Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/227

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ********** ,

Иргэний хариуцагч: Т.**********  /цахимаар/,

Гэрч: ********** , Ш.********** , Д.********** ,

Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч Б.Хандмаа, Р.Машлай /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ******* сумын ********* ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүд, ач, зээ нарын хамт, Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн ****-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүүгийн тэргүүний ажилтан шагнал авч байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********н ********** /РД: *********/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********* ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20000000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би ********** сумын ********** 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр томилогдсон. 2024 онд манай сум 100 жилийн ойтой байсан учраас нэлээдгүй ажил хийх шаардлагатай байсан учраас үүний хүрээнд хийсэн нэг ажил нь энэ байгаа юм. Би бага зардлаар их зүйлийг аж ахуйн аргаар хийх зорилготой байсан. Энэ хайс нь 1.8 га газрыг 1.4 метрийн өндөртэй хайсаар буюу тухайн үеийн ханшаар нэлээд хямдхан авч хийсэн байгаа. Дээр нь би төрд давуу эрх олгож зардлыг хэмнэсэн. Энэ ажлыг нийт 36000000 төгрөгөөр хийсэн. Зардлын тооцоонууд хавтаст хэрэгт хавсаргасан. 20000000 төгрөгт хайсаа авчихсан байсан. Үлдсэн 16000000 төгрөгт босгох зардлаа хийхээр байсан. Энэ чинь дотроо хоёр өөр зардалтай байгаа. Хайс авах, нөгөөх нь усжуулалтын гэрээ байсан. Энэ талаар өмнө нь ерөнхий санхүүч, тамгын газрын дарга бид хэд ярьж тохирсон. Хурал дээр энэ усжуулалтын мөнгийг хашаажуулалтын мөнгө болгоё гэсэн. Үндсэндээ манайд усжуулалт шаардлагагүй, шинэ усны машинтай байсан. Энэ шаардлагагүй зардал учраас хайс руу оруулъя гэж ярьж байсан. Энэ талаар тамгын газрын дарга, ерөнхий санхүүчтэй тохиролцсон байсан. 10 дугаар сард төсвийн тодотголд оруулах байж байгаад би эзгүй байсан болохоор чадаагүй юм. Урд оны төсөвт төсвийн ерөнхий зохицуулагч оруулсан байх ёстой. Гэрээ нь **********тай гэрээ хийгдсэн байсан. Тэгээд *********** та одоо авчихвал арай хямд авах гээд байна гээд байхаар нь ********** оос мөнгийг нь гүйлгээд авчихсан юм. Тухайн үед зардал хэрэг болоод нэг хашааг нь буцаагаад борлуулсан. Хайсаа тулгаж авчихаад хийх зардалгүй болсон байсан. Үндсэндээ шинэ наадмын талбайтай болох, хуучин талбайг цэцэрлэгжүүлээд сургуулийн хүүхдүүдэд зориулж ажил хийх зорилгоор хийсэн. Хайс бариулах гэрээ хийгээгүй. Том хашаа барихын тулд 20000000 төгрөгтөө тулгаад худалдан авалт хийсэн байсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Энэ 20, 20 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа яригдаж байгаа. 2023 оны төсөв батлахдаа 2022 оны 12 дугаар сард ИТХ-аар хэлэлцэгдсэн. Энэ орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж байгаа асуудал учраас заавал иргэдээсээ санал авч багийн хурлаар хэлэлцүүлэгдсэний дараа сумын хуралд оролцуулдаг. Түүн дээр ногоон байгууламжийг хайсжуулах, болон услалтын систем гэсэн хоёр санал орж ирсэн. Ногоон байгууламжийг хайсжуулах төсөв нь 20,000,000 төгрөг, услалтын систем нь 20,000,000 төгрөг гэж тусгагдсан. 20,000,000 төгрөгийн дүнтэй учраас шууд худалдан авах ажиллагаа хийгдэнэ. Услалтын системийн тухайд Засаг даргад ярьж байсан. Энэ чинь услалтын систем гэчихсэн байгаа. Хоёр ногоон байгууламж хоёулаа хайслуулсан байгаа. 40,000,000 төгрөг болохоор тендер зарлагдана. 2 хуваавал шууд худалдан авалт болно гэж ярьж байсан. Засаг дарга яараад байсан шалтгаан нь дулаан газар хөлдөхөөс өмнө бүтээн байгуулалтын ажлаа эхлэх учраас эрчимтэй ажлуудаа хиймээр байна гэж байсан. Тухайн үед техникийн тодорхойлолт нь гараагүй байсан. Учир нь тухайн үед бүх нягтлангууд, төрийн албан хаагч, тамгын газрынхан амарчихсан байсан. Санхүүгийнхэн 08 дугаар сарын 01-ний тайлан мэдээнүүдээ дуусгачихаад 05-ны өдрөөс голцуу амарцгаасан байсан. Амралт дундуур энэ асуудал яригдаад нягтлан над руу ярьсан. Тэгээд техникийн тодорхойлолт бүх юмнууд нь гарчихсан юм уу? гүйлгээ хийх гээд байна гэхэд Засаг дарга гэрээгээ байгуулсан гэхээр нь гэрээ нь хийгдсэн юм уу? гэж асуухад гэрээ нь хийгдээгүй байна гэхээр нь хүлээж байгаад гэрээ хийж хуулийн дагуу ажиллана. Энэ дээр санхүүгийн хяналт, дотоод аудит бүх зүйл орох учраас техникийн тодорхойлолт хэрэгтэй гэж хэлсэн. 08 дугаар сарын 10-ны үеэр орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ орж ирээд тэр үед амралт дундуураа 2-3 хоног ажилласан. Тэгэхэд нягтлан ийм гүйлгээ хийгдэж байгаа шүү, техникийн тодорхойлолт юмнууд нь сүүлдэж гарсан, гүйлгээ хийгдсэн гэж ярьсан. Хүлээж авсныхаа дараа үлдэгдэл төсвийн санхүүжилтийг шилжүүлнэ гэсэн. Би хянаж үзэх үедээ сүүлийн санхүүжилт гэж мэдэлгүйгээр 14,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөг шилжүүлсэн гээд нягтланд хэлсэн. Би энэ талаар нягтланд хүлээж аваагүй байж гүйлгээгээ хийсэн байна шүү гэж хэлж байсан. Нэршлийн тухайд наадах чинь хууль бус болох нь байна шүү. Услалтын систем гэж орж ирж байхад хашаажуулах гэж байгаа нь хууль бус байна гэж яригдаж байсан. Одоо дутуу санхүүжилт байгаа. Хоёр ажил хоёулаа хүлээж аваагүй хүлээгдэж байгаа учраас шүүхийн шийдвэр яаж гарах юм байгаа юм. Тухайн үед 20,000,000 төгрөгөөр хоёр худалдан авалт хийсэн. Энэ нь Төсвийн тухай хууль зөрчсөн асуудал болсон. Нэгдүгээрт нэршлийн тухайд зөрчиж байгаа. Усжуулалт гэж нэршилтэй орж ирснийг хашаажуулах болгоод ороод ирсэн байсан. Урд жил 2га газар хашаажуулж мод тарьсан. Тэрбум модны хүрээнд сумууд жил болгон 20,000 мод тарих гэрээ байгуулсан. Тэрний дагуу модоо тарьсан ч гэсэн хашаагүй байсан учраас мал идчихээд байсан болохоор хамгийн түрүүнд хашаажуулах арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Эхний талбайг усны машинаар хэдийгээр услаад байгаа ч гэсэн долоо хоногт 1-2 услах шаардлагатай байсан. Эхлээд хурлаар хэлэлцэхдээ эхний ээлжид усны нөөцийн сав бэлдээд шуудуу татаж услалтын системээ шийднэ гэж хурлаар орж батлагдсан байсан. Багийн иргэдээс санал авна. Тэрийгээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд сумын хурлаар хэлэлцүүлдэг. 40000000 төгрөгөөр хашаа барья. Энэ усжуулалтыг болъё гэсэн саналтай байна гэж ярьж байсан. Гэхдээ яг албажуулж шийдвэр гарсан зүйл байхгүй. Энэ хоёр ажлыг нэгтгэж нэг ажил болгож болохгүй. Хууль зөрчөөд байна гэж хэлсэн. Анх төсөв хэлэлцэхдээ тэдэн мянган модонд тийм хэмжээтэй хашаа хэрэгтэй гэж ярьж байсан. Тэгээд сүүлдээ наадмын талбай болсон. Хэдэн метр хашаа барина ярьж байсныг яг одоо бол санахгүй байна. ********** суманд мал эмнэлэгт зарцуулах, угаалга цэвэрлэгээ хийх зориулалтаар авсан машин. Үүгээрээ заримдаа усжуулалтын ажлаа хийдэг байсан. 2022 онд 2га газар модтой хашаажуулалт байгаа. 2023 оны 20000000 төгрөгөөрөө хэдэн га газарт мод тарих уу тэрийгээ ярьж байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн эрх нь өөрөө Засаг даргад байгаа. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд гэрээ байгуулж энэ бүтээн байгуулалтыг хийнэ. Сумын иргэдийн хурлаас тогтоол нь гарч байж энэ төсөв нь батлагдана гэсэн үг. Усжуулах системийг хашаажуулах болгож гэрээ байгуулаад байгаа нь өөрөө хууль зөрчөөд байгаа. Тэгэхээр тийм шийдвэр гараагүй. Орон нутгийн хөгжлийн сангийн нэг, хоёрдугаар гарын үсэг маань сумын Засаг даргын тамгын газрын нягтлан, Засаг дарга хоёрт л байгаа. Засаг даргын тамгын газрын дарга орон нутгийн хөгжлийн гэрээн дээр захиалагч талаас гарын үсэг зурдаг. Гүйлгээ хийгдсэн орон нутгийн хөгжлийн сангийн асуудал дээр Засаг даргад санхүүг шийдэх эрх нь байдаг. Хуулиар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө шилжүүлэх эрх нь Засаг даргад байдаг гэв.

 

Гэрч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Энэ орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн хашааны асуудал яригдаж байгаа. Үүн дээр Засаг дарга 06 дугаар сараас ажилдаа орсон. 07 дугаар сараас эхлээд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажилтай танилцаад хуучин хийсэн хайс, хашаанууд их жижигхэн байгаа учраас том хашаа хийе гэсэн. Тэгээд 20,000,000 төгрөг дотор гэрээ байгуулж болно, 20,000,000 төгрөгөөс дээш бол тендерийн үйл ажиллагаа явагддаг гэсэн учраас 20,000,000 төгрөг дотор гэрээ байгуулах шаардлагатай гээд хайс хашааны гэрээ байгуулна, хашаа судална гээд хот руу өөрөө явсан. Тэгээд *********** байсан байх. Тэр хүний паспортын хуулбарыг чатаар явуулаад нягтлантай ярь гэсэн. Тэгээд нягтлан руу чатаар зураг хөргийг нь явуулаад гэрээ байгуулсан. Үүнээс хойш 08 дугаар сард намайг амарч байхад энэ том хашаа барьсан учраас гэрээ байгуулах шаардлагатай гээд үүн дээр жаахан маргаан байсан. Ижилхэн хоёр хашааг тус тусад нь гэрээ байгуулах нь өөрөө хориотой. Энэ талаар болохгүй гэж танилцуулсан. Тэгэхэд нэгэнт том ажил хийх гэж байхад битгий ийм юм яриад бай гэж ярьж байсан. Сүүлд нь намайг амарч байхад дуудаад гэрээ байгуулна гэж хэлсэн. Тэгэхэд ингэж гэрээ байгуулж болохгүй гэхэд хурлаар оруулаад нэршлийг нь өөрчлүүлээд хийхээр болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Саруулаас дарга ингээд байна гэж асуухад Иргэдийн хурлаар оруулаад гэрээ байгуулж болно гэсэн. Тэгэхээр нь би за за гэрээ байгуулъя гэж нягтланд хэлсэн. Нягтлан ингэж болох юм уу гэхээр нь нэр нь өөр болох юм байна. Тэгэхээр болох юм байна гэж хэлээд баталгаажуулсан. Усжуулалтын систем барихаар төсөвлөсөн 20,000,000 төгрөг байгаа. Үүгээр дахиад хашаа авъя гэж ярьсан. 20, 20 сая төгрөгөөр 2 хашаа авахаар болсон. Өөрөө юмнуудаа авчихсан, мөнгө нэхээд байна 20,000,000 төгрөгөө хурдан шилжүүлж гэж байсан. Дахиж хашаа авъя гэсэн шийдвэрийг Засаг дарга гаргасан. 20, 20 сая төгрөгөөр нэг том хашаа авч байна гэж ойлгосон. Манай суманд усжуулалтын систем гэдэг зүйл байхгүй. Мал аж ахуйтай холбоотой ариутгал хийх 5 тонны усны машин авсан. Тэрүүгээр мал ариутгахгүй үедээ модоо усалдаг. Тэр байгаа юм чинь усжуулалтын систем хийгээд төвөг гэж хэлсэн. Манайд мод нийлүүлдэг компанийн нэг охин байдаг. Тэр Засаг даргад усжуулалтын системийг ингэж хийвэл зүгээр гэж зөвлөсөн юм шиг байна лээ гэж хэлсэн гэсэн. Гүйлгээ хийхэд нягтлан, Засаг дарга хоёр нэг хоёрдугаар гарын үсгээр оролцдог. Тамгын газарт дотоод хяналт гэж байдаг. Тэр хүмүүс хяналтаа хийгээд явдаг. Энэ ажлын хэсэгтэй холбоотойгоор Засаг дарга захирамжаар ажил хүлээж авах ажлын хэсэг томилсон байгаа. Энэ гэрээгээр ********** суманд тэр хашааг авч ирээд барьчихсан байх ёстой. Тухайн хүн өөрөө зохих журмаар хүлээлгэж өгөх боломжгүй бол барьсан хүмүүс нь хүлээлгэж өгч болно. Иргэдийн хурлаар оруулаад нэрийг нь солиулна гэсэн зүйлийг Засаг дарга ярьсан. Энэ хашааны урд талд нь 2022 онд том хашаа бариад мод тарьсан байгаа. 2000 ширхэг мод тарьсан байх. Сайн санахгүй байна. 5000 ширхэг ч билүү. Сүүлд барьсан хашаан дотор 7000 ширхэг мод гэж яриад байсан байх. Тэрийг би сайн санахгүй байна. Тэр модны төсөв нь Засаг даргын нөөцөөс гарсан. Өмнө нь барьсан хашаа 2га орчим хэмжээтэй байсан. Мал эмнэлгийн зориулалттай усжуулалтын машин суманд байгаа моднуудыг ямартай ч услаад л байгаа.  Усжуулалт, хайсжуулах ажилд 20, 20 сая төгрөгийн гэрээ байгуулсан. 16000000 төгрөгтэй холбоотой гэрээг нягтлан, Засаг дарга, бид гурав байгуулсан. Засаг дарга Иргэдийн хурлаар нэрийг өөрчлөөд батлуулаад болно гэж хэлсэн. Тийм учраас гэрээ байгуулсан. Гэхдээ хуучин гэрээ байгуулж болохгүй байсан. Энэ талаар би болон нягтлан Засаг даргад маш сайн хэлж байсан. Услалтын систем гэсэн нэршилтэйгээр төсөв нь батлагдсан. Үүнийг Засаг дарга ногоон байгуулж болгож хайс хашаа барина гэж байсан. Тамгын газрын дарга нь өөрөө сумын төсвийг захиран зарцуулагч мөн. Гэхдээ орон нутгийн хөгжлийн сан дээр би биш. Үүн дээр зөвхөн нягтлан, Засаг хоёр зарцуулна. Гэхдээ Засаг даргын зөвшөөрлөөр нягтлан зарцуулдаг. 08 дугаар сард би амарч байсан. Энийг болохгүй гэж Засаг даргад хэлж байсан. Тэгэхэд Засаг дарга би юм хийх гэж байхад та нар хөдөлж өгөхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд намайг амраад явсан хойгуур над руу утасдаад чамайг оролдоогүй байхад чи битгий ингээд байгаарай гэж дарамт маягийн зүйл хэлсэн. Тэгээд би яах вэ? ингээд байна гээд ерөнхий нягтлантай уулзахад Иргэдийн хурлаар ороод нэрийг нь өөрчлүүлэх юм байна. Тэгвэл болно гэж хэлсэн. Усжуулалтын үнэхээр нэрийг нь өөрчлүүлээд хашаа хийхээр болчихсон бол би гэрээ байгуулж болно гэж хэлсэн учраас би тэгэх юм бол болж байна. Нэрийг нь хурлаар солиулж байгаа юм бол надад ямар нэгэн маргаан, татгалзах зүйл алга гэж хэлсэн.  Тухайн жил иргэдээс санал аваад саналын хүрээнд Засаг даргын тамгын газраас томилсон ажлын хэсэг эрэмбэлээд, үүнийг Иргэдийн хурлаас төсөв баталж өгдөг. Үүний дагуу ажил эхлэх ёстой. Үүний дагуу гэрээ байгуулагдах ёстой. Тухайн үед Иргэдийн хурлынхан бүгд амарчихсан байсан. Тэгээд Засаг дарга ярьчихсан гэж байсан. Би ганц Засаг даргатай ярьсан бол итгэхгүй. Тэгээд санхүү албаны дарга ********тай ярихад харин тийн гэнэ, тогтоол өөрчлөөд өгье гэсэн гэж хэлсэн.  Тэрийг харж байж  гэрээ байгуулна гэсэн үндэслэл байхгүй. Энэ анхнаасаа зарлагдахдаа тогтоолоо харж байж зарладаг. Засаг даргаас энэ хүнтэй гэрээ байгуул гэх юм бол бид нар гэрээ байгуулдаг. Нэршлийг албан ёсоор солиулсан зүйл байхгүй. Зүгээр солиулна гэж байсан. Тамгын газарт гэж баталсан төсвүүдийг би зарцуулах эрхтэй. Орон нутгийн хөгжлийн сан нь тусдаа байдаг. Засаг дарга, сумын ерөнхий нягтлан хоёр нэг, хоёрдугаар гарын үсгийн эрхтэй ордог. Хашаа барих гэрээг *********** гэдэг хүнтэй байгуулахад би гарын үсэг зурсан. Хамаг зүйлээ ярьчихсан, авах гээд байна. Ажилд битгий саад болоод бай гэж хэлээд байсан. Засаг даргын тамгын газар захиалагч гэсэн үүднээс гарын үсэг зурж байгаа. Тэрнээс биш би төсөв хөрөнгө зарцуулах гээд гарын үсэг зурж байгаа зүйл биш. Гэрээ байгуулснаараа танайхаас төсөв захиран зарцуулах эрхийг нь Засаг дарга, нягтлан хоёрт өгч байна гэж ойлгож болохгүй. Энэ Засаг даргын захирамжаар гарч байгаа. Засаг дарга захирамж гаргаад энэ хүнтэй гэрээ байгуул гэдэг. Үүний дагуу нягтлан гэрээг бэлдэж энэ гэрээн дээр би захиалагчийг төлөөлж л гарын үсэг зурж байгаа. Надад төсөв олгоно гэсэн эрх байхгүй. Засаг дарга, төсвийн ерөнхий нягтлан бодогч хоёр хурлаар нэршил нь өөрчлөгдөөд гарна гэсэн учир би гэрээнд гарын үсэг зурсан. Засаг даргын зүгээс үнэхээр дарамттай байсан. Би ингээд төмөр, хашаагаа авчихсан. Энэ гэрээг хурдан байгуулмаар байна. Битгий ажилд саад болоод бай гэж байсан. Тогтоол өөрчлөлт оруулна гээгүй байсан бол би гарын үсэг зурахгүй байсан гэв.

 

Гэрч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...  **********  гэдэг хүн рүү 08 дугаар сарын 10-ны өдөр 14000000 төгрөгөөр гүйлгээ хийсэн. Үүний дараа 08 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл 4000000 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа. *********** гэдэг хүн рүү 08 дугаар сарын 30-ны өдөр 16000000 төгрөг шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөр төлсөн гэсэн үг. Хайсан хашааны тендер зарлагдаад тэрний гэрээг хийгээд санхүүжүүлэлтийг эхний ээлжинд 80 хувийг шилжүүлээд ажил хүлээж авсны дараа үлдэгдэл хувийг нь шилжүүлдэг. Бараа материалаа аччихлаа, хотоос том машинаар ачиж байгаа болохоор зардал мөнгө нь их байна. Тэрнийхээ үлдэгдэл мөнгийг шилжүүл гэж Засаг дарга ярьсан. Тухайн үед би амарсан байсан. Хайс, хашаагаа барьж дууссаныхаа дараа хүлээж аваад үлдэгдэл төлбөрөө шилжүүлнэ гэхэд Улаанбаатар хотоос том машинаар ачуулж байгаа, зардал мөнгө их гарч байгаа, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж байсан. Худалдан авах ажиллагааны дагуу гэрээ байгуулсан. Засаг даргын захирамжид заасны дагуу 16000000 төгрөгийг  шилжүүлсэн. *********** 20000000 төгрөгийн хашаа нийлүүлж байгаа гэсэн байсан. Үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй гэсний төлөө Засаг даргын зүгээс дарамталж шахсан зүйл бахгүй. ***********д 20000000 төгрөгийг, ***********д 16000000 төгрөг шилжүүлсэн. *********** руу үлдэгдэл 4000000 төгрөгийг шилжүүлээгүй. Хүлээж авсны дараа шилжүүлнэ гэсэн. Харьцуулалтын аргаар хийж байгаа учраас 2-3 газраас тендерийн үнийн санал явуулсан байх ёстой. Энийг шаардсан байгаа. Тийм үнийн санал ирээгүй. Гэрээ хийгээд захирамж гарсан учраас би гүйлгээгээ хийсэн. Энэ хүнээс хашаа авна, ийм хүнтэй гэрээ хийж гүйлгээгээ шилжүүл гэсэн л үүрэг даалгавар өгсөн. Хашаа баригдсан. Гэрээний дагуу эхлээд 80 хувийг нь шилжүүлээд дараа нь ажлаа гүйцээж хийж өгчихөөд дараагийн хувийг нь авна гэсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсэн. хашаа байгуулах гуравласан гэрээнд би гарын үсэг зураагүй. Захирамжийн дагуу мөнгийг шилжүүлэх эрхийг надад засаг дарга өгсөн. Захирамж үндэслэж гүйлгээ хийсэн. Захирамж нь байгаа. **********  гэдэг хүний данс руу 08 дугаар сарын 04-ний өдөр 14000000 төгрөг, 08 дугаар сарын 06-ны өдөр 6000000 төгрөг хийсэн. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ***********н данс руу 16000000 төгрөг хийсэн. Энэ нь ногоон байгууламжийг хайсан хашаагаар бүрэх гэрээ байсан гэв.

 

Гэрч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...  Тухайн үед хашаан дээр тендер зарлагдаад хүлээж авах ажлын хэсэгт намайг томилсон байсан. Тухайн үед ажлын хэсгийнхэн буюу ********** , **********  бид хэд тухайн ажлыг хүлээж авахаар очиж хэмжилтээ хийсэн. Тэгээд тухайн хашааг будаагүй байсан учраас хүлээж аваагүй. Тухайн үед Засаг дарга **********  байсан. **********  дарга дараа нь будчихна шүү дээ, хүлээгээд авчих гэсэн шаардлага тавьж байсан. Техникийн тодорхойлолт заасан үзүүлэлтийн дагуу будаагүй байсан учраас хүлээж авах боломжгүй гээд хүлээж аваагүй. Захиалагч байгууллага тамгын газар хүлээж авна. Гүйцэтгэсэн компани байх ёстой. Тэр хүмүүс нь хаана байна гэхэд ********** дарга тэр хамаагүй, би орлоод хүлээлгээд өгнө гэж хэлсэн. Будаагүй байсан. Тухайн үеийн акт дээр яг юу гэсэн байгаа бол. Ямартай ч будаагүй байсан. 660 метр хашаа байна гэхээр нь хэмжиж үзсэн. Тэгэхэд 20 орчим метр хашаа ороогүй, тэр нь агуулахад байгаа гэж хэлсэн. Техникийн тодорхойлолт дотор зөвхөн хашааны ажил байсан. Хурлын шийдвэрээр батлагдсан төсвийн зориулалтыг өөрчлөхөд дахиж Засаг дарга хүсэлт гаргаж хурлаар хэлэлцэж шийдвэр гарч байж дахин батлагдана. Энэ саналыг Засаг даргын санаачилгаар гаргана. Манай хурал дээр албан ёсны тийм санал ирээгүй. Тухайн үеийн хурлын тэмдэглэл бичлэгээсээ процессыг мэргэжилтэн бичсэн. Үүнийг хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан. Услалтын систем хийе гэж орж ирсэн. Талбай хашаажуулах ажлыг сумын Засаг даргын саналаар, тамгын газрын саналаар орж ирж төсөвлөж байгаа. Үүнийг баталж байгаа нь ИХТ хашааг барьсны дараа тэр модыг төгсөгчдийн төгөл гэсэн утгаар барина гэсэн мэдээлэл яваад байсан. Сүүлд нь хашаан дотор мод тарьсан. Тэр ажлыг хүлээж авах гээд очих үед дотор нь мод тарьж байсан. Услалтын системийг хайсан хашаа болгох тухай хурал хийгдээгүй. Хурал хийхгүйгээр баталсан зүйлээ сольж болохгүй. Хурлаар орсон учраас 20000000 төгрөгийн ажил гэдгийг албан ажлынхаа хүрээнд мэдэж байсан. Энэ ажлыг энэ техникийн тодорхойлолтын дагуу хийсэн. Үүнийг хүлээж ав гэсэн захирамж гарсны үүднээс тэр хашаан дээр очиж мэдсэн. 20000000 төгрөг гээд баталсан хашаа юм байх гэж очиход сүүлдээ өөр хашаа болчихсон байсан. 06 дугаар сарын хурал дээр хашаажуулалтын 20000000 төгрөг, усжуулалтын 20000000 төгрөг гэж батлагдсан. 20000000 төгрөгийн хашааг очиж хүлээж ав гэхээр нь өмнө нь хурлаар баталсан 20000000 төгрөгийн хашаа байх гэж бодож очиход сүүлдээ усжуулалтыг хашаа болгочихсон. 40000000 төгрөгийн хашаа гэж яригдсан. Усжуулалтын системийг хашаажуулалт болгох хурал болоогүй. Хурал хуралдаагүй байж ямар нэгэн шийдвэр, тогтоол гарах боломжгүй. Засаг даргатай холбоотой хурлын тогтоол шийдвэрийг миний хувьд бэлдэх эрх байхгүй. Харин ИТХ-тай холбоотой албан бичгийг миний хувьд бэлтгэх үүрэгтэй. Би зөвхөн хурлын үйл ажиллагаа, хуралтай холбоотой зардлыг хариуцдаг  гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Засаг дарга **********  уурлаж нягтлан ***********г бид хоёрт хүн бүтээн байгуулалт хийе гэхээр дандаа болохгүй, байхгүй гэж байдаг гэж хэлж байсан. Тэгээд тамгын газрын хурал хийхээрээ нягтлан ***********г мөнгөө шилжүүл гэж шахаж загнадаг. Нэг болохоор барьсан хашаагаа хүлээж авахгүй байна. Хурдан мөнгөө шилжүүл. Ажил удаан явагдаж байна. ***********д хариуцлага тооц гэж тамгын дарга ***********т үүрэг өгч байсан. Энэ нь эргээд хууль бус болно гэж тайлбарлахад засаг дарга **********  би ИТХ-ын тогтоолын нэршлийг өөрчлүүлж, хайсан хашаа болгоно. Хуралтай би өөрөө ярина гэж надад хэлсэн. Барьсан хашааг хүлээн авах ажлын хэсэг томилогдож барьсан хашааг хүлээн авахаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны үед очиход Засаг дарга өрөө хашааг хүлээлгэж өгнө гээд байж байсан. Тэгэхээр нь нөгөө хашаа барьсан хүмүүс байлцаж, хашаагаа хүлээлгэн өгч, акт дээр гарын үсэг зурах ёстой талаар хүлээн авах комиссын зүгээс Засаг даргад хэлсэн. Тэгсэн Засаг дарга хийсэн ажил байгаа юм чинь хүлээгээд ав. Тэр хоёр хүн байх шаардлагагүй. Би энэ хашааг материалыг нь аваад өөрөө хийж байхад хүлээгээд ав гэж хэлсэн. Хашаа будаггүй байсан учир хүлээн авах комисс хашааг хүлээн аваагүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-73, 2хх-ийн 148-150-р хуудас/

