгын техникийн нөхцөлийг захиалагч буюу хэрэглэгчийн нэр дээр гаргах ёстой байхад гүйцэтгэгч компанийн нэр дээр гаргасан М*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол төдийгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөл, Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "П" ХХК нь "Х" БСБ-ын А, Б блок барилгыг хоёуланг нь барьсан. "П" ХХК гүйцэтгэгч компани байсан нь аль алинтай нь байгуулсан гэрээн дээрээс тодорхой харагддаг.

Мөн 2015, 2016 онд батлагдсан барилгын скийз зураг дээр "Х" БСБ-ын нэр дээр байдаг. Улсын комиссын актан дээр ч гүйцэтгэгч нь "П" ХХК, захиалагч нь "Х" БСБ, "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ болох нь тогтоогддог. Гүйцэтгэгч болон захиалагчийн эрх үүргийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг.

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт захиалагчийн эрх үүргийг заасан байдаг. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан дулааны эрчим хүчний дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн 7 дугаар зүйлд Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид  дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх  болон  дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын  системийн  техникийн шийдлийг өөрчлөх,  технологийн шинэчлэл  хийх  тухай бүрд  хэрэглэгч нь дамжуулагч,  түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна гэж заасан байдаг.

Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалын хавсралтаар батлагдсан дулааны эрчим хүчээр хангах, техникийн нөхцөл олгох журам гэж байдаг. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Иргэн, хуулийн этгээдээс барилга байгууламждаа дулааны сүлжээнд холбуулахын тулд заавал хангах иж бүрдэл техник-технологийн шаардлагыг Техникийн нөхцөл гэнэ гэж заасан байдаг. Дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт Ажлын хэсэг нь захиалагчаас ирүүлсэн барилга, объектын дулааны ачаалал, байршил, шугам сүлжээнд холбох хүсэлтийг газар дээр нь судалж, дулааны сүлжээний ойрын болон хэтийн төлөвлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж, төвлөрсөн дулаан хангамж бүхий хот, аймгийн төвийн хэтийн төлөв, инженерийн тооцоо судалгааг үндэслэсэн иж бүрдэл техник-технологийн дүгнэлтийг гаргана гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжуудад зааснаар эдгээр бүх нөхцөлийг авах эрх нь зөвхөн захиалагчид байдаг.

Гэтэл хариуцагч байгууллагаас хүсэлт гаргасан талд техникийн нөхцөл олгоно гэж байгаа нь хуульд заасан холбогдох журмуудыг зөрчиж байна. 2012, 2014 онд "П" ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөлтэй байгаа учир танайх техникийн нөхцөл авах боломжгүй гэсэн. 2012, 2014 онуудын техникийн нөхцөлтэй шалтгаан нөхцөлөөр холбогдож байгаа.

П ХХК бид ч гэсэн захиалагч гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ архитектур төлөвлөлтийн даалгавар, улсын комиссын акт, скийз зургийн аль нэгэн дээр захиалагчаар ороогүй. Өмчлөгч гэх боловч барилгын ажлыг гүйцэтгэснийхээ төлөө төлбөрөө ямар ч хэлбэрээр авсан байж болно. "П" ХХК тус барилгын 10-17 давхрын өмчлөгч биш. Н.Н гэдэг иргэн өмчлөгчөөр нь бүртгэгдсэн байдаг. Энэ үндэслэлээр өөрсдийн гаргасан тайлбар нь няцаагдаж байна. Барилгын техникийн нөхцөл сүүлд гарч ирсэн П ХХК-д ямар ч хамааралгүй байхад техникийн нөхцөл олгож байгаа нь буруу гэж үзэж байна.

Хууль хэрэглээний тухайд 2012, 2014 онд гарсан акт учир тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль процессын нэршилтэй боловч, материаллаг болон процессын хуулийн аль алины шинжийг агуулсан байдаг.

Захиргааны акт илт хууль бус болохыг тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу авч үзвэл 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан материаллаг хуулийн хүрээнд хэрэглэх боломжтой. Анхнаасаа энэ техникийн нөхцөлүүд П ХХК-ийн нэр дээр давхар олгогдох ёсгүй байсан гэж үзэж байна. 9.1.9 захиргааны акт нь өөр бусад холбогдох хууль зөрчсөн бол гэж заасан байдаг.

Барилгын тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Техникийн нөхцөл олгох журам зэрэг хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа учир хэрэглэх боломжгүй.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд орсон байдаг.

