Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1051

 

 

 

 

 

    2024       10          02                                  2024/ШЦТ/1051

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          …….. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч А.М,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …….. овогт …..ы ………. холбогдох 2403 00464 0596 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ……. оны ….. дүгээр сарын …..-ний өдөр …… аймагт төрсөн, …… настай, эрэгтэй, ……. , Бүрэн дунд боловсролтой, ……. ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт ……. дүүргийн ….. дугаар хороо ……. уулын ……. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

……… овогт …..   ы ……. /РД: ………./ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар 21-ний өдөр 18 цаг 42 минутын орчимд ……    дүүргийн 8 дугаар хороо …… автобусны буудлын эцсийн явган хүний гарц дээр Toyota Aqua маркийн …….. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр гадаа цас болон бороо орж харагдах орчин муу байсан болох нь үнэн. Би шүхэртэй явж байсан. Машинд мөргүүлсний дараа юу болсон талаар сайн мэдэхгүй байна.” гэв.

 

Нэг. Нотлох баримтын талаар:

    1. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт

             1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн

бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн 10 дугаар хуудас/ үзүүлэлт, /хх-ийн 04-10 дугаар хуудас/

          2. Хохирогч Б.Ц-ын "Хохирогч Б.Ц нь "Би 2024 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед гэрээсээ гараад хажуу талд байдаг өрхийн эмнэлэг орж үзүүлээд сахраа үзүүлээд эм бичүүлж аваад шууд ……. эцэст ирээд эмийн сан ороод эм аваад буцаад ……… хойд автобусны буудал дээр ирээд нөхөр лүүгээ явах гээд автобусны буудлаас зүүн тийшээ яваад явган хүний гарцаар явж байтал баруун талаас нэг машин ирээд мөргөсөн тэгээд би газар унаад ухаан алдсан тэгээд гэмтлийн эмнэлэгт сэрсэн ба эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ослын улмаас миний гавлын яс нь хугарсан байгаа ба тархины гэмтэл авсан. Одоо толгой байнга өвдөж байгаа. Осол гарах үед бороо орж байсан тул зоонтог бариад явж байсан учир тухайн машиныг хараагүй. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн машин дотор хэдэн хүнтэй явж байсан талаар хараагүй, тухайн машины жолооч нь ямар хүн байсныг хараагүй. Тухайн машин хэр хурдтай явж байсныг мэдээгүй... "гэх мэдүүлэг. /хх-ийн 51 дүгээр хуудас/

          3. Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн "дээрх ослын улмаас ……..ы …… нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 7,057,380 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд дээрх зардлыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлнэ үү" гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ 4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ……. дугаартай "Б.Ц-ын зүүн зулай, чамархайн ар хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, гавлын зүүн зулайн ар хэсгийн хугарал, тархины зүүн чамархай, дагз, бага тархины хатуу хальсан дээрх, баруун дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн дух, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт няцралт, шулуун синус, тентрориум, баруун дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

          4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн …../// дугаартай "Б.Ц-ын зүүн зулай, чамархайн ар хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, гавлын зүүн зулайн ар хэсгийн хугарал, тархины зүүн чамархай, дагз, бага тархины хатуу хальсан дээрх, баруун дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн дух, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт няцралт, шулуун синус, тентрориум, баруун дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

          5. Авто тээврийн үндэсний төвийн …….. техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 40617206 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

          6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1341 дугаартай "1.Жолооч. Б.Б нь "Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтогдож 2. Явган зорчигч Б.Ц нь "Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэх магадалгаа /хх- ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

          Өөрөөр хэлбэл хохирогч нар, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

1.2 Талуудын санал, дүгнэлт

           Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь ……… дүүргийн ….. дугаар хороо ……… автобусны буудлын эцсийн явган хүний гарц дээр Toyota Aqua маркийн ……… улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Б.Ц-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1.130.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 2.205.470 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Улсын яллагчийн зүгээс хэрэгт хяналт тавих явцдаа нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа зарим баримтуудыг хасаж хохирлын хэмжээг 1.836.420 төгрөг болгож тооцож яллах дүгнэлтдээ тусгасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 2 удаа хагалгаанд орсон. Хагалгааны зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 7.057.800 төгрөг гарсан. Уг зардлыг гэм буруутай этгээд буюу шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг сэтгэцийн эмгэгийн 4 дүгээр зэрэглэлд хамааруулан тооцож хөдөлмөрийн хөлсний хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч  “...Миний үйлчлүүлэгч нь замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй байна. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид баримтаар нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 8.000.000 төгрөгийг илүү төлсөн байдаг. Иймд уг мөнгөн дүнг сэтгэл санааны хохирол руу оруулан тооцуулах саналтай байна. Сэтгэл санааны хохирлын тогтоох зэрэглэл нөхөн олговрын тухайд улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Б.Б-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

          Үүнээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол хор уршгийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

    1. Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар 21-ний өдөр 18 цаг 42 минутын орчимд ……. дүүргийн ….. дугаар хороо ……… автобусны буудлын эцсийн явган хүний гарц дээр Toyota Aqua маркийн …….. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан ”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.

Шүүгдэгч Б.Б нь явган зорчигч Б.Ц-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт зааснаар ‘’Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт зааснаар ‘’Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

                                1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй болно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Б-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

1.6 Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж, 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно...” гэж заасан байдаг.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,208,470 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 10,130,000 төгрөг төлсөн ба илүү төлсөн 7,921,530 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцуулах санал гаргасан ба хохирогч нь уг саналыг хүлээн авч сэтгэл санааны хохирол болох 15,180,000 төгрөгөөс хасуулах тал дээр аль, аль тал нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймээс шүүгдэгчээс хохирогч Б.Ц-д сэтгэл санааны хохирлын 15,180,000 төгрөгөөс 7,921,530 төгрөг төлсөнд тооцож үлдэгдэл 7,258,470 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгохоор шийдвэрлэлээ. /Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээр тооцов/.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн  513.1, 513.2 -т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэж мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж тус тус хуульчилсан байх ба иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Б  7.057.380 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Г-д төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

   Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсаар ирсэн. Мөн түүний хувийн байдлыг тухайд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, даруу төлөв зантай, эрхэлсэн тодорхой ажилтай, 2-4 насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг залуу хүн байгаа. Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, тусалж, дэмжсээр ирсэн. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэх саналыг гаргаж байна.” гэжээ.

   Хохирогч “...Шүүгдэгчийг тэнсэж өгнө үү гэж хүсэж байна .” гэжээ.

   Шүүгдэгч“...Би ажлаа хийж байвал хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж чадна. Надад хотоос гаргахгүй байх хэмжээгээр хязгаарлалт тогтоож өгвөл сайн байна. Учир нь би хот дотор хүргэлт хийдэг ажилтай.” гэжээ.

2.2 Эрүүгийн хариуцлага

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

   Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал, гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Б-ыг ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар  тэнсэж шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, хохирол төлбөрийг баригдуулах үүргийг 1 жилийн хугацаатай тогтоож шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг мөн хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

          Гурав. Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ……. овогт ……..ы ………ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, хохирол төлбөрийг баригдуулах үүргийг 1 жилийн хугацаатай тогтоож шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн 7.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.         

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тооцсугай.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 7.258.470 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ц-д, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-с 7.057.380 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Г-д /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-д тус тус олгосугай.

         6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7. хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.АЛДАР