Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/869

 

 

2024          09          30                                    2024/ШЦТ/869

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

иргэдийн төлөөлөгч М.С,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2302001990267 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Э.Г нь:

1.2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, *** апартментын 000в байрны 000тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, *** апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Т-д 80,000 төгрөгөөр худалдсан,

мөн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хороо "............" дэлгүүрийн замын урд талд "............." зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 0,1673 грамм цэвэр жинтэй метамфетамин /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

2.2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо, ".........." кино театрын автобусны буудал дээр иргэн Б.Б-ийн эзэмшлийн Самсунг А71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С  дүүргийн 000  дүгээр хорооны нутаг дэвсгэр С-ын автобусны буудал дээр зогсож байсан иргэн Т.Х-ын халааснаас Huawei Mate 20 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "......" төвийн орчимд явж байсан иргэн О.А-гийн хүрэмний халааснаас “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,600,00 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хороонд байрлах “..........” хоолны газрын орчим иргэн З.Н-ийн халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хорооны нутаг  дэвсгэрт иргэн Д.Н-ийн цүнхнээс “Самсунг А02S” маркийн гар утас, хар өнгийн хэтэвч, бэлэн 70,000 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 500 рубль, Хаан банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Б дүүргийн 000 дүгээр хороо 000а 000 тоотод байрлах Хаан банкны АТМ740-г ашиглаж хохирогчийн Хаан банкны картаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 12 минутад 400,000 төгрөг, 14 цаг 13 минутад 150,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,069,445 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ч дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцны орчим иргэн О.Б-ын халааснаас “Айфони 12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "......"  худалдааны төвийн орчим иргэн Б.М-ын халааснаас “Айфони 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 940,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө С дүүргийн 000дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1..........” гэх үйлчилгээний газарт иргэн З.С-ийн “айфони 11 про макс” загварын гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” үйлчилгээний газар үйлчлүүлж байсан иргэн О.О-ийн “айфони 13 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,875,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” их дэлгүүрийн баруун талд байдаг явган хүний гарцаар гарах гэж байсан иргэн Т.Д-ын халааснаас “айфони 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 12,644,445 хохирлыг бусдад учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нууц далд аргаар бусдын халааснаас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчлөлд шилжүүлж хулгайлсан,

 

Шүүгдэгч Т.Т нь:

1.2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "***" апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Г-ээс 80,000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "......."  дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Э.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

Шүүгдэгч Т.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч З.Н, Т.Д, О.А, М.М, З.С, О.О, Д.Н, насанд хүрээгүй хохирогч Б.Б Т.Х гэрч Н.Б, Ш.А, И.А, Г.Б, Ц.Э нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Г нь 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.644.445 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Т-ийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Ц.А-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрч Ц.А, А.Д, Э.Б, Э.Э, Б.Б, М.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1559 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1551 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1744 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1552 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 371 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3508 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4201 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Г-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Ц.А-ийн биед үзлэг хийж, биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3509 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3510 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Г, Т.Т нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Г-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "***" апартментын 000В байрны 000 тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "***" апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Т-д 80,000 төгрөгөөр худалдсан,

2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хороо Улсын их дэлгүүрийн замын урд талд "....." зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 0,1673 грамм цэвэр жинтэй метамфетамин /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн Т.Т-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "***"  апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Г-ээс 80,000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "..."  дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримтууд тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:

шүүгдэгч Э.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т гэж хүнийг огт танихгүй, бас Т  гэх хүнд мөс гэх нэртэй мансууруулах бодис худалдаж борлуулаагүй, Т-гаас 80.000 төгрөг огт аваагүй. Энэ гэмт хэрэг болсон гэх 2023 оны 03 дугаар сарны 22, 23-ны өдрүүдэд миний амьдарч байсан *** апартментийн 000в байрны 000 тоотод Б-аас өөр хүн орж ирээгүй. Тэр өдөр намайг гэр лүүгээ орох гээд байрны орцонд дотор явж байхад Хар тамхины эрүүгийн 3 мөрдөгч намайг бариад манай гэрт орж үзлэг хийсэн. Манай гэрт орж үзлэг хийхэд гэрт А  байсан, мөн А-ийн урд талын ширээн дээр уг хураан авсан мөс гэх мансууруулах бодис, хэрэглэдэг хэрэглүүрийн хамт байсан. Энэ хураан авсан мансууруулах бодис нь минийх биш А-ийнх байгаа юм. Ийм учраас би энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй. Уг үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би А-тай 2023 оны 02-р сард цагаан сарын баяр болохоос өмнө анх танилцаад, миний таньдаг хуурай ах Б-ын түрээсэлсэн байсан Х  дүүргийн 000 Байрны түрээсийн *** апартментын 000в байрны 000 тоотод А амьдрах болсон. Уг байрны түрээсийг би Б ахад дараа нь өгнө гэж амаар ярьж бохирсон байсан би бол хаяа энэ байранд А дээр ирж уулзаж хонодог байсан. Яг бол хамт амьдарч байгаагүй. Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А-тай утсаар холбогдож ярьж байгаад "............"  дэлгүүрийн урд талд уулзахаар болоод А-тай очиж уулзаад А-аас 0,3 грамм орчим гялгар ууттай мөс гэх мансууруулах бодисыг авч өмднийхөө халаасанд хийчхээд машинд хамт сууж байтал Хар тамхины цагдаа нар ирээд намайг барьсан. Миний биеэс хураан авсан мөс гэх бодис минийх биш А-ийх нь байгаа юм. А надад жаахан юм байна гэж утсаар хэлэхээр нь би авах гэж очсон юм. Тухайн үед надтай хамт Б гэх залуу явж байсан намайг А-аас мөс авсныг Б  мэдэж байгаа. Б-ийн бүтэн овог нэрийг нь мэдэхгүй, гэрийн хаяг, холбоо барих утсыг нь бас мэдэхгүй, данхар Б  л гэж дууддаг. А-ийн бид хоёрыг уулзахад Б машины гадна талд зогсож байсан. Дээрх 2 хэрэгт холбогдох шалгагдах үед миний шээсний шинжилгээнээс илэрсэн мансууруулах бодисыг би гадуур байх хугацаандаа хаана хэзээ гэдгээ сайн санахгүй байна, таньдаг найз нөхөдтэйгөө тааралдаад мөс гэх мансууруулах бодисыг ганц нэг удаа сорж хэрэглэсэн нь үнэн. Би одоо яг хаана, хэнтэй, хэдий хэмжээний мөс гэх бодис яаж хэрэглэснээ санахгүй байна. Би мөс гэх мансууруулах бодис хэрэглэснээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Би Хаан банкны 00000000 тоот дансыг өөрөө эзэмшиж ашигладаг, өөр эзэмшиж ашигладаг данс байхгүй. Би И.А-тай 2020 оны намар анх танилцаж эр эмийн харилцаатай болж уулзаж байгаад хамтран амьдрах болсон. И.А  бид хоёр С  дүүргийн 000 дүгээр хорооллын ар талын000  дугаар байранд байр түрээсэлж хамт амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бид дундаасаа Батмөнх гэх хүүтэй болсон. Ингээд хамт амьдарч байгаад 2022 оны 10, 11-р сарын үеэс хамт амьдрахаа больсон. Салсан гэсэн үг. Би А-тай албан ёсны гэр бүлийн баталгаагүй, гэхдээ хүү Батмөнх маань надаар овоглодог. Би 2020 оны намар ковид 19 цар тахлын хол хорио эхэлсэн цагаас архи, пивыг дэлгүүрээс худалдан авч дээр нь хэдэн төгрөг нэмж хүргэлтээр шаглаж зардаг байсан. Тэр үед би И.А-ийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот Дансны интернэт банкийг нь өөрийн гар утсан дээрээ суулгаж орлого, зарлага хийж ашигладаг байсан. Тэгээд хол хорио цуцлагдаж архи пиво шаглаж зарахаа болиод уг дансыг ашиглахаа больсон. Одоо И.А өөрөө энэ дансаа эзэмшиж ашигладаг байх. Би Т.Т гэх залууг бол би огт танихгүй, харин Д гэх залууг танина. Тэр үед Д  надаас авсан архи пивоны мөнгөө над руу И.А-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 архи пивоны шилжүүлсэн байх. Би одоо сайн санахгүй. Т гэж хүн над руу мөнгө шилжүүлсэн байх учиргүй. Тухайн үед би Тгэх хүнтэй өр, авлагын асуудал байгаагүй. Тэр цаг хугацаанд би И.А-ийн дансыг ашигладаг байсан үгүйгээ санахгүй байна. Тэгээд би энэ мөнгөөр архи пиво худалдаж аваад буцаагаад зарсан байлгүй дээ. А Т  нар бие биеэ таньдаг эсэхийг би огт мэдэхгүй, өр, авлагатай эсэхийг ч мэдэхгүй. А нь мөс гэх мансууруулах бодис хэрэглэдэг, бид хоёр хамт мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэж байсан, одоо хэзээ хаана гэдгээ санахгүй байна. Үзлэгээр хураан авсан мөс гэх бодисыг А хэзээ, хэнээс, хаанаас, яаж олж авсан талаар би мэдэхгүй. Ямар ч байсан хураагдсан мансууруулах бодис хэрэглүүр бол минийх биш. Х дүүргийн 000 дугаар хороо ***  апартментын 000в байрны 000тоотод намайг Б  ахтай ярьж өгснөөс хойш А ганцаараа амьдардаг байсан, би хаяа очдог байсан. Тэгээд 2023 оны 03-р сарын 23-ны өдөр уг байрнаас гарсан. Би одоо өөрийн үйлдсэн гар утасны хулгайн хэргүүдээ бүгдийг нь сар өдрийг нь нарийн санахгүй байна.