 

Иргэний хариуцагч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********** тоот дансыг би дангаар эзэмшдэг. *********** гэдэг нь манай ээж ***********н төрсөн дүү болох хүн юм. Би ********* эгчээс байнга л мөнгө төгрөг н эргүүлж өгч байдаг л даа. Энэ мөнгийг чухам яах гэж авсныг мэдэхгүй байна. Бас л зээлж авч байсан юм болов уу. Наад 6683-тай данс руу яах гэж мөнгө шилжүүлсэн болохоо ч сайн мэдэхгүй байна. Бодвол тухайн данс эзэмшигчид өгөх ёстой болоод л өгсөн байх. Мөнгө зээлсэн байсан юм болов уу. Тэгээд эргүүлээд өгөхдөө баярлалаа гээд л шилжүүлсэн байх. Яг тодорхой бол санахгүй байна.  Энэ дансыг хэн гэж хүний данс болохыг ч гэсэн мэдэхгүй байна. **********-н ********* гэдэг нь миний бэр эгч байгаа юм. ********** эгчээс 10 сая төгрөг зээлж байсан. Тэрийг өгсөн байх учиртай. Хэдийд ямар зорилгоор зээлснээ санахгүй байна. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр л мөнгө хэрэг болсон үедээ зээлж байсан. Тэгээд эргүүлээд өгч байсан. Сая намар л өгсөн санагдаад байна. Бараа авах гэж байсан л юм болов уу. Тэгээд л эргүүлээд өгч байсан. Би хавар машин эвдрээд тэндээс баахан мөнгө зээлчихсэн байсан юм. Тэрийгээ урд хойдохоороо нөхөөд л яваад байгаа юм. Тэр хашааны мөнгө нь уг нь төрийн сангаас гарах ёстой байсан боловч гаргахгүй байгаад байсан. Тухайн үед барааны үнэ өсөх гээд байна. Тэгээд энд тэндээс мөнгө авч байгаад тэр төмрийг урьдчилаад авчихсан юм. Ер нь бол аав сайн мэдэж байгаа. Миний ойлгож байгаагаар ********* эгчээс 10 сая төгрөг зээлээд, надаас 5 сая төгрөг зээлээд, 5 сая төгрөгийг нь хаанаас авсан болохыг мэдэхгүй байна. 20 сая төгрөг тушаагаад төмрөө авчихсан. Тэгээд дараа нь төрийн сангаас нөгөө  төмрийн мөнгө нь нөгөө хүнийх нь данс руу орно биз дээ. Тэрийг нь ********* эгчийн данс руу хийлгэсэн. Тэндээс ******* эгч зээлүүлсэн 10 сая төгрөгөө авч үлдэгдлийг нь над руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Нарийн хэнээс хэдэн төгрөг шилжүүлж яаж авсныг бол аав мэдэж байгаа. Манай сумын 100 жилийн ой болох гэж байгаа учраас ойгоороо нэг сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй л болчихъё гэсэн бодолтой байсан юм гэсэн мэдүүлэг /2хх-ийн 155-156-р хуудас/,

 

Гэрч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** дарга 2023 оны 06 дугаар сард шинээр томилогдож ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын 2023 оны төсөвт тодотгол хийж Хөдөө аж ахуйн салбарт услалтын системийн ажилд 20000000, Хөдөө аж ахуйн салбарт талбай хашаажуулах ажилд 20000000 суулгасан байсан. Дээрх хоёр ажил нь 2022 онд явагдсан эрэмбээр 1 болон 5 дугаар багын иргэдийн ногоон байгууламж бариулах саналын дагуу сумын төвийн Хүрэмт 3 дугаар багт байрлах газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажилд зарцуулагдсан. Төсөвт сууснаар талбай хашаажуулах 20000000 төгрөгийн хөрөнгө оруулалтын дагуу иргэн **********той гэрээ байгуулж, гэрээний дагуу төмөр хашаануудыг авч ирж, сумын иргэдээр хашааг суулгуулсан. Дараа нь төсөвт услалтын системд төлөвлөсөн 20.000.000 төгрөгийн төсвийг Засаг дарга ИТХ-аар хэлэлцүүлж, нэрийг нь солиулаад хайсан хашаа болгосон гэж хэлж иргэн *********тай гэрээ байгуулах захирамж гаргасан. Энэ дагуу би гэрээнд гарын үсэг зурж, *********** хашааны төмөрнүүдийг авч ирж, мөн манай сумын иргэд хашааг суулгасан. Үндсэндээ нийт 40.000.000 төгрөгөөр нэг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа байгуулсан гэсэн үг. Хоёр гэрээг надад манай нягтлан **********  авч ирж гарын үсэг зуруулж байсан. Манай сум 2023 онд төсвийн санхүүжилтээр нийт 3 хашаа байгуулсан. Үүний нэг нь одоо яригдаад байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалт, цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг засаг дарга **********  гаргасан бөгөөд үүнийгээ 100 жилд зориулсан томоохон бүтээн байгуулалт гэж тайлбарлаж байсан. Бичиг техникийн алдаа гарсан. Засаг даргын гэрээ байгуулах захирамжид 20000000 төгрөг гэсэн байгаа гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11-12-р хуудас/,

 

  Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** ийн хүү нь гэх Т.**********  гэх залуу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр надтай холбогдож, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 52 метр урттай хашааг Баруун салааны зуслангийн газарт хийлгэж суулгалтын ажлыг нь би хийж өгч анх Т.**********  гэх залуутай танилцсан байдаг. Үүний дараа буюу мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр **********  гэх хүн миний ********** дугаартай утас руу залгаж нийт 20000000 төгрөгөөр хашаа авах хүсэлтэй байна гэж хэлсэн бөгөөд манай байгууллагаас хийдэг хашаанууд үнэ болон чанараасаа хамаараад 8-9 төрөл байдаг талаар тайлбарлахад манай хүүгийн хийлгэсэн хашаатай ижил хашааг авмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид ярьж байгаад НӨАТ-гүй үнээр буюу 20000000 төгрөгөөр хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай, 326 ширхэг хашаа, 2 хаалгыг надаар хийлгэхээр тохирсон. Надад **********  өөрийгөө ********** сумын Засаг дарга бөгөөд уг худалдаж авч байгаа хашааг Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх тул санхүүжилт нь Төрийн сангаас орж ирнэ, гэхдээ урьдчилаад хашаагаа авчихмаар байна гэх саналыг утсаар тавьсан. Гэхдээ би тухайн үед нь зөвшөөрөөгүй. Учир нь би тэр хүнийг танихгүй. Мөн хувиараа бизнес эрхэлж байгаа тул мөнгөө авсны дараа хашаагаа өгөх болно гэдгээ хэлсэн. Миний энэ үгийг сонсоод **********н зүгээс за би хүнээс мөнгө зээлээд чамд өгье. Чи харин Төрийн сангаас санхүүжилт орж ирэхээр надад буцаагаад шилжүүлээрэй гэж хэлсэн учир бид хоёр тохиролцсон. **********  гэх хүн өөрийн биеэр ирж надтай уулзаад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5000000 төгрөгийг манай дүү **********н данс руу шилжүүлж өгсөн. Үүний дараа бид **********н авч ирсэн том оврын ******** улсын дугаартай машинд хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай 326 ширхэг хашаа, 2 хаалгыг ачиж өгсөн. Би үлдэгдэл мөнгөө өөрийн Хаан банкны данс руу авах гэтэл Голомт банкнаас үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ, Голомтын данс байна уу гэж **********  асуусан. Би хэдийгээр Голомт банкны данстай ч гэсэн дансны дугаараа мэдэхгүй учир хамт байсан найз охин **********н эзэмшлийн Голомт банкны данс руу 15000000 төгрөгийг шилжүүлэн авч **********  хашаагаа аваад явсан. Хэсэг хугацааны дараа **********  болон хүү ********* нар нь над руу утсаар залгаж Төрийн сангийн мөнгө орж ирсэн үү гэж асуудаг байсан. Гэхдээ мөнгө нь орж ирэхгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн данснаас миний Хаан банкны ********* дугаартай данс руу 16000000 төгрөг шилжиж орж ирсэн. Үүнтэй зэрэгцээд ******** над руу мөнгө орж ирсэн үү гэж залгаж асуусан. Би мөнгө орж ирсэн аль данс руу шилжүүлэх вэ гэхэд ********* дугаартай данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь мөнгийг нь тэр өдрөө ************ дугаартай данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газраас мөрдөгч над руу холбогдож хашаа худалдсан асуудлаар мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгэхээр нь би өөрийн таньдаг өмгөөлөгч ах руу залгаж болсон асуудлын талаар хэлж зөвлөгөө автал ямар нэгэн асуудалгүй очоод үнэн зөв мэдүүлгээ өгчих гэж хэлсэн. Тэгээд арай мэдүүлгээ очиж өгөөгүй байж байтал ********* 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Viber-р над руу гэрээ байгуулсан талаар зураг явуулж Авлигатай тэмцэх газраас чам руу ярьж асуулга авах байх. 20000000 төгрөгөөр хашаа нийлүүлсэн. Одоо 4000000 төгрөгөө авах дутуу байгаа гэж хэлээрэй. Айх юм байхгүй гэж ярьсан. Гэхдээ би ********** ын хэлснээр мэдүүлээгүй. Үнэн зөвөө мэдүүлсэн байгаа. Нэг ийм л асуудал болоод байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15, 17-18-р хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **********  бид хоёр Монгол Улсын Бизнесийн их сургуулийг 2011-2015 онд нэг ангид хамт сурч төгссөн найзууд байгаа юм. ********** ийг ********** ын аав гэдгээр нь мэднэ. *********** гэх хүнийг бол огт мэдэхгүй. Би хашааны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байсан учраас авсан хашаагаа фейсбүүкээр зар тавьж худалдах арга хэмжээ авсан. Энэ зарыг **********  над руу залгаж чи хашаа зарах гэж байгаа юм уу? Би ********** ын аав байгаа юм. Төрийн байгууллагад авах гэж байгаа юм. Чи хашаагаа НӨАТ-тэй зарах уу? гэж асуухаар нь би НӨАТ-ийн баримт шивэх юм бол 20000000 төгрөгөөр зарна гэж бид хоёр тохиролцоод ********** аар дамжуулж харилцаж байгаад гэрээ байгуулж би хашаагаа **********  гэх хүнд 20000000 төгрөгөөр зарсан. Гэрээний санхүүжилт мөнгө нь эхлээд 14000000 төгрөг, дараа нь 6000000 төгрөг миний Голомт банкны ********** дугаартай дансаар орж ирсэн. Мөнгө орж ирсэн даруйд би 15000000 төгрөгийг ********** ************ гэсэн ********** дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн. 15000000 төгрөг шилжүүлээд байгаа нь миний 18000000 төгрөгөөр хашаа худалдаж авсан мөнгөний үлдэгдэл төлбөр юм. Үлдсэн 6000000 төгрөгийг орж ирсэн даруйд **********  надаас мөнгө зээлээч гэж гуйсан учир би 5000000 төгрөгийг **********д найзууд гэдэг утгаараа итгээд зээлүүлсэн. Ер нь бид хоёр бол бие биедээ мөнгө зээлээд явдаг гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21, 23-24-р хуудас/,

 

