Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/872

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн, 

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Аюушжав, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 04 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, Тусгай боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан, ******* овогт *******ын ******* (РД: УЦ045*******31)

Холбогдсон хэргийн талаар: 

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 04 оны дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод хохирогч Н.Энхсайхантай үл ойлголцсоны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 04 оны дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод хохирогч Н.Энхсайхантай үл ойлголцсоны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч Н.Энхсайханы “...04 оны дугаар сарын 1-ний өдөр гадаад улсаас ирсэн болон гэх хоёр найзтай уулзаж караоке ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тус газраас гарах үед найз болох манай гэр лүү очих талаар санал болгосон тэгээд би найзтайгаа ярилцаж байгаад гийн хамт замаасаа пиво аваад Баянгол дүүргийн дугаар хороо - тоотод бид гурав ирсэн. Ирэх үед тус тоотод хоёр залуу байсан тэгээд бид хэд хамт пиво ууж сууж байхад манай найз нэлээн муудаж буйданд тасарсан, хэсэг унтаад гайгүй болчихдог болохоор би хүлээж сууж байгаад хоёрын голоор нойр хүрээд хажуугаар нь хэвтсэн. Хэвтэж байхад , бид хоёрын голоор ороод миний цээж хэсэг рүү гараа хийгээд хөхийг минь базаж элээд, миний дотоож руу гараа хийх үед би босоод найз ийг дуудаад явъя гэж хэлэхэд манай найзын хажууд дотоожгүй шалдан ******* хэвтэж байсан тэгээд би ******* хоёр уурлаад зогсож байхад ******* надад "секс хийгээгүй бол болоо биз дээ, юун сүртэйн гэж хэлсэн, тэгэхэд би *******г нэг удаа нүүр хэсэгт нь алгадсан чинь миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж дайрах үед , хоёр салгаж аваад би цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дэх тал),

гэрч Г.Ган-Эрдэнийн “...04 оны дугаар сарын 0-ны орой 3 цаг өнгөрч байхад хамт амьдардаг найз болох *******, бид гурав Баянгол дүүргийн дугаар хороо - тоотод гэртээ пиво ууж сууж байгаад хүнтэй уулзахаар гараад явсан, манай найз охин над руу мессеж бичээд *******гийн найз охинтой хамт байна бид хоёр яваад очих уу.. гэхээр нь би найз охиндоо 4 ширхэг том пиво захиад манай найз охин *******гийн найз охины хамтаар шөнийн 1 цаг өнгөрч байхад ирээд бид дөрөв ууж сууж байгаад би нэлээн муудаад жижиг өрөө рүү ороод унтаж байхад тус жижиг өрөөг түрээсэлдэг хоёр эмэгтэй ирж үүрээр 04 цаг өнгөрч байхад намайг сэрээсэн тэгээд би заал өрөө рүү ороход ирсэн заал өрөөний газарт унтаж байсан буйданд хоёр эмэгтэй манай найз болох ******* унтаж байсан тэгээд би манай найз охин гэж бодоод тэр гурвын голоор ороод хэвтсэн тэгэхэд нэг нүдний шилтэй эмэгтэй босож ирэхээр нь би юун өөр эмэгтэй гэж бодоод манай найз охин биш байхаар нь гайхаад зогсож байхад ******* сэрээд юу болсон вэ гээд буйданд сууж байхад нүдний шилтэй эмэгтэй *******г нэг удаа алагдсан тэгээд манай найз уурлаад нүдний шилтэй охины нүүр хэсэгт нэг удаа цохих үед шил нь унаад хамар хэсгээс нь цус гараад тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-1 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 04 оны дугаар сарын 3-ны өдрийн

“1. *******ы биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод нүдний гадна булангийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар түр сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дугаартай дүгнэлт (хх-ийн 0-1 дэх тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******гийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргав.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 04 оны дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод хохирогч Н.Энхсайхантай үл ойлголцсоны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч Н.Энхсайханы мэдүүлэг (хх-ийн 8-9 дэх тал),

гэрч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг (хх-ийн 11-1 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 04 оны дугаар сарын 3-ны өдрийн дугаартай дүгнэлт (хх-ийн 0-1 дэх тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн хохирогч Н.Энхсайханы биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.   

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт 5*******.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 5*******. дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 03 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргажээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 03 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн А/68, А/5 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталж, мөн журмын .1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний аж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж тус тус заажээ.

Дээрх аргачлал, журмын дагуу энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Энхсайханы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 03 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн А/67 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу гаргасан мөрдөгчийн 03 оны 1 дугаар сарын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар хоёрдугаар зэрэглэлд хамааруулан тогтоож, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 03 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тухайлан зохицуулжээ. Иймд шүүгдэгч *******гаас 3.0.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөс хохирогчид илүү төлсөн 150.000 төгрөгийг хасч 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Энхсайханд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр би Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Н.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч  Н.Энхсайханы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Энхсайханыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Баримтаар 150.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 0.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчид танилцуулахад зэрэглэлийн дагуу зөвшөөрч гарын үсэг зурж, зэрэглэлийн дагуу нэхэмжилнэ гэсэн. дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 1.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байгаа. Иймд 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.0.000 төгрөгийг гаргуулах, үүнээс 150.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд 0.000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 150.000 төгрөгийг төлөх 3.0.000 төгрөгөөс хасч, 3.150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Энхсайханыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Энхсайханд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасан учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 5 хоногийг хасаж, нийт 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнийг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. ...” гэсэн,

хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээгээд гэмшиж байгаа гэж бодсон. Өмнөх шүүх хуралдаан дээр согтуу ирсэн...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, түүний хувийн байдал, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм зүйл хийхгүй, өөрийн үйлдэлдээ анхаарч амьдарна гэснийг, мөн түүний тодорхой оршин суух хаягтай, тодорхой ажил хийдэг зэргийг харгалзан үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч ******* нь “...Үнэхээр их уучлаарай. Дахин ийм зүйл хийхгүй...” гэсэн санал, тайлбарыг тус, тус гаргав.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 .

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоног буюу 40 цагийг  хасаж /400-5х8=360 (гурван зуун жар) нийт 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 5 хоногтой, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

            ХЗДХЯны сайдын 03 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн А/67 дугаар тушаалын зургаадугаар хавсралтад зааснаар хохирогч Н.Энхсайханд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд дугаар зэрэглэл тогтоогдсон байх тул 3.0.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөс хохирогчид илүү төлсөн 150.000 төгрөгийг хасч 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч Н.Энхсайханд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, ,3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон нийт 5 (тав) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагаар дүйцүүлэн тооцож, шүүхээс оногдуулсан 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж /400-5х8/ нийт 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулсугай. 

            5.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон 5 хоногтой, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

  6.Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд дугаар зэрэглэл тогтоогдсон байх тул 3.0.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөс хохирлын төлбөрт илүү төлсөн 150.000 төгрөгийг хасч 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч Н.Энхсайханд олгосугай.

7.Хохирогч Н.Энхсайхан нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******гаас хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 


 

 

ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН