Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/00685

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч 0 дүүрэг,0 дүгээр хороо, “О”-ын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух РД:УП00000000, Х овогт Б-ийн О

           

            Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах РД:000000, М-т холбогдох

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулсны улмаас суутгагдсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад             

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Х.Энхсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.О, хариуцагч М-тт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулсны улмаас суутгагдсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хариуцагч 1.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

         Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э А.Б нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Б.О 2018 онд У өөрийн спортын авьяас чадвартай, сонгон шалгаруулалтын үндсэн дээр урилгаар ажилд орж, У-ний олон нийтийн арга хэмжээнд амжилт гарган оролцохын зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүргээ хүлээж хариуцлагатай ажилладаг.

          Б.О-д 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан зөрчилтэй холбогдуулж сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

          Нэхэмжлэгч группийн ах, бага насны хүүхэдтэй бөгөөд цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

           2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн У-ний даргын Б-000 тушаалд гомдолтой байна.

           Уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2 мөн тооцооны хэсгийн эрхлэгч Д.С-ын удирдсан “Шуурхай хурлын тэмдэглэл”-үүд гэж хууль зүйн үндэслэлүүдээ тодорхойлсон байна.

           Энэхүү тушаал хуулийн болон бодит үндэслэлүүдгүй тушаал гарсан.

           Бодит үндэслэлийг тайлбарлавал Б.О-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ түүний хүлээн зөвшөөрч, мөрдөж буй Хөдөлмөрийн дотоод журам зэргийг авч үзэхэд энэхүү тушаалд заасан ачилт хийлгэхэд дутагдал гаргасан гэх зөрчил бодит байдалтай нийцээгүй.

           Өөрөөр хэлбэл, "М" ХХК-ийн зам дээр байсан вагонд ямар нэгэн ачилт, буулгалт хийх талаар зааварчилгаа ирээгүй тул Б.О- ажиллагаа явуулаагүй.

           2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч 30 чингэлэг вагон ачаа хүлээлцэж маш өндөр ачаалалтай ажилласан байдаг.

           "М" ХХК-ийн 10 дугаар хороололд байдаг салбар зам, техник импорт гэдэг “Гурвалжингийн гүүр”-ний ойролцоо байрлах замууд юм.

           Б.О “Гурвалжингийн гүүр”-ний тэнд ажил үүргээ хийж гүйцэтгэж байсан бөгөөд вагон ачилт хийлгэх, хийлгэхгүй байх талаар ямар нэгэн тушаал шийдвэр ирээгүй байдаг.

           Гэтэл “Б.О ачилт хийлгэ” гэж хэлсний дагуу ачилт хийсэн гэх худал мэдээлэл гарсан.

           Үүнтэй холбоотой "М" ХХК-иас У-ний даргад албан тоот явуулсан.

           Ингээд тухайн компанийн захирал Б.З-ийн явуулсан албан бичигтэй уялдуулж Д.С- шуурхай хурал хийсэн бөгөөд Б.О-г “чи буруутай учраас буруутай гэдгээ бичиж өг” гэж шахалт үзүүлж, хэлж байгаад буруутай гэх тодорхойлолтыг бичгээр авч шуурхай хурал хийсэн.

           Шуурхай хурал дээр хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэр бол Б.О-гийн цалин, шагналыг бууруулах тушаалыг тооцооны хэлтсийн эрхлэгч Д.С гаргасан.

           Гэвч Б.О-гийн шагнал, цалинг бууруулах бус 1 сарын 20 хувийн цалингийн сахилгын шийтгэл ногдуулсан.

           Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал дээр тооцооны эрхлэгч Д.С-ын “Шуурхай хурлын шийдвэрийг үндэслэв” гэж заасан байдаг боловч үндэслэлтэй нь таарахгүй байна.

           Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр техник импортын зам дээр ажиллаж байсан бөгөөд энэ талаар шуурхай хурлын тэмдэглэл, хавтас хэрэгт авагдсан баримтууд дээр дурдагдсан.

           Гэтэл Б.О-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжинд ажиллаж байхдаа гэж гарсан байдаг.

           Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогчийн тушаалын бодит үндэслэл болон хууль зүйн үндэслэлтэй таарсан байх ёстой.

           Б.О 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчил дутагдал гаргах хэмжээнд ажиллаагүй бөгөөд тухайн өдөр ажиллаж байсан талаарх хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан.

          Хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.О-д ямар удирдлагаас даалгавар өгсөн талаарх баримт байхгүй.

          Иймээс дээрх тушаал хууль ёсны болон бодит үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байгаа учраас Б.О-д сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-000 дугаартай “Тушаал”-ыг хүчингүй болгож, цалин хөлснөөс суутгагдсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

           Мөн хариуцагч Б.Ог бүх асуудлыг хариуцаж, М-тын бүх вагоны ачилт, буулгалт гэх мэт хамаг ажлыг хэрэгжүүлдэг хүн шиг тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн хийх ёстой ажил ачаа вагон хүлээлцэх.

          Тооцооны хэсэг дээр 17 цаг 15 минутанд вагоныг ОХУ руу ачих тушаал ирсэн гэж хариуцагч тайлбарласан боловч дээрх тушаал Б.Од шууд ирээгүй юм. Нэхэмжлэгч вагоныг БНХАУ руу ачихыг "М" ХХК-д хэлээгүй, энэ талаар шуурхай хурал дээр хэлсэн.

           Б.О ачилт, буулгалт, шийдвэр дамжуулалтыг ганцаараа хариуцаагүй, үүнд хяналт тавих ёстой хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн талаар баримт байхгүй. Ачилтын технологийг харахад ачилт хийх асуудлыг Б.Огаас дамжуулж ачдаг зүйл байхгүй, ачааны деспичер дамжуулж ачуулдаг. "М" ХХК-ийн ажилтнууд ачааны деспичерээр дамжуулж ачаа ачдаг тохиолдолд олон байдаг тул Тухайн үед тийм зүйл болсон байх гэж ойлгосон.

           2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр техник импортын зам дээр нэхэмжлэгч ганцаараа ажиллаж байсан. "М" ХХК-ийн замыг шалгах боломж нэхэмжлэгчид байхгүй байсан. Ажлын ачаалалын улмаа цай уух завгүй байсан.

           Хүний хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс хумслах гэж байж тушаал дэрээ 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэж бичээд түүнийг технологийн алдаа гаргасан мэтээр тайлбарлаж болохгүй, гэжээ.

           

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          М-тын салбар зам нийт 5 бүсэд хуваагддаг.

          2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр м-т буулгалтад ирсэн 10 вагон 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 42 минутанд орж ирсэн.

           Б.О 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр техник импортын зам дээр 8-9 удаагийн сэлгээтэй, нийт ОХУ руу зургаан 40 тонны чингэлэг, БНХАУ руу дөчин долоон 40 тонны чингэлэг ачуулсан байдаг.

          Энэ үйл ажиллагаа  өглөө “М”-ээр дайраад орой 11 цаг хүртэл хийгдсэн. Манай өртөөний ажилтнууд технологийн картыг мөрдөн ажилладаг. 

          Хавтас хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан баримтаас ачилтанд явсан вагоныг яах уу? буулгалтад явсан вагоныг яах уу? гэдгийг тодорхой заасан.

          Тушаал дээр ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж заасан.

          Өртөөний дарга өглөө тухайн ээлжийг удирдаж зохион байгуулдаг.

          Тухайн үед материал импексийн зам тавьсан, буулгалтад тавигдсан 10 вагоныг хаашаа ачих талаар өглөөний 8 цагт хэн ч мэдэхгүй байсан.

          Гэтэл ОХУ руу ач гэх тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутанд удирдах газраас Уний тооцооны газарт ирүүлсэн.

          Тушаалыг тооцооны газар утсаар ачааны ажилтанд мэдэгдэх үүрэгтэй байсан боловч 17 цаг 20 минутын үед ажилтай гээд тушаалыг аваагүй болох нь шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

          Технологийн горим дээр тушаал шийдвэрийг өртөөгөөр үйлчлүүлдэг байгууллага, иргэд, бусад аж ахуй нэгжийн ажилтай холбоотой тохиолдолд ачааны зохицуулагч тухайн байгууллагын ажилтнуудад дамжуулан түүний биелэлтийг ханган ажиллахыг шаардана гэж заасан.

          Гэвч Б.О ачааг мэдэгдээгүй тул тушаалаа аваад ачсан байна гэж бодоод ажлаа зөрүүлэхгүйн тулд вагон дээрх чингэлэгүүдийн номерийг нэг бүрчлэн бичиж, орой 20 цагийн үед нарядаа бичсэн.

           Гэтэл шөнийн ээлжийн 20 цагаас хойш ээлжинд гарсан ахлах “миний дүү наадахыг чинь ОХУ руу ач гэсэн тушаал ирсэн юм байна, наад ачаагаа буулгуулаарай” гэж Б.Од хэлсэн.

           Тэгээд нөгөө салбар зам руу яриад уг вагоныг явуулахыг таслан зогсоосон.