Гэрч ********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар төсвийн шууд ерөнхийлөн захирагч засаг дарга 20000000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг харьцуулалтын аргаар шууд худалдан авалт хийнэ гэж заасны дагуу засаг дарга **********  өөрийн эрх мэдлийн хүрээнд байгууллагуудаас үнийн санал авч, өөрөө гэрээрээ Улаанбаатар хот руу явж нөгөө талын хүмүүсээр гарын үсэг зуруулчихаад авч ирсэн. Би тамгын дарга **********р гарын үсэг зуруулсан. Дараа нь бараа материал нийлүүлэх ажил явагдаж ********** оос нэхэмжлэл ирүүлсний дагуу 20000000 төгрөгийг **********н данс руу шууд шилжүүлж өгсөн. Харин хоёр дахь гэрээ байгуулсан *********** руу нэхэмжлэлийн дагуу 16000000 төгрөгийн шилжүүлж, үлдэгдэл 4000000 төгрөгийг ажлаа бүрэн хүлээж аваагүй байгаа тул шилжүүлж өгөөгүй байгаа. Засаг дарга **********  над руу утсаар ярьж хотоос одоо хашаагаа аваад гарч байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Би ажлаа хүлээж авчихаад үлдэгдэл мөнгөө шилжүүлж өгнө гэж тайлбарласан боловч яагаад мөнгөө шилжүүлэхгүй байна. Ажлаа хий гэж загнасаар байгаад үлдэгдэл 6000000 төгрөгийг шилжүүлж авсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27-р хуудас/,

 

            Гэрч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Засаг даргын жолооч ********** надтай хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2023 оны зуны сүүлээр ирж уулзаад ********** ахаа төмөр хашаа барих ажлын гагнуурыг хийгээд өгөөч гэж хэлсэн. Хашаанууд нь төмөр шонтойгоо ирсэн байсан. Шонгуудыг нь нүх ухаж зоогоод, хашааг нь холбож гагнаж ажилласан. Засаг дарга дансны дугаараа өг гээд би эхнэр **********-н Хаан банкны ********** дугаартай дансаар цалин гэж эхлээд 200000 төгрөг, дараа нь 400000 төгрөг авч байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-р хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  Бид нарын өдөр тутмын ажлыг бол ********** ах зааж зөвлөөд явдаг байсан. Харин Засаг дарга **********  хааяа ирж бид нарын хийж байгаа ажлыг үзчихээд явдаг байсан. Эхлээд 200000 төгрөгийг эгч **********н дансаар авсан. Дараа нь ажлаа дуусгачихаад 400000 төгрөгийг засаг дарга ********** ээс өрөөнд нь орж бэлнээр 2023 оны 09 дүгээр сард авсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31, 33-р хуудас/,

 

           Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** ах Засаг даргатай уулзаад хашаа барьж байгаа юм чинь цалингаа авмаар байна гэж хэлтэл Засаг дарга за та нарт 200000 төгрөг өгье гээд бид нарын дансны дугаарыг авч, миний Хаан банкны ********** дугаартай данс руу 200000 төгрөг орж ирсэн. Тэгээд ********** ах бид хоёрыг тамгын газраас цалин авч байгаа юм чинь цалин дахиж өгөхгүй. Үлдсэн хүмүүсийн цалинг дараа нь өгнө гэж Засаг дарга хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36-р хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... За яг өдрийг нь санахгүй байна. Хино загварын том машинаар Улаанбаатар хотоос машин дүүрэн будаггүй, ойролцоогоор 300 гаруй төмөр хайсан хашаа, мөн тооны төмөр шон, хоёр ширхэг явган хүний хаалга, хоёр ширхэг автомашины гүйдэг хаалгыг авч ирснийг Засаг даргын Тамгын газрын хогны жолооч ********** , хувиараа мал малладаг ********** бид гурав буулгаж ЗДТГ-ын складанд хийсэн. Үүнээс хэд хоногийн дараа сумын наадмын талбайг тойруулаад нөгөө хайсан хашаагаар хашаа барих үүрэг чиглэлийг засаг дарга ********** ээс аман байдлаар надад хэлж “Хамт хийх хүмүүсээ өөрөө сумаасаа олоод хашаа барь. Өдрийн 40000 төгрөгөөр цалинг бодож өгнө. 5-6 хүнтэй ажиллаарай” гэж хэлсэн. Өөрөөр ажил хийх хөдөлмөрийн гэрээ бичиг цаасны юм болоогүй. Ингээд би 2023 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаж байна сумын хогны жолооч ********** , гагнуурчин ********, малчин *********, малчин **********, малчин ******* нарыг цуглуулаад засаг дарга ********** тэй уулзахад “Сумын бүтээн байгуулалтанд сумын залуучууд оролцож байгаад баяртай байна. Бүтээн байгуулалт хийнэ. Хайсан хашаа барина” гэж хэлээд наадмын талбай дээр хоёр тусдаа хашаа барих өөрөө зурсан тойм зургаа бид нарт үзүүлж байсан. Тэгээд тэр зургаар нь барьж байтал сүүлдээ Засаг дарга хоёр хашааг нэг болгож зураг зураад бид нараар нэг том хашаа бариулсан. Нийтдээ 630 метр хашааг барьж, бүх шонгоо бетоноор газарт суулгаж, хашаануудыг гагнасан. Засаг дарга хашаа барих явцад шаардагдсан гагнуурын аппаратыг хоёр боодол электродтой авч ирж өгсөн. Цемент яг хэдэн шуудай орсныг бол санахгүй байна. **********  машинаар ачиж авч ирсэн. Дээрх материалыг яг ямар мөнгөөр авч байсныг мэдэхгүй. Засаг дарга л авч ирээд байсан. Миний цалин гэж надад 200000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын эхээр миний Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлж өгч байсан. Бусад ажилчдын цалинг бас дансыг авч шилжүүлж өгсөн байх. Хашаа барих зургийг Засаг дарга өөрөө тойм байдлаар гаргаж өгч бид нараар хийлгэсэн. Гэхдээ явцын дунд зураг нь өөрчлөгдсөн. Үүнээс болоод нийт авч ирсэн хашаанаас нь 20 орчим хашаа, мөн тооны шон үлдсэн. Одоо тэд нар нь ЗДТГ-ын складанд байгаа байх. Ганцхан удаа ********** улсын дугаартай цагаан өнгийн машинаар хашаа, шон, хаалга ирж би буулгасан. Өөр машинаар хашаа хаалга шон ирээгүй. Тэр ганц удаа ирсэн хашаагаар одоо баригдсан байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг барьсан. Үлдэгдэл хашаа шон нь складанд байгаа байх. Надад хашаануудыг Улаанбаатараас авч ирсэн машины зураг нь хүртэл гар утсан дээр байгаа. Тэр машины урд талд сумын сургуулийн актлагдсан дотуур байрны засварт ашиглах барилгын материалууд байсныг нь бас бид нар буулгасан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43-р хуудас/,

 

           Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **********  над руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны ********** дугаартай дансаа явуулж надаас 10000000 төгрөг зээлж авсан. Дараа нь **********  надтай утсаар яриад тань руу материал гэж утгатай мөнгө орж ирнэ. Та зээлүүлсэн мөнгөө аваад үлдэгдэл мөнгөө над руу шилжүүлээрэй гэж хэлсэн санагдаж байна. Ингээд би өөрийн зээлүүлсэн 10000000 төгрөгөө авч, 6000000 төгрөгийг нь **********  руу шилжүүлж өгсөн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57-р хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тэр үед найз залуу *********** нэг хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Нөгөө мөнгө шилжүүлж өгөх хүн нь Голомт банкны данстай учир Голомтын данс руу шилжүүлэх юм байна. Чиний данс руу хийгээд авъя гээд миний ********** дугаартай данс руу 15000000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Утга дээр нь хашаа гээд бичсэн байсан санагдаж байна. Бид хоёр тэр үед БНХАУ руу явж гутал оруулж ирсэн. Тэгээд гутлын мөнгө болон ***********н ажилд зориулах материалд мөнгөө зарцуулсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-р хуудас/,

 

Гэрч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хайсан хашааг хүлээн аваагүй шалтгаан нь техникийн тодорхойлолтод зааснаар хашаагаа будаагүй байсан учир хашааг будсаны дараа хүлээн авна гэж үзээд тухайн үед хийсэн ажлыг хүлээн аваагүй гэсэн мэдүүлэг /2хх-ийн 230-231-р хуудас/,

 

Гэрч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хэрвээ тэр хайсан хашаанд цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөөд санхүүжилт нь орсон бол техникийн тодорхойлолтод хашаанаас гадна бусад тохижилтын талаар дурдах байсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 242-243-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга **********н 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай захирамж /1хх-ийн 98-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас гарган ирүүлсэн санхүүгийн баримтууд /1хх-ийн 99-134-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга ********** ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж /1хх-ийн 125-126-р хуудас/,

 

Гэрч ***********н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 194-211-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 212-221-р хуудас/,

 

Дансны хуулгуудад үзлэг хийсэн:... Гэрч **********н Арилжааны банкны дансанд хийсэн үзлэгээр түүний эзэмшлийн ********** дугаартай данс руу Төрийн сангаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 14000000 төгрөг шилжүүлснийг ***********н найз охин гэрч **********н данс руу 15000000 төгрөг шилжүүлсэн, Төрийн сангаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 6000000 төгрөгийг шилжүүлснийг иргэний хариуцагч *********д 5000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иргэний хариуцагч ********** ын эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансанд хийсэн үзлэгээр ********** гэгчээс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4000000 төгрөг орж ирсэн, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.***********н төрсөн дүү гэрч **********н данс руу 5000000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ********** оос 5000000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэрч ***********н эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангаас 16000000 төгрөг шилжүүлснийг ********** ын нагац эгч гэрч **********н данс руу 16000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэрч **********н эзэмшлийн 5002396887 дугаартай дансанд үзлэг хийхэд нагац дүү ********** ад 10000000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 28-нд шилжүүлж өгч, ********** аас шилжүүлж өгсөн 16000000 төгрөгөөс 10000000 төгрөгийг нь өрөндөө суутгаж, зөрүү 6000000 төгрөгийг **********н эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж өгсөн тэмдэглэл, дансны хуулгууд /1хх-ийн 222-250, 2хх-ийн 108-109-р хуудас/,

 

Шүүгдэгч ********** ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 138-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 139-р хуудас/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 140-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1хх-ийн 146-р хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2023 оны *** дугаар сарын ****-ны өдрийн ********** тоот захирамж /1хх-ийн 98-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 135-р хуудас/

 

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2хх-ийн 110-114-р хуудас/,

 

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 236003730001 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 115-117-р хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Б.Буяндалай шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********** ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтонд заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн **********н дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү Т.********** ын 10,000,000 төгрөгийн өрийг төлж, мөн 6,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан гэрч *********, ********** , ********** , ********** , ********** , ********** , ********** , ***********, **********, ********, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Засаг дарга **********н шүүгдэгчийг тус албан тушаалд томилсон тухай тушаал, мөн ********** сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн санхүүгийн баримтууд, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга **********н 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж, ***********н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт буюу тухайн хашаанд очиж үзлэг хийсэн тэмдэглэл мөн дансны хуулгууд, гэрч **********,  **********, ********** , ********** , ********** , ********** , ********** , ********** нарын  мэдүүлгүүд, ********** сумын Засаг дарга **********н 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хэсэг байгуулан тухай захирамж болон ажлын хэсгийн дүгнэлт, саналууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч **********г гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотолсон бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэхээр байна. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтайн дээр болсон үйл явдлыг сэргээн дүрслэх ямар үйл явдал болсон бэ гэдгийг тодорхой тогтоосон хэрэгт ач холбогдолтой хангалттай нотлох баримтууд байна. Шүүгдэгч ********** нь нийтийн  албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн албан үүргээ хууль дээдлэх зарчимд захирагдан шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх төрийн албан хаагчийн нийтлэг зарчмыг мөрдөөгүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа ашиг хонжоо олгох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Хэрэгт дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж үзвэл түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Ингэж үзсэн гол үндсэн шалтгаан, үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т төсөвт шууд худалдан авч болох дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр бараа, ажил үйлчилгээг захирагч шууд худалдан авч болно гэж заасан. Энэ эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн дээд тал нь 20  сая төгрөгөөр шууд худалдан авах байтал нэг ажлыг 2 салгаад 2 гэрээ байгуулсан байна. Энэ нь мөн Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.3-д заасан байгаа. Захиалагч шууд худалдан авах харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно гэж байгаа юм. Тэгэхээр 40,000,000 төгрөгөөр би хашаа хайс барья гэж өөрөө санасан. Энэ зорилгоо гүйцэлдүүлэх зорилгоор тухайн 40,000,000 төгрөгийг 2 хувааж гэрээ байгуулсан. Ингэж байгуулсан 2 гэрээний нэг нь бол хашаа худалдаж авсан Нэг нь ********** оос ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажил гүйцэтгэх гэрээ гэдэг гэрээг байгуулаад уг мөнгийг өөр зүйлд зарцуулсан. Ямар зүйлд яаж зарцуулсныг  цааш нь тайлбарлана. Энэ 2 гэрээг харах юм бол ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Ер нь төрийн өмч хөрөнгөөр бараа худалдаж авах нэг бол ажил гүйцэтгүүлэх худалдан авалт явагддаг. Бараа худалдаж авах гэдэг нь ерөөсөө шууд эд зүйл, бараа материалыг худалдаж аваад орлогод авах процесс. Харин өнөөдрийн энэ гэрээ байгуулаад байгаа чинь ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад байгаа юм. Ажил үйлчилгээ худалдаж авч байгаа юм. Тэгэхээр энэ ажил үйлчилгээ худалдаж авна гэдэг нь тухайн гүйцэтгэгч гэрээ байгуулсан тал бүх ажлыг өөрөө гүйцэтгэдэг. Тэр батлагдсан төсөв  дотор багтаана. Гэтэл 20,000,000 төгрөгөөр 2 хашаа буюу нэрийн хувьд бараг адилхан. **********тай байгуулсан гэрээ нь ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажил гэж байгаа юм. Тэгэхээр ногоон байгууламжийн талбайг нь хашаажуулна гэдэг буюу хашаа барина гэсэн үг. ********** тай байгуулсан гэрээ нь болохоороо хайсан хашааг хийх ажлыг гүйцэтгэх гэрээ гэж байгаа. Хайсан хашааг хийх гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ********** аас хашааг авчирсан. Энэ хашааг авчрахдаа төлбөрийг урьдчилж төлөх боломжгүй байсан учраас эхэлж **********тай гэрээ байгуулаад тухайн **********н байгуулсан гэрээний дагуу ***********д шилжиж орсон мөнгийг хэн *********** руу шилжүүлсэн. Ингээд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тодорхой харагдаж байгаа. 15,000,000 төгрөгийг ********** гээд найз охиных нь данс руу, 5,000,000 төгрөгийг нь дүүгийнх нь данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө бас яг гэрээний дагуу шилжиж ороогүй. Гэхдээ энэ яах вэ? Санхүүгийн зөрчил болж үлдэнэ. Энэ нь **********н дансаар дамжуулаад **********тай урьдчилж байгуулсан гэрээнийхээ мөнгийг төлсөн. Тэрийгээ цааш нь дамжуулж төлбөрөө төлөөд ямар ч байсан ********** тай байгуулсан гэрээнд заасан хашаагаа авсан. Ингээд энэ хашааг суурилуулах ажлыг өөрөө гүйцэтгэсэн. Засаг дарга өөрийн санаачилгаар. Энийгээ гүйцэтгэхдээ тэр **********тай байгуулсан 20 сая төгрөгөөр хашаажуулах ажлыг гүйцэтгэх гэрээний төлбөрөөр би гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа юм. Энэ нь өөрөө Төсвийн тухай хууль, мөн дээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зэргийг зөрчөөд, өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлээд байна гэж үзэж байна. 20,000,000 төгрөгт багтаана гээд байхад 20-оос дээш нь гаргаад 40,000,000 төгрөгөөр энэ үйл ажиллагааг явуулаад байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн. Хуулиар хүлээсэн чиг үүргээ, бүрэн эрхээ урвуулан ашиглаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа юм. Энэний зорилго нь юу вэ гэдгийг одоо тайлбарлаж өгье. Үүний зорилгыг яллах дүгнэлтэд дурдсан байгаа. Өөрийн хамаарал бүхий этгээд болох ********** ын 10,000,000 төгрөгийн өрийг төлсөн. Хэлэлцүүлгийн шатанд өр төлөөгүй гээд нэлээд хэд хэдэн баримт судлаад байна. Тэгэхдээ энэ хэрэгт авагдсан баримтаар энэ өр төлсөн нь тодорхой харагдаж байгаа. Мөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. **********  нь *********** гэдэг хүнээс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж аваад тэр зээлсэн мөнгөө тухайн өдрөө ********** гэдэг өөрийнхөө хамаатны эгчдээ өмнө нь зээлсэн байсан мөнгөө баярлалаа гээд шилжүүлсэн байна. **********с 10,000,000 төгрөгийг зээлж аваад тэр зээлсэн мөнгөө ********** рүү шилжүүлсэн. Ингэхдээ бараа материал гэсэн одоо мөнгө орно. Тэр мөнгөнөөс та өөрийнхөө надаас зээлсэн 10,000,000 төгрөгөө авч үлдээд үлдсэнийг нь над руу шилжүүлээрэй гэж хэлсэн гэж **********н мэдүүлэг байгаа. Мөн одоо **********н дансны хуулга байна. Энэ дансны хуулга дээр 08 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангаас бараа материал гээд 16,000,000 төгрөгийн орлого орсон. Энэ орлогоос түрүүний мэдүүлэгт дурдсан ********** ын дансны хуулга дээр байгаа 08 дугаар сарын 28-ны өдөр зээлж авсан 10,000,000 төгрөгөө авч үлдээд илүү гарах 6 сая төгрөгөө **********  руу шилжүүлсэн. Тэгэхээр энэ зээлж авсан мөнгийг төлсөн гэсэн яллах дүгнэлтэд  дурдсан энэ үйлдэл энд төгсөж байгаа. Ер нь энэ гэмт хэрэг энэ өрийг төлсөн буюу төсвийн мөнгийг өөр хэн нэгэн хувь хүний дансаар дамжуулж тэр хувь хүний өрийг суутгаж төлж байгаа үйлдэл өөрөө давуу байдал олгох үйлдэл гэж үзэж байгаа юм. Тэр мөнгийг хэзээ хойно буцаагаад өгчихсөн. Буцааж аваад өөр зүйлд зарцуулсан байх нь хамаагүй. Үүнээс хойш энэ гэмт хэрэгтэй холбоогүй зүйл гэж хэлмээр байна. Давуу байдал гэдэг чинь **********  гэдэг хүн тэр хүнд мөнгө төлөх байсан. Гэтэл өөрөө төлөх мөнгөгүй байна. Тэгэнгүүт энэ төсвийн мөнгийг дансаар нь дамжуулаад аваачихаад түр ч гэсэн төлүүлж байна гэдэг чинь өөрөө **********  гэдэг хүнд давуу байдал олгосон үйлдэл. Үүнийгээ зөвтгөхийн тулд шүүгдэгч яаж байна вэ гэхээр 20,000,000 төгрөгөөр ийм бүтээн байгуулалт хийх байсан. Гэтэл техникийн тодорхойлолт дээр тэр бүтээн байгуулалт буюу моджуулалт байдаг юм уу, эсвэл гэрэлтүүлэг, зам, туулайн тор гэсэн энэ өндөр дүнтэй эд хөрөнгийг авах талаар ямар ч техникийн тодорхойлолт байхгүй. Техникийн тодорхойлолтгүй, зориулалтын бус зүйлд энэ мөнгийг зарцуулаад хууль зөрчөөд байгаа үндсэн санаа зорилго нь бол энэ олон хүний дансаар дамжуулаад Төсвийн тухай хуулийг зөрчиж энэ гүйлгээг хийгээд байгаа үйлдэл чинь өөрөө бусдад давуу байдал олгох буюу тэр 10,000,000 төгрөгийг ********** ын өрийг төлөх зорилгыг агуулсан байна гэдэг нь энэ дээр тодорхой харагдаж байгаа. Мөн 25-ны өдөр зээлсэн мөнгөө би 9 дүгээр сарын 7-ны өдөр сүүлд төлсөн гээд сая **********  тайлбарлаж байна. Гэтэл энэ дансны хуулган дээр 25-ны өдөр дахиад **********с 10,000,000 төгрөг зээлсэн хуулга дээр гүйлгээ байхгүй. Харин 9 дүгээр сарын 3-ны өдөр тэр ********** гэсэн гүйлгээний утгатай мөнгийг ********** гэдэг хүн рүү шилжүүлсэн. Энэ мөнгө бол хүн мялаах гэж өгсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа. Харин үүнээс өөрөөр **********с **********  зээлж авсан мөнгө байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхэд **********  эргүүлээд 10 сая төгрөг төлсөн байна. Тэгэхээр энийг юу гэж харж байна вэ гэхээр энэ 10 сая төгрөгөөр тэр ********** рүү шилжүүлсэн мөнгийг **********  эргээгээд төлөөд байгаа юм болов уу л гэж харж байгаа юм. Тэгэхдээ энэ бол энэ гэмт хэрэг болсноос хойш буюу хамгийн 08 дугаар сарын 31-нд бусдад давуу байдал болгох гэмт хэрэг төгссөний дараа болсон үйл явдал. Тийм учраас эдгээр зүйлүүд хамаагүй. Харин тэр туулайн тор худалдаж авах, мөн ажилчид хөлсөлж тэр хашааг бариулах, тэр хашааг барихад шаардлагатай хэрэгсэл юу гэдэг юм цемент байна, гагнуурын аппарат байна. Ийм зүйлүүдийг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа зүйл нь энэ дүрэм журамд заасан тэр Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад 20,000,000 төгрөгт энэ хашаажуулалтыг хийе гээд гарсан шийдвэрийг дур мэдэн өөрөө өөрчилж, түүнээс илүү гаргаж хийж байгаа үйлдэл нь хууль ёсны дагуу үйлдэл биш гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бол зөвхөн өөрийн хийсэн гэмт үйлдлээ халхавчлах байдаг юм уу? ийм зорилготой л хийсэн үйлдэл байна. Тэр 20,000,000 төгрөгөөс тодорхой хувь хэмжээг нь энэ хашаа хайсыг барих ийм зардалд зарцуулаад, тодорхой хувийг нь авч үлдэх зорилготой байсан нь харагдсан. Харин тэр туулайн тор, гэрэлтүүлгийн шон гэдэг бол энэ хэрэгт шалгагдаж эхэлснээсээ хойш 11 дүгээр сард нэхэмжлэх падаан аваад ямар газар нь мэдэгдэхгүй тийм гар хөлийн үсэггүй нэг ийм баримт аваад хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ бол хэрэг шалгаад эхлэнгүүт гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор ийм үйлдлийг хийсэн байна гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч **********н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд усжуулалтын ажилд зарцуулахаар төсөвлөсөн 20,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг ингэж зориулалтын бусаар авч зарцуулж, мөн дээрээс нь бусдад шилжүүлж давуу байдал олгосон энэ мөнгийг хохирол гэж үзээд 16,000,000 төгрөгийг энэ гэмт хэргийн хохирол байна. Гэхдээ энэ хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад 16,000,000 төгрөгийг Төрийн санд буцааж тушаасан учраас гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн  талаар:... Өмгөөлөгч болон үйлчлэгчийн хувьд дээрх гэмт хэргийн талаар зүйлчлэл болон бусад зүйл дээр маргаагүй. Гагцхүү энэ гэмт хэрэг маань өөрөө бүрэн шалгагдсан уу. Зохих ёстой шалгах зүйлүүд нь шалгасан уу гэдэг асуудал дээр вэ дүгнэлтээ гаргана. Яагаад ингэж гаргах болсон бэ гэвэл улсын яллагч бас ярьж байна. Өөрөөр хэлбэл 40,000,000 төгрөгийн асуудал дээр ярьсан. 20,000,000 төгрөгийн асуудлыг зөрчил байсан учраас бид нар орхичихсон гэж байна. Зөрчил байсан гэдгийг яг тогтоогоод энэ дотроо санхүүгийн зөрчил, нягтлан бодох бүртгэл, тайлангийн зөрчил байсан уу гэдгийг нь дүгнэсэн үү гэвэл дүгнэсэн зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан байгаа. Би түрүүн бас дурдсан. 2 дугаар хавтаст хэргийн 115, 117 дугаар талд энэ хүнийг яллагдагчаар татаж байгаа тал нь хэнээс, хэзээ, хэрхэн яаж татаад байгаа нь бас ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах тухай тогтоол, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт нь өөрөө ойлгомжтой байх ёстой. Хэзээ, хэрхэн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, цаг газар, хугацаа учруулсан хохирол энэ тал дээр байх ёстой атал энэ маань өөрөө битүү тойм маягаар буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг бүрэн хангаж байна гэж түрүүн бас дүгнэлтээ дурдаж байна. Гэтэл үүнийг шилжүүлсэн яллах дүгнэлтийнхээ хүрээнд дурдах ёстой. Гэтэл яллах дүгнэлтээсээ халиад, өөр үйл баримтаар ярьж байгаа нь өөрөө бас үндэслэл бүхий дүгнэлт мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлчихээд байна. Дээр нь хавтаст хэрэгт ногоон байгууламжийн хашаа талбайн ажлын гүйцэтгэх гэрээн дээр ********** сумын Засаг даргын Тамгын газрын дарга Батцэцэг, нягтлан **********  шилжүүлэх баримтуудаа хийгээд байдаг. Энэ үнэхээр хамтын гэрээ, хамтын ажиллагааны явцад явчихав уу, эсвэл энэ хүн дангаараа мэдээд энийг зохион байгуулав уу? Яагаад энэ асуудал нь байсан бэ гэдэг асуудлыг шалгаагүй орхижээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчилсан байдаг. Энэ дээр бас дутуу асуудлууд байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. ********** тэй холбоотойгоор **********н талаар яригдаад байгаа. **********н мэдүүлгийг бас яллах дүгнэлт буюу нотлох баримтын хэмжээнд үндэслээд шалгаад энийг бас яллах дүгнэлтэндээ дурдаад байгаа. Эсрэгээрээ 3 дугаар хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн цагдаагийн газрын дарга Чимэддагвад явуулсан бичгээр ********** ыг илт худал мэдүүлэг өгсөн гэдгээр шалгуулахаар явуулчихсан. Энэ **********  үнэхээр худал мэдүүлэг өгсөн, худал мэдүүлэг өгснөөр шалгаж байгаа, эсвэл энэ талаар ямар нэгэн байдлаар гэрчлэх талаар энэ худал мэдээлэл өгсөн байна. Энэ яг **********н мэдүүлэг нь худал учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үү, үгүй юу гэдэг асуудал шийдвэрлүүлээгүй байгаа. Энэ хэрэгт бас тодорхой ажиллагаа дутуу байна гэж миний зүгээс үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар 60 хоногийн хугацаанд дээрх ажиллагааг хийлгэж, түрүүний хэлээд байгаа тэр мөнгөн баримтуудын цаг хугацааг үйлдэл холбогдлоор нь тогтоох шаардлагатай байна. Улсын яллагч дурдсаныг дүгнэхийн бол тодорхой зүйлүүд дээр 11 дүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа явагдсанаас хойш зарим баримтуудыг авчирч өгсөн. Хэлээд байгаа санаа нь өөрийнхөө үйлдлийг нуухын тулд ийм баримтууд авчирсан. Гэтэл үнэхээр тэрийг нь нуусан эсэхийг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон гэсэн. Энэ асуудлыг нь шалгаад нэг мөр шийдэх нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн  талаар:... Р.Машлай өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний хувьд жоохон өөр байр суурьтай байгаа. Улсын яллагч 2024 оны 1 дүгээр сарын 22-ны үйлдсэн яллах дүгнэлт дээр гол асуудал нь болохоор 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангаас 16,000,000 төгрөг шилжүүлэн өгч, иргэн **********н дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий иргэн болох төрсөн хүү ********** ын 10,000,0000 төгрөгийн өрийг төлж 6,000,000 төгрөгийг нь түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллаад байгаа. Энэ хэрэг өнөөдрийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Яагаад эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гээд байгаа. Энэ дээр улсын яллагчийн нотолж байгаа нотолгоо нь болохоор ********** ын 10,000,000 төгрөгийн өрийг төлсөн гэдэг энэ асуудлыг сая дүгнэлтэндээ хэлсэн. **********  **********д материал гэсэн утгатай төрийн сангаас мөнгө орж ирнэ ээ. Тэрнээс 10,000,000 төгрөгийг нь та аваад 6,000,000 төгрөгийг нь надад шилжүүлээрэй гээд хэлсэн гэж хэлсэн гэх гэрч **********н мэдүүлэг байна. Гэтэл энэ хэрэг дээр яг яллагдаж байгаа субъект нь өөрөө ********** байхгүй юу. Гэтэл ********** **********д тэгж хэлсэн бол энэ гэмт хэрэг. Энэ нь бусдад давуу байдал олгох байж болно. Гэтэл **********  тэр төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдэлтэй субъект биш. Мөн өнөөдөр яллагдагчаар татагдаагүй. Тийм болохоор ********** хүүхдийнхээ 10,000,000 төгрөгийг төлж байгаа асуудал ерөөсөө байхгүй. **********н гэрчийн мэдүүлгээс харахад **********д субьектив санаа ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ дээр ********** ын өрийг төлсөн гэж буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Тэгээд ч *********** нь ********** ийг танихгүй байж ********** ийн дансыг олоод мэдээд 3 хоногийн дараа 09 дүгээр сарын 3-ны өдөр 10,000,000 төгрөгийг ********** ийн данс руу шилжүүлэх ямар ч боломжгүй. Тэгээд дээр нь ********** гэсэн утгатай шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ төсвөөс орж ирж байгаа 16,000,000 төгрөгийг захиран зарцуулах юм уу, тэрэнд хамаарал бүхий этгээд нь ********** учраас тухайн 16,000,000 төгрөгийг хаашаа явуулах вэ гэдгийг **********д ********** хэлсэн байж таараа. Тэгэхээр ********** 10,000,000 төгрөгийг нь ********** рүү шилжүүл гэж хэлсэн учраас ********** гэдэг утгаар шилжүүлчихсэн байгаа шүү дээ. Хэрвээ **********  өртэй байсан бол **********  гээд шилжүүлж болох байсан. Тэгэхээр **********н мэдүүлгээр хүүхдийнхээ 10,000,000 төгрөгийг Төрийн сангаас орж ирсэн 10,000,000 төгрөгөөр хүүхдийнхээ өрийг төлчихсөн гэж нотлогдох ямар ч боломжгүй. Мөн **********  руу 6,000,000 төгрөг шилжүүлэн өгч давуу байдал олгосон гээд байгаа. Энэ дээр болохоор ********** ад түрүүн мэдүүлэг өгсөн. Аав тэр мөнгийг төл, энэ мөнгийг төл гээд зөндөө их мөнгө төлөөд тэр нь 6,000,000 төгрөг давчихсан байсан гээд. Тэгэхээр 20,000,000 төгрөгөөр хайсан хашаа авчихсан гэдэг нь бүх нотлох баримтаар ингээд нотлогдсон. ***********н мэдүүлгээр, бусад төлбөрийн гүйлгээнүүдээр, *********н дансанд орсон 15,000,000 төгрөг, *********н дансанд орсон 5,000,000 төгрөгөөр тэр хайсан хашааны зөвхөн тэр төмрийн хайсыг нь 20,000,000 төгрөгөөр авсан гэдэг нь нотлогдсон. Тэрнээс гадна 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд юу юу хийгдсэн байсан бэ гэхээр тухайн төмрийн хайсан хашааг чинь хотоос ********** суманд ачиж ирж байгаа. Тэр дээр 1,000,000 төгрөгийн зардал гарчихсан. Тэгээд тухайн хайсан хашааг чинь хүмүүс хөлслөөд 2,800,000 төгрөгийн цалин өгөөд тухайн хүмүүст хоол унд өгөөд шрүп электрод, гагнуурын аппарат, хайрга татах, түлш, цемент бүх юмыг нь ингээд оруулаад 6,000,000 гаран төгрөгийн зардал гаргаад 8 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төрийн сангаас үлдсэн мөнгө нь орж ирээгүй байхад өөрсдөөсөө ингээд мөнгө гаргаад тухайн хайсан хашааг барьчихсан байсан. ********** ын өгч байгаа мэдүүлэг дээр аав надаас мөнгө авсан. Тэр мөнгө нь мөнгөө авъя гэхээр төрийн сангаас орж ирэхээр өгнө гэж хэлдэг байсан. Тэр өрнийхөө 6,000,000 төгрөгийг авч байсан гэж мэдүүлж байна. Тэр мөнгө нь угаасаа ********** ын авах ёстой мөнгө. **********  харин ч төрд тэр мөнгийг зээлүүлээд тухайн хайсан хашааг барихад тэр мөнгийг ашиглуулсан. Тэр бүү хэл ********** ын өгсөн мэдүүлгээс харахад 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрийн сангаас үлдэгдэл 6,000,000 төгрөгийг орж ирээгүй байхад өөрөөсөө 5,000,00 төгрөгийг *********н данс руу шилжүүлээд дараа нь 8 дугаар сарын 15-нд Төрийн сангаас 6,000,000 төгрөг орж ирэхэд тэндээс ингэж нөхөж 5,000,000 төгрөг авсан тийм үйл баримт хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө **********  аавынхаа ажилд эхнээс нь ингэж тусалж, дэмжиж байсан. Тухайн цэцэрлэгт хүрээлэнг нь барихад хууль бус гэдгийг нь мэдэхгүй оролцоод мөнгө өгч аваад хашааг нь худалдаж авч, ачиж явуулаад ийм байдлаар ингээд тусалж байсан гэдэг нь нотлох баримтуудаас бол тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай 22.1-д заасан гэмт хэрэг биш. Харин өнөөдрийн энэ судлагдаж байгаа нотлох баримтуудаас юу анзаарагдаж байна гэхээр хайсан хашаа барихад зориулж төсөвлөсөн 20,000,000 төгрөгийг давуулж хэтрүүлж мөнгө ашигласан гээд байна. Энэ дээр яах аргагүй эрх мэдлээ одоо хэтрүүлсэн байна. Гэхдээ төрд ерөөсөө хохирол учруулаагүй. Хайсан хашааг одоо 20,000,000 төгрөгт багтаах ёстой байтал 36,000,000 төгрөг ч юм уу багтаагаад тэрнээс илүү их юм хийгээд 35,800,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хашааг барьсан байна гэж үнэлгээний компани үнэлчихсэн байгаа. Гэтэл энэ үнэлгээнд туулайны торнууд ороогүй байгаа. Гэрэлтүүлэг ороогүй байгаа. Тэр авсан утаснууд ороогүй байгаа. Тэр ороогүй юмнуудыг нь ингээд нэмээд үзэхээр нийтдээ 7,797,000 төгрөгийн эд зүйл ерөөсөө энэ үнэлгээнд ороогүй байгаа. Энийг нэмэх юм бол энэ чинь бараг 42,000,000 төгрөгийн бүтээн байгуулалтыг 36,000,000 төгрөгөөр хийчхээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр дотроо мод тарьчихсан, хайс барьсан учраас мод тарьчихсан, мод тарьсан учраас модоо хамгаалах гэж туулайны тор хийчхээд байгаа. Одоо энд гэрэлтүүлэг нь л хийгээгүй байгаа болохоос бусад бүх юмнууд нь хийчихсэн, хаалга хийчихсэн, очоод харахад бүх бүтээн байгуулалт хийчихсэн байгаа. Үүн дээр хашааны зардлыг хэтрүүлж ашигласан нэг зөрчил байгаа. Энэ нь тогтоогдож байна. Тэгэхээр тэр усжуулалтын 20,000,000 төгрөг гэж төсөвлөчихсөн байгаа. Тэр мөнгийг л энэ хайсан хашаа руу 16,000,000 нь оруулчихаад байгаа. Тэгэхээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэсэн зүйл анги Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд байгаа. Тэгэхэд энэ зүйл ангийг ерөөсөө улсын яллагчийн зүгээс шалгаагүй, давхар оруулж ирээгүй, эсвэл энэ ер нь давуу байдал олгож уу, үгүй юу гэдгийг бүрэн гүйцэт шалгахгүйгээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан үйл баримт тогтоогдоод байхад энийг ерөөсөө давхар зүйл анги зүйлчилж оруулж ирэхгүй, эсвэл дангаар нь 22.8 юм уу гэдгийг ерөөсөө шалгахгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар зүйлчлээд оруулаад ирсэн. Тэгэхээр хүү ********** ынхаа өрийг төлөөгүй, хүү ********** даа 6,000,000 төгрөг төлөөгүй гэдэг нь өнөөдөр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болохоор энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэрэг биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжийг бол агуулж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийнхээ шинжийнхээ хувьд зориулалтын бусаар ашигласнаас үүдэж төрд бодит хохирол учирсан. Мөн өөртөө эд хөрөнгө завшсан байх тийм гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тэгэхээр ********** өөртөө ямар ч эд хөрөнгө завшаагүй, төрд хохирол учруулаагүй, бодит хохирол учруулаагүй. Тийм болохоор энэ хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж тооцогдоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж байгаа. Тэгэхээр **********н хувьд энэ хашаа барьсан үйлдэл нь ерөөсөө тийм нийгэмд аюултай үйлдэл бол биш, харин төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан нь нийгэмд аюултай гэж үзэгдэх боловч Эрүүгийн хуулийн 2.1-ийн 4 дэх хэсэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн Эрүүгийн хуулийн зохицуулалт байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн энэ заалтуудын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тэгээд улсын яллагчийн түрүүн хэлсэн тайлбарууд дээр тендерийн хууль зөрчсөн. Нэг ажлыг 2 хувааж гэрээ байгуулсан гээд энэ бол ерөөсөө хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр анхнаасаа Иргэдийн төлөөлөгчийн хурлаас нь усжуулалт дээр 20,000,000 төгрөг, хашаажуулалт дээр 20,000,000 гээд заачихсан. Иргэдийн төлөөлөгчийн хурал анхнаасаа энэ тогтоолоороо баталчихсан. Түүнээс ********** дарга ерөөсөө өөрөө ингэж хувааж батлаагүй. Тийм болохоор энэ ерөөсөө хамааралгүй болоод явчихна. Түрүүн ********** дарга бас мэдүүлэг дээрээ хэлж байсан. ********** өөс 8 дугаар сарын 26 билүү 27-ны үед бөхийн цолны сурын харваанд түрүүлсэн эмэгтэйд шагнал өгөх гэж байсан бэлэн 10,000,000 төгрөгийг нь авчихсан. Тэгээд дараа нь өгсөн гэж байгаа. Тэгэхээр ********** ямар ч мөнгө авч өгөлцөөгүй байж ********** өд ямар ч шалтгаангүйгээр **********н данснаас 10,000,000 төгрөгийг ********** гэдэг утгаар ********** ийн дансанд шилжүүлэх боломжгүй. ********** чинь бас 9 дүгээр сарын 3-ны өдөр дансанд нь орж ирсэн 10,000,000 төгрөгийг дүү *********хоо данс руу шилжүүлээд *********с бэлнээр авахуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр наадам дээр бэлэн мөнгө өгөх зорилготой байсан гэдэг нь **********н мэдүүлгээс бас харагдаж байгаа. Тэгэхээр ганц **********н мэдүүлгээр **********  материалын зардлаас 10,000,000 төгрөгийг аваарай гэсэн гээд л авчихсан үйлдэл нь **********д ерөөсөө хамааралгүй. ********** хэрвээ өөрөө тэгж хэлсэн бол энэ нь хамааралтай болоод явчхаж байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********  шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Саналгүй гэсэн.

Шүүгдэгч **********  гэм буруугийнхаа талаар:... Хэлэх зүйлгүй гэсэн.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ********** д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч  нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

 

           Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж  хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********** ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ********** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14/01 тоот “Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол /1хх-ийн 97-р хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2023 оны **** дугаар сарын ***-ны өдрийн ****** тоот “**********н **********г ********** сумын Засаг даргын албан тушаалд томилох тухай” захирамж /1хх-ийн 98-р хуудас/ зэргээр  тогтоогдож байна.

         Шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********** ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20000000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********** ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20000000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********н “Засаг дарга **********  уурлаж нягтлан ***********г бид хоёрт “хүн бүтээн байгуулалт хийе гэхээр дандаа болохгүй, байхгүй гэж байдаг” гэж хэлж байсан. Тэгээд Тамгын газрын хурал хийхээрээ нягтлан ***********г мөнгөө шилжүүл гэж шахаж загнадаг. Нэг болохоор барьсан хашаагаа хүлээж авахгүй байна. Хурдан мөнгөө шилжүүл. Ажил удаан явагдаж байна. ***********д хариуцлага тооц гэж тамгын дарга ***********т үүрэг өгч байсан. Энэ нь эргээд хууль бус болно гэж тайлбарлахад засаг дарга **********  “би ИТХ-ын тогтоолын нэршлийг өөрчлүүлж, хайсан хашаа болгоно, хуралтай би өөрөө ярина” гэж надад хэлсэн. Барьсан хашааг хүлээн авах ажлын хэсэг томилогдож барьсан хашааг хүлээн авахаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны үед очиход Засаг дарга өөрөө хашааг хүлээлгэж өгнө гээд байж байсан. Тэгэхээр нь нөгөө хашаа барьсан хүмүүс байлцаж, хашаагаа хүлээлгэн өгч, акт дээр гарын үсэг зурах ёстой талаар хүлээн авах комиссын зүгээс Засаг даргад хэлсэн. Тэгсэн Засаг дарга хийсэн ажил байгаа юм чинь хүлээгээд ав. Тэр хоёр хүн байх шаардлагагүй. Би энэ хашааг материалыг нь аваад өөрөө хийж байхад хүлээгээд ав гэж хэлсэн. Хашаа будаггүй байсан учир хүлээн авах комисс хашааг хүлээн аваагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-73, 2хх-ийн 148-150-р хуудас/, иргэний хариуцагч ***********н тэр хашааны мөнгө нь уг нь төрийн сангаас гарах ёстой байсан боловч гаргахгүй байгаад байсан. Тухайн үед барааны үнэ өсөх гээд байна. Тэгээд энд тэндээс мөнгө авч байгаад тэр төмрийг урьдчилаад авчихсан юм. Ер нь бол аав сайн мэдэж байгаа. Миний ойлгож байгаагаар ********* эгчээс 10 сая төгрөг зээлээд, надаас 5 сая төгрөг зээлээд, 5 сая төгрөгийг нь хаанаас авсан болохыг мэдэхгүй байна. 20 сая төгрөг тушаагаад төмрөө авчихсан. Тэгээд дараа нь төрийн сангаас нөгөө  төмрийн мөнгө нь нөгөө хүнийх нь данс руу орно биз дээ. Тэрийг нь ********* эгчийн данс руу хийлгэсэн. Тэндээс Бадмаа эгч зээлүүлсэн 10 сая төгрөгөө авч үлдэгдлийг нь над руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Нарийн хэнээс хэдэн төгрөг шилжүүлж яаж авсныг бол аав мэдэж байгаа. Манай сумын 100 жилийн ой болох гэж байгаа учраас ойгоороо нэг сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй л болчихъё гэсэн бодолтой байсан юм гэсэн мэдүүлэг /2хх-ийн 155-156-р хуудас/, гэрч ********** ийн “**********  дарга 2023 оны 06 дугаар сард шинээр томилогдож ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын 2023 оны төсөвт тодотгол хийж Хөдөө аж ахуйн салбарт услалтын системийн ажилд 20000000, Хөдөө аж ахуйн салбарт талбай хашаажуулах ажилд 20000000 суулгасан байсан. Дээрх хоёр ажил нь 2022 онд явагдсан эрэмбээр 1 болон 5 дугаар багын иргэдийн ногоон байгууламж бариулах саналын дагуу сумын төвийн Хүрэмт 3 дугаар багт байрлах газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажилд зарцуулагдсан. Төсөвт сууснаар талбай хашаажуулах 20000000 төгрөгийн хөрөнгө оруулалтын дагуу иргэн **********той гэрээ байгуулж, гэрээний дагуу төмөр хашаануудыг авч ирж, сумын иргэдээр хашааг суулгуулсан. Дараа нь төсөвт услалтын системд төлөвлөсөн 20000000 төгрөгийн төсвийг Засаг дарга ИТХ-аар хэлэлцүүлж, нэрийг нь солиулаад хайсан хашаа болгосон гэж хэлж иргэн Б.********** тай гэрээ байгуулах захирамж гаргасан. Энэ дагуу би гэрээнд гарын үсэг зурж, Б.*********** хашааны төмөрнүүдийг авч ирж, мөн манай сумын иргэд хашааг суулгасан. Үндсэндээ нийт 40.000.000 төгрөгөөр нэг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа байгуулсан гэсэн үг. Хоёр гэрээг надад манай нягтлан **********  авч ирж гарын үсэг зуруулж байсан. Манай сум 2023 онд төсвийн санхүүжилтээр нийт 3 хашаа байгуулсан. Үүний нэг нь одоо яригдаад байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалт. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг засаг дарга **********  гаргасан бөгөөд үүнийгээ 100 жилд зориулсан томоохон бүтээн байгуулалт гэж тайлбарлаж байсан. Бичиг техникийн алдаа гарсан. Засаг даргын гэрээ байгуулах захирамжид 20.000.000 төгрөг гэсэн байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Б.***********н “********** ийн хүү нь гэх **********  гэх залуу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр надтай холбогдож, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 52 метр урттай хашааг Баруунсалааны зуслангийн газарт хийлгэж, суулгалтын ажлыг нь би хийж өгч анх **********  гэх залуутай танилцсан байдаг. Үүний дараа буюу мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр **********  гэх хүн миний ********** дугаартай утас руу залгаж “нийт 20.000.000 төгрөгөөр хашаа авах хүсэлтэй байна” гэж хэлсэн бөгөөд манай байгууллагаас хийдэг хашаанууд үнэ болон чанараасаа хамаараад 8-9 төрөл байдаг талаар тайлбарлахад “манай хүүгийн хийлгэсэн хашаатай ижил хашааг авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид ярьж байгаад НӨАТ-гүй үнээр буюу 20.000.000 төгрөгөөр хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай, 326 ширхэг хашаа, 2 хаалгыг надаар хийлгэхээр тохирсон. Надад **********  өөрийгөө ********** сумын Засаг дарга бөгөөд уг худалдаж авч байгаа хашааг Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх тул санхүүжилт нь Төрийн сангаас орж ирнэ. Гэхдээ урьдчилаад хашаагаа авчихмаар байна гэх саналыг утсаар тавьсан гэхдээ би тухайн үед нь зөвшөөрөөгүй. Учир нь би тэр хүнийг танихгүй, мөн хувиараа бизнес эрхэлж байгаа тул мөнгөө авсны дараа хашаагаа өгөх болно гэдгээ хэлсэн. Миний энэ үгийг сонсоод ********** ийн зүгээс “за би хүнээс мөнгө зээлээд чамд өгье, чи харин Төрийн сангаас санхүүжилт орж ирэхээр надад буцаагаад шилжүүлээрэй” гэж хэлсэн учир бид хоёр тохиролцсон **********  гэх хүн өөрийн биеэр ирж надтай уулзаад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг манай дүү **********н данс руу шилжүүлж өгсөн. Үүний дараа бид ********** ийн авч ирсэн том оврын 1643 ӨВЕ улсын дугаартай машинд хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай 326 ширхэг хашаа, 2 хаалгыг ачиж өгсөн. Би үлдэгдэл мөнгөө өөрийн Хаан банкны данс руу авах гэтэл Голомт банкнаас үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ, Голомтын данс байна уу гэж **********  асуусан. Би хэдийгээр Голомт банкны данстай ч гэсэн дансны дугаараа мэдэхгүй учир хамт байсан найз охин **********н эзэмшлийн Голомт банкны данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлж авч, **********  хашаагаа аваад явсан. Хэсэг хугацааны дараа **********  болон хүү Т.**********  нар нь над руу утсаар залгаж “Төрийн сангийн мөнгө орж ирсэн үү” гэж асуудаг байсан. Гэхдээ мөнгө нь орж ирэхгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн данснаас миний Хаан банкны ********** дугаартай данс руу 16.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Үүнтэй зэрэгцээд **********  над руу “мөнгө орж ирсэн үү” гэж залгаж асуусан. Би мөнгө орж ирсэн аль данс руу шилжүүлэх вэ гэхэд “********** дугаартай данс руу шилжүүлчих” гэж хэлж улмаар би мөнгийг нь тэр өдрөө ********** дугаартай данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газраас мөрдөгч над руу холбогдож хашаа худалдсан асуудлаар мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгэхээр нь би өөрийн таньдаг өмгөөлөгч ах руу залгаж болсон асуудлын талаар хэлж зөвлөгөө автал ямар нэгэн асуудалгүй очоод үнэн зөв мэдүүлгээ өгчих гэж хэлсэн. Тэгээд арай мэдүүлгээ очиж өгөөгүй байж байтал **********  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр вайбераар над руу гэрээ байгуулсан талаар зураг явуулж “Авлигатай тэмцэх газраас чам руу ярьж асуулга авах байх 20.000.000 төгрөгөөр хашаа нийлүүлсэн. Одоо 4.000.000 төгрөгөө авах дутуу байгаа гэж хэлээрэй. Айх юм байхгүй гэж ярьсан. Гэхдээ би ********** ын хэлснээр мэдүүлээгүй. Үнэн зөвөө мэдүүлсэн байгаа. Нэг ийм л асуудал болоод байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15, 17-18-р хуудас/, гэрч **********н “**********  бид хоёр Монгол Улсын Бизнесийн их сургуулийг 2011-2015 онд нэг ангид хамт сурч төгссөн. Найзууд байгаа юм. ********** ийг ********** ын аав гэдгээр нь мэднэ. *********** гэх хүнийг бол огт мэдэхгүй. Би хашааны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байсан учраас авсан хашаагаа фейсбүүкээр зар тавьж худалдах арга хэмжээ авсан. Энэ зарыг **********  над руу залгаж “чи хашаа зарах гэж байгаа юм уу? Би ********** ын аав байгаа юм. Төрийн байгууллагад авах гэж байгаа юм. Чи хашаагаа НӨАТ-тэй зарах уу?” гэж асуухаар нь би “би НӨАТ-ийн баримт шивэх юм бол 20.000.000 төгрөгөөр зарна” гэж бид хоёр тохиролцоод ********** аар дамжуулж харилцаж байгаад гэрээ байгуулж би хашаагаа ********** гэх хүнд 20.000.000 төгрөгөөр зарсан. Гэрээний санхүүжилт мөнгө нь эхлээд 14.000.000 төгрөг, дараа нь 6.000.000 төгрөг миний Голомт банкны ********** дугаартай дансаар орж ирсэн. Мөнгө орж ирсэн даруйд би 15.000.000 төгрөгийг ********** ********** ********** дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн. 15.000.000 төгрөг шилжүүлээд байгаа нь миний 18.000.000 төгрөгөөр хашаа худалдаж авсан мөнгөний үлдэгдэл төлбөр юм. Үлдсэн 6.000.000 төгрөгийг орж ирсэн даруйд **********  надаас мөнгө зээлээч гэж гуйсан учир би 5.000.000 төгрөгийг ********** ад найзууд гэдэг утгаараа итгээд зээлүүлсэн. Ер нь бид хоёр бол бие биедээ мөнгө зээлээд явдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21, 23-24-р хуудас/, гэрч ********** гийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар төсвийн шууд ерөнхийлөн захирагч засаг дарга 20.000.000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг харьцуулалтын аргаар шууд худалдан авалт хийнэ гэж заасны дагуу засаг дарга **********  өөрийн эрх мэдлийн хүрээнд байгууллагуудаас үнийн санал авч, өөрөө гэрээрээ Улаанбаатар хот руу явж нөгөө талын хүмүүсээр гарын үсэг зуруулчихаад авч ирсэн. Би тамгын дарга **********р гарын үсэг зуруулсан. Дараа нь бараа материал нийлүүлэх ажил явагдаж ********** оос нэхэмжлэл ирүүлсний дагуу 20.000.000 төгрөгийг **********н данс руу шууд шилжүүлж өгсөн. Харин хоёр дахь гэрээ байгуулсан *********** руу нэхэмжлэлийн дагуу 16.000.000 төгрөгийн шилжүүлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг ажлаа бүрэн хүлээж аваагүй байгаа тул шилжүүлж өгөөгүй байгаа. Засаг дарга **********  над руу утсаар ярьж “Хотоос одоо хашаагаа аваад гарч байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. Би “ажлаа хүлээж авчихаад үлдэгдэл мөнгөө шилжүүлж өгнө” гэж тайлбарласан боловч “Яагаад мөнгөө шилжүүлэхгүй байна. Ажлаа хий” гэж загнасаар байгаад үлдэгдэл 6.000.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27-р хуудас/, гэрч ********* ийн “Засаг даргын жолооч ********** надтай хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2023 оны зуны сүүлээр ирж уулзаад ********** ахаа төмөр хашаа барих ажлын гагнуурыг хийгээд өгөөч гэж хэлсэн. Хашаанууд нь төмөр шонтойгоо ирсэн байсан. Шонгуудыг нь нүх ухаж зоогоод, хашааг нь холбож гагнаж ажилласан. Засаг дарга дансны дугаараа өг гээд би эхнэр **********-н Хаан банкны ********** дугаартай дансаар цалин гэж эхлээд 200.000 төгрөгийг дараа нь 400.000 төгрөг авч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-р хуудас/, гэрч **********н “Бид нарын өдөр тутмын ажлыг бол ********** ах зааж зөвлөөд явдаг байсан. Харин Засаг дарга **********  хааяа ирж бид нарын хийж байгаа ажлыг үзчихээд явдаг байсан. Эхлээд 200.000 төгрөгийг эгч **********н дансаар авсан. Дараа нь ажлаа дуусгачихаад 400.000 төгрөгийг засаг дарга ********** ээс өрөөнд нь орж бэлнээр 2023 оны 09 дүгээр сард авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31, 33-р хуудас/, гэрч **********н “***** ах Засаг даргатай уулзаад хашаа барьж байгаа юм чинь цалингаа авмаар байна гэж хэлтэл Засаг дарга “за та нарт 200.000 төгрөг өгье” гээд бид нарын дансны дугаарыг авч, миний Хаан банкны *********** дугаартай данс руу 200.000 төгрөг орж ирсэн. Тэгээд ********** ах бид хоёрыг тамгын газраас цалин авч байгаа юм чинь цалин дахиж өгөхгүй. Үлдсэн хүмүүсийн цалинг дараа нь өгнө гэж Засаг дарга хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36-р хуудас/, гэрч **********н “Өдрийг нь санахгүй байна. Хино загварын том машинаар Улаанбаатар хотоос машин дүүрэн будаггүй, ойролцоогоор 300 гаруй төмөр хайсан хашаа, мөн тооны төмөр шон, хоёр ширхэг явган хүний хаалга, хоёр ширхэг автомашины гүйдэг хаалгыг авч ирснийг би Засаг даргын Тамгын газрын хогны жолооч ********** , хувиараа мал малладаг ********** бид гурав буулгаж ЗДТГ-ын складанд хийсэн. Үүнээс хэд хоногийн дараа сумын наадмын талбайг тойруулаад нөгөө хайсан хашаагаар хашаа барих үүрэг чиглэлийг засаг дарга ********** ээс аман байдлаар надад хэлж, “хамт хийх хүмүүсээ өөрөө сумаасаа олоод хашаа барь. Өдрийн 40.000 төгрөгөөр цалинг бодож өгнө. 5-6 хүнтэй ажиллаарай” гэж хэлсэн. Өөрөөр ажил хийх хөдөлмөрийн гэрээ бичиг цаасны юм болоогүй. Ингээд би 2023 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаж байна сумын хогны жолооч ********** , гагнуурчин ********** , малчин *********, малчин **********, малчин ********** нарыг цуглуулаад засаг дарга ********** тэй уулзахад “Сумын бүтээн байгуулалтад сумын залуучууд оролцож байгаад баяртай байна. Бүтээн байгуулалт хийнэ. Хайсан хашаа барина” гэж хэлээд наадмын талбай дээр хоёр тусдаа хашаа барих өөрөө зурсан тойм зургаа бид нарт үзүүлж байсан. Тэгээд тэр зургаар нь барьж байтал сүүлдээ Засаг дарга хоёр хашааг нэг болгож зураг зураад бид нараар нэг том хашаа бариулсан. Нийтдээ 630 метр хашааг барьж, бүх шонгоо бетоноор газарт суулгаж, хашаануудыг гагнасан. Засаг дарга хашаа барих явцад шаардагдсан гагнуурын аппаратыг хоёр боодол электродтой авч ирж өгсөн. Цемент яг хэдэн шуудай орсоныг бол санахгүй байна. **********  машинаар ачиж авч ирсэн. Дээрх материалыг яг ямар мөнгөөр авч байсныг мэдэхгүй. Засаг дарга л авч ирээд байсан. Миний цалин гэж надад 200.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын эхээр миний Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлж өгч байсан. Бусад ажилчдын цалинг бас дансыг авч шилжүүлж өгсөн байх. Хашаа барих зургийг Засаг дарга өөрөө тойм байдлаар гаргаж өгч бид нараар хийлгэсэн. Гэхдээ явцын дунд зураг нь өөрчлөгдсөн. Үүнээс болоод нийт авч ирсэн хашаанаас нь 20 орчим хашаа, мөн тооны шон үлдсэн. Одоо тэд нар нь ЗДТГ-ын складанд байгаа байх. Ганцхан удаа ********** улсын дугаартай цагаан өнгийн машинаар хашаа, шон, хаалга ирж би буулгасан. Өөр машинаар хашаа хаалга шон ирээгүй. Тэр ганц удаа ирсэн хашаагаар одоо баригдсан байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг барьсан. Үлдэгдэл хашаа шон нь складанд байгаа байх. Надад хашаануудыг Улаанбаатараас авч ирсэн машины зураг нь хүртэл гар утсан дээр байгаа. Тэр машины урд талд сумын сургуулийн актлагдсан дотуур байрны засварт ашиглах барилгын материалууд байсныг нь бас бид нар буулгасан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43-р хуудас/, гэрч **********н “**********  над руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны ********** дугаартай дансаа явуулж надаас 10.000.000 төгрөг зээлж авсан. Дараа нь **********  надтай утсаар яриад “Тань руу материал гэж утгатай мөнгө орж ирнэ. Та зээлүүлсэн мөнгөө аваад үлдэгдэл мөнгөө над руу шилжүүлээрэй” гэж хэлсэн санагдаж байна. Ингээд би өөрийн зээлүүлсэн 10.000.000 төгрөгөө авч, 6.000.000 төгрөгийг нь **********  руу шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57-р хуудас/, гэрч **********н “Тэр үед найз залуу *********** нэг хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Нөгөө мөнгө шилжүүлж өгөх хүн нь Голомт банкны данстай учир Голомтын данс руу шилжүүлэх юм байна. Чиний данс руу хийгээд авъя гээд миний ********** дугаартай данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Утга дээр нь хашаа гээд бичсэн байсан санагдаж байна. Бид хоёр тэр үед БНХАУ руу явж гутал оруулж ирсэн. Тэгээд гутлын мөнгө болон **********н ажилд зориулах материалд мөнгөө зарцуулсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-р хуудас/, гэрч ********** ын “Хайсан хашааг хүлээн аваагүй шалтгаан нь техникийн тодорхойлолтод зааснаар хашаагаа будаагүй байсан учир хашааг будсаны дараа хүлээн авна гэж үзээд тухайн үед хийсэн ажлыг хүлээн аваагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 230-231-р хуудас/, гэрч ********** ын “Хэрвээ тэр хайсан хашаанд цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөөд санхүүжилт нь орсон бол техникийн тодорхойлолтод хашаанаас гадна бусад тохижилтын талаар дурдах байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 242-243-р хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг дарга **********н 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай захирамж /1хх-ийн 98-р хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас гарган ирүүлсэн санхүүгийн баримтууд /1хх-ийн 99-134-р хуудас/, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга ********** ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж /1хх-ийн 125-126-р хуудас/, гэрч ***********н гар утсанд өөрийг нь байлцуулан хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 194-211-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 212-221-р хуудас/, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд /1хх-ийн 222-250, 2хх-ийн 108-109-р хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2хх-ийн 110-114-р хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 236003730001 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 115-117-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,

 

          Мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

 

         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно”,

 

           Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч **********н Өвөрхангай аймгийн ********** сумын ********** ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20000000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж хуульчилсан.

 

           Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-ыг тусгасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн хамжигч нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт нь гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэн, цаг хугацаа, газар, учруулсан хохирол зэрэг нь тодорхой ойлгомжтой байх ёстой атал тойм маягаар байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хавтаст хэрэгт ногоон байгууламжийн хашаа талбайн ажлын гүйцэтгэх гэрээн дээр ********** сумын Засаг даргын Тамгын газрын дарга Батцэцэг гарын үсэг зурж, нягтлан **********  шилжүүлэх баримтуудаа хийсэн байхад энэ нь хамтын гэрээ, хамтын ажиллагааны явцад явчихав уу, эсвэл энэ хүн дангаараа мэдээд үүнийг зохион байгуулав уу? гэдэг асуудлыг шалгаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаанд дээрх ажиллагааг хийлгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь “********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. **********  нь өөртөө ямар ч эд хөрөнгө завшаагүй, төрд хохирол учруулаагүй, бодит хохирол учруулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд зааснаар буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан боловч дээрх дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** , гэрч , ********** ,********** , ********** , ********** , ********** , ********** , Ж.********** , ********** , ********** ,*********, **********  нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Засаг дарга **********н 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай захирамж, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас гарган ирүүлсэн санхүүгийн баримтууд, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга ********** ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж, гэрч ***********н гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ********** д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овгийн **********н **********г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч **********  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга **********н 2023 оны **** дугаар сарын ****-ны өдрийн ******* дугаартай захирамж, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газраас гарган ирүүлсэн санхүүгийн баримтууд, Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга ********** ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж, гэрч ***********н гар утсанд өөрийг нь байлцуулан хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

            Шүүгдэгч **********  нь ********** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20000000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн **********той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлэн авсан.

 

          Уг хохирлыг шүүгдэгч **********  нь тус сумын төрийн сангийн дансанд 16000000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** , гэрч ********** , ********** , ********* , шүүгдэгч **********  нарын мэдүүлэг, Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч ********** ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 1650000 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/000003 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ээс 1650000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ********** , түүний өмгөөлөгч Р.Машлай, Б.Хандмаа нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1650000 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч ********** ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүхээс шүүгдэгч ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бүрэн төлөгдсөн талаар дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь зөвхөн хохирол төлсөн байхаас гадна тухайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн байхаар хуульчилсан. Тэгэхээр энэ эрх мэдэл, албан тушаалын байдалд оруулан ашиглах хэрэг бол тохиолдлын шинжтэй буюу шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах ийм нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас өмгөөлөгчийн хэлсэн энэ хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. Оногдуулах ялын тухайд бол үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол, хор уршиг хэргийг харгалзан үзэж санал гаргасан. Иймд анхны гаргасан саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Миний үйлчлүүлэгч шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Энэ зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасах, мөн зорчих хязгаарлах ялыг 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар байхаар заасан. Мөн 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан буюу 3 төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулахаар санкцтай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр улсын яллагч болохоор нийтийн албанд ажиллах эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулъя гэсэн санал тавьж байна. Өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа учраас нийтийн албанд ажиллах эрхийг хамгийн багаар буюу 2 жилийн хугацаагаар хасах, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар байх нь зүйтэй, хувийн байдалд нь тохирно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Тэгэхээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад төрд учирчихсан бодит хохирол байхгүй. Төрийн сангаас гарсан бүхий л мөнгөөр бүтээн байгуулалт хийчихсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан л тийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр энэ дээр нийгмийн аюулын шинж чанарын хувьд гэхэд хохирогчид учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэмжээ гэхэд бодитоор учирсан юм ерөөсөө байхгүй байгаа. Хийсэн бүтээн байгуулалт нь ********** сумандаа үлдэж байгаа. Тэр мөнгөнөөс яг өөрөө аваад завшчихсан юмнууд харагдахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг хэрэг үйлдсэн бол гэж заасан. Тохиолдлын шинжтэй гэдэг дээр нь улсын яллагч анхаарал хандуулаад байна. Үүнд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг л хамаарч байгаа шүү дээ. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсан дээр ********** гуай анх удаа гэмт хэрэг хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн тодорхойлолт гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр санаатай гэмт хэрэг байлаа гээд тохиолдлын шинжгүй, санаандгүй болгоомжгүй учирдаг, болгоомжгүй үйлдэгддэг хэргүүд санаатай тохиолдлын шинжтэй байдаг гэсэн тийм хуулийн агуулга байхгүй. Тэгэхээр энэ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж бодож байна гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон  учраас бид бүхэн гэм буруу дээр маргахгүй. Харин энэ хугацаанд 34.1-д заасны дагуу шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хор хохирлыг арилгах арга хэмжээг бид нар авсан. Мөн миний үйлчлэгчийн зүгээс тухайн хэрэгт үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Түүний насны байдал зэргийг харгалзаж үзнэ үү гэсэн үндсэн өмгөөллийн зарчимтай оролцож байна.  Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний яллаж буй зүйл хэсэг нь өөрөө хөнгөн хэргийн ангилалд орох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийг миний үйлчлүүлэгчийн зүгээс арилгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлсөн гэдэг байдлаар нь түүнд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг улсын яллагчийн зүгээс 4 жилээр, зорчих эрхийг хязгаарлах эрхийг 3 жилээр гэсэн ялын шүүмж гаргаж дүгнэлтээ хэллээ. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс түүнийг нийтийн албанд томилогдох ялыг доод хэмжээ буюу 2 жилээр, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна. Улсын яллагчийн зүгээс анхны шүүмжээ дэмжиж байх шиг байна. Бид нарын зүгээс мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршиг гэх зэрэг түрүүн дурдсан энэ шинжүүд нь байна уу гэж үзнэ. Тухайн гэмт хэргийн хувьд мэдээж улсын яллагчийн хэлээд байгаа шиг одоо тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй байна. Тэгэхдээ энэ маань өөрөө нэг удаа нэг цаг хугацаанд, нэг л үйлдлээр үйлдэгдсэн хэрэг. Ийм учраас бас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг шинжид хамаарах юм байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хор хохирлоо хэрэг үүсэх явцад хүртэл өөрөө сайн дураар хохирлоо төлсөн байдал зэрэг нь харагдаж байгаа учраас, мөн түүний насны байдал зэргийг харгалзан үзээд ялын доод хэмжээнүүдээр шийтгэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Баярлалаа шүүгч ээ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Саналгүй гэсэн.

 

Шүүгдэгч **********  нь шүүх хуралдаанд гаргасан эцсийн үгэндээ:.. Эрүүгийн хариуцлагыг хөнгөн хэлбэрээр оногдуулж өгнө үү гэсэн.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

 

           2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг

          2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.

          Шүүгдэгч **********  нь хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч ********** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********н нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч **********  нь Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********** д мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газарт 16000000 төгрөгийг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 1650000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ********** овогт **********н **********г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********** д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********** д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг даргын тамгын газарт 16000000 төгрөгийг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 1650000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч  иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