2023 оны 04-р сарын 19-ний өдөр Б  дүүргийн 000 дугаар хороо "..." төв буу "..."ийн хажуу талд гудамжаар явж байхад нэг эмэгтэй халаасандаа Гар утсаа хийхийг нь хараад араас нь дагаж байгаад халааснаас нь I phone 12 pro max гар утсыг нь хулгайлсан, тэгээд би хулгайлсан гар утсаа Тэди төвийн гадна гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 400.000 орчим төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.

2023 оны 01-р сарын 21-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо "..."театрын автобусны буудал дээр тухайн өөрийн унадаг байсан 00-00 улсын дугаартай Тоёото Харьер маркийн машинтай зогсож байгаад машинаас буугаад түц орж тамхи авах гэж байхад нэг эмэгтэй хүүхдийн халаасанд гар утас нь харагдахаар нь хулгайлаад авчихсан. Тэр гар утас Samsung A71 маркийн гар утас байсан. Уг гар утсыг мөн "..." төвийн гадна тал гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 80.000 орчим төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.

2023 оны 07-р сарын 15-ны өдөр Б  дүүргийн 000-р хороо "..." ХХК-н урд талын замын гарцан дээр зогсож байсан хүний халааснаас I phone 11 загварын гар утсыг нь хулгайлж аваад Номин дэлгүүр лүү орж жаахан тойрч байгаад буцаж гараад Тэди төвийн гадна тал гар дээрээс гар утас худалдаж авч, буцааж зардаг хүмүүст 150.000 төгрөгөөр зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй.

2023 оны 06-р сарын 20-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хорооны дэвсгэр Т-ын автобусны буудлаас автобусанд суугаад явж байхад хойд талын хаалган дээр нэг настай эмэгтэй автобуснаас буух гэж байгаа бололтой гартаа цүнхээ барьчихсан зогсож байсан, тэгэхэд нь би цүнхнээс Samsung A02S маркийн гар утас болон хүрэн өнгийн жижиг түрүүвчний хамт хулгайлж аваад "...."  хорооллын автобусны буудал дээр буугаад түрүүвчийг нь үзэхэд Хаан банкны карт иргэний үнэмлэх нь байхаар нь картыг нь АТМ-д хийгээд иргэний үнэмлэх дээрээс нь төрсөн он сар өдрийг нь харж байгаад пин кодыг нь хийхэд орж картаас нь эхэлж 400.000 төгрөг авч, дараа нь 150.000 төгрөг нийт 550.000 төгрөг авсан, түрийвчинд нь бэлнээр 70.000 төгрөг, ОХУ-н мөнгөн дэвсгэрт байсан санагдаж байна. Гэхдээ хэдэн рубль байсныг нь бол санахгүй байна, Тэр рублийг нь бол ашиглаагүй. Ингээд карт бичиг баримт, түрийвчийг нь хаяж, гар утсыг 70, 80 мянган төгрөгөөр зарсан, гар утсыг нь зарсан хүнээ би одоо танихгүй.

2023 оны 07-р сарын 05-ны өдөр Ч дүүргийн 000-р хороо "..." дэлгүүрийн урд талын нүхэн гарцаар гарч байсан эмэгтэй эрэгтэй хоёр хүний эмэгтэйнх нь халааснаас I phone 12 загварын гар утсыг нь хулгайлж мөн "...."  төвийн гадна талд зогсдог хүмүүст 200 мянган төгрөгөөр зарсан байх зарчихсан, зарсан хүнээ би танихгүй.