            Ингэж үйлдлийг зогсоосон байхад хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

           Мөн 2021 оны 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нэхэмжлэгч тенхик импорт дээр, н.Эрдэнэбаяр гэх хүн материал импекс дээр гарсан.

           Дахин маргааш нь маш их ачаалалтай, ажилтай байхад ганцхан Б.Ог гаргаж ажиллуулсан нь дутагдалтай тул нэхэмжлэлээ дэмжиж байна.

           Дов гэдэг Барсад байрладаг, тооцооны газар вокзалд, Б.Огийн 8-9 удаа сэтгэл хийдэг техник импорт гурвалжингийн гүүрний тэнд байрладаг.

           Тушаал удирдах газраас авагдаж, вокзал дээр ирээд, дов руу дамжигдаж, довоос техник импортын зам руу дамжигддаг.

           М-т хоосон явдаг вагонуудад тээвэр хийж үүний дагуу Хятад болон Орос улс руу явуулдаг.

            “Шуурхай хурал”-ын тэмдэглэл дээр ачааны деспичер “өглөө ажлаа авахад Б.Б 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0000 дугаартай гал тэргээр 21 цаг 05 минутанд ирсэн.

           РТСТ вагонууд байна. Эдгээр вагонууд хаашаа ачигдах тодорхойгүй байна” гэж . Шөнийн ээлж, өдрийн ээлж, дарга, ачааны диспичер, ачаа хүлээлцэгч нар энэ талаар мэдээгүй.

           Ачааны диспечир удирдах газар руугаа тодруулж асуухад одоогоор хашаа очих нь тодорхойгүй гэж хэлсэн байдаг.

           Өртөөний даргын үүрэг даалгаврын дэвтэр дээр "М" ХХК-тай холбоотой 10 вагоны талаар юу ч дурдаагүй.

           Үүрэг даалгаврын дэвтэр дээр ямар ч үүрэг даалгавар өгөөгүй.

           2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Од ачилт буулгалтын талаар гомдол ирээгүй.

           Ажлын байрны тодорхойлолтод заасан гал тэргэнд ачаа тээврийн үзлэг хийх, гал тэрэгний ажиллагаа биш салбар замд дээрх буулгалтын ажиллагаа байсан.

           Мөн вагоны хөдөлгөөнийг нэхэмжлэгч бүртгэхэд ачаа ирээгүй байдаг.

           Иймээс ажлын байрны үндсэн зорилгын хүрээнд асуудал гаргаагүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Б.Од Уний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-000 дугаартай үндсэн цалин хөлсийг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

            Уг сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, М-тын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, 14.1.2 болон зөрчилтэй холбоотой захиргааны шуурхай хурлын тэмдэглэлийг  үндэслэсэн.

             Иймд тушаалын үндэслэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй нийцэж байна гэж үзэж байна.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бодит үндэслэлгүй, ачилт хийх зааварчилгаа ирээгүй гэж байна. М-т олон улсад болон орон нутагт ачаа тээвэрлэлт хийхдээ хоногийн болон ээлжийн ажлын төлөвлөгөөний дагуу ажилладаг.

             Ээлжид гарч буй ажилчид тухайн өдрийн төлөвлөгөөтэй танилцаад ажлаа эхэлдэг. Б.Огийн ажлын байр болох ачаа вагон хүлээлцэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн.

             Ачаа вагон хүлээлцэгчийн хийж гүйцэтгэх 6 үндсэн зорилгод ачааг хүлээн авах, ачааг олгох; салбар замд вагон тавьж өгөх, тосож авах; гал тэргэнд ачаа тээврийн үзлэг хийлгэх; өртөөнд вагоны хөдөлгөөнийг бүртгэл; хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж гэж заасан. Хавтас хэрэгт ажлын технологийн карт авагдсан байгаа бөгөөд үүнд ажлаа эхлэхдээ юунаас эхлэх талаар тодорхой зааж өгсөн бөгөөд хэн нэгэн утсаар тушаал өгч юу хийхийг зааж өгдөг ажил биш.

            Ажлын байрны тодорхойлолтын 1.6, 1.12, 1.14, 2.1, 2.5, 2.6, 2.10 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг Б.О бүрэн гүйцэт хийгээгүйтэй холбоотой зөрчил гарсан.

           Тушаалд зөрчлийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэт нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Бодит байдал дээр Б.Огийн гаргасан зөрчил 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бөгөөд энэ талаар Шуурхай хурлын тэмдэглэл, ачилт, буулгалтын хоногийн төлөвлөгөө, тухайн вагоныг хашаа ачих талаар дурдсан тушаал зэргээр нотлогдоно.

           Тушаал дээр 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэж бичсэн нь технологийн алдаа юм.