Иймд эдгээр хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар хуучин нэрээр 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №41/2012 дугаар бүхий дулааны техникийн нөхцөлийг П ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга гэсэн хэрэглэгчийн нэртэй, дулааны хэрэглээг нийт 1.50 гкал/цаг, холболтын цэгийг 4-р магистраль ТК-415-ыг салаа шугамыг тооцон өргөтгөх, 415-ын халаалтын цогц төхөөрөмжийн 2-р хэлхээнд холбохоор Техникийн шийдэлтэйгээр олгож, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/2014 дугаар бүхий техникийн шийдэлтэйгээр сунгалт хийж олгосон байна.

Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар №21/2016 дугаар бүхий сунгалтыг олгохдоо хэрэглэгчийн нэрийг Эрдмийн сургууль болгон өөрчилсөн байсныг залруулан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэж анх олгосон П ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга нэртэй техникийн нөхцөлийг хүчинтэй байхаар шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн дурдаж буй 2012 онд анх олгосон техникийн нөхцөл, 2014 оны сунгалт хийсэн үйл явц нь хууль журмын дагуу явагдсан тул илт хууль бус акт гэж үзэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотод 1984 онд Дулааны 4-р ЦС ашиглалтад орсноос хойш шинээр дулааны эх үүсвэр нэмэгдээгүй бөгөөд 1990 ээд оны төгсгөлд нийслэл хот хөлдөх эрсдэлтэй болсон байсан.

Тухайн үед шинээр дулааны цахилгаан станц нэмж барих байтугай байгаа станцууд нь суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон байдаг. Одоогийнх шиг технологийн шинэчлэл хийж өргөтгөж чадахгүй дээр тэр үедээ улсын төсөв, зээл тусламжийн бараг л тэн хагасыг гал алдахгүй хэмжээнд барихдаа улс орон тэр чигээрээ эрчим хүчний хязгаарлалтад орсон хэцүү цаг үе байсан.

Нэгэнт манай улс шинээр шинэ эх үүсвэр нэмж барих боломжгүй байсан тухайн үед улсын дулааны дахин дамжуулах технологи буюу ялтсан дулаан солилцуур /бойлуур/ аар дулааны үр ашгийн нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр санаачилж хандивлагч И$өнгө оруулагч улсууд, олон улсын байгууллагад хандсан байдаг.

Ингээд Азийн Хөгжлийн банк, КОЙКО олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр нийслэл хотын хэмжээнд 460 гаран ширхэг Дулаан дахин дамжуулах төвүүдийг барьж байгуулсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоол тус тус гарч тухайн төвүүдийн нэг хэсгийг Нийслэлийн өмчийн баланст, заримыг нь төрийн өмчит болон төрийн бус өмчит ахуйн нэгж хуулийн этгээдэд худалдан борлуулж төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлээ төлсөн байдаг.

Сангийн яам УБДС ТӨХК-тай гэрээ байгуулж зээлээр бий болсон хөрөнгийг зээл төлөх үүргийн хамт шилжүүлсэн байдаг. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэд хэдэн дулаан дамжуулах төв баригдсаны дээр 4 дүгээр магистралаас Unit-385 төвийг тк 415 шугамаар холбож Кибер захын хажуугийн хаягдсан барилгын суурь дотор суурилуулсан байсан.

УБДС ТӨХК тухайн Unit-385 төвөөр дулаанаар хангагддаг 8 аж ахуйн нэгжид худалдан авахыг санал болгосон боловч бүгд татгалзаж аваагүй юм.

Манай компани 2010 онд буудлын барилгаа өргөтгөх нэмж барилга барих талаар эрх бүхий байгууллагуудад хандсан боловч дулаан, цахилгааны эрчим хүчний боломжгүй гэх шалтгаанаар барьж чадахгүй байсан юм.

П-И******* ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр УБДС ТӨХК-тай байгуулсан Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах№2012/03 тоот гэрээгээр дулаан хангамжийнUnit-385 төв болон ТК415 шугамыг 85.5 сая төгрөгөөр худалдан авч үнийг нь төлснөөр тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм.

"П и*******" ХХК-ийг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бид удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл тус газарт дулааны эх үүсвэргүй болсон. Шинээр барилгажих боломжгүй гэсэн хариу өгсөн. Азийн хөгжлийн банк, койкогын төслөөр Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх төсөл явагдаж, 200 гаруй дулаан дамжуулах төв баригдсан. Тус дулаан дамжуулах төв баригдсанаар 9 хуулийн этгээдийн 11 барилга дулаанаар хангагдаж байсан. Төрийн өмчийн хороо болон Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, зээлийг нь төлөх зорилгоор ашиглаж буй байгууллагад нь зарж борлуулах тогтоол гарсны дагуу "П и*******" ХХК 2010 оны 05 дугаар сард дулаан дамжуулах төвийг худалдаж авсан. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авахад танайх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм бол барилгажих боломжтой гэж хэлсэн. Манайх "Х" БСБ-тай ярилцаж, тохироод "Х" БСБ газраа гаргаад, "П" ХХК хөрөнгөө гаргаад, техникийн нөхцөлөө авахаар болж, гэрээ байгуулан 17 давхар барилгын ажил эхэлсэн.

П ХХК техникийн нөхцөлүүдээ өөрийн зардлаар авсан. Үүнтэй холбоотойгоор тог цахилгааны шугам татахад 400 гаруй сая төгрөгийн зардал, дулааны шугамтай холбоотой 600 гаруй сая төгрөгийн зардлыг гаргаж барилгаа барьж эхэлсэн. Энэ цаг үетэй зэрэгцээд "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ манайхаар байшингаа бариулах хүсэлт гаргаж, бид гэрээ байгуулсан. Өмнө барьж байсан барилгаа А блок гэж нэрлээд, "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ-ын барилгыг Б блок гэж нэрлэсэн. Эхлээд баригдаж байсан барилга 17 давхар байсан.

Бид хамтраад барилгаа барьж байхад "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ манай барилгыг бариад өгөөч гэсэн. Бид тус газарт барилга барихаар барилгын техник, тоног төхөөрөмжөө бүгдийг аваачсан байсан учир бид барилгыг нь барьж өгсөн. "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ барилгын компани биш учир барилга эхлэх зөвшөөрөлгүй, зураг скийз хийгдээгүй, техникийн нөхцөлүүд бүгд хийгдээгүй байсан. Тухайн үед мэргэжлийн хяналтын газраас "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ-ын барилгын ажлыг зогсоох хэд хэдэн удаагийн шийдвэр гаргасан. Тухай бүрд нь бид өөрийн техникийн нөхцөлийг давхардуулж үзүүлэх маягаар аргацааж байсан.

Гэтэл "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ манайхтай гэрээгээ цуцалж шүүхээр маргасан. "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ "П" ХХК-иас 1.3 тэрбум төгрөг нэхсэн. "П" ХХК "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ-иас 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Энэ асуудал 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд, эцэслэн шийдэгдсэн. "П" ХХК 350 сая төгрөг төлөх үүрэгтэй гэж Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсан учир бид төлж барагдуулсан.

Барилга угсралтын ажлыг дутуу хийсэн талаар шүүх хянан шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Улсын дээд шүүхийн тогтоол дээр барилгын гүйцэтгэлтэй холбоотойгоор 350 сая төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн болохоос дулааны ажилтай холбоотой шийдвэр гараагүй.

Дараа нь цахилгааны маргаан гарсан. Цахилгааны асуудалтай холбоотойгоор бид маргаж байгаад, эвлэрсэн. Бид 400 сая төгрөгөөр тог татсан учир тогоо тасалсан. Энэ асуудлаар 2 тал шүүхэд хандсан. 2 тал гэрээ байгуулж "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ "П" ХХК-д 200 сая төгрөг төлөхөөр болж гэрээ байгуулсан. Ингээд цахилгааны шугам, дэд бүтцээ хувааж эзэмшиж байгаа. Үүний дараа "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ дулааны асуудлыг ярьж эхэлдэг. 2016 оны 05 дугаар сард "П" ХХК болон "Х" БСБ-ын хамтарсан 17 давхар барилгаа ашиглалтад оруулаад байж байтал "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ манай дулааны шугамаас тасалж авсан. Яагаад манай шугамаас тасалж авч байгаа юм бэ. Танайх техникийн нөхцөлөө аваагүй гэхэд 2016 гэсэн техникийн нөхцөл байгаа. Энэ техникийн нөхцөлийн дагуу танай шугамаас дулаанаа холбосон гэж хэлсэн. Ингээд бид Эрчим хүчний яаманд гомдол гаргасан. Яагаад манай техникийн нөхцөлийг өөрчилж гаргасан юм бэ гэхэд Эрчим хүчний яам Техникийн нөхцөл олгох комиссоо хуралдуулсан.

Ингээд 2016 техникийн нөхцөл хүчингүй. Анх "П" ХХК-д олгосон техникийн нөхцөл хүчинтэй гэсэн шийдвэр гаргасан.

"Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ 2 жил дараалаад манайхаас дулаан, тог авсан. Бид шаардлагатай дулаанаа авч чадахгүй байгаа учир П и******* ХХК нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар дулааны шугам сүлжээг хариуцагчаар татаж, "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ гуравдагч этгээдээр оролцсон. Манай дулааны шугамаас огтолж авсныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ асуудлаар 3 шатны шүүхээр эцэслэн хэлэлцээд, дээрх асуудлыг хууль бус болохыг тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй. "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төрөл бүрийн саад учруулдаг.

Нэхэмжлэлийн шаардлагадаа бид захиалагч байхад гүйцэтгэгчийн нэр дээр техникийн нөхцөл олгосон гэсэн зүйл ярьсан. Бид 17 давхар барилгынхаа захиалагч, гүйцэтгэгч нь учир өөрийн нэр дээр техникийн нөхцөлөө авсан. Хажууд байрлаж буй барилгынхаа техникийн нөхцөлийг энэ манайх гэж болохгүй. Бид анхнаасаа техникийн нөхцөлөө авч, түүний дагуу ажлаа хийсэн. Техникийн нөхцөл бол эрх олгосон эрх зүйн акт биш. Бид энэ техникийн нөхцөлийн дагуу Тк-415 шугамыг өргөтгөж, 600 гаруй сая төгрөгийн зардал гаргасан.

Техникийн нөхцөл 2 жилийн хугацаатай олгогддог. Бид 2014 онд шугамаа татаж амжаагүй учир 1 жилийн хугацаатай сунгуулж, 2016 онд барилгаа ашиглалтад оруулсан. "Монгол Улсын Эрдмийн Их сургууль" БСБ ын буруутай үйлдэл нь 2014 техникийн нөхцөлийн сунгалт байсан. Бичиг, баримт нь хууль бус болоод, хүчингүй болохоор хууль ёсны баримт бичиг рүү халдаж, өөрсдийн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан талд олгодог гэж байна. Техникийн нөхцөл авахдаа захиалагч хүсэлтээ өгвөл захиалагчид олгодог. Энэ техникийн нөхцөл нь захиалагч, хөрөнгө оруулагч "П" ХХК-д олгогдсон. Бид тус 17 давхар барилгын 10-17 хүртэлх давхрыг, "Х" БСБ өмчилдөг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хүмүүнлэгийн ухааны сургууль БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2 акт захиргааны акт мөн үү. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр эрх ашиг, сонирхлыг нь хөндсөн талаар дурдахгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байдаг. Манайх хүсэлт гаргасан байхад бидэнд олгохгүйгээр "П" ХХК-д олгосон гэх баримт, үндэслэл байхгүй. 2012, 2014 онд олгосон техникийн нөхцөлийг хүчингүй болгохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг бариад, 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг зүйл яриад байна.

Илт хууль бус акт нь уншиж, бичих чадвар эзэмшсэн хүн уншихад ойлгогдохоор эрхийн актыг хэлдэг. Маргаан бүхий актан дээр ийм зүйл байхгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль 2017 онд хүчин төгөлдөр болсон. Маргаан бүхий акт 2012, 2014 онуудад гарсан. Тэгэхээр хууль буцаж үйлчлээд байгаа юм уу. Зөвхөн хуульд заасан тохиолдолд буцаж үйлчилнэ. Хэрвээ энэ маргааныг ярих гэж байгаа бол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ярих ёстой. Ингэсэн тохиолдолд хууль буцаж үйлчлэх асуудал яригдах ёстой. Захиргааны актад тавигддаг хуулийн нийтлэг шинжүүд байгаа.

Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр гэж байгаа. Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комисс нь хууль эрх зүйн ямар чадамжтай, хувьд ямар статустай нэгж юм бэ. Тус комисс захирамжилсан шинжтэй шийдвэр гаргаад байгаа юм уу, техникийн шинжтэй шийдвэр гаргаад байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ.

Иймээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж чадаагүй. Мөн нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч МБСБ нь Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаартай, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаартай Техникийн нөхцөлүүдийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх №41/2012 тоот, №17/2014 тоот техникийн нөхцөлүүд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д ...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйгэж заасан байна.

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Мөн тухайн үед үйлчилж байсан буюу 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлүүдийг тоочиж заасан ба уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Засгийн газар эрчим хүчний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 5.1.3-д эрчим хүч хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, дамжуулах сүлжээний хамрах хүрээг тогтоох гэж заасан байна.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 7-д Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид  дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх  болон  дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын  системийн  техникийн шийдлийг өөрчлөх,  технологийн шинэчлэл  хийх  тухай бүрт  хэрэглэгч нь дамжуулагч,  түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна гэж заасан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ6.1.1-д эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх6.1.5-д нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох гэж тус тус заасан байна.

Эрчим хүчний тухай хуулийн дээрх 6.1.5 дахь заалтыг үндэслэн Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Дулааны эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох журмыг баталсан байх
 ба уг журмын 
2.1-д Техникийн нөхцөлийг Улаанбаатар хотод 1,0 Гкал/ц, дулааны цахилгаан станцтай аймгийн төвүүдэд 0,5 Гкал/ц, бусад төвлөрсөн дулаан хангамжтай аймгийн төвүүдэд 0,25 Гкал/ц-аас дээш дулааны хэрэглээтэй шинээр баригдах барилга байгууламжид дулаан авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай бүр Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/-ны техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ын хурлаар, ...тус тус шийдвэрлэж олгоно,
2.2-т Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмыг Сайдын тушаалаар баталж, Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар, ...томилногэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комисст техникийн нөхцөл олгох бүрэн эрх хууль тогтоомжоор олгогдсон, уг бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий техникийн нөхцөлүүдийг олгосон байх ба уг техникийн нөхцөлүүдийг олгосон хариуцагчийн үйлдэлд илт хууль бус захиргааны актын шинж, үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй, хариуцагч нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий техникийн нөхцөлүүдийг олгосон байх тул Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 онд олгосон №41/2012 тоот Техникийн нөхцөл, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссоос 2014 онд олгосон №17/2014 тоот Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

Барилгын тухай 1998 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д барилгын техникийн нөхцөл гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг Барилгын тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т барилгын техникийн нөхцөл гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг ойлгоно гэж тус тус заасан байна.

Мөн Барилгын тухай 2016 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д барилга байгууламжийн техникийн нөхцөл гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг ойлгохоор заасан байна.

Дулааны эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох жур
ам-ын 1.2-т Иргэн, хуулийн этгээдээс барилга байгууламжиндаа дулааны сүлжээнд
холбуулахын тулд заавал хангах иж бүрдэл техник-технологийн шаардлагыг
Техникийн нөхцөл гэнэ гэж заасан байна.

Дээрх хуулиуд болон журамд заасан зохицуулалтуудын агуулгаас үзэхэд техникийн нөхцөл нь барилга байгууламж, тоног төхөөрөмжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хэн болохыг тодорхойлсон ойлголт биш, харин техникийн шаардлага, шийдэл, хүчин чадал, үзүүлэлтийг илэрхийлсэн баримт бичиг байна.

Өөрөөр хэлбэл техникийн нөхцөл нь дулааны шугамын эзэмшигч, өмчлөгч, ашиглагч хэн болохыг тогтоохтой шууд холбоотой ойлголт биш юм.

Нэхэмжлэгч нь техникийн нөхцөлийг Э*******ийн нэр дээр гаргах ёстой, ийм хуультай байтал техникийн нөхцөлийг П ХХК-ийн нэр дээр гаргасан нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь техникийн нөхцөл нь техникийн шаардлага, хүчин чадлыг илэрхийлсэн баримт бичиг тултехникийн нөхцөлийг П ХХК-ийн нэр дээр олгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Илүү тодруулбал, энэ маргаан нь дулааны шугам, дулаан дахин дамжуулах төв /дулаан хангамжийнUnit-385 дугаар төв, ТК415 дугаар шугам/-ийг хэн эзэмшиж, өмчилж байгаа, дулааны эрчим хүчинд шинээр холбогдож байгаа этгээд нь уг дулаан дамжуулах төвийг өмчлөгчөөс зөвшөөрөл авах эсэхээс шалтгаалан үүссэн маргаан байх тул маргаан бүхий техникийн нөхцөлүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/228 дугаар тушаалаар[1] Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүн Эрдмийн сургуулийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа сургууль болгон өөрчлөн байгуулсан байна.

Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/240 дүгээр тушаалаар[2] Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяалалаас гарган бие даалгаж, Эрдмийн сургууль судалгааны их сургууль болгон өөрчлөн байгуулсан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд маргаан бүхий 2012 оны №41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны №17/2014 тоот техникийн нөхцөлүүдийг олгох үед Мнь хуулийн этгээдийн эрхтэй бие даасан хуулийн этгээд болоогүй байсан байна.

Үүнээс үзэхэд маргаан бүхий техникийн нөхцөлүүдийг олгох үед Мгэсэн бие даасан хуулийн этгээд байгаагүй тул Эрдмийн их сургуулийн нэр дээр техникийн нөхцөлүүд гарах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр МБСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.1.1, 6.1.5, Барилгын тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар Техникийн нөхцөлийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэншаардлага бүхий нэхэмжлэгч МБСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МБСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б