2023 оны 07-р сарын 11-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо "..." худалдааны төвийн баруун талын замаар яв "..." төвийн гадна талд зогсдог хүмүүст 150 орчим мянган төгрөгөөр зарсан, зарсан хүнээ би танихгүй

2023 оны 05-р сарын 28-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хороо Ш хоолны газрын орчим Samsung A52 маркийн гар утсыг хүүхэдтэйгээ хамт явж байсан эмэгтэй хүний халааснаас хулгайлж авсан, мөн дээрх шиг Т төвийн гадна талд зогсдог хүмүүст 100 мянган төгрөгөөр зарсан байх зарчихсан, зарсан хүнээ би танихгүй.

2023 оны 02-р сарын 07-ны өдөр С  дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэр "..."  дэлгүүрийн урд талын автобусны буудлаас автобусанд сууж С-ын урд талын автобусны буудал дээр буухдаа автобусанд явж байсан эрэгтэй хүүхдийн халааснаас нь Нuawei mate 20 pro загварын гар устыг нь хулгайлж аваад "..." төвийн гадна талд зогсдог хүмүүст зарчихсан, зарсан хүнээ би танихгүй. Хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна.

2023 оны 07-р сарын 14-с 15-нд шилжих шөнө С  дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт "..." гээд хоолны газарт явж байгаад эрэгтэй эмэгтэй хоёр хүний эмэгтэйнх нь баруун талын куртикны халааснаас I phone 13 pro max загварын гар утсыг нь хулгайлж аваад мөн адил 500 орчим мянган төгрөгөөр зарсан. Гар утас зарсан хүнээ огт танихгүй.

2023 оны 07-р сарын 13-с 14-нд шилжих шөнө С  дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт "..." гээд хоолны газарт явж байгаад 2 эрэгтэй 2 эрэгтэй 4-лээ явж байсан хүмүүсийн 1 эмэгтэйнх нь цүнхнээс нь Iphone 11 pro max загварын гар утсыг нь хулгайлж аваад 200 орчим мянган төгрөгөөр зарсан. Гар утасных нь ар талд байсан Хаан банкны картыг "..." зочид буудалд байхдаа ил гаргаад тавьчихсан байсныг А өөрийнхөө карттай андуурч авч гараад "..." дэлгүүрээс худалдан авалт хийсэн байсан. Би өөрийн гар утасны хулгайн хэргүүдээ бол бүгдийг нь хүлээн зөвшөөрнө. Би "._.." төвийн гадаа очоод тааралдсан гар утас хүмүүст хямд үнээр зарчихдаг, ямар хүнд зарснаа санахгүй байна, нэр усыг нь мэдэхгүй. Би гар утас зарсан мөнгөө дандаа бэлнээр авдаг байсан. Дансаар огт авч байгаагүй. Би гар утас хулгайлж зараад олсон мөнгөө 1Xbet цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Би найзуудтайгаа караоке ажиллуулдаг. Мөн энэ үед ганданд гэртээ амьдардаг байсан."..."  хорооллын "..." гэх зочид буудалд би 2-3 хоног л хоносон…” гэх мэдүүлэг 2хх-ийн 181-186/,

 

шүүгдэгч Т.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз Д , Э  нарын хамт Г-ийн автобусны буудлын орчимд байдаг компьютер тоглоомын газарт уулзаад Э  нь Г  ах буюу Х  ахтай фейсбүүк чатаар холбогдоод очиж уулзаж мөс гэх нэршилтэй ахаас мөс гэх бодис авч гарч ирсэн. Тухайн үед би хэмжээг нь сайн мэдэхгүй байна, Э гарч ирээд тэр гялгар ууттай мөс гэх мансууруулах бодисыг май энийг халаасандаа хийчих гэхээр нь би аваад тухайн үед өмсөж явсан хар өнгийн куртикний халаасандаа хийсэн...И.А-г би огт танихгүй ямар нэгэн холбоо харилцаа, өр авлагын асуудал байхгүй. А-ийн Хаан банкны 00000000  тоот дансыг Г ах надад өгсөн учраас би энэ данс руу мөнгө шилжүүлсэн. Би нийт хэдэн удаа хэдэн төгрөг шилжүүлснээ сайн санахгүй байна. Ямар ч байсан Г-ээс мөс гэх мансууруулах бодис худалдаж авч хэрэглэх гэж л дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн байх гэж бодож байна...Мөс гэх бодисыг сонирхлоороо хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ нойр хүрэхгүй, идэвхтэй хөдөлгөөнтэй болчихдог...” гэх мэдүүлэг /2хх-ийн 176-177/,  

 

хохирогч З.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 40 минут орчимд Ч0 чиглэлийн автобусанд сууж 10 цаг 12 минут орчим Б  дүүргийн 000 дугаар хороо "..." автобусны буудал дээр буугаад өөрийн хүүхдийн хамтаар Ш түргэн хоолны газар орох гэхэд надаас нэг үл таних 30-35 орчим насны хүзүү орчимдоо шивээстэй эрэгтэй нь надаас тухайн үед Хаан банкны АТМ хаана байдаг вэ гэж байн, байн асуугаад би мэдэхгүй гэж хариулаад хүүхдийнхээ чихэнд хөвөн хийж өгөөд өөрийн өмсөж байсан гадуур цамцны баруун халаасанд байсан Самсунг А52 загварын гар утсаа шалгатал байхгүй байсан тул хүүхдийнхээ гар утаснаас өөрийн алдсан гар утас руу залгахад дуудаж байсан ч авахгүй байсан тул би Шөлөндөө түргэн хоолны газар орж хамгаалагч гэх хүнтэй уулзаж камер шүүхэд надаас Хаан банкны АТМ асууж байсан үл таних /хар хөх өнгийн малгай, хар өнгийн бэлтгэлийн өмд цамц, цагаан өнгийн пүүзтэй/ эрэгтэй нь аваад явж байгаа бичигдсэн байсан тул шууд 102-т дуудлага өгсөн... Самсунг А52 маркийн цэнхэр өнгөтэй 2022 оны 1 дүгээр сард 1.999.900 төгрөгөөр Сайн электрониксоос лизингээр худалдаж авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 189-190/,

 

хохирогч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг 45 минут орчимд Б  дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их дэлгүүрээс гараад ертөнцийн зүгээр баруун зүгт "..." кино театр чигт гарцаар гарах гээд хүлээж байх үедээ өөрийн баруун халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй байсан би гар утсаа дэлгүүрээс гарах үедээ ашиглаж байгаад халаасандаа хийсэн бөгөөд гар утсаа алдсан гэдгээ мэдээд ... их дэлгүүр орж хамгаалалтын албанд хандаж болсон асуудлын талаар хэлж хяналтын камер шүүхэд намайг гарцаар гарах гээд зогсож байх үед үл таних /цагаан футболк цэнхэр шорт, баруун гартаа хар өнгийн куртик барьсан/ эрэгтэй нь миний халааснаас гар утас авч байгаа нь бичигдсэн байсан тул би 102-т дуудлага өгсөн... Айфони 11 маркийн номин ногоон өнгөтэй 2023 оны 5 дугаар сард 1.340.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 233-234/,

 

хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүрэг хороололд байрлах Б  дэлгүүрийн хажуу талд байрлах ... төв орчимд явж байгаад чихэвч маань тасалдаад байсан тул гар утсаа шалгахад миний гар утас байгаагүй, тухайн үед би ганцаараа явж байсан бөгөөд утсаар ярьж байсан. Би хамгийн сүүлд. .. . төвийн гадна байх үед гар утсаа зүүн халаасандаа хийсэн... Би 2023 оны 3 сард ... гар утас худалдааны төвөөс Iphone 12 pro max загварын гар утсыг 2,800,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 29-30/,

 

хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед найз А-ын хамтаар төв зам дагаж алхаж байгаад ... элчингийн хойд талын нүхэн гарц руу орж доогуур алхаж байгаад Ч дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ийн буудлын хажуугаар гарч ирсэн. Тэгээд автобусны буудал дээр очиж зогсоод би гар утсаа шалгахад гар утас маань өмсөж явсан хүрэмний халаасанд байгаагүй... Миний гар утас Айфони 12 загварын гар утас байсан. Өөрийн утсыг 2022 оны 7 дугаар сард БНСУ-аас 1,800,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 74-75/,

 

хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр О гэх найзтайгаа фантам дээр 17 цаг өнгөрч байхад уулзсан. Бид хоёр тэндээс юм авч идчихээд тэр хавиар зугаалж байгаад Б дээр очиж сандал дээр сууж юм ярьж байгаад явахаар болж би “...” рестораны ариун цэврийн өрөөнд орчхоод гарч ирээд баруун тийш "..." дэлгүүр рүү алхсан тэгээд их дэлгүүрийн зүүн талаар хойшоо алхаад Г байрны ойролцоо ирээд гар утсаа ашиглах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан... Миний алдсан гар утас Iphone загварын цагаан өнгөтэй 128 gb багтаамжтай 1 сим карт уншдаг гар утас байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 156-157/,

 

насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо "..." театрын хажуу талд байрлах "..." түргэн хоолны газраас найз А-тэй цугтаа гараад автобусны буудал дээрээс Таван шар орох автобус хүлээгээд зогсож байсан. Тухайн үед би өөрийнхөө алдсан Самсунг А71 маркийн гар утсаараа найз руугаа юм биччихээд буцаагаад өмсөж явсан куртикний гадна халаасанд хийсэн. Тэгээд нэг найзтайгаа тэврэлдэж мэндэлчхээд халаасандаа хийсэн байсан гар утсаа авах гэтэл гар утас маань алга болчихсон байсан... Миний алдсан гэх гар утас нь цагаан өнгийн Самсунг А71 маркийн гар утас байсан бөгөөд 2022 оны 12 сард ээж маань худалдаж авч өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 227-228/,

 

хохирогч З.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө ... гудамжны “...” гэдэг хоолны газраар үйлчлүүлж байгаад I phone 11 pro max загварын гар утсаа хулгайд алдсан. Уг гар утсыг анх худалдаанд гарч байхад 4 сая орчим төгрөгөөр худалдаж авч байсан... Мөн гар утасны хамт миний Хаан банкны 000000000 тоот дансны виза карт алга болсон, сүүлд картаа сэргээлгээд дансны хуулгаа шалгахад 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний данснаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 121.850 төгрөг гарсан байсан. Уг гүйлгээг шүүж үзэхэд ............. эргэдэг уулзварын орчимд байх "..." сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж миний картыг ашиглаж худалдан авалт хийсэн. Тухайн дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд нэг охин худалдан авалт хийсэн байсан... Би хулгайд алдсан гар утасны үнэлгээгээр гарсан 1,350,000 төгрөг, миний картаас гарсан 121,850 төгрөг, нийт 1,471,850 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 30-31/,

 

насанд хүрээгүй хохирогч Т.Х-ын: “...2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр С дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах С дээр автобуснаас буугаад өөрийн гар утсаа үзэхэд байхгүй байсан, тэгээд хажууд байсан хүнээс миний гар утсыг авчихлаа гэж хэлээд куртикний халаасыг үзэхэд уг хүн уурлаад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн... Хуйвэй мате 20 про загварын ногоон өнгийн 2019 оны 6 дугаар сард хувь хүнээс 2,500,000 төгрөгөөр хуралдан авч байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 86/,

 

хохирогч О.О-ийн: “... 2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө нөхөр Г  болон түүний найзууд болох М , Х нарын 2 найзынх нь хамтаар ...-д үйл ажиллагаа явуулдаг “...”-д хоол идэхээр сууцгаасан. Хамгийн сүүлд би “...”-д тооцоо хийхээр утсаа гаргасан боловч манай нөхрийн найз болох Х хоолны тооцоог хийхээр болж би утсаа өөрийн одоо өмсөж яваа пиджакны баруун гар талын халаасандаа хийсэн боловч ойролцоогоор 03 цаг 30 минутын үед утсаа оролдохоор халаасандаа гараа хийтэл миний гар утас алга болсон байсан... Би 2022 онд Теди төвөөс ойролцоогоор 4 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 123-124/,

 

хохирогч Д.Н-ийн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...  автобусны буудал дээр буусан. н хажууд байрлах “...." худалдааны төвөөс юм худалдан авчхаад тооцоо хийх гэхэд миний гар утас хэтэвч алга болсон байсан. Удалгүй Хаан банк орж данснаас мөнгө авах гэтэл миний Хаан банкны 00000000  дугаартай данснаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14:12, 14:13 цагуудад 400,000 төгрөгөөр нэг удаа, 150,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж данснаас мөнгө авсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Миний хэтэвчид бэлнээр 70,000 төгрөг, 500 рубль байсан... Надад учирсан нийт хохирол бол 1,069,445 төгрөг болж байна. Энэ хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 185-188/,

гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 2023 оны 03-р сарын 23-ны өдөр бид 2 гэрээсээ гараагүй гэртээ байсан. Орой 22 цагийн үед Т  гэх залуу гэрт орж ирээд бэлнээр 80.000 төгрөг өгөөд грамм жинг нь мэдэхгүй бага хэмжээний мөс гэх бодис Г-ээс худалдаж аваад гарсан. Удалгүй Г удалгүй араас нь гараад гадуур явж байгаад үүрээр 05 цагийн үед Б ахтай хамт орж ирээд сууж байгаад Баасанжаргал ах гэр лүүгээ явлаа гээд явсан. Б ахын араас нь Г хүнтэй уулзана гэж гараад буцаж орж ирэхдээ цагдаа нарт баригдчихсан орж ирсэн. Тухайн үед би унтаагүй сэрүүн том өрөөний буйдан дээр сууж байсан. Гэрт том өрөөний ширээн дээр Г-ийн хэрэглэж байсан гялгар ууттай мөс, бонго, тарианы шил, соруул, хуйлсан мөнгөн дэвсгэртүүд байсныг цагдаа нар үзлэг  хийж хурааж авсан. Дээрх хураагдсан эд зүйлс болон мөс гэх бодис бүгд Э.Г-ийнх мөн, минийх бол бишээ, би тухайн үед Э.Г-ийн хэрэглэж байсан мөс гэх бодисоос нь сонирхож ганц удаа сорж үзсэн... 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монголд ирчихсэн байна уулзъя гэж мессеж бичсэн, уулзахгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г мессеж бичиж үлдсэн эд зүйлээ авах гэж Улсын их дэлгүүрийн урд талд ... зоогийн хажууд намайг дуудаад би очиж уулзах гэж байгаад цагдаад баригдсан... Тэгээд Э.Г  нь над руу холбогдоод Турк улсаас ирэхдээ надад Iphone 14 pro max гар утас авчирсан өгье гэхээр нь би уулзахаар болж Улсын их дэлгүүрийн урд ... зоогийн газрын гадаа хүрээд ир гэсэн тэгээд би явж очоод . зооги..йн газрын гадаа тааралдсан чинь Э.Г нь намайг чирээд машиндаа суулгатал гэнэт араас цагдаа нар гарч ирээд Г бид хоёрыг баривчилсан. Тухайн үед би Г-тэй уулзаад бараг үг сольж ч амжаагүй байсан.  Г-д мөс гэх нэршилтэй мансууруулах бодис өгөөгүй надад гар утас өгнө гэж дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 247-250, 2хх-ийн 1/,

 

гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад э, Т нар намайг  хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад Ээ, Т нарын байсан тоглоомын газарт очсон. Тэгээд сууцгааж байхад Т  *** апартмент орж мөс авъя гээд Э бид хоёрыг дагуулаад ***  апартментын гадаа очоод Э бид хоёр гадаа үлдээд Т Х ахтай уулзана гээд орсон... Э  бид 2 гадаа нь байж байхад Т удалгүй гарч ирээд бид гурав "..." ийн  давхарт үйл ажиллагаа явуулдаг "..." сүлжээ нэрийн дэлгүүр лүү ороод сууж байтал цагдаа нар орж ирээд бид нарыг шалгаад Т"г аваад явсан... Э.Г-ийг Х гэдэг нэрээр мэднэ ....Т өөрөө мөнгөтэй байсан Э бид хоёр Т-д мөс худалдаж авахад нь ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгөөгүй. Т  мөс худалдаж авахдаа Х  ахад бэлнээр мөнгөө өгсөн гэж хэлсэн... Тухайн үед Т н Х ахын B.C нэртэй фэйсбүүк чатаар ярьсан. Одоо надад тэр хоорондоо ярьсан фэйсбүүкийн чат нь байхгүй устгасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 14-15/,

 

гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг байрыг 2022 оны 12 сард түрээслэхдээ 3 сарын төлбөрийг нь бөөнөөр нь өгчихсөн юм. Харин Г уг байранд амьдарсан хугацааныхаа түрээсийг бага багаар нь хуваагаад надад өгнө гэж тохироод байранд орсон. Г  уг байранд 2 сар амьдраад 2023 оны 3 сарын сүүлээр гарсан... Би одоо сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан Э.Г-хийг хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригддаг өдрийн орой нь 00 цагийн үед Э.Г-тэй утсаар ярьсан чинь хорооллоос ирж байна гэхээр нь **  апартментийн гадаа хүлээж байгаад уулзсан тэгэхэд Э.Г , Ц.А  2 хамт явж байсан тэгээд тэр хоёртой хамт гэрт нь орж би Г-тэй байрны түрээсийн талаар уулзчихаад гарсан. Намайг ороход Г , А  2 хорооллоос ирсэн гэртээ хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй, бас тэр 2 мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэж байгаа гэх зүйл анзаарагдаагүй... Би Э.Г-эд ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис өгсөн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25/,

 

гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг найз нөхөд маань Д гэж дууддаг юм... Би Э.Д  Т.Т нартай найз нөхдийн холбоо харилцаатай учраас тухайн өдөр Т.Т  бид хоёр Г  компьютер тоглоомын газар тоглож байхад Э.Д  орж ирээд бид гурав Х дүүргийн 000-ын орчим буюу *** апартментийн гадаа очоод Т хүнээс юм авна гээд нэг орц руу нь орсон. Тэр хооронд Д бид хоёр "..." центрийн 000 давхарт "..." сүлжээ дэлгүүрт хүлээгээд сууж байсан. Удалгүй Т  бид хоёр дээр орж ирээд сууж байтал гаднаас цагдаа нар орж бид гурвыг баривчилсан... Т.Т Э.Д хоёр хоорондоо мансууруулах бодис хүнээс авах гэж байгаа тухай ярилцаад байсан, яг хэнээс хэдий хэмжээтэйг авах гэж байгааг нь бол би мэдээгүй, би гар утсаар тоглоод тэр ярианд нээх оролцоогүй юм. Т тэр байр  луу орж гарч ирээд мансууруулах бодис авч гарч ирсэн үгүйг бол хараагүй, Д бид 2 сууж байхад гаднаас орж ирээд удаагүй байтал араас нь цагдаа нар орж ирээд барьсан... Үгүй бид 3 тэр өдөр мансууруулах эм, бодис огт хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29/,

 

гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Г  ах манайд ирж хоноод маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр унтаж байгаад босож ирээд ах нь нэг тийшээ явах гэсэн юм аа бичиг баримтаараа машин түрээслээд өгөөч ээ төлбөр мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь фейсбүүкээр машин түрээслэх газар хайж байгаад машин түрээсэлнэ гэсэн зарын утсаар холбогдоод уг 00-00  улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн машиныг 2 хоногийн хугацаатай 320,000 төгрөгөөр түрээслэхээр болоод төлбөрийг Г  ах төлөөд би машиныг нь очиж аваад Г ахад авчирч өгсөн... Намайг уг тээврийн хэрэгслийг очиж аваад унаад гэрт нь ирээд Г  ахад өгөхөд 00-00 улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор буюу гол хэсэгт мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэглүүр буюу асаагуур, тарианы шил, гуурс гэх мэт зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 106-107/,