            Үүнийг Уний хүний нөөцийн ажилтан боловсруулж гаргахдаа өдөр хоногийг андуурч гаргасан нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хавтас хэргийн 94 дшгээр хуудаст үүрэг даалгаврын дэвтэр авагдсан бөгөөд Б.Огийн зөрчил гаргасан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө харагдана.

            Үүрэг даалгаврын дэвтэр дээр маргаан бүхий 10 вагон БНХАУ руу ачигдана гэх үүрэг даалгавар өгөгдөөгүй байхад Б.О ачааг ачуулсан байсан. Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ажлын хувцсыг өмсөж, тэргүүн ээлжинд ээлжийн ажлын төлөвлөгөөтэй танилцах гэж заасан. М-тд шуурхай ачаа тээвэрлэх тохиолдлууд гардаг.

            2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиалагч компани дугаар бүхий 10 вагоныг ОХУ руу тээвэрлэлт хийлгэх захиалгыг М-тын тээвэр зохион байгуулалтын албанд ирүүлснийг хүлээж аваад 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутанд Б.Огийн ажиллаж байсан тооцооны хэсэгт зөвшөөрлийг явуулсан байдаг.

           Уг зөвшөөрөлд дугаар бүхий 10 чингэлэгийг ОХУ руу явуулахыг зөвшөөрөв гэх утгатай.

           Тушаал ирсний дараа Б.О ачилт хийлгэх ёстой байсан боловч тушаал ирэхээс өмнө БНХАУ руу ачилт хийлгэсэн зөрчил гаргасан. Салбар зам буюу "М" ХХК-ийн замд ачилт хийсэн зардал гардаг. Б.Огийн тухайн өдөр хийж гүйцэтгэсэн нарядын тайлан дээр маргаан бүхий 10 вагоныг БНХАУ руу ачуулсан тэмдэглэлийг Б.О бичсэн байдаг.

         "М" ХХК-иас ирүүлсэн албан бичгийг нотлох баримтаар өгсөн. "М" ХХК-ийн албан бичигт “тухайн өдөр вагонуудыг хаашаа ачуулах талаар Б.Огаас асуухад БНХАУ руу ачуулна гэж тайлбарласаны дагуу БНХАУ руу ачуулсан” гэж бичсэн байна.

          Шуурхай хурлын үеэр Б.О өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрч “16 цагийн үед "М" ХХК-ийн салбар замд очиход вагоны ачсан байсан” гэх тайлбарыг өгдөг. Нэхэмжлэгч тушаал ирэхээс өмнө 16 цагийн үед вагонд ачилт хийсэн байсныг мэдэж байсан ба ажлын байрны тодорхойлолтод заасан салбар замын ачаа тээвэрт хяналт тавих үүрэг нь зөрчигдсөн байна.

          Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.5, 2.6 дахь хэсэгт салбар замд тавих вагоныг зөв тавих, өөр салбар замд буруу тавьсан зардлыг хариуцна гэж заасан. Б.О тушаал ирээгүй байхад яагаад ачилт хийгээд байгааг мэдэх боломжтой байсан боловч хяналт тавиагүй.

        Мөн ачаа бараа хүлээлцэгч өөрийг нь хариуцаж ажилладаг ачааны зохицуулагчид 10, 12, 14, 16, 20 цагуудад тухайн өдөр хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлангуудыг бичгээр гаргах үүргийг хүлээдэг боловч Б.О ийм ачилт хийсэн, ийм зөрчил хийсэн гэх тайлбар өгөөгүй.

        Хэрвээ нэхэмжлэгч ачааны зохицуулагчид БНХАУ руу ачуулахаа мэдэгдсэн байсан бол ачааны зохицуулагч зөрчлийг урьдчилан шийдвэрлэх боломжтой байсан.

        Тушаал дээр Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг дурдаж үүнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэх гэж заасан. Маргаан бүхий 10 вагоныг ОХУ руу явуулах зөвшөөрлийг 17 цаг 15 минутанд өгөхөд ачилт хийх ёстой байсан.

         Д.С- шуурхай хурлыг удирдаж хийхдээ Б.Од сарын цалин хөлсний 50 хувийг хасахаар шийдвэрлэхэд ажил олгогч буюу Уний дарга 1 сарын хугацаатай, 20 хувийг хасахаар шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Тэрээр ачилт тээвэрлэлтэд хяналт тавих үүргийг ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хүлээж байгаа юм. Шуурхай хурлын тэмдэглэлд “тухайн зам дээр 16 цагт Б.Ог очиход вагонууд ачигдсан байсан” гэж бичсэн байна.

