Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 130

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201726030164 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хангай дээд сургуулийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 41-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Мөнхбат. /РД:УП96050871/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Найрамдал” эмнэлгийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Азийн соёл хөгжлийн институт”-ын Монгол дахь салбарын цонхыг хагалан, нэвтэрч “Samsung” маркийн зөөврийн компьютер, “Sony” маркийн камерийг хулгайлж тус байгууллагад 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Даваахүүгийн: “...Манай байгууллагын “Samsung I-5” маркийн 17 инчийн зөөврийн компьютер, “Sony” маркийн камер зэрэг алга болсон. Өөр зүйл алга

болоогүй. “Samsung I-5” маркийн компьтерийг Солонгос улсаас 2.000.000 төгрөгөөр 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Sony маркийн камерийг 4 жилийн өмнө Солонгос улсаас 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мөн хагарсан цонхыг өөрсдөө зассан. Цонхонд мөнгө ороогүй. Би алдсан эд зүйлээ бүгдийг нь буцааж авсан. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхнасангийн : “...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хулгайлан авсан зөөврийн компьютер болон камераа тухайн өдрөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Эрдэнэс-2” ломбарданд тавьчихсан байсан.  Тэгээд би хохирлыг нь барагдуулах зорилгоор хулгайн эд зүйл болох Samsung  маркийн зөөврийн компьютер, Sony маркийн камерийг 453.600 төгрөг төлөөд буцаан аваад Ганзориг ахмад дээр авчирч өгсөн. Тэгээд Даваахүү гэдэг хүнд хүлээлгэн өгсөн. Одоо тэр хүмүүс манай хүүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгоны: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагт ажил тараад ажлын байрыг түгжээд явсан юм. Тэгээд 19-ний өглөө 9 цагийн орчим ажил дээрээ ирээд хаалгаа онгойлгоод ороход цонх хагарч орц руу гардаг хаалга онгойсон байсан. ...Тэгээд хоёр хоногийн дараа ажил дээр цуглаад ажлаа хийж байхад зөөврийн компьютер хайсан боловч олдоогүй. Тэгээд бид нар шүүгээ саваа үзэхэд шүүгээнд байсан “Sony” маркийн камер алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч О.Эрдэнэбулганы: “...Би ломбарданд ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14-15 цагийн орчимд 21-23 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд нөөтбүүк авах уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн чинь цүнхтэй цагаан өнгийн “Samsung-I5” маркийн компьютер, болон хар саарал өнгийн “Sony” маркийн камер гаргаж ирсэн. Тухайн үед тэр залуу утсаар яриад “ээжээ би зөөврийн комьпютерийг барьцаанд тавьлаа, сургуулийн төлбөр нэхээд байна гээд яриад байхаар нь би өөрийнх нь юм байх гэж итгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            -2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/,

            -2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/,

            -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө сургууль дээрээ ирдэг цагаасаа арай эрт ирсэн юм. Тэгээд сахлын татуурга хайгаад онгорхой ТҮЦ хайгаад явсан. Нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах KUIS төрийн бус байгууллагын гадаа ирсэн. Газраас чулуу аваад цонх руу нь шидэхэд оффисийн цонх хагарсан. Цонх хагарсны дараа дотор нь байдаг эд зүйл санаанд ороод хагарсан цонхоор орсон. Дотор нь ороход цонхны харалдаа ширээн дээр цагаан өнгийн зөөврийн компьютер, эсрэг талын ширээн дээр камер байхаар нь хулгайлж аваад хаалгыг нь дотор талаас нь онгойлгоход хаалга онгойчихсон. Тэгээд хаалгаар гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

 -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Найрамдал” эмнэлгийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Азийн соёл хөгжлийн институт”-ын Монгол дахь салбарын цонхыг хагалан, нэвтэрч “Samsung” маркийн зөөврийн компьютер, “Sony” маркийн камерийг хулгайлж тус байгууллагад 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Даваахүүгийн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Д.Отгоны мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч О.Эрдэнэбулганы: “...Би ломбарданд ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14-15 цагийн орчимд 21-23 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд нөөтбүүк авах уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн чинь цүнхтэй цагаан өнгийн “Samsung-I5” маркийн компьютер, болон хар саарал өнгийн “Sony” маркийн камер гаргаж ирсэн. Тухайн үед тэр залуу утсаар яриад “ээжээ би зөөврийн комьпютерийг барьцаанд тавьлаа, сургуулийн төлбөр нэхээд байна гээд яриад байхаар нь би өөрийнх нь юм байх гэж итгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

           Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, Б.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүхээс Б.Мөнхбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.