 

гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 8 сарын 02-ны өдөр 16 цагийн үед Э.Г-тэй "..."  дэлгүүрийн орчимд уулзаад хамт гадуур явж байтал Э.Г найз хүүхэнтэйгээ уулзаж Iphone утас өгнө билүү авна гэж ярьж байгаад намайг 17 цагийн үед "__"  дэлгүүр арай хүрэхгүй мэргэжилтний 20-ны автобусны буудлын орчимд зам дээр буулгаад өөрөө ганцаараа цаашаа явсан... Э.Г  өөрөө ажил хийдэггүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 114-115/,

 

гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 20 минутын үед Ч дүүргийн 000 дүгээр хороо М-ийн явган хүний нүхэн гарцын орчимд иргэн О.Б нь халааснаасаа Ай фоне 12 загварын гар утсаа хулгайд алдсан гэх гомдол мэдээлэлд биечилсэн сурвалжилга хийж Ч  дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Үнэт эдлэлийн дэлгүүр”-ийн гадна талын хяналтын камерын бичлэгийг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүж үзэхэд нүхэн гарцаас гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүний араас дагаж байсан этгээдийг харахад тухайн этгээд нь урьд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байсан Х гэх хочтой Э овогтой Г  гэгч этгээд мөн байсан... Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг нь Ч дүүргийн 000 дугаар хороо "..."  дэлгүүрийн зүүн талын "..." төвийн баруун урд талд явган хүний зам дагуу байршуулсан хяналтын бичлэгт Х  хочтой Э.Г нь хохирогчийн араас дагаж очоод өмдний халааснаас нь гар утсыг нь авч байгаа бичигдсэн байсан учир уг бичлэгийг хэсэгчлэн авч мөрдөгч, дэслэгч Б-д өгсөн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 84-85, 160-161/,

 

гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Г надад мөнгө төгрөг бол өгдөггүй байсан, өөрөө мөнгөө олоод өөрөө мөрийтэй тоглож дуусгадаг байсан. Буудлын тооцоог бол Г хийдэг байсан. Г нь өөрийн оршин суух амьдрах гэргүй учраас буудлаар амьдардаг байсан байх...” гэх мэдүүлэг /5хх-ийн 133-135/,

 

гэрч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Г-ийг түүний найз нөхөд нь Х  гэж дууддаг... Тиймээ би хаан банкны 00000000 тоот дансыг 16 настайгаасаа хойш эзэмшиж ашиглаж байгаа. Гэхдээ Э.Г-тэй хамтран амьдарч байх хугацаанд буюу 2023 оны 02 сар хүртэл хугацаанд миний энэ дансыг Г  ашиглаж орлого зарлага гүйлгээ хийдэг байсан. Г гар утасныхаа интернэт банканд миний дээрх хаан банкны 00000000 тоот дансыг суулгаад ашигладаг байсан. Би өөрөө 2023 оны 02 дугаар сард Тайланд улсруу явж ажиллаж байгаад 2023 оны 06-р сард Монголд ирсэн... Э.Г  нь мөс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байсныг мэднэ. Гэхдээ мөс гэх мансууруулах бодисыг яг хаанаас яаж олж авдаг талаар нь мэдэхгүй байна... Г үх миний хаан банкны 00000000 тоот дансны интернэт банкны нууц үгийг нь надаас авч эзэмшиж ашигладаг байсан. Одоо бол би өөрөө уг дансаа ашиглаж байгаа... Г-ийг цагдан хоригдсоноос хойш би хүү Б-өө асран хамгаалж байгаа... Г нь өөрийн гэсэн гэр орон байхгүй, дүүгийнхээ гэрээр орж гарч амьдардаг, ихэнхдээ зочид буудлаар амьдардаг....” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-36/,

 

гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э.Г-тэй хамтран Б  дүүргийн "..." хороололд байрладаг караоке 2021 оны зунаас эхлэн 6 сарын хугацаатай түрээслэн ажиллуулж ковид 19 цаг тахлын хөл хорио эхлээд ажиллуулахаа больсон. Түүнээс хойш хамтарч ямар нэгэн ажил, бизнес эрхлээгүй... Миний мэдэж байгаагаар бол Г  ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй...  Ер нь халаасны хулгай хийж амьдардаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-111/,

 

гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Г  бид хоёр Ковид 19 цар тахлын үеэр буюу 2021 оны 12 сараас 2022 оны 6сар хүртэл хамтарч Б  дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "..."  нэртэй караокег түрээслэн ажиллуулж байгаад больсон. Түүнээс хойш Э.Г-тэй уулзаагүй холбоо харилцаа тасарсан... Надаас салаад Э.Г ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар мэдэх зүйл байхгүй. Э.Г ер нь нээх ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 118-119/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн: “...Х дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй хотхоны 000б байрны 00 давхрын 000 тоотод ...том өрөөний ширээн дээр байх цэнхэр өнгийн хуванцар савтай дээд хэсэг болон хажуу хэсэгт соруул мэт болгосон хэрэглүүрийг заасныг №1 гэж дугаарлан, дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл байсныг №2 гэж дугаарлан, 10000 мөнгөн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгосныг цагаан өнгийн соруул мэт зүйлсийг №3 гэж дугаарлан цааш үргэлжлүүлэн заасан жижиг өрөөний орны хажуу хэсэгт байрлах модон шургуулга дээрх гялгар ууттай дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийг заасныг №4 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 2,4 грамм байв. Мөн үргэлжлүүлэн заасан тус шургуулга дээр байсан шилэн /хагархай/ байсныг мөн №4 гэж дугаарлан хураан авсан ба түүний хамтран амьдрагч Ц.А-ийн заасан өөр өнгийн цүнхэнд үзлэгийг явуулж, ...цахилгаан гар жин, зиплок түгжээтэй хоосон гялгар уутнууд байсныг №5 гэж дугаарлан тус тус хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 70-76/,

Т.Т-ийн биед үзлэг хийсэн: “...Т.Т-аас “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад миний өмсөж яваа куртикний гадна талын энгийн халаасанд мөс гэх нэршилтэй бодис байгаа гэж хэлээд гаргаж ирснийг үзэхэд зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн талстлаг мөс мэт бодис байсныг №1 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийв, мөн халааснаас хуйлсан 100 төгрөг, амыг нь тайрсан тарианы усны шил, 1 ширхэг хэрэглэсэн зүү, 5 ширхэг бор шаргал өнгийн хоосон капсул /тебантин/, толгой хэсгийг нь эвдэж дөлийг нь багасгасан улаан өнгийн асаагуур зэрэг байсныг №2 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 81-83/,

 

Т.Т-ийн биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Тестний савны 2 талын 10 ширхэг баганын МЕТ, АМР, КЕТ хэсэгт 1 ширхэг улаан зураас гарч байгаа нь Т.Т нь урьдчилсан байдлаар тестний үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын үр дүнгээс кетамин, метамфетамин, амфетамин гэсэн 3 төрлийн агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн байна гэсэн тэмдэглэгээг тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 84-85/,

 

Э.Г-ийн биед үзлэг хийсэн: “...жинсэн өмдний баруун талын халааснаас бор өнгийн бариултай эвхэгддэг жижиг хутга 1 ширхэг, мөн баруун талын халаасны жижиг хэсгээс зип түгжээтэй жижиг гялгар уутнаас мөс мэт зүйл гарч ирснийг электрон жинлэгчээр хэмжиж үзэхэд 0,39 грамм байв. Тус өмдний хойд талын баруун халааснаас AS3395532 гэсэн серийн дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг гэх эд зүйлс байв... Э.Г-ийн биед хийсэн үзлэгээр зип түгжээтэй жижиг гялгар уутанд хийсэн байсан мөс мэт зүйлийг болон  AS3395532 гэсэн серийн дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг гэх зүйлийг шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор түр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 80-86/,

 

Э.Г-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...АМР /Амфетамин/ илэрсэн, MDMA /Эктази/ илэрсэн, МЕТ /Метамфетамин/ илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 87-88/,

 

Ц.А-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...КЕТ кетамин илэрсэн, MDMA эктази илэрсэн, МЕТ метамфетамин илэрсэн, АМР амфетамин илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 96-97/,

 

Ц.А-ийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...LSD /диэтиламид лизергиний хүчил/ илэрсэн, МЕТ /Метамфетамин/ илэрсэн, АМР /Амфетамин/ илэрсэн..” гэх тэмдэглэл /2хх-ийн 89-93/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1559 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Х  000 хороо *** хотхон 000в-000тоот а/х Б 2023.3.22” гэж хаягласан гялгар ууттай цэнхэр өнгийн хуванцар, гаанс мэт хэлбэртэй шил, соруул мэт зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл, №3 гэж дугаарласан хуйлсан байдалтай Монгол Улсын PS2239664 серийн дугаартай 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар савтай соруул мэт зүйл, №4 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,5347 грамм, №4 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,0171 байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 39-44/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1551 дугаартай: “...Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,2437 г, цэвэр жин 0,0238г байсан... Дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, хагархай тарианы шил зэргээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. Хуйлсан NJ66044731 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, улаан өнгийн асаагуур, зүү, гялгар уут зэргээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй..” гэх дүгнэлт /2хх-ийн 56-58/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1744 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г  ЧГ00000000” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, “Ц.А  УП0000000 2023.03.23” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /2хх-ийн 62-64/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1552 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т ” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, /2хх-ийн 69-71/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3508 дугаартай: “...Шинжилгээнд “Г  2023.08.03” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г 2023.08.03” гэж хаягласан MDMA, метамфетамин /Methamphetamine/ илрэв. Шинжилгээнд илэрсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтдаг болно. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /2хх-ийн 96-98/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4201 дугаартай: “...Шинжилгээнд “Т.Т УШ00000000, 2023.09.07-нд” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т , 2023.09.07нд” гэж хаягласан шээснээс метамфетамин /Methamphetamine/ илрэв. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /2хх-ийн 101-103/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3509 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Г-146  Э.Г-ийн биеэс” гэж хаягласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, AS3395532 гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор өнгийн бариултай хутга мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-146 Э.Г-ийн биеэс” гэж хаягласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, AS3395532 гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор өнгийн бариултай хутга мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /Methamphetamine/  нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3618 грамм, цэвэр жин нь 0,1673 грамм болов...” гэх дүгнэлт /2хх-ийн 122-124/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3510 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “г-146 Э.Г  тээврийн хэрэгсэл” гэж хаягласан зиплок уутанд “Санитас” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай шил 2 ширхэг, хуйлсан AY1885691 гэсэн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан AS8134772 гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “г-146 Э.Г тээврийн хэрэгсэл” гэж хаягласан “Санитас” гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав, ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай шил 2 ширхэг, хуйлсан AY1885691 гэсэн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан AS8134772 гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /Methamphetamine/  нь НҮБ-ын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд дээрх бохирлогдсон зүйлийн жинг тогтооход хүрэлцэхүйц хэмжээний байгаагүй тул жинг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 128-131/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаартай: “...Э.Г  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Г  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Г нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 75-76/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 371 дугаартай: “...Т.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 84-85/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...00-00  улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл байх бөгөөд... автомашины голын хайрцаг хэсгээс ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, хуйлж гол хэсгээр нь гялгар уут бүхий зүйлээр ороосон 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, дээд хэсэг нь байхгүй дотор тал нь бохирлогдсон тарианы шил 2 ширхэг, санитас гэх бичиглэлтэй хуванцар жижиг дөрвөлжин савны дээд хэсэгт холбож хийсэн хуванцар гуурс бүхий хэрэглүүр 1 ширхэг байх ба гэрэл зургаар бэхжүүлж хураан авав... жолооч талын хаалганы хавтас хэсгээс хуйлж бэлтгэсэн 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур /хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон/ 1 ширхэг байхыг хураан авав...” гэх тэмдэглэл /3хх-ийн 76-79/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /Камерын бичлэгт/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 179-182, 3хх-ийн 224-226, 4хх-ийн 22-23, 4хх-ийн 67-69, 4хх-ийн 174-176, 4хх-ийн 219-221, 5хх-ийн 82, 5хх-ийн 115-119/,

Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ний тайлан /3хх-ийн 199-201, 4хх-ийн 38-40/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ /3хх-ийн 239-243, 5хх-ийн 195-199, 204-206/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан /4хх-ийн 87-89, 236-237, 5хх-ийн 39-40, 91-92, 137-138/,

Хаан банкин дахь иргэн З.Сэлэнгийн эзэмшлийн 5163377827 дугаарын дансны хуулга /5хх-ийн 33/,

Хаан банкны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 29/7438 дугаартай: “...00000000 тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 150,000 төгрөгийн зарлагын гүйлгээг Б дүүрэг 000 хороо, 000а-000 тоот байрлах АТМ740-д хийсэн ба уг гүйлгээ хийх үеийн зураг, камерын бичлэгийг файлаар хүргүүлж байна...” гэх албан бичиг /5хх-ийн 175-178/,

Хаан банкин дахь иргэн Д.Н-ийн эзэмшлийн 00000000 дугаартай дансны хуулга /5хх-ийн 212/,

Монгол банкны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн рублийн ханшийн мэдээлэлд: “... 38,89 төгрөг...” гэснээр /5хх-ийн 210/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч

Э.Г нь:

1.2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, *** апартментын 000в байрны 000тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, *** апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Т-д 80,000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Мөн түүний  2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хороо "............" дэлгүүрийн замын урд талд "............." зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 0,1673 грамм цэвэр жинтэй метамфетамин /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Мөн түүний

2.2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо, ".........." кино театрын автобусны буудал дээр иргэн Б.Б-ийн эзэмшлийн Самсунг А71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С  дүүргийн 000  дүгээр хорооны нутаг дэвсгэр С-ын автобусны буудал дээр зогсож байсан иргэн Т.Х-ын халааснаас Huawei Mate 20 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "......" төвийн орчимд явж байсан иргэн О.А-гийн хүрэмний халааснаас “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,600,00 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хороонд байрлах “..........” хоолны газрын орчим иргэн З.Н-ийн халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 000 дугаар хорооны нутаг  дэвсгэрт иргэн Д.Н-ийн цүнхнээс “Самсунг А02S” маркийн гар утас, хар өнгийн хэтэвч, бэлэн 70,000 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 500 рубль, Хаан банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Б дүүргийн 000 дүгээр хороо 000а 000 тоотод байрлах Хаан банкны АТМ740-г ашиглаж хохирогчийн Хаан банкны картаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 12 минутад 400,000 төгрөг, 14 цаг 13 минутад 150,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,069,445 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ч дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцны орчим иргэн О.Б-ын халааснаас “Айфони 12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "......"  худалдааны төвийн орчим иргэн Б.М-ын халааснаас “Айфони 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 940,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө С дүүргийн 000дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1..........” гэх үйлчилгээний газарт иргэн З.С-ийн “айфони 11 про макс” загварын гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” үйлчилгээний газар үйлчлүүлж байсан иргэн О.О-ийн “айфони 13 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,875,000 төгрөгийн хохирол учруулсан,2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” их дэлгүүрийн баруун талд байдаг явган хүний гарцаар гарах гэж байсан иргэн Т.Д-ын халааснаас “айфони 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 12,644,445 хохирлыг бусдад учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нууц далд аргаар бусдын халааснаас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчлөлд шилжүүлж хулгайлсан буюу бусдад нийт 12,644,445 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “...үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан,

Шүүгдэгч Т.Т нь:

1.2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "***" апартментын 000в байрны орцонд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Г-ээс 80,000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Х дүүргийн 000 дугаар хороо, "......."  дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3  дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Г , Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Э.Г-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар хорих ял,  

Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Г, Т.Т нарын хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 425 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Э.Г-ийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн улмаас бусдад нийт 12.644.445 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Г уг хохирлоос төлж барагдуулсан зүйлгүй байх тул түүнээс 12.644.445 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б -т 375.000 төгрөгийн, Т.Х -т 600.000 төгрөгийн, О.А -д 2.600.000 төгрөгийн, З.На-д 500.000 төгрөгийн, Д.Н-д 1.069.445 төгрөгийн, О.Б--д 1.310.000 төгрөгийн, Б.Ми-д 940.000 төгрөгийн, З.С-д 1.375.000 төгрөгийн, О.О-т 2.875.000 төгрөгийн, Т.Д-д 1.000.000 төгрөгийг тус тус олгож,

мөн түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 80.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, №3 гэж дугаарласан PS2239664 серийн дугаартай 10,000 төгрөгийн хуйлсан дэвсгэрт 1 ширхэг, NJ6604731 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлж, №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар дээд хэсгийг цоолж соруул мэт зүйл холбосон хэрэглүүр, №2 гэж дугаарласан зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,6221 грамм жинтэй нунтаг цагаан өнгийн зүйл, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, №4 гэж дугаарласан шилэн бортого 1 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,2748 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарласан зиплок түгжээтэй хоосон гялгар уут 11 ширхэг, хар өнгийн цахилгаан гар жин, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан болон шар өнгийн хосолсон капсултай эм мэт зүйл 5 ширхэг, тариурын зүү 1 ширхэг, дээд хэсгийг хагалсан тарианы шил 1 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,2430 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, Санитас гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав, ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай тарианы шил 2 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,3 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, бор өнгийн хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.9, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, ...худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “...үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан.” гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

 

Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, ...олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Т.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-эд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 9 /есөн/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Т.Т  нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Э.Г-ийн 425 /долоон зуун хорин гурав/ цагдан хоригдсон хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Г-ээс нийт 12.644.445 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б -т 375.000 төгрөгийн, Т.Х -т 600.000 төгрөгийн, О.А -д 2.600.000 төгрөгийн, З.На-д 500.000 төгрөгийн, Д.Н-д 1.069.445 төгрөгийн, О.Б--д 1.310.000 төгрөгийн, Б.Ми-д 940.000 төгрөгийн, З.С-д 1.375.000 төгрөгийн, О.О-т 2.875.000 төгрөгийн, Т.Д-д 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, №3 гэж дугаарласан PS2239664 серийн дугаартай 10,000 төгрөгийн хуйлсан дэвсгэрт 1 ширхэг, NJ6604731 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлж, №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар дээд хэсгийг цоолж соруул мэт зүйл холбосон хэрэглүүр, №2 гэж дугаарласан зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,6221 грамм жинтэй нунтаг цагаан өнгийн зүйл, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, №4 гэж дугаарласан шилэн бортого 1 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,2748 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарласан зиплок түгжээтэй хоосон гялгар уут 11 ширхэг, хар өнгийн цахилгаан гар жин, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан болон шар өнгийн хосолсон капсултай эм мэт зүйл 5 ширхэг, тариурын зүү 1 ширхэг, дээд хэсгийг хагалсан тарианы шил 1 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,2430 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, Санитас гэсэн бичиглэлтэй хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав, ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай тарианы шил 2 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,3 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл, бор өнгийн хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ээс 80.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

9.Шүүгдэгч Т.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ялтан Э.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г, Т.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.БОЛДБААТАР

 

                                ШҮҮГЧИД                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                               М.ОЧБАДРАХ