        Уг вагоныг Хятад улс руу бус Оросын холбооны улс руу явуулах эсэхийг холбогдох ажилтнаас тодруулах, хяналт тавих үүрэгтэй. Тухайн вагон хаашаа хөдлөхийг 17 цаг 15 минут хүртэл хэн ч мэдээгүй байсан нь үнэн боловч ачааг дур мэдэн ачуулсан нь ойлгомжгүй. "М" ХХК ачаа хүлээлцэгч Б.Отай утсаар ярьж ачааг ачсан гэх албан бичгийг ирүүлсэн. Нэхэмжлэгч мэдээгүй байсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа юм бэ? нотлох үүргээ биелүүлэхгүй байна. ОХУ руу вагоныг явуулах шуурхай тушаал гарч 17 цаг 15 минутанд тушаал ирсэн.

        Гэтэл нэхэмжлэгч ачааг буруу вагонд ачуулж алдаа гаргасан байсан. Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт салбар замын нарядыг бодит байдлаар 17, 20 цагуудад бичиж өгнө гэж заасан.

        Б.О 16 цагт очиж мэдсэн юм бол энэ талаар 17 цагийн нарядын дэвтэр дээр бичих ёстой бөгөөд хариуцлагагүй, хайнга хандсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна, гэжээ.

           

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Б.О 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08-20 цагийн хооронд батлагдсан хуваарийн дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн.

        Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон М-тын дүрэм, журмыг мөрдөж ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан.

        Харин ганцаараа байсан, ажил ихтэй байсан, амжаагүй гэх шалтгааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хэлж байна.

           Үнэхээр ажилтай байсан бол ачааны зохицуулагчдаа мэдэгдэж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх ёстой байсан.

           Би Уний орлогч даргаар ажилладаг. Б.О өөрийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгээгүй, үүнээс шалтгаалж үйлчлүүлэгч байгууллагаас гомдол ирсэн.

           Энэ асуудал М-тын үйлчүүлэгчдийн хурал дээр яригдсан. Энэ нь байгууллагын нэр хүндийн асуудал.

           М-тын 16.000 ажилтны хөдөлмөр 1 хүний ажлаар дүгнэгддэг. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтоор хүлээлсэн үүргээ биелүүлээгүй. 14, 16 цагийн нарядыг өгөөгүй.

           Манайхаас тушаал өгөгдөөгүй байхад дур мэдэж ачааг ачуулсан. "М" ХХК ачааг хаашаа ачихыг М-таас зөвшөөрөл авч байж ачдаг.

           "М" ХХК, Г.О руу утсаар залгасан гэж бичсэн байна. "М" ХХК-д зөвшөөрлийг М-т, Унөөс өгөх бөгөөд ачааг зөвшөөрлийн дагуу ачигдсан уу? гэдгийг ачаа хүлээлцэгч шалгах ёстой байсан гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг давхар байгуулсан.

           Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний жагсаалтын 00 дүгээрт ачаа вагоны бүрэн хариуцлагын гэрээ байдаг.

           М-тын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А000 дугаартай “Тушаал”-аар баталсан бөгөөд ачаа вагон хүлээхдээ байгуулах ёстой гэж үзэж гэрээ байгуулсан.

           Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн албан ажилдаа байгууллагаас үл хамаарч өөрийн албан ажилдаа хайхрамжгүй хандаж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй эсхүл хохирол учруулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн зэрэг өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж М-тд хохирол учруулсан бол хариуцлага ногдуулна” гэж заасан.

            Иймд нэхэмжлэгч М-тд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь "М" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай Албан бичгээр нотлогддог.

           Орос руу явуулах вагон дээр  Хятад явах ачааг ачсан.

           Уг ачааг буцааж буулгахад учирсан хохиролд н.О хяналт тавих үүрэгтэй байсан.

           М-т хариуцсан ажилчид бүгд ажлаа хийж байдаг.

           Л.Д салбар зөвлөлийг хариуцаж байгаа боловч хариуцсан салбар зам дээр 16 цагийн үед очиход Орос руу явах ачааг Хятад руу явуулсан байна.

           Юу ч мэдээгүй, нарядын дэвтэр дээр Б.Огийн ажиллаж байсан тэмдэглэл, тайлан байгаа.

           Тухайн ажлын төлөвлөгөөг мэдэж байсан бол энэ талаар н.Оюунчимэгт мэдэгдэж газар дээр нь арга хэмжээ авах боломжтой байсан.

           Маргааш нь 08 дугаар сарын 13-ны өдөр буруу ачигдсан нь мэдэгдэж буцааж буулгах ажил явагдсан бөгөөд хохиролд 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна.

           Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт өөрийн шууд санаатай буюу илт болгоомжгүй үйлдлээр хохирлыг төлж барагдуулах шаардлага тавьж байна гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ажил үүргийн хүлээлцсэн ажил олгогч хүлээнэ гэж заасан.

           Гэтэл Унд бодитоор 1.400.000 төгрөгийн хохирол учирсан зүйл байхгүй, хохирлыг барагдуулсан нотлох баримт ч байхгүй.

           Гадаад харилцаа, ажиллагаа хариуцсан даргатай би утсаар ярьсан.

           Үүний өмнө байгууллагын дарга н.З гэх хүн төлбөр нэхэмжлэхгүй гэх албан бичиг өгсөн.

           Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг авч үзвэл н.З-ын төлбөр нэхэмжлэхгүй талаар баримт, шуурхай хуралдааны хурлын тэмдэглэлээр төлбөр нэхэмжлээгүй талаар дурдагдсан байдаг.

           Мөн ажилтанд эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх талаар М-т нь туршлагагүй байна.

           Ажилтны дундаж цалин хөлснөөс хэтэрсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасан.

           Энэ нь ажилтны дундаж цалин хөлснөөс хэтэрсэн байх шаардлагатай гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан 135 дугаар зүйл дээр зохицуулж өгсөн.

           Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 1.815.720 төгрөг байдаг.

           М-т "М" ХХК-ийн хохирлыг барагдуулаагүй байж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй.

           Тэгээд ч "М" ХХК хохирол нэхэмжлэхгүй гээд байхад хариуцагч нэхэмжилнэ гээд бичиг авчраад байгаа нь ёсгүй үйлдэл.

           Хэн хэнд ямар хариуцлага тооцохоо шийдвэрлээгүй байж зөвхөн Б.Од хариуцлага тооцоод байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

          Нэхэмжлэгчээс цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-000 дугаартай М-тын У-ний даргын Тушаал, 00/00 дугаартай Үнэмлэх, “Хөдөлмөрийн гэрээ”, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай”,

 

           Хариуцагчаас М-тээс Х.Э-д олгосон “Итгэмжлэл”, М М-тын Даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-000 дугаартай Тушаал, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 00/00 дугаартай “Хариу тайлбар гаргах тухай”, “Хөдөлмөрийн гэрээ”, Ажлын байрны тодорхойлолт, "М" ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 000 дугаартай “Хүсэлт гаргах тухай”, Шуурхай хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлын байранд ажил гүйцэтгэх Технологийн карт”, “Тодорхойлолт”-ууд, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00000 дугаартай Вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамж, Вагон тавилт, таталтын хүснэгт, М-тээс Х.Э, Л.Д нарт олгосон “Итгэмжлэл”, "М" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай “Асуудал шийдвэрлүүлэх тухай”, “М” ХК-ийн Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай Дотоод үйлчилгээний үнэ, тариф батлах тухай тушаал, тушаалын хавсралт, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, М-тийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цалингийн карт, М-тийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг М-тын Даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/0/000 дугаартай Тушаал, Улаанбаатар, Улаанбаатар 0 өртөөдийн технологийн процесс

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр Галт тэрэгний биечилсэн хуудас, М-тын Уний хойд нарядын дэвтрийн 29, 30, 31, 32, 33, 34 хуудас, М-тын Уний өдрийн нарядын дэвтрийн 28, 29, 32, 33 хуудас, М-тын Уний шуурхай тушаалын дэвтрийн 19 хуудас, М-тын даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А-000 дугаартай Тушаал, “М-т” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Мын Уний Зөвшөөрлийн дэвтэр, М-ын Уний Ирц бүртгэлийн дэвтэр, М-тын Уний Үүрэг даалгаврын дэвтэр, Мын Уний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/0820 дугаартай “Тодорхойлолт”,  М-тын Уний Тооцооны газрын зөвшөөрлийн дэвтрийн 67 хуудасны ар талын нүүр, 68 хуудас, “Р” компанийн ТЗБА-нд гаргасан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000 дугаартай Албан бичиг, М-тын баталсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий Ажлын байрны жагсаалт,М-тын даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай” тушаал, Уний нэгдсэн технологийн горим нотлох баримтаар гаргуулжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

         

           Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.О-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжинд ажиллаж байхдаа гэж гарсан. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогчийн тушаалын бодит үндэслэл болон хууль зүйн үндэслэлтэй таарах ёстой. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчил дутагдал гаргаагүй, удирдлагаас даалгавар өгсөн талаарх баримт байхгүй. Тушаал удирдах газраас авагдаж, вокзал дээр ирээд, дов руу дамжигдаж, довоос техник импортын зам руу дамжигддаг. Р вагонууд хаашаа ачигдах нь тодорхойгүй, шөнө, өдрийн ээлж, дарга, ачааны диспичер, ачаа хүлээлцэгч нар мэдээгүй. Ачааны диспечир удирдах газар луу тодруулж асуухад одоогоор хашаа очих нь тодорхойгүй гэж хэлсэн байдаг ба өртөөний даргын үүрэг даалгаврын дэвтэр дээр "М" ХХК-тай холбоотой 10 вагоны талаар юу ч дурдаагүй, үүрэг даалгаврын дэвтэр дээр ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.О-д ачилт буулгалтын талаар гомдол ирээгүй, вагоны хөдөлгөөнийг нэхэмжлэгч бүртгэхэд ачаа ирээгүй, ажлын байрны үндсэн зорилгын хүрээнд асуудал гаргаагүй байдаг”,

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Л.Д нар “нэхэмжлэгч ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зөрчил гаргаснаа хүлээсэн учраас тушаал үндэслэлтэй” гэж татгалзлаа тайлбарлаж байна.

    

         Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

       

         Ажил олгогч М-т ажилтан Б.Ог Уний ачаа вагон хүлээлцэгчээр, сарын үндсэн цалин 864.150 төгрөг, шагналт цалинг үндсэн цалингийн 50 хувиар бодож олгох, хэвийн нөхцөлд ажиллуулахаар харилцан тохиролцож, ажилласан талаар маргахгүй байна.

 

         Хариуцагч байгууллага 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/000 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ээлжинд ажиллахдаа ОХУ ачих тушаал өгөгдсөн вагонд KHP-ийн ачилт хийсэн дутагдал гаргасан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ачаа вагон хүлээлцэгч Б.О-д үндсэн цалинг 1 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, суутгал хийхийг нягтлан бодогч Ц.С-д үүрэг болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, М-тийн М-тын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Тооцооны хэсгийн эрхлэгч Д.С-ын “Шуурхай хурал”-ын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

         2021 оны 08 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Б.О МИХК-ийн салбар замын ээлжинд гарч ажилласан талаар маргаагүй харин ОХУ руу явах чингэлэгт KHP-ийн ачилт хийсэн эсэх тухай маргаж уг тушаалын дагуу нэхэмжлэгч арга хэмжээ авагдсан болох нь тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

          Бичгийн баримтуудаас харахад, “Шуурхай хурлын тэмдэглэл”-д ачааны зохицуулагч Ж.О, ачаа хүлээлцэгч Б.О нарт хариуцлага тооцож, эрхий бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн буруутай үйлдэл байсан эсэх талаар дүгнэж тодруулаагүй, хурлын тэмдэглэлд /хх-29 дүгээр хуудас/ “ДЦС: Бертлингийн пүүлэгч нар Б.Огаас өөрсдөө KHP ачиж болох уу? гэж асуусан юмуу? гэхэд АВХ: Асуугаагүй. ДЦС: Тэгээд асуугаагүй байж өөрсдөө дураараа аччихаад буруугаа нааш нь түлхээд байгаа юм биш үү? Надаас ч гэсэн асуугаагүй. Эзэмшлийн вагонд дураараа ачиж болохгүй гэдгийг бүх зуучууд мэдэж байгаа. “МИХК” ХХК утсаар ярьж асуугаагүй. Бусад бүх зуучийн байгууллагаас тэр өдөр утасдаж асуугаад дахин дахин лавлаад байсан. Тэгэхээр өөрсдийгөө өмгөөлж байхгүй бол дараа дахин асуудал гарахад шинэ ажилтнууд руу дайраад байх магадлалтай. Тех/мэд: 13 цагт бууж дууссаны дараа чи салбар зам дээр хэдэн цагийн үед дахин очсон бэ? гэхэд АВХ: 16 цагийн үед. Тех/мэд: Тэр үед вагонуудаа ачсан байсан юмуу? гэхэд АВХ: Ачсан байсан” гэх асуулт, хариулт болон ачааны зохицуулагч Ж.О тухайд өдрийн 17 цаг 57 минутанд ирсэн мэдээлэлийг “Б.Од хэлээгүй” болон ДСЦ “...орой 17 цагийн тооцооны оператор н.Б тушаал өгье гэхэд ажил авч байна, жаахан байж байгаад авъя гэж хэлээд авч амжаагүй тул дараагийн ээлжийн хүндээ хэлсэн” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч ОХУ руу явах чингэлэгт KHP-ийн ачилт хийснийг мэдээгүй тогтоогдож байна.

      /“ДЦС” гэж хэлтсийн дарга ”АВХ” гэж Б.Ог хэлж байгаа гэж тайлбарлав/

           Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөвшөөрлийн дэвтэр”-ийн “67 дугаар хуудасны ар” гэсэн гарчигтай хэсгийн 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутанд ирсэн “К-744, УБДС, PTCT компанийн З/үүд-с “....хоосон вагоныг ОХУ руу илгээхийг зөвшөөрөв” гэх мэдээлэлийг тухайн өдөр ачааны зохицуулагчаар ажиллаж байсан У.О, нэхэмжлэгч Б.Од мэдэгдээгүй болон талуудын тайлбараар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч зөрчил гаргаагүй нь нотлогдож байна.

 

           “Хөдөлмөрийн гэрээ”-ийн ажлын байрны үндсэн зорилт мөн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт “ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх...”, “Ажлын байрны тодорхойлолт”-ын 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт “салбар замын нарядыг бодит байдлаар 17 цаг, 20 цагуудад бичиж өгнө” гэж заасны дагуу хх-67, 68 дугаар хуудас,  2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хойд нарядын дэвтэр”-т бичигдсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 00 минут –Берт- “000”-“0000000” гэсэн маргаан бүхий 10 вагоны дугаарыг тэмдэглэж үлдээснийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 15 минутанд ТХЭ танилцан “үзэв” гэж гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлж, болсон үйл явдлыг бичсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зөрчил гаргаснаа нэхэмжлэгч зөвшөөрч бичсэн нь нотлогдож байна” гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

           Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд ажил олгогч бөгөөд ажилтны гаргасан зөрчил түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, дүрмийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

           Гэтэл хариуцагч маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчимд үндэслэн хариуцлагыг ногдуулж шийдвэрийг гаргах байтал зөвхөн нэхэмжлэгчид зөрчил дутагдлыг хамааруулахын зэрэгцээ хариуцагч “М” ХК ажилтан Б.Отай вагон ачилтын талаар ярьсан эсэхийг тодруулаагүй, тухайн компани 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай Албан бичигтээ “...танай эрх бүхий албан тушаалтан /пүүлэгч/-ийн заавраар ачилт буулгалтыг хийсэн...” гэх тайлбарыг шалгаж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллага, хуулийн этгээдийн хэн аль нь буруутай үйлдэл гаргаснаа илэрхийлж байхад нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглосон заалттай нийцээгүй байх тул тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

          Мөн нэхэмжлэгч дутагдал зөрчил гаргаснаа бичгээр бичиж зөвшөөрсөн боловч ажил олгогчийн дарамт шахалт байснаас хүсэлтийг бичсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

           2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

           Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

 

           Хариуцагч М-т, нэхэмжлэгч Б.Огаас 1.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчид 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь "М" ХХК-ийн албан бичгээр нотлогдож байна”,

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “"М" ХХК хохирол нэхэмжлэхгүй гээд байхад нэхэмжилнэ гээд тухайн компаниас дахин бичиг авчирч байгаа нь ойлгомжгүй ба хэн хэнд ямар хариуцлага тооцохоо шийдвэрлээгүй байж ганцхан Б.Од хандан хариуцлага тооцох гэж байгаа нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

           Тодруулбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох талаар заасан бөгөөд 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно” гэж заасан байдаг.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага “Материал импэкс” ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай Албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус албан бичигт “...энэ удаад эндүүрч ачилт хийгдсэн вагоны ачилт, буулгалтын хөлсийг бид танай байгууллагаас нэхэмжлэхгүй, харин вагоны таталт тавилтын төлбөрийг манай байгууллагаас нэхэмжлэхгүй байхыг хүсье” гэжээ.

        

           Мөн талуудын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх хэсэгт “...ажилтан байгууллагад хохирол учирсан тохиолдолд хохирлыг бүрэн хэмжээгээр буюу өөрт ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн хувааж төлнө” гэж заажээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2, 136.3 дахь хэсэгт зааснаар байгууллагад ямар хохирлыг хэдий хэмжээтэй хэн учруулсан нь тогтоогдоогүй, хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болон ажилтан тус бүрээр тодорхойлоогүй байтал Б.Огаас ямар үндэслэл, нотлох баримт, дүгнэлтээр байгууллагад учирсан хохирол 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага “М" ХК-ийн өмнөөс 1.400.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй эсэх, М-т, “М” ХК-д хохиролд нэхэмжилсэн 1.400.000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 649.656 төгрөг 86 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 20.140 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М-тт холбогдох М-тын Уний даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-000 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, суутгагдсан цалин 649.656 төгрөг 86 мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн 1.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Огийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч М-тт даалгасугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20.140 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

     

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА