| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/1065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1080 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1080
2024 10 09 2024/ШЦТ/1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч З.Ө,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Нямцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
........... дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ‘’2406 05422 2192’’ дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр ............... аймгийн ............ суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, ............ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., ............. хамт ........ дүүргийн ........ дугаар хороо, ....... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялаар,
.......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 873 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх,
.......... овогт ..........ын ........../РД:........../,.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр .......... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн А.Ж эзэмшлийн Тоёота приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга, баруун хойд крыло, хойд буфер зэргийг тоосгоор цохиж, хууль бусаар халдаж, гэмтээсний улмаас 416,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр .......... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн А.Ж эзэмшлийн Тоёота приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга, баруун хойд крыло, хойд буфер зэргийг тоосгоор цохиж, хууль бусаар халдаж, гэмтээсний улмаас 416,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
2. Хохирогч А.Ж 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн "...2024 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гэж .......... дүүргийн ...... дугаар хорооны .......... ийн нийтийн байрны автошины зогсоолд байрлах машин дээрээ ирэхэд миний машиныг нэг машин таглаж зогссон байсан. Тухайн машины эзэн рүү нь залгахад гар утсаа авахгүй байсан тэгэхээр нь нийтийн байрны эгчээр тухайн машины эзнийг дуудуулсан тэгсэн чинь согтуу хүн гарч ирээд тухайн эгчийг янз бүрээр хараагаад тэгэхээр нь би очоод чи ээж шиг хүнээ ингэж болохгүй ээ гэж хэлэхэд над руу дайрч эхэлсэн. Тэгээд бид 2 барилцаж аваад намайг 2 удаа шанаа хэсэгт цохисон. Байрны эгч бид 2-г салгаад намайг гэрүүгээ оруулсан гэрт нь ороод цонхоор нь хараад зогсож байхад тухайн залуу тоосго бариад миний машины хаалгыг цохисон. Тэгээд удахгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/,
3. Гэрч Х.А 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн "........... приус 20 маркийн машины хаалгыг нь цохицон гээд 5-6 хүн танай нөхөр цохисон шүү гээд тэгж байсан тэгээд цагдаа ирээд манай нөхөр болох Б-г аваад явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Т 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн "...2 давхрын 9 тоотод оршин суугч Б машинаараа бусад машиныг хааж зогсоосон ...Ж гэх залуу цонхоор харж байгаад миний машиныг цохичихлоо гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
5. Гэрч М.Э 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн "...Би өглөө ажилдаа явах гээд 07 цагийн үед гарахад 2-3 машин хашааны үүдэнд таглаад тавьсан байсан. Намайг гарч ирэхэд хохирогч гээд байгаа залуу тэд тэд дугаартай машин гараачдээ гээд чанга хашигараад байсан. Би цуг байрны жижүүрт хэлээд хүмүүсийг нь дуудуулсан. Байрны жижүүрийг дуудах явцад 2 давхарт тэр тоосгоор цохисон гээд байгаа залуу жижүүртэй хэрэлдээд байсан. Жижүүрийг тэр залуу зодох гээд байхад хохирогч гээд байгаа залуу бид 2 салгаад жижүүрийн өрөө рүү орсон тэгээд жижүүрээр цагдаа дуудуулсан. Цагдаа ирсний дараа бид гарахад хохирогч залуугийн хаалган дээр хонхойсон байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,
6. "............" ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №......- .....-...... дугаартай "шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 416,000/дөрвөн зуун арван зургаан мянган төгрөг/- р үнэлэгдэв" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 25-30 дугаар хуудас/,
7. Яллагдагч Б.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн "...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны дунд буудалд байрлах нийтийн байранд амьдардаг байхдаа бусдын эзэмшлийн машиныг цохиж гэмтээсэн уг маш их харамсаж байна. Би хохирол болох 416,000 төгрөгийг хохирогчид шилжүүлж бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэм буруугаа хүлээж байгаа. Тийм болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Ж гэм хорын хохирол болох 416.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... ургийн овогт .......... ..........